Наадам ойртоод хүмүүсийн мэндчилгээ цаанаа баавартай болчиж. За сайна уу гэхийн оронд морин дээрээ очиж нэг хононо доо, бөхийн галаа нэг эргий дээ ч гэх шиг. Хэн ч хаана хоонох хаачхыг нь асуугаагүй бахад муухай баавар байгаан шүү. Би ч үхсэн хэн мэдддийн гээд энэ мэндчилгээг сурчаал байгаа.

Энэ зун муухай бороотой зун болж байнаа. Сав л хийвэл бороо ороод армаантаг нэгэнд нь сайхан байхад арай ядруу хувцас хунар муутай мань мэт нь зутарч дуусахын. Гэтэл юу юугүй бороошоод алингаа алдаж байгаа энэ үед юу юугүй наадам болохнээ. Наадмаар бороогүй, намаг шалбааггүй бол л сайхан. Бороо орвол хэдэн муусайн шүхэртэй шүхэргүй иргэд л хохирно. Ядхад тэр цэнгэлдэхээс гаргахгүй. Шээе барий гэсэн хүнийг ч гарсан л бол гарсан битий эргэж ирээрэй гэдэг  улс бороо ороод байна нэг гялгар уут ч болтугай олж ирий гэж гарах гэвэл гонжийн жоо байлгүй дээ. За бороо ордоггүймаа гэхэд халуун өдөр халхалах сүүдэргүй аргагүйн эрхэнд жилд нэг удаа болдогын гээд наадмын хуушуур шиг хүрэн улаан юм болоол суугаад үздэг улс шүү дээ. Наадам үзэх тэвчээр бол энэ. Харин энгийн ард иргэдийн дэргэд манай дарга нар бол сайхан дээвэртэй цэнгэлдэхэд л наадмын нээлт хаалтаа халуунд халж хүйтэнд хөрөхгүй үзэж орхидог. Угаасаа зөвхөн дарга нар суудаг хэсэгт дээвэр барьсан цэнгэлдэхийн буруу биш барьсан улсых нь буруу байх. Дээвэр доор сууж байгаа дарга нар дээвэргүй цэнгэлдэхэд байгаа иргэдийн зовлонг яаж ойлгохуу дээ. Уг нь хэн мөнгөтэй нь тэр дээвэр дор суудаг бол шударга л санагдах байлаа. Сайнаар бодход ийм цэнгэолдэх дэлхийд байдаггүй гэж юм мэдэх хүн ярьдын байлээ.

За наадмын нээлт болноо. Олимп дэлхийн аваргын нээлт хаалт бол сайхан цэнгэлдэхийн аль хэсгээс ч үзсэн адилхан харагдахаар бодог бол манай наадмын нээлт гэж л дээвэртэй хэсэгт суусан дарга нарт зориулагдсан мэт тэдний урд л тоглоод байдаг нь хоржоонтой. Тэдний урд очиж дуулаад тэдний урдуур сүрлэг жагсаж, бүжиглэж, үзүүлбэрүүдээ хийчээд бусад газраа бол байхгүй. Найруулагч нь муудаа биш дарга нар нь тэгэж шаарддаг байх гэж хардаад байгаа. Эсүүл найруулагч нь дарга нараар л дүгнүүлдэг болхоор тиймэрхүү нээлтүүд хийдийн болуу бүү мэд. Ямартайч дарга нар маань сайхан нөхцөлд сайхан нээлт үзээд сайхан наадаад эхэлдийн.



Бөхийн барилдаан эхэлнээ. Бөхчүүд сайхан ид хаваа гайхуулааж барилдаал байна барилдаал байна. Даан ч тэнд бүхэл задгай мөнгөөр давах унах нь тохирцон байсан гэдэг гэнэ. Тэхээр дараа жилийн наадмаас эхлээд улсын заан жүжигчин гэдэг цол өгвөл сайн гэж байгаа гэнэ. Бүүр манай жүжигчиний ангийн оюутанууд тэнд очиж уран чадвараа хөгжүүлэх гэж ажиглаж байдаг ч гэх шиг. Ямар ч байсан дарга болгон бөхтэй болж бөх бүр мөнгөтэй болж хүн бүр найраад байгааг мэддэг болсон ч бөхөө бид туйлын шимтэн үзсээр ирсэн билээ.

Морьний уралдаанруу явнаа. Хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж нийтээрээ түгжирч байж арай гэж очиноо. Тэнд ч ялгаагүй бороо ч орсон шороо ч орсон нар ч гарсан ялгаагүй толгой хорогдох газар үгүй. Үсрээд л хуушуурын гэрээс хуушуурын гэрүүдийн хооронд хөөгдөж туугдан барин байж амь аргацаан. Мөнгөтэй байсан ч машиндаа орхоос хэтрэхгүй. Дарга нар бол тусдаа асар майхан гэрт айраг сөгнөсөн шээг сууж байдаг. Сайхан наадаж байгаам шүү бас. Тусдаа төрөлд төрсөн улс аргагүй шүү дээ. Морин уралдаан болно. Энд овоо шударга хэн мөнгөтэй нь хурдан морио худалдаж аваад уралд гэдэг зарчимтай. Болжээн шүү харин. Даан ч манай баячууд дарга нарыг бол дийлэхгүй л байгаам даа. Ямар сайндаа мөнгөтэй уяач байсан улс нь сүүлийн үед дарга болж байхав дээ.

За сур бол сайн мэдкүү. Мэдкүү юмаа юугийн бичхэв. Нэг нь харваад нөгөөх нь оногдож байгаам шиг гараа өргөөд орилоод гадаадыхан их үзээд болоод л байдын. Энд бас дарга нар л ирж наадна. Жил бүр  дарга нар ирж сур харваж дагалдагсад нь ончоосой гэж залбирч оновол баярлаж ард түмэн баярласан царай гаргаж үлддэг зүйл. Бүүр дарга оносон сайхан жил гарахнээ гэж ярьж байсан тв ч байдаг. Тэгвэл яшиг даргаа байнга сурын дугуйланд явуулж оноогүй даргад онцгүй жил болуул хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй санагддаг.

Аа нээрээ энэ жил шинэ юм наадмаар нэмэгдсэн нь монгол ёсолгоо хийх юм гэсэн. Гараа нарны тэг дугуй мэт дээш нь өргөөд монгол ёсолгоо хийвэл их л сайхан болдог гэсэн реклам яваад байдаг даа. Зарим нэг нь дур ханчидиймуу гэж тэнэгтэж байсан их сайхан болно гээд байхад. Тэрнийхээр бол цэнгэлдэх даяараа л юм болхын бна л даа. Тэхээр халуун зун байдаг подвоолк маактай ирцгээчэээд хаа хамаагүй гараа өргөж байж нэл үс мүс харагдаад, элдэв үнэртэн танартан холилдоод тийм гэхийн тэмдэггүй юм боловоо. Цэнгэлдэхээс үнэртэнүүд нь нийлээд уур болж дээшээ дэгдэж этр. Бодоорой нөхдөө. Сугныхаа үсийг нарны тэг дугуй мэт болгож засаад үнэртэн танартанаа түрхээд ирхэд болохгүй юм хаа байна тэртээ тэргүй бөөнөөрөө сайхан болох гэж байгаа улс. Хариуцлагтай л байх хэрэгтэй.  Тэр нэг хүүхдүүд дээр үеийн Мандхай Чингисийн тухай кинонууд дээр бууж өгж байгаа цэргүүд монгол ёсолгоо хийгээд байдаг гэж яриад байсан тэрүүнтэй бол холбоогүй гэжээлээ шүү албаны хүмүүс.

Эцэст нь наадмаар болдог хамгийн хэцүү яриа. Хэний морь түрүүлэв, хэн хэд давчиваа гэдэг асуултууд. Мэддэг хүн байхгүй. Аргагүйшд хаа ч энэ тухай мэдээлэл самбар, хүснэгт байхгүй. Тэлвийзүүд нь шууд дамжуулдаг боловч зөвхөн амаар тайлбар хийнэ. Нэр усыг нь гаргаад батэрдэнэ вс сумяабазар давсан хүн нь улаан өнгөтэй нь шүү эд урьд тэд барилдаад тэгэв гээд бичцэн байвал ч уг нь.

Хэдий дарга нар нь наадаж иргэд нь үздэг ч миний монголын ард түмэн дэнж хотойтол наадсаар ирсэн билээ. Морь нь хурдан, бөх нь хүчтэй, харваачид нь мэргэн хуушуур нь амттай наадамчид аз жаргалтай нааддаг дэлхийд ганц наадам бол монгол түмнийх билээ. Наадам сайхаан юун хөлбөмбөг, юун  цагаан сар. Сайхан наадаарай.