Дархан эрхтэй тоодгорууд
Хурандаа Хүрэлсүх профессор Баярсайханыг ёстой гоё шааж унагалаа. Үүнийг улс даяараа үзэж ихэд таашаал авсан.
Хурандаа Хүрэлсүх профессор Баярсайханыг ёстой гоё шааж унагалаа. Үүнийг улс даяараа үзэж ихэд таашаал авсан. Ерөнхийлөгчийн айлчлал, хөрөнгө оруулагчдын хурал, эмнэлэгт муу байгаа гурав дахь, зам засвар, шатахууны үнэ нэмэлт анхаарал татахаа болив. Парламентийн зодооны хувьд бол нэг их хачирхаад байх юмгүй. Гадаадад болдог зодооныг зурагтаар зөндөө л гаргадаг. Манайд бол нэлээд эртнээс гаралтай өргөн хэмжээнд болдог тоглолт. Энхбаатар Зэнээг тэрий хадтал цохиод унагаж байсан. Үүнийг Нямдорж хэд хоногийн дараа давтчихаад “ленинградын шкоол” гэж гайхуулж байв. Мань хоёр аль алин нь Ленинградад сурч байсан юм. Дараа нь Ленинград Нямдоржийг Москва Баяр зодож ширээн доогуур хөөж оруулж байв. Ерөнхий сайд Амаржаргалыг фортуна Батбаяр өрөөнд нь хусаад авч байсан. Талийгч Наранцацралтыг симба Батаа цусыг нь гартал гөвшсөн. Ерөнхий сайд Энхболдыг Жаргалсайхан зодно хэмээн ширээг нь тойруулж хөөж байсан гэдэг. Хууль зүйн сайд Цог гишүүн Баярсайханыг зодож байснаа зодуулсан. Бат-Үүл Зэнээ рүү гар утсаа шидээдэхсэн чинь Жасрай гуйаг оночиж билээ. Мань Хүрэлсүх ч яахав, угаасаа зодоон цохионд нугасгүй нэгэн. Үүнийгээ өөрийнхөө хүйстэй холбож тайлбарладаг юм. Ингэхээр саяхи ард түмэндээ үзүүлсэн нударган тулааны тэмцээн шинэ ч юм биш, содон ч юм биш.
Энд зодоон тайлбарлах гэсэн юм бишээ. Мань хоёр өөрсдийн биесийг –“дархан эрхтэй” гэж тайлбарлаж байсан нь хамгийн ноцтой. Хуулийн буруу ойлголт, буруу тайлбар нь улс төрийн завхралын эх байдаг. Нэг үгэндээ үр дүн нь тун ноцтой. Энэ хоёрын хэнд нь ч “дархан эрх” гээч юм байхгүй. Хүн зоддог, өөртөө тоос ч хүргэдэггүй “дархан эрх” гээч юм өнгөрсөн баларсан феодлын нийгэмд л байсан байх, өнөөгийн хууль зүйт орчинд тийм ойлголт байхгүй. Улсын их хурлын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн заалт хөөрхий гишүүдийг их сагсайлгадаг юм шиг. Энэ бол зөвхөн хурлын танхимд хууль санаачлах, заалт оруулахад л хамааралтай. Ганц жишээ байна. 68 хувийн гэнэтийн татвар санаачилж хууль болгосноороо Фортуна гэгч нь (Энэ уг нь “гэнэтийн олз” гэсэн латин үг л дээ!) Монголын нийгэм эдийн засагт нөхөж баршгүй хохирол учруулсан. Үүнээс болж олон ч хүн хувь заяагаараа тоглуулсан. Гэвч үүнийхээ төлөө мань эр хариуцлага хүлээхгүй. Дахиж сонгохгүй байдлаар л хариуцлага тооцож болох байх. Чухам үүнд л ардчилсан парламентийн амин сүнс, мөн чанар нь оршино. Түүнээс биш мөнөөх профессор Баярсайхан шиг хүн доромжлох, гүтгэх эрх эдлэн хэлсэн ярьсан солиоролдоо хариулага хүлээхгүй гэсэн үг биш. Худлаа амлалтынхаа төлөө ч хариуцлага хүлээх чстой. Иймэрхүү шальчиганасан эр эм нь мэдэгдэхгүй дуракт ухамсрын шанаа үзүүлж байвал таарна. Браво, Хүрэлсүх!
Гишүүний бие, унаа, орон гэр халдашгүй гэсэн хуулийн заалт тэднийг бүр ч сагсайлгадаг бололтой. Энэ бол ард түмнээс сонгогдсон дивтаат үүргээ гүйцэтгэж чадахгүй болчихоос сэргийлсэн заалт. Халдашгүй байдал ганцхан төрийн зүгээс учруулах сааданд хамааралтай. Баривчлах, нэгжих, дайчлах зэргийг тусгай зөвшөөрөлтэйгээр гүйцэтгэнэ. Гэхдээ гэрийг нь хулгай ухах, машины дугуйг нь сахилгагүй хүүхэд хагалах, өөрөө хулигаанд зодуулах зэрэг нь иргэний шүүхээр гомдлын дагуу бусад иргэний нэгэн адил хэмжээнд авч хэлэлцэгдэнэ. Энэ тохиолдолд жирийн иргэнээс ямар ч ялгаагүй. Энэхүү халдашгүй байдалд шүүгч нар ч хамаарна. Нэг л үгэндээ ард түмний сонгосон дивтаат болон шүүгч нар хууль тогтоох, шүүн таслах онцгой эрхээ хэрэгжүүлэхэд гадны саад тогтгор байхгүй байх ёстой гэсэн логик үйлчилж байна.
Гэхдээ нэг айхавтар тодруулга бий. Халдашгүй эрхтэн маань гэмт хэрэг хэв журмын зөрчил гарган газар дээрээ баригдвал төрийн хууль сахиулагч өчиггүйгээр албадах бүрэн эрхтэй. Хуульд тодотгохдоо дээрх тохиолдлоос бусдад гэж байгаа. Их хурлын гишүүн юм уу шүүгч гудамжинд хүн хутгалаад зогсож байвал цагдаа яах ч үгүй өнгөрөөнө гэсэн үг биш шүү дээ. Оймс гозойдог баривчилгааны үеэр хэдэн гишүүн мөн л өөрсдийнхөө дархан эрхийг зөрчигдлөө гээд гонгиноцгоогоод байсан. Хэн тэднийг тэнд оч гэсэн юм? Очсон ч тэд бусад иргэдээс юугаараа илүү эрхтэй юм? Хууль тогтоох эрх нь танхимд хэрэгждэг болохоос айлд хэрэгждэг юм уу? Цагдаа тэнд бусад иргэдийг хууль хэрэгжүүлэхэд саад боллоо гээд бороохойдох эрхтэй бол тэр хэдэн дуракийг ч бороохойдох эрхтэй. Одоо түрүүчээсээ дархан эрхтэй гээд дуртай газраараа шалгалт явуулна гэж өвчигнөх болсон билээ. Ялангуяа хувийн өмчинд шалгалт явуулах эрх та нарт байхгүй ээ. Үүнийг прокуорын зөвшөөрөлтэйгээр хууль хэрэгжүүлэгчид явуулдаг юм. Улсын байгууллагыг шалгамаар хорхой чинь хүрээд байж ядаад байгаа бол ядахнаа байнгын хорооны даргын зөвшөөрөл хэрэгтэй байдаг юм.
Шүүхийг доромжлох, биед нь халдах явдал хэрээс хэтэрлээ. Энэ бол төрийг өөрийн функционал ажиллагаа явуулахад саад учруулах төдийгүй төрийг сулруулж байгаа хэрэг юм. Хадгаламж зээлийн хоршооныхон гэгчид шүүх танхим дотор шүүгчдэд халдан зодоон үүсгэж байсан авч хэн нь ч шийтгэгдээгүй байх аа. Шүүхийн хараат бус байдал гэдэг бол шүүн таслах ажиллагаа явуулж байгаа танхимдаа бүрэн эзэн байж өөрийн үзэмжээр шийдвэр гаргах ба үүнийг хэн бугай ч байсан хүндэтгэн үзэх ёстой гэсэн логик юм. Шүүхийг хүндэтгэн үзээгүй учир танхим дотор ял оноож, нэмж шийтгэж, газар дээр нь баривчлуулж байгааг харуулсан олон кино үзсэн байх. Ингэж байж төр өөрийн үүргээ гүйцэтгэдэг юм. Буруу шийдвэр гэж үзвэл цааш гомдол гаргах болохоос дор нь хүчний хариу арга хэмжээ авч хэл амаар доромжлох эрх хэнд ч үгүй. Академич гэх өмгөөлөгч саяхи телевизээр шууд дамжуулсан гурав хоногийн шүүх ажиллагааны үеэр шүүх прокурорыг тувтан доромжилж хэл амаар баалсаар таарлаа. Хаанаа өмгөөлөөд байгаа нь л лав харагдсангүй. Зүйл анги ярьж мэтгэлцэн үйлчлүүлэгчээ гэм буруугүй гэж батлах гэж чармайдаг баймаар атал зах дээр төмсний үнэ хаялцаж байгаа хэрүүлж авгай шиг л. Танхим дотор шүүгч эзэн. Гудамжинд гараад ижил эрхтэй иргэд. Уг нь их энгийн логик юм байгаа юм шүү дээ.
Шүүх прокурорыг доромжилж биед нь халдсан авгайг сая яагаад шүүх цагаатгачиж байгааг ойлгосонгүй. Их хурлын гишүүн болсон гэж хүндэтгэж байгаа юм болов уу. Ямар шийдвэр гаргах нь шүүгчийн бүрэн эрх боловч наад мангар авгай чинь дархан эрхтэй гишүүн хүн цагдаа шүүгчийг зодож болдог гээд ойлгочихсон яваа. Удахгүй цэртэй шүлсээр ам руу чинь тургина даа. Дархан эрхтэй гээд өөрийгөө зарлаад яваа профессор бол хэрээ мэдэхгүй үргэлж амьтан хүн өдөж явдаг нэгэн. Юу юугүй л “гараад үзчихье” хэмээн танхимаас бусдыг дагуулж гаран жорлонд оронгуутаа “ах аа миний буруу, дахиж тэгэхгүй” гээд уйлагнаад унадаг эр дээ. Ийм явдал олон тохиолдсон, худлаа гэвэл гишүүдээс асуугаарай. Харин сая телевизийн олон дуран хараад тэсвэрийн хязгаар нь алдагдаж өөрийн ухаангүй хүрэл сүхний ишнээс зуураад авсан байх. Ийм дальжигарыг хэн ч байсан дуртайяа зодно. Хурлын даргын Асар Басар хоёр нохойны нэг. Асар нь юм уу, Басар нь юм уу мэдэхгүй. Уг нь ч тоодгор л гэдэг юм л даа. Яагаав, Дамбийжаагийн тоодгор. Гомдлын дагуух шалгалтаар 10–р анги төгссөн нь худлаа, харин профессорын үнэмлэх нь жинхэнэ ориг гэдэг нь батлагдсан юм гэсэн. Тэгэхээр шалихгүй эр л дээ. Хотын яг улаан төвд ямар ч зөвшөөрөлгүй байшин бариад эхэлснийг нь Бат-Үүл шууд зогсоочихсон чинь занаад л явна гэсэн. Ер нь та минь Бат-Үүл даргыг хаа хаанаа дэмжиж хамгаалж байхгүй бол энэ мэтийн шальчигараас аваад томоохон мафийн толгойлогч эрүүгийнхэн их л занаж зүхэж байгаа юм билээ шүү. Тэд яаж ч мэднэ!
Хурлын даргын нөгөө тоодгор нь машин дээрээ мигавк хэмээх чанга дуутай гэрэл гялалзуулаад л өвчигнөж явна билээ. Хурлын даргад тийм эрх бий, тоодгорт нь байхгүй шүү дээ. Аль ч хот улсад өөрийн дүрэм журам бий. Хурааж аваасай. Гэхдээ болгоомжтой хандахгүй бол цаадах чинь хутгатай явдаг юм шүү. Сүүлд нь болохоор хумсаа цэвэрлээд зогсож байсан чинь саваагүй цагдаа ирээд хутган дээр хальтарч унаад эргэж босоод дахиж хальтраад ийм маягаар 15 удаа хальтарсан гэж хээв нэг мэдүүлнэ шүү!
2012.9.3
HOOХҮҮ
Urgo
Urgo
harlii
dugeree
dugeree
dugeree
Иргэн
Иргэн
unshigch
Unshgch
eej
Монгол хүү
Монгол хүү
Зочин
Зочин
Зочин
Зочин
the driller
the driller
the driller
зочин
Baatar
Н.Мөнхбаяр
Н.Мөнхбаяр
upiter
...
миний бодол
Maralbayasah
Maralbayasah
Maralbayasah
otgo
tuya
зочин
bi
LL
Baatar
Government
зочин
Таны зөв
malaa!!!
Зочин
tumuu
Зочин
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
э
Алалтун бэхи
Нар
Zochin
Зочин
Зочин
eo
Argalan
Зочин
kx
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
Зочин
Зочин
ME
Зочин
Зочин
зочин
Зочин
Албан тушаалаа гэж
аРДЧИЛАЛ НЬ ТЭГЭЭД ЭНЭ ҮҮ
Зочин
ss
Сониуч
Зочин
жамаал
Акаад
Зочин
zochin
orgilbaatar
orgilbaatar
orgilbaatar
Зочин
bayar saihan hurel suh shdee gej
BI CH GESEN TSEREGT YVMAR BAINA
ss
ss
Зочин
Зочин
Зочин
GN
Энхтөр
hoorhiidoo
hoorhiidoo
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
батжа
Зочин
Өлзий
vnen vnen
Warta
Warta
Монголхүү
МОНГОЛЧУУД АЛАЛДАХАД ХЭН БАЯРЛАДАГ ВЭ
МОНГОЛЧУУД АЛАЛДАХАД ХЭН БАЯРЛАДАГ ВЭ
МОНГОЛЧУУД АЛАЛДАХАД ХЭН БАЯРЛАДАГ ВЭ
Зочин
jo
gerel
gerel
gerel
Зочин
bagi
Zochin
Zarim 1 d
Undsen khuuli
Undsen khuuli
Зочин
Зочин
Зочин
Unshigch
sak
Sukhbat
erhemee
Зочин
Зочин
Зочин
hh
Зочин
Зочин
MONGOL
Unerch Anirch
Tjsn
Зөвлөх
Зөвлөх
Зөвлөх
zochin
Гоё хэлж
Гоё хэлж
Гоё хэлж
Зочин
ЭР ХҮН.
Зочин
NATURAL NEWS.COM 2012-02
Selenge
зочин
зочин
unen
Ganbaa
Зочин
Зочин
Зочин
залуу
Зочин
Зочин
шааж унагалаа
Зочин
KENJI
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Цэргийн хүнээс хол яв
160-ийн размерийхэн
Зочин
Зочин
Зочин
toodgor
toodgor
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
unshigch
зочин
Тоодгорууд
Зүгээр л дургүй хүмүүсээ зодоцгоо ард түмээн
Тайванбаатар
Зочин
Luya
Цолмон
Vrais
Vrais
Vrais
Vrais
Vrais
Vrais
asuult
Зочин
Зочин
ochiroo
Zochin
...
jaa
Erdene
Erdene
Erdene
batbold
Зочин
zuv khun
Зочин
Зочин
unen l bichij
Zochin
Зочин
Зочин
Зочин
тоодгор
Зочин
Baabar OK
баадгарт
ганаа
Зочин
bayarlalaa
Зочин
unen unen
Зочин
Ganaa
Ganaa
xa xa xa
xa xa xa
Re:
Дэндэв
Shark
Baabar zov shtee. Huuliin omno bugd tegsh erhtei
Зочин
Зочин
Зочин
mgl
Baadgar
BC
BC
зочин
Irgen
Баяраа
bayaraa
kkkk
kkkk
kkkk
kkkk
Зочин
урилгагүй зочин
zochin
zocin
уншигч
Зочин
Зочин
Баабар өөрөө ТООДГОР
Зочин
Баабарт
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Г.Мөнхболд
kk
БҮҮБУР АА ЧИ ТЭНЭГ ҮҮ ЭСВЭЛ ДАЙСАН УУ
БҮҮБУР АА ЧИ ТЭНЭГ ҮҮ ЭСВЭЛ ДАЙСАН УУ
Сартаул
Зочин
Зочин
хууль тогтоох
Зочин
bg
Зочин
зочин
ЗОЧИН
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
хөх монгол
Зочин
Зочин
БААБАР МӨНГӨӨР БИЧДЭГ ЮМ
ЗАГАТНАСАН ГАЗАР МААЖЛАА
hasaa
Хүчирхийлэл мандтугай л гэхээс дээ
Хүчирхийлэл мандтугай л гэхээс дээ
Доодох нөхөрт
Зочин
Зочин
Зочин
Баабар гайхалтай юм аа
Баатар
Bi
Зочин
иргэн
үнэнхүү
Зочин
Зочин
Зочин
Зодсоныг зөвтгөдөг МОНГОЛ ЁС
Зочин
Зочин
Зочин
d temuujin
d temuujin
Зочин
Brayan
Баабар Хямарлыг эхлүүлсэн
Зочин
Аттила
Зочин
zochin
БААБАР бол МАНАН-ын улаан ФЕН юм
Зочин
БААБАРЫГ ШОРОНД ХИЙЕ
V
Зочин
sanaa
sanaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Өрөө тоодгор
Nyamka
bi
Зочин
би Монгол
Эба
b
Зочин
v
Зочин
Зочин
БААБАР БРАВО!!!
top
зочин
Unen l bichjee
ard
Unshigch
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ногоонтон
Зочин
өм. Баагий
zochin 71
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Uuruu toodgor
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
баабар тоодгор
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
BAABART BAYAR XURGIE,
Зочин
za daa
Зочин
BAYARSAIXAN SHALCHGAR NI UNEN UXAMSRIIN SHANAA ERT
Нэр
БАТ-ҮҮЛИЙГ ХАМГААЛАЯ
Goyo goyo
Zochin
Зочин
Улс
Зочин
Migo
dambar
Зочин
Зочин
Зочин
zochin
Тайвширал
Улс
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
liberty
Зочин
Аль нэг талыг бариагүй жинхэнэ бичсэн байна
zochn
Фэн