Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд зочилж буй Стэнфордын Их сургуулийн профессор Фрэнсис Фукуяама, Ларри Даймонд, Стивен Краснер нарыг НЭПКО хэвлэлийн газрын ерөнхийлөгч Баабар хүлээн авч, уулзан зоог барин, санал бодлоо солилцлоо. Төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн шинэтгэлийн сэдвээр голлон өрнөсөн ярилцлагад УИХ-ын зарим гишүүд,  төрийн зүтгэлтнүүд нийслэл хотын удирдлага, эдийн засаг, улс төр судлаачид, дипломатууд, сэтгүүлчид оролцлоо.