Амьдрал
Билл Брайсоны “Шинжлэх ухааны хураангуй түүх буюу бараг бүх юмны тухай товч цэдэг” хэмээх сонирхолтой номыг Баабар, Т.Ариунсанаа нарын орчуулгаар НЭПКО хэвлэлийн компани удахгүй хэвлэн гаргана. Энэ номын хэсгээс сонирхуулж байна.
Билл Брайсоны “Шинжлэх ухааны хураангуй түүх буюу бараг бүх юмны тухай товч цэдэг” хэмээх сонирхолтой номыг Баабар, Т.Ариунсанаа нарын орчуулгаар НЭПКО хэвлэлийн компани удахгүй хэвлэн гаргана. Энэ номын хэсгээс сонирхуулж байна.
Тал тал тийшээ үсчсэн олон ихнаяд атом маш нарийн өвөрмөц сонин байдлаар хоорондоо зохицож эвлэн угсрагдсаны дүнд чи буй болоод энд зогсож байгаа юм. Энэ бол өмнө нь огт байгаагүй, цаашид ч байхгүй, цор ганц удаа тохиолдох тийм л загвар эвлүүлэг. Цаашид олон жилийн туршид эдгээр өчүүхэн жижиг эгэл хэсгүүд амьдрал хэмээх таатай боловч үнэлж баршгүй ер бусын төлөвт дахин дахин бололцоо олгохын тулд сая сая харилцан үйлчлэлд оролцон гэмтэж бэртэлгүйгээр оршисоор байх болно гэж итгэнэм.
Яагаад атомууд ийм зүйлээс төвөгшөөдөггүй нь гайхалтай. Атомын түвшиндээ бол хүн байна гэдэг нь тийм ч буянт үйл биш л дээ. Үнэнийг хэлэхэд чиний биед байгаа атомууд өөрийг чинь төдийлөн ойшоодоггүй, тэр байтугай чамайг бүтээж байгаагаа ч мэддэггүй. Атом бол ямар ч оюун санаа гэх юмгүйн дээр угаасаа ч амьдралд зориулагдсан эд биш (Хэрвээ чиний биед байгаа бүх атомыг нэг нэгээр нь салган задалчих юм бол өмнө нь чамайг бүтээж байсан мөртөө амьд гэх тэмдэггүй атомын овоолго тооцонцор болно). Гэсэн ч амьд л байгаа цагт чинь тэд чамайг оршин байлгах гэсэн ганц л хатуу тэмүүлэлд захирагддаг юм.
Муу тал нь гэвэл атомууд тун тогтворгүй бөгөөд өөрсдийгөө чамд зориулах хугацаа нь тун ахар. Хүний амьдрал дунджаар 650 000 цаг үргэлжилдэг. Тэрхүү өчүүхэн хугацаа харван дуусахад атомууд чинь чимээгүй задран, өөр зүйлс болохоор салан одоцгооно. Гээд яая гэхэв дээ.
Тэглээ ч гэсэн энэ хорвоод олдож оршин байгаадаа баярлах хэрэгтэй шүү. Бүхий л орчлонд ийм тохиол тун ховор. Хоорондоо нэгдэж нийлэн амьдрал бий болгох дуртай манай дэлхийн атомууд өөр газар амьдрал үүсгэх дургүй. Химийн түвшиндээ амьдрал дэндүү энгийн л дээ, нүүрстөрөгч, устөрөгч, хүчилтөрөгч, азот, жаахан кальци, хүхэр тэгээд өөр бусад жаал жуул элементүүд. Ердийн эмийн сангаас олж болох найрлага. Ийм зүйлс байхад л чамайг бүтээж болно. Чамайг бүтээсэн атомуудад байгаа хамгийн онцгой зүйл нь гагцхүү чамайг бүтээсэнд л байгаа юм. Чухам энэ л амьдралын гайхамшиг.
Ер нь атомууд орчлонгийн өөр хэсэгт амьдрал буй болгосон ч бай үгүй ч бай, үүнээс гадна тэд өөр бусад маш их зүйл хийдэг. Тэд бүх юмсыг бий болгож бүтээсэн. Атом байгаагүй бол ямар ч ус, агаар, хад чулуу, од гариг, алсын үүлс, хуйларч буй галактик буй болохгүй. Үй олон атом хаа сайгүй байдаг тул оршин буйг нь бид анзаардаг ч үгүй. Орчлон нь материйн эгэл хэсгээр дүүрч байх ёстой гэсэн хууль ч байхгүй. Гэрэл, хүндийн жин гэх мэтийн бидний оршихуй хамаардаг үзэгдэл ч заавал байх албатай юм биш. Ер нь орчлон өөрөө оршин тогтнож байх зайлшгүй шаардлага ч байхгүй. Урт удаан хугацаанд орчлон ерөөсөө байгаагүй. Орчлон гэж байгаагүй болохоор дундуур нь чөлөөтэй хөдөлж яваа энэ атом гээч юм ч огт байгаагүй. Ер нь юу ч хаана ч байгаагүй.
Тэгэхээр тэнгэрийн авралаар юутай ч гэсэн одоо атом байгаа юм байна. Өөрт чинь атом байна, тэдгээр нь нийлж байгаад чамайг бүтээчиж, тэгээд чи оршин тогтноод энд байж байгаа хэрэг. Чухам энд, XXI зуунд амьд оршин байгаагаа ойлгох хэмжээний ухаалаг байгаагийнхаа төлөө чи биологийн түүхэнд тохиолдсон дараалсан олон үйл явдалд талархах хэрэгтэй. Дэлхий дээр оршино, амьд байна гэдэг их төвөгтэй асуудал. Манай гариг дээр амьдрал үүссэнээс хойш оршин байсан нийт зүйлүүдийн 99,99 хувь нь өнөөдөр бидэнтэй цуг байхгүй. Тиймээс амьдралыг буй болгохдоо сүрхийгийн зэрэгцээ мөхөөхдөө бүр ч гаргуун гариг дээр бид ийнхүү оршин байгаа нь хачирхам явдал шүү.
Дэлхий дээр оршин буй биологийн зүйлийн дундаж нас дөрвөн сая орчим жил байдаг. Тэрбумаар тоологдох урт хугацаанд орших гэж байгаа бол атом шиг тогтворгүй байх шаардлагатай болно. Хэмжээ, өнгө, төрх гээд өөрийн бүх шинж тэмдгээ өөрчлөхөд бэлэн байх хэрэгтэй. Үүнийг хэлэхэд амархан ч бодит байдал дээр санаан зоргоор амар эд биш. Учир нь өөрчлөлт хаанаас ч гараад ирж магадгүй. Эрт галавт байсан протоплазмын шөлөн дахь өчүүхэн дусал нь хоёр хөл дээрээ явдаг орчин үеийн оюунт хүн болон өөрчлөгдөх хүртэл тун урт хугацаа зарцуулсан. Энэ хооронд төрх болон шинж тэмдгээ ямар олон удаа сольсон гэж санана. 3,8 тэрбум жилийн өмнөх анхдагч амьдрал хүчилтөрөгчийг үзэж чаддаггүй байсан бол өнөөгийн амьдрал хүчилтөрөгчөөс ангид орших бололцоогүй. Сээр нуруу мөчтэй болж, өндөг дарж, агаарт нисэж, гялгар хайрс, дулаахан үслэг арьстай болж, хавтгай тэгснээ бөөрөнхий болж, модон дээр газар доор амьдарч, буга шиг том хулгана шиг жижиг гэх мэтээр янз бүр болон сая сая удаа хувьсан өөрчлөгдсөн байх юм. Энэхүү урт хугацааны хувьслын ээдрээтэй замд гарсан яльгүй хэлбийлт болгон нь агуйн хананд наалдсан замаг, хад чулуут эрэгт хэвтэх далайн морь, амтат өтөөр амаа дүүргэх гэж толгой дээгүүр чинь хорин метрийн өндөрт дүүлээд эргэж шумбах шувуу болон хувирсан байна.
Төсөөлшгүй урт хугацааны хувьслын замыг туулан давж гарсан чухам тэр шугамд хамаарч байснаараа чи маш их азтай. Тэрнээс гадна өөрийн чинь дээд угшил гайхалтай тохиолдлоор өдийг хүрсэн гэдгийг санаарай. Уулс, гол мөрөн, далай тэнгис оршсоор байсан 3,8 тэрбум жилд эх эцгийн чинь аль аль талын дээд угшил нэг нэгнээ зөв олж, үр удмаа үлдээхүйц эрүүл саруул байж, азтай хувь тавилан болон нөхцөл нь бүрдсэний хүчээр удмаа үлдээх хүртлээ хангалттай урт насалжээ гэдгийг эрэгцүүлж нэг бодоорой. Гинжээ таслахгүйгээр бүр нэг бүрчлэн ийм азтай зам туулсан байна. Генетик материалаа зөв хосдоо хэрэгтэй агшинд нь дамжуулахаасаа өмнө чамтай холбоотой бүх дээд угшлынхнаас хэн нь ч няц дарагдаагүй, амьтны зууш болооогүй, усанд живээгүй, өлбөрч үхээгүй, үр удмаа үлдээж чадахгүй хэмжээнд шархтаж бэртээгүй явсаар эцсийн бүтээгдэхүүн болох чи мэндэлжээ.
Со
Зочин
Maidar
Зочин
UNSHIHAA BOLI L DOO AH-IINHAN
Davaa
Davaa
БААБАРЫГ ШОРОНД ХИЙЕ
сүхээ
сүхээ
ШУДАРГА ЁС ХААЧИВ
ààãèè
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бүүбур бол урвагч чонотой нөхцсөн хав нохой.
my zam
my zam
my zam
my zam
my zam
MY ZAM
MY Zam
teneg baabar bitgii zaluusiig munxruulad bai
Faith in Creator
The fact is
The fact is
Difference between limitation and possibility
тулга
ene nomiig huleej baigaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
MUNHIIN UHAAN-HYAZGAARGUI
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Uchir shaltgaan
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Asuult ba Hariult
Зочин
Зочин
Зочин
Зочин
124 158 90 25 -d
Nomyin talaar
Зочин
Зочин
Зочин
Tuurdug Baishintai tustei yum uu daa
Зочин
Зочин
Зочин
hi
тєгєл
Зочин
Dugnelt
203 194 115 221-d Batalgaa bn uu gej uu?
Зочин
Зочин
hi
49.0.191.20
Зочин
Зочин
монгол
монгол
сэтгүүлч Ганчимэг та уншигчдаа хүндлэнэ үү
mongol
bayaraa
монгол
zochin
ss
Надаас өөр монголд бумба байхгүй Бүүбур
Temuulen
Маа
Orloo.com
bye bye
bi yavj boloh uu?
Зочин
HOSHIN SHOG
Er em huistei hun yaaj bii bolov oo
HURDATGAL
HARIUTSLAGA
EMKH TSEGTS
ASUULT
odoo tegeed yah yum bolj bnaa taminee
hudlyn huch
94.79.179.194-t
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
Зочин
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my facebook
my marketing
my marketing
my facebook
Зочин
Зочин
Зочин
Зочин
Энхээ
hi hi
Bill Bryson
Mongol dahi uls tur gegch TOGLOOM-yin tuhaid
mnj
Зочин
Зочин
WISCONSIN AMERIK gej bichsen etgeeded
Зочин
Зочин
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
Уншигч
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
uran
Зочин
Зочин
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
sain tsag irlee
Зочин
sain tsag irlee
ВИСКОНСИН АМЕРИК
sain tsag irlee
sain tsag irlee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Buteegch baigaa shuu
from Vancouver
Зочин
Зочин
202 179 19 82-oos asuuh zuil baina
202 179 19 82-d
Зочин
Зочин
Science hezee ch yag tag toog helj chadahgui
Hun etssiin ugiig hezee ch helehgui