Ардчилсан Монголын алаг сонгууль
Монгол Улс зургаа дахь ардчилсан, чөлөөт сонгуулийннхаа ард гарав. Улс төрийн тодорхой намууд сонгуулийн санал тоолдог машинд итгэхгүй, бүх саналыг дахин гараар тоолохыг шаардаж байгаа ч Сонгуулийн ерөнхий хорооны зарласан дүнг орон даяар үндсэндээ хүлээн зөвшөөрөөд байна.
Монгол Улс зургаа дахь ардчилсан, чөлөөт сонгуулийннхаа ард гарав. Улс төрийн тодорхой намууд сонгуулийн санал тоолдог машинд итгэхгүй, бүх саналыг дахин гараар тоолохыг шаардаж байгаа ч Сонгуулийн ерөнхий хорооны зарласан дүнг орон даяар үндсэндээ хүлээн зөвшөөрөөд байна. Тэгэхээр Ардчилсан Нам эвсэл байгуулан, Засгийн газраа шуурхай бүрдүүлж, сонгуулийн амлалтаа биелүүлэх л үлдлээ.
Иргэдийн идэвх урьд урьдын сонгуулиас өндөр байсан ч оролцоо нь 66 хувь болсон нь өмнө нь гараар тоолохдоо саналын тоог хэт өсгөж, зохиомлоор өндөр хувьтай гаргаж байсан юм биш байгаа гэх хардлага төрүүлэв.
2012 оны сонгууль намын нэрээр сонгох пропорцианаль тогтолцоо Монгол Улсын хувьд сонгуулийн зөв тогтолцооны чиглэл болохыг батлав. Цаашид мажоритар хэсгээ багасгаж чадвал сонгуулийн хийрхэл буурч, олон зуун хүн нэр дэвшин, олон зуун тэрбум төгрөг салхинд хийсгэхээ болих бололцоотой.
Улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй, намуудын санхүүжилтийг ил тод болгох нь зайлшгүй шаардлагатай болжээ. Маш олон хүн намаасаа нэр дэвшин тойргуудаар сонгуульд оролцдогийг багасгаж чадвал бага орлоготой иргэдийн “Сонгууль бол мөнгө олох хэрэгсэл” гэсэн ойлголтыг өөрчилнө.
Энэ сонгуулиар гэхэд л 570 гаруй хүн нэр дэвшиж, 500 нь “шатав”. Шатсан хүмүүс өөрийн, эсвэл янз бүрийн амлалт өгч авсан хүний мөнгөөр сонгуульдав. Өнөөдөр 500-гаад нь уйлж, 76 нь бүжиглэж байна.
УИХ-ын 2012 оны сонгуулиар Монгол Улсын төрийн эрх улс төрийн өөр хүчинд шилжиж байна. Хамгийн их буюу 33 суудал авсан Ардчилсан нам 29 суудал авсан МАН-тай, эсвэл 9 суудал авсан МАХН-МҮАН-ын эвсэлтэй хамтран Засгийн газраа байгуулах боллоо.
Хэрэв АН-МАН гэсэн эвслийн засаг гарвал Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын тэргүүлсэн МАХНМ ҮАН-ын эвсэл Их Хуралд бүлэгтэй, дараачийн сонгуульд дангаараа ялахуйц сөрөг хүчин болох магадлалтай.
Харин АН-МАХН-МҮАН гэсэн эвслийн засаг гарвал МАН нь Монгол Улсад үгүйлэгдэж байгаа улс төрийн хүчтэй, сөрөг хүчний орон зайг шууд эзлэх юм.
Аль ч эвсэл гарсан шинээр байгуулагдах төр, Засгийн газраас Монголын иргэд байгалийн баялгийн орлогоос ижил тэгш хувь хүртэх, баян ядуугийн зөрөөг багасгах, нийтийн засаглалд шингэсэн авлигыг хазаарлахыг шаардах болно. Энэ сонгууль чухамдаа энэ шаардлагын илэрхийлэл байсан юм. “Франс Пресс” агентлагийн мэдээлснээр “Монголын улс төрийн болон бизнес элитийн давхарга авлигад улам гүнзгий шигдэж, уул уурхайн баялгийг нь гаднын компаниуд дэндүү хямд үнээр зөөж буйд иргэд нь халаглаж, харамсаж байна”.
Ардчилсан Нам тэргүүлсэн эвслийн Засгийн газар ард түмнийхээ хүлээлтийг биелүүлж чадах, эсэхийг одоо харах үлдлээ. Ардчилсан Нам Улаанбаатар хотын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан бөгөөд хотын газрын авлигыг хэрхэн зогсоох, нийтийн хөрөнгө завшигчидтай хариуцлага яаж тооцох, тэгээд өөрсдөө авлигад оролцохгүй байж чадах, эсэхийг иргэд харах болно.
Ийм цөөхөн хүн амтай оронд тийм олон нэр дэвшигч гарч ирээд байгаа нь нийтийн засаглал төчнөөн хэмжээгээр ил тод биш, төрд ороод баяжих боломж маш их байгааг нэг талаас харуулж байна.
Ямар ч гэсэн Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайн хэлснээр “МАН-ын бизнес-улс төрийн бүлэглэл ноёрхлын ширээнээс бууж”, Ардчилсан намынхан байрыг нь эзэлж байна.
Ардчилсан Намын эрх баригчдаас улс төрийн удирдлагыг ил тод, тунгалаг болгох, эдийн засагт зах зээлийн зарчмыг бэхжүүлэх, төрийн оролцоог багасгах, хувийн секторыг ажлын байр нэмэгдүүлэх сонирхолтой болгох, боловсролын чанарыг дээшлүүлэх, орон сууцны асуудлыг газрыг нь бүртгэж, эдийн засгийн эргэлтэд оруулах замаар шийдвэрлэхийг Монголын нийгэм хүлээж байна.
Тус нам “Монгол хүн-2020” нэртэй мөрийн хөтөлбөртөө инфляцыг нэг оронтой тоонд барих, жилийн 1.5 тэрбумаас бага эргэлттэй компаниудаас авсан татварынхаа 90 хувийг буцааж олгох, төсвийн зарлага ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байх, төрийн бүх тендерийг иргэдийн хяналт дор явуулахаа амласан. Эдгээр харьцааг барьж чадвал эдийн засгийг хөгжүүлэх, улмаар иргэдийн хүлээлтийг биелүүлэхэд онцгой дөхөм болох боловч амлах, биелүүлэхийн хооронд ихээхэн ялгаа бий.
Ер нь улстөрчдийн бүх амлалт биелсэн бол өдийд зөвхөн улстөрчид өөрсдөө биш, Монголын бүх иргэд орон сууцтай, унаа тэрэгтэй, хүүхдүүд нь сайн сургуульд явдаг, хот нь хот шиг болчихсон байхсан.
Оросууд “амьдаръя, харъя” гэж хэлдэг дээ.
д тэмүүжин
нано
Зочин
Зочин
Зочин
эужэжужэ
Sosor Oros
Туяа
Ариука
Germany-aas
Зочин
Зочин
Зочин
коммунист
монгол
зочин
555
555
уншигч
уншигч
elbegee anu gar hul
Зочин
хүн
Зочин
уважать себя- өөрийгөө хүн гэж үзэх
zochin
Зочин
delgermaa
Зочин
hnnnnn
Асуулт
Зочин
unshigch
zochin
Дамбар
Зочин
Dondog
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
aso
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
minii bodloor
Бат
Зочин
Зочин
Зочин
Зочин