Дэд сайдад ийм нөхдүүдийг залах юм уу?
Албан тушаалын наймаа ид явагдаж байна. Энэ явдал нь төр засаг солигдсоны дараа гарцаагүй явагддаг жам ёсны үйл явц болтол манайд тогтсон юм.
Албан тушаалын наймаа ид явагдаж байна. Энэ явдал нь төр засаг солигдсоны дараа гарцаагүй явагддаг жам ёсны үйл явц болтол манайд тогтсон юм. Төр солигдлоо, дараагийн үйл явц нь төрийн албаны бужигнаан. Халаа сэлгээ. Олон зуун төрийн албан хаагчид ажлаас халагдаж байгаа ч “түр хүлээж бай, түр зуурын зохицуулалт хийж байна. Ийш тийш элдэв гомдол санал гаргаж гүйвэл өөрсдөө л хохирно шүү” гэх аятайханаар хэлбэл аман мэх, аягүйгээр илчилбэл заналхийлэл хүлээж аван гайхшаа барж сууна. Гэхдээ амьдралд мөнхийн хадаатай суудал гэж үгүй. Ээлжилж байдаг, ирж буцаж байдгаараа албаны ч бай, ахуйн ч бай бүх түүх өөр өөрийн хэв шинжийг хадгалж байдаг. Тэгэхээр хэт муу үзэгдлийн төвшинд хүртэл хэлбийчихгүй л бол эрх баригчид руу тэгтэл их давшаад байх хэрэггүй. Үнэндээ манай төрийн алба чанаргүйжсэн нь үнэн. Арав хорин жилээр суудал бөглөсөн ч ахиж дэвшээ ч үгүй, зүгээр л цалин хороогчид болж хувирсан төрийн албан хаагчдын лагс эгнээ улс орны хөгжлийг уяж байдаг муу хүчин зүйлсийн нэг болж тогтсон нь яах аргагүй үнэн. Тэднийг хоморголон халах биш, нарийн судалгааны үндсэн дээр харилцан зөвшилцөж төрийн албыг чөлөөлж авч бас болно шүү дээ. Алдаа дутагдал гаргадаг, тэрийгээ элдэв арга саамаар хаацайлж зуршсан, төрийн албанаас хөрөнгөжсөн, ийн хууль бусаар олсон орлогоороо улс төр, хууль хүчнийхнийг барьдаг технологитой, бараг мафийн толгойлогч шиг болчихсон агентлагийн дарга, улсын үйлдвэрийн захирлууд, яамдын том газрын дарга нарын бүхэл бүтэн арми бий. Тэднийг бол гуйгаад явахгүй байх. Гуядаад зайлуулахаас аргагүй юманд тулж ирсэн ч байж мэднэ. Төрийн албаны халаа сэлгээг ийм этгээдүүдтэй тэмцэх явдалтай хольж хутгахгүй байхыг хаа хаанаа хичээх ёстой юм.
Боловсролтой, хүсэл мөрөөдөлтэй мянга мянган залуус Төрдөө хүчин зүтгэхийг хүсэмжлээд гадаа зогсч байна. Тэдний өмнө хаалгаа нээх хэрэгтэй. Харин дээрх этгээдүүдийн өмнө хаах ёстой.
Улс төрийн албан тушаалтнууд өөрчлөгдөх нь зүй ёсны явдал суудал юм. Гэхдээ далд тохироон дээр явагддаг өндөр өртөгтэй бизнес байдаг жишгээс гармаар байна. Ирж буй мэдээллүүдээс үзэхэд үнэхээр халагламаар, шударгаар өнгөрснийг сануулж Төрийн чихэнд хонх болон жингэнүүлмээр бохир тохироонууд хийгдэж эхэлжээ. Одоо мэдээж дэд сайдуудаас эхлээд томилгоонууд хийгдэнэ. Томилгоонууд дээр урьд нь тарьсан балаг ихтэй, лай ланчиг нь дийлдэхээ байсан, хууль хяналтынхан байтугай бурхнаас ч эмээхээ больчихсон том гарын луйварчдыг алхуулахгүй баймаар байна. Жишээ нь, ТЭЦ-4-өөс төрсөн тэрбумтнуудын толгойлогч Ц.Баярбаатар гэдэг нөхрийг Эрчим хүчний яамны дэд сайдаар томилох тухай мэдээлэл ид нисч байна. Ийм юм байж болох уу гэж салбарынхан нь гайхширч байна гэнэ. Манай хамгийн том цахилгаан станцыг өөрийн шахааны бизнесийнхээ талбар болгож балласан, дараа нь Эрчим хүчний газрын даргаар очиж баахан талласан хүн бодлогын яамны оройд очих ёс суртахууны эрхтэй гэж үү. Эрчим хүчний салбарт бизнес эрхэлдэг компаниудыг ангилж ялгаварлах, тендерт толгойг нь ч цухуйлахгүй дарах зэрэг бол түүнд юу ч биш гэлцдэг. Эцэст нь хувийн харилцаатай компаниуддаа тендерүүдээ өгдөг, тэр шугамаараа сая саяын авилга авч хөлжсөн энэ этгээдийн хувьд охиндоо япон ресторан бэлэглэх, хувьдаа тансаг харш сүндэрлүүлэх зэрэг бол юу ч биш болсон нэгэн.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр олон жилийн турш түүний хэрхэн улсын хөрөнгийг шамшигдуулсан, хууль хяналтын байгууллагуудыг гартаа оруулсан талаар цацагдсан ч бүгдийг аргалдгаараа зартай. Аргалаад ч өнгөрөхгүй хэвлэлүүдээр төлбөртэй урт урт материал нийтлүүлж өөрийгөө өмгөөлдөг. Ийм башир юмнуудад төрийн босго өндөр баймаар байна.
Салбар нь дайсан шигээ үздэг болтол жигшигдсэн ийм хүмүүс одоо ял зэмгүйхэн шиг тэтгэвэртээ суувал яасан юм бэ. Эцэж цуцашгүй шуналаа татаж жаахан ч атугай улс орноо бодох хувийн соёлгүй ийм нөхдүүдийг таслан зогсоох цаг иржээ. Ц.Баярбаатар нь өөрийн хэлхээ холбоотой компаниудаа тендерт шалгаруулдаг, тэдэнтэйгээ мөнгө угаадаг, хууль бус ашиг орлого олдог, тарифын орлогыг хууль бусаар зарцуулдаг, албан хаагчдаа эрхшээлдээ оруулж элдэв бохир юм хийдэг зэргээрээ зартай. Хичнээн аудитын газрууд шалгаад, хичнээн удаа хуулийн байгууллага мөшгөөд ч тэр сугарч үлдээд л байдаг. ТЭЦ-4-өөс арга буюу ичсэн нүүрэндээ холдсон ч Эрчим хүчний газрын дарга болж хуучин “бизнес”-ээ цэцэглүүлсэн. Өөрөө явсан ч өөрийн хүндээ тамгаа өгдөг. Тэр нь бүх жогорхойг нь цээжээрээ хамгаалаад сууж байх тангаргатай юм шиг авирлаж байдаг. Ийм ичгүүргүй бүлэглэл дамнасан хэлхээ холбоог тас татах цаг болжээ.
Одоо Ц.Баярбаатартан дэд сайдын сэнтий зүүдэлчихсэн найраа хийж явна. Ер нь цахилгаан станцуудыг UBS бүлэглэлийнхэнд насан туршаар нь өмчлүүлчихээгүй биз дээ. Монголд тэднээс лүү тархитай аавын хөвгүүд байхгүй юм уу. Төрд ийм албан хаагчид хэрэггүй. Ийм улсууд байх ёстой газраа очоогүй нь их юм гэж залбирч явах ёстой байтал улам л төрийн энгэрт мацаад байдаг нь шударга иргэдийн дургүйцлийг төрүүлж байна. Мянга мянган ийм дургүйцэл, дотоод эсэргүүцэл нэгдэж нэг л өдөр тэсрэнэ шүү. Ийм тэсрэлтээс заавал дохио авч байж Төрийн анти вирусын эсрэг программ ажиллаж эхлэх ёсгүй биз дээ. Энэ программ мөнхөд ажиллаж байх ёстой. Ажиллуулж байх ёстой биш гэж үү.