Солонгост Гангнам стайл гэж байдаг бөгөөд тэрийг нь нэг нөхөр дуу болгоод од болж гэнээ. Манай урлагынхан одоо тэрийг нь гялс хэрэгжүүлээд өөрийн хувилбараа гаргах хэрэгтэйшд. Манайд бэлээхэн стайл байхад юуг нь хараад суудаг байнаа. Тухайлуул би өөрөө хүслээ бичхэд л юуби стайл гараад ирж байгаан. Яалтачгүй юуби-д амьдардаг хүн чинь хүсэл нь бол юуби стайл байлгүй яахав дээ.

Ах нь юуби стайлтай. Тиймээ би 9911 тэй дугаар барихыг хүсдэг. Энэ  дугаараар ярьхад бусад дугаараар ярьсанаас ялгаа байхгүй л дугралттай бөгөөд адилхан холбогддог ч гол нь надруу залгасан хүн намайг жинхэн босс гэж бодно. Энэ бол Юуби стайл. Тиймээ би хоёр өрөө байрны үнээр 100 сая төгрөгөөр ч хамаагүй 9911 тэй дугаар худалдаж авна.

Утасны дугаарын урд талын 4 орон 9911 байхаас гадна сүүлийн дөрвөн орон бас адилхан байх ёстой. Үүнийг бол би хэдэн зуун саяр ч авах ёстой. Энэ бол намайг бусад 9911 тэй гаруудаас ялгаж өгч байгаан. Хэрэглээ хамаагүй ээ гол нь бусдад харагдах шүү дээ. Тиймээ энэ бол юуби стайл. Би бусдад яаж харагдах маань юунаас ч илүү чухал. Азын дугаартай арван нэгтэй дугаар барьчаад явж байхад өрөнд орж өлөн хоносон ч чадна. Энэ бол Юуби стайл.



Ганцхан утасны дугаар азых байх ёсгүй ээ. Машиных бас азых байх ёстой. Хичнээн азын дугаартай байлаа гээд азтай явдал тохиолдохгүй ч хүмүүс намайг харах юм шүү дээ. Танихгүй хүн ч миний машиныг хараад воов гэж байх ёстой. Энэ бол юуби стайл. Юуби стайлд азын дугаар ач холбогдол мундахгүй. Энэ дугаарыг авхын тулд авилгал өгөх, арын хаалга хэрэглэх бол юу ч биш. Хичнээн хууль зөрчөж, авилга өгж энэхүү дугаар авдагыг бүгд мэддэг ч хэн ч хариуцлага хүлээхгүй болхоор юуби стайлыг хуулийхан ч хүлээн зөвшөөрдөг байх нь байна. Юуби стайл мандтугай.

Юуби стайлтай байя гэвэл та хаана амьдардаг чин асуудал биш. Жирийн хүмүүс байртай болоод машинтай болдог бол юубистайлд машинтай болжээж байртай болох хэрэгтэй. Учир нь танайд хүн бүр очоод яаж амьдардагыг чинь харахгүй. Машиныг чинь бол бүгд харна. Тиймээ бүгдээрээ өр шир тавиад ч хамаагүй ланд лэксус авж унацгаая. Юуби стайлдаа үнэнч хүн бол хажуу өрөөнд хашаа хороонд амьдардаг байсан ч хамаагүй үнэтэй машин унадаг хүнийг хэлнэ. Энэ бол хамгийн стайлдаа үнэнч хүн. Үнэтэй машин өр ширэнд орж авсан ч хамаагүй бусдын машиныг молоконы лааз хэмээн доромжилж замгүй газраар ч зам гартал явж болдог энэ бол юуби стайл.

Машин тэргээ унаад гар утсаа барьсан бол одоо бүгдээрээ амьдарах байраа сонгий. Нэг гүүр давбал нэлээд баян, хоёр гүүр давбал хосгүй баян гэдэг үг юуби стайлын амьдарлын хэв маягыг тодорхойлжээ. Хоёр гүүр давж зайсанд амьдардаг бол та нийгмийн шаар шавхруунуудаас нэлээд дээгүүр бөгөөд жинхэнэ юубистайлтай хүн байх нь. Юуби стайлтай бол та байнга зайсан явна, байнга зайсанд амьдардагаа бусдад хэлж болно. Хичнээн дархан цаазтай газар хууль зөрчин барин байж барьсан богд уулынхаа унаган байдлыг алдагдуулан барин байж барьсан байшинд амьдардаг байсан ч хамаагүй. Ичих хэрэггүй бүгд ингэж амьдархыг хүсэж байгаа. Гол нь юуби стайл шүү дээ. Таныг үнэхээрийн босс юуби стайлтай нэгэн байна гэж бодно.

Юуби стайл ерөнхийдөө боллоо доо Гэхдээ стайлыг төгсөөр нь хийе гэвэл та цалингын зээл аваад ч хамаагүй элви, эрмэнжилдо зэгна (гайтай гадаад үг вэ) өмсөж эдэлж чаддаг байх хэрэгтэй. Та танихгүй хүмүүст баян хүн шиг л харагдах нь чухал. Энэ бол юуби стайл шүү дээ. Юуби стайлтай бол та өөрийн дагнасан байр машин дугаартай байхаас гадна өөрийн дагнасан лам бөөтэй байх хэрэгтэй. Тэднийг бол яаж л бол яаж ашиглаж болно. Бусдын мөргөсөн гандан хийдэд биш зөвхөн өөрт нь үйлчилдэг ламтай байна гэнэ ялгарал бөгөөд юуби стайл шүү дээ. Мөн та үнэтэй луглагар машинтай болсон бол түүнийгээ унаад анд явах хэрэгтэй. Цэрэгт явж үзээгүй ч цэрэг хувцас өмсөөд, дурантай буу бариад үнэтэй машинаараа муусайн ан амьтаныг эцэж унатал нь элдээд буудаж алаад дээр нь гарч зургаа авхуулах хэрэгтэй. Юуби стайлтай бол тэдгээр амьтанаа машиныхаа хамар дээр хаяад хотын төвөөр давхих хэрэгтэй. Эр хүний ид хавийг гайхуулж байна гэж дотроо бодох л чухал. Эр хүний эд хав машин буугаар тоноглогдоод ирхээр ан амьтан юухан байхуу дээ. Гол нь юубистайл.

Юубистайлтай бол морь унаж биш уяаж, уяаж ч биш уяуулж өөрийн нэр дээрээ уралдуулж сур. Мөрийтэй тогол. Хөөрхөн охидыг хажуудаа суулгаад өчнөөн мөнгөөр покер тогол. Энэ бол юубистайл шүү.

Үүнийг бичигч Гампан стайлтай нэгэн бол дээрх бүгд байхгүй бөгөөд цаашид ч дээрх бүгдийг олох нас нь дуусаж горьдлого тасарсан нэгэн тэрхүү хор шарандаа заналтайгаар бичлээ. Хэзээ нэгэн цагт надад энэ бүгдтэй болох цаг ирвэл би хязгааргүй баярлана.  Юуби стайл мандтугай.