Шар цэцэг
Энэ удаа шар цэцэг цоо шинэ утга орон нэгэн сонин үзэгдлийн бэлгэдэл болов.
Юм юмтай долоо хоног өнгөрлөө. Олимпийн хос медалтантай, уухайн түрлэгтэй, бас шар цэцэгтэй....
Энэ удаа шар цэцэг цоо шинэ утга орон нэгэн сонин үзэгдлийн бэлгэдэл болов. Хоёр жил шахам хугацааны турш ил далд шалгасан экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын гэх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан эдийн засгийн гэмт хэрэг элдэв түүх зузаалан хөвөрсөөр сая л дүүргийн анхан шатны шүүхээр шийдэгдэв. Мэдээж энэ нь эцсийн шатны шүүхийн шийдвэр биш. Тэгэхээр ахиад гурван ч шатанд хэлцэгдэх уртын урт хугацаа, хэргийн хувь заяаг хаашаа ч яаж ч эргүүлж мэдэх өөр өөр шатны шүүх хүлээж байна гэсэн үг. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр шүүгдэгчдийн ар гэрийнхэн, үзэл санаа нэгт журмын нөхдийнх нь сэтгэлд нийцсэнгүй. Н.Энхбаярын дэмжигчид шүүн таслах ажиллагааны дараа эрх чөлөөт орны, магадгүй хэт эрх чөлөөт орны иргэдийн зүгээс гаргаж л байдаг ааш авирыг үзүүлэв. Шүүхийн байрыг гороолох, үүд рүү нь орох гэж бүлэглэн дайрах, хамаалалтад ажилласан цагдаагийн алба хаагчдын хувцсыг урах, зодох, доромжлох, харааж зүхэх, шүүхийн машины өмнө зам дээр тэрийж хэвтэх, шүүгчдийг заналхийлэх, цурхиран уйлах, дэвхцэх, үс гэзгээ үгтээн зулгаах, согтуу ирж хоорондоо заамдалцах, агсан тавих зэрэг байж болох бүхий л төрлийн эсэргүүцэл тэндээс харагдав. Энэ нэг их шинэ юм биш л дээ. Хэн нэгэн шүүхээс яллагдсаны дараа түүний ойр тойрныхон бүгд л шүүхийг нулимдаг, хараадаг, хаалга үүдийг нь хэмхэчдэг. Хүнээ яллуулчихаад баярлалаа гээд эргээд явдаг тэсвэр тэвчээртэй дүүрчихсэн тэнэг угаасаа хаа ч байхгүй. Энэ үүднээсээ уг үйл явдал нэг их хачирхаад, жигшээд байх зүйл биш юм. Харин маргааш өглөө нь Н.Энхбаярын тэргүүлдэг МАХН-ын гишүүд Сүхбаатар дүүргийн шүүх дээр хүрэлцэн ирж, шар цэцэг өргөсөн юм. Тэд шар цэцгийн дэлбээг бороо лугаа намируулж, тус тусын авчирсан баглаа цэцгүүдээ өргөөд уг үйлдлээ ийнхүү тайлбарлав. Талийгаач болсон хүний булшин дээр шар цэцэг тавьдаг. Тиймээс бид Сүхбаатар дүүргийн шүүхийг нас эцэслэсэнд тооцож шар цэцэг өргөж байна. Энэ шүүх манай дарга Н.Энхбаярт ял өгч, шударга бус шийдвэр гаргаснаараа ийн оршуулагдаж байгаа юм гэж тэд мэдэгдэв.
Харин энэ үйлдлийг хуулийнхан өөрөөр тайлбарлаж байна. Жишээлбэл, МУИС-ын Хууль зүйн сургуулийн багш Т.Наранцогт “Энэ үйлдэл манай улсад гарч буй анхны тохиолдол. Гэхдээ шүүх рүү шар цэцэг шидээд булшилчихдаг, тэгснээрээ шүүх засаглал шинэчлэгдээд зөв зүйтэй болоод явчихсан практик байдгийг би сайн мэдэхгүй юм. Ер нь бол дараагийн шатны шүүхэд шууд бусаар нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү гэвэл мөн” гэж тайлбарлалаа. Өөр нэгэн нэр хүндтэй хуульч “Энэ бол шүүхэд үзүүлж буй битүү дарамт. Гэхдээ энэ юу ч биш. УИХ-ын гишүүн болчихсон давхиж яваа нэг бүсгүй түрүүчийн хуралдааны үеэр манай нэг прокурорын нармайг нээсэн шүү дээ. Бүр цусыг нь гаргасан. Харин энэ тохиолдол шүүхийн түүхэнд хамгийн хурц эсэргүүцлээр тэмдэглэгдсэн байх” хэмээн ярив. Зарим нь бол гэнэт анхааралд орж ирсэн шар цэцгийн тэмцлийг ардчилсан нийгэмд байдаг л зүйл. Нийгмийн хэв журам алдагдуулаагүй тохилдолд өндгөө шиднэ үү, цэцгээр нүүлгэнэ үү хамаагүй шүү дээ гэж үзэж байна. Харин МАХН-ынхан шар цэцгийг ямар нэгэн төгсгөл, эцэслэлт, булшлалт, салалт, эсэргүүцлийн бэлэг тэмдгээр сонгожээ. Гэвч цэцгийн жинхэнэ мэргэжилтнүүд шар цэцгийг хэрхэн авч үздэг юм бол. Ингээд “Флора” цэцгийн дэлгүүрийн 321607 дугаарын утсанд холбогдов.
-Шар цэцэг ямар бэлгэдэлтэй, ямар үед сонгодог цэцэг болохыг тайлбарлаж өгнө үү?
-Шар цэцгийг ихэвчлэн шагнал авсан багш нарт зориулж хүмүүс сонгодог юм. Манайхан салахын шар л гэдэг. Гэхдээ шар цэцгийн утга нь хүндэтгэлийн утга шүү дээ.
-Одоо танайд ямар төрлийн шар цэцэг худалдаалагдаж байна вэ?
-Өнөөдрийн байдлаар шар сарнай байна.
Ахин “Роза” цэцгийн дэлгүүрийн 50056688 усанд холбогдов.
-Би шар цэцэг сонирхож байгаа юм аа. Та надад утгыг нь хэлж өгөхгүй юу?
-Шар цэцэг бол эрдэм номын өнгө. Эрдмийн зэрэг цол авсан, сургууль төгссөн хүмүүст ихэвчлэн өгдөг.
-Хагацал салатын бэлэг тэмдэг биш юм уу?
-Шар цэцгэнд салалтын утга байхгүй шүү дээ.
-Нэг ширхэг шар сарнай ямар үнэтэй вэ?
-1500 төгрөг.
Дараагийн дэлгүүр “Сарнайх” цэцгийн дэлгүүр байв. 319431 дугаарын утсыг авсан цэцэг худалдагч бүсгүй ийн ярив.
-Шар цэцэг бол эрдэм ном, хүндэтгэлийн утгыг тээдэг цэцэг. Тийм болохоор хүмүүс нэг нэгдээ амжилт хүссэн, эрдэм номын аянд нь сайн сайхныг бэлгэдсэн үедээ бэлэглэдэг. Манайд гэхэд өнөөдөр шар сарнай, шар ромашка цэцэг худалдаалагдаж байна. Жишээ нь шар ромашка бол эрч хүч бэлгэддэг. Хүмүүс төрсөн өдөрт их өгдөг юм гэж ярив.
Эсэргүүцийн шар цэцэг маань ингэхэд өөр бэлгэдлийг тээгч ажээ. Цэцгийн үндсэн утга нь хүндэтгэлийнх гэнэ. Тэгвэл манай тэмцэгчид Сүхбаатар дүүргийн шүүхэд хүндэтгэл илэрхийлчихсэн юм биш үү. Харин ч талархаж, амжилт хүсч, цаашдын бодлого шийдвэр нь онч мэргэн байхыг ерөөсөн эрдэмлэг бэлэг болж таарлаа. Эсэргүү шар цэцгийн мөрөөр ийнхүү мөшгиж, бас нэгэн танин мэдэхүйн шинжтэй аялал хийсэн минь энэ буюу.
Эхнэрийн үг
Тэргүүн хатагтай асан О.Цолмон нөхрийгөө урьдчилан хорих байр луу ачигдсаны дараа TV 9 телевизээр дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Түүний сэтгэл зүйн байдлыг буруутгах арга байхгүй. Хорвоогийн амьдралыг хос мөрөө гарган туулж яваа ханийн хувьд эр нөхрөө өмөөрөх, хамгаалах, эцсээ хүртэл тэмцэх нь түүний үүрэг. Энэ талаасаа эхнэрийн гомдол цөхрөл бол зүй ёсных юм. Харин нөгөө талаасаа анхаарал татаж, дуулиан тарьж буй зүйл нь юу вэ. Төрийн бүхий л өндөр эрэмбийн, дээд төвшний албан тушаалуудыг ээлж дараалан хашч явсан Н.Энхбаярын хамгийн ойрын хүн, түүний улс төрийн амьдрал хийгээд амжилт ялалт, алдаа онооных нь талыг үүрэлцэж, зарим талаар бүтээж өгсөн, тэр хэрээрээ монголын улс төрийн хөшигний арын амьдралд “оролцож”, хамгийн нууц зэрэглэлийнхээс авахуулаад хамгийн энгийн өдөр тутмын мэдээллүүдээр ч хангагдаж явсан энэ хатагтайн хийсэн бусад мэдэгдлүүд юу өгүүлэв ээ. Энэ л жинхэнэ анхаарал татаж байна.
Түүний хийсэн мэдэгдэл бүхэлдээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг чиглэв. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байхдаа нэг ч шүүгчийн царай төрхийг таньдаггүй, уулздаггүй байжээ. Гэтэл Ц.Элбэгдорж нэг бүрчлэн дуудаж уулздаг төдийгүй байнга тэднийг заавар чиглэлээр хангаж, хараа бараандаа ажиллуулж байдаг гэж тэрбээр аймшиггүйгээр мэдэгдлээ. Ингээд зогсохгүй одоогийн Ерөнийлөгчийг маш их “но”-той хүн гэж онцлоод хууль хүчнийхэн түүнийг шалгах ёстойг анхааруулав. Өөр нэг хачирхалтай зүйл нь Ц.Элбэгдорж гэх ардчиллын лидерийг хоёр дахь удаагаа ерөнхий сайдын суудалд суухдаа өрсөлдөгч намын удирдагч Н.Энхбаярын шууд дэмжлэгтэйгээр болсон гэх мэдэгдэл байв. Тэр бүү хэл баярласнаа илэрхийлж гэрт нь зочлоод халуун үнсэлтээр хариу барьж байсан гэх юм. Хэрэв энэ үнэн бол холион бантан болсон нөхдүүд юм биш үү. Ийм зарчимгүй улс төр байдаг гэж үү. Байдаг бол хачин л юм. Хатагтай Цолмон эхний удаа Н.Энхбаярыг баривчлахдаа биед нь хортой зүйл тарьсан, боож түр ухаан алдуулсан гэж мэдэгдлээ. Энэ юу гэсэн үг вэ. Хэрэв үнэн бол шалгаж батлах, тийм ноцтой гэмт хэрэг өдүүлсэн этгээдийг олж барвчлах шаадлагатай бус уу. Хэрэв худлаа бол онц ноцтой гэмт хэрэгт хуулийн байгууллагыг гүтгэсэн гэмээ шүүхийн өмнө хариуцах ёстой болж таарна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мүн Ц.Элбэгдорж руу утасдаагүй бол Н.Энхбаяр үхэх байсан гэж тэр тун ноцтой мэдэгдлээ. Энэ юу гэсэн үг вэ. Манай Ерөнхийлөгч бүр аллага төлөвлөж байсан хэрэг үү. Бас Бан Ги мүн гуай Монголын дотоодод болж буй хэрэг явдалд хөндлөнгөөс хошуу дүрж, бүр улсын маань ерөнхийлөгчийг утсаар заналхийлсэн болж таарч ч байх шиг. Ийм юм байж болох уу.
Хатагтай О.Цолмонгийн хийсэн өөр нэгэн ноцтой мэдэгдэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг сонгууль луйвардагч, булаагч, ард түмнй саналыг хулгайлагч хэмээсэн явдал юм. Бүх ард түмний сонголтоор эрх нь баталгааждаг Ерөнхийлөгчийн сэнтийд луйвраар гарч ирсэн нь үнэн бол манай Ерөнхийлөгч дэлхий даахгүй гэмтэн болж таарлаа. Энэ бүхний учрыг олохгүй бол үнэхээр болохоо байжээ. Бүх ард түмний санал хураалт явуулж, бүх сонгуулийг дахин хийдэг ч юм уу нэг л эрс эргэлтийн шинжтэй алхмыг хийхгүй бол болохоо байсан юм биш үү. УИХ-ыг тарааж, Үндсэн хуулиа зоригтойгоор өөрчлөх цаг үнэхээр ирчихсэн юм биш байгаа. Монголд минь ер нь юу л болоод байна даа.