Сонгууль сайхан болсон ч бөөн хар луйвар болжээ. Тэр луйвар урьд өмнө нь хүнээс болдог байсан бол энэ жил машинаас болжээ. Хүн итгэлгүй байхад машин яаж итгэлтэй байхав. Дараагийн сонгуулийг луйвараас сэргийлж мал амьтадаар тоолуулах санал гараад байна. Ингэж мал амьтадын эритэнг дээшилж байгаа ч машины эритэнг муухай унаж байна даа. Сонгуульд ялах нь тодорхой байсан нөхөд сонгуульд муухай луйвардуулсанаа мэдлээ. Тэдний хамгийн анхны луйвардуулсан юм нь ухуулагч сонгуулийн штабыхандаа луйвардуулжээ. Тэд нь сонгогс иргэдэд энэ хүзнийг дэмж гэж ухуулж сурталчлах ёстой байтал эрхэм нэр дэвшигчиддээ та бол гарцаагүй ялна, ихэнх нь санал өгнө гэнэ, та ялчижээ гэх мэтээр суртал ухуулга хийжээ. Суртал ухуулгын обээктоо буруу сонгочиж л дээ. Тэгээд эрхэм нэр дэвшигч өөрийгөө ялна гэсэн бат итгэлтэй байснаас болж ялагдалаа хүлээн зөьшөөрөхгүй машинд луйвардуулцан мэт санагдаад болохгүй байгаа байх нь.

Тэдний дараагын алхам бол машиныуудын эсрэг тэмцэл байлаа.. Эхний тэмцэл санал тоолдог машиныг шүүхэд өгч урьдчилан хорих төвд хориулах санал гаргажээ. Гэвч санал тоолдог дөрвөлжин хар машинууд гуравдахь шиг дүлий царайлчаад ялын тогтоолоо уншихад нь сонкуу байна гэнэ дээ. Иймээс тэд машинууд ямархуу мангар болхыг бас нэг нотолсондоо баяртай байгаа гэнэ. Мөн бас нэг шаардлага тавьсан нь энэ дөрвөлжин хар машиныхаа оронд гартай машин авчирхыг шаардажээ. Үнэхээр машинаар тоолуулмаар байгаан бол дөрвөлжин хар биш хоёр талдаа гарттай тэрүүгээрээ саналын хуудсыг аваад дүнгэнтэл чанга ярьж тоолж байдаг машин авчруулж тоолвол машин гараар тоолж аль аль талын хүслийг хангах нь гарцаагүй гэсэн шийдэл.  Тэд одоо зохион байгуулалттайгаар кино театруудаар тэрминатар, би робот зэрэг кино гаргуулж ард олонд машинууд хичнээн аюултай болхыг харуулж байгаа гэнэ. Үнэхээр тэр зинонууд дээр хүн төрлөхтөний эсрэг робот машинууд баллангаа алдаж байгаа тухай гардаг бол киноны төгсгөлд санал тоолдог дөрвөлжин хар машинууд саналын хуудсуудыг тоолох гэсэн гар байхгүй мэлийж байгаа тухай хэсэг нэмжээ.

Санал тоолдог машин үнэхээр аюултай болох тухай дараагын рекламууд гарах гэж байгаа гэнэ. Дөрвөлжин хар машин дээр гарч зогссон нялх хүүхэд ойчихдоохамраа шалбалж байгаа тухай, нэг нөхөр эхнэртэйгээ хэрэлдээд санал тоолдог машиныг цонхоороо шидтэл доогуур нь явж байсан азгүй нэгэн дээр унаж алж байгаа тухай, хараагүй хүн санал тоолдог машинд бүдэрч унаж байгаа тухай гээд  хор хөнөөлийг нь илт гаргасан рекламууд чанарын өндөр түвшинд хийгдэж байгаа гэнэ.



Үүнээс гадна зөвхөн санал тоолдог машинаар зогсохгүй бүхий л машины эсрэг тэмцэл гаргажээ. Машинаар явахаа больж вган юмуу морьтой явцгааж байгаа гэнэ. Яагаад ингэв гэхээр замын түгжрэл, автын осол, дуучин жавхлан нараас иш татаж тайлбарласны эцэст саналаа гараар тоолуулы гэж байгаа гэнэ. Зөвхөн унадаг машин ч хэлмэгдсэнгүй машин нэр зүүсэн бүшгд хэлмэгдэж эхэлжээ. Сонгуулиа луйвардуулсан гэж итгэж буй нөхөд сахалаа машинаар авахаа больж гараар хусдаг болжээ. Учир нь сахлын машин хэтэрхий найдваргүй луйварчин шинжтэй сахлаас гадна арьсны шар үс аваад байж магадгүй гэнээ. Мөн халзан нэр дэвшигчид үшсээ хусахдаа үсний машинаар биш чимхүүрээр нэг нэгээр нь эхнэрээрээ зулгаалуулж байгаа гэнэ. Учир юу гэвээс үсний машин чимхүүрийн дэргэд ероолд нь үс үлдээгээд байна. Чимхээр хичнээн сайхан авж байгааг харж байгаа биз гэж байх юм гэнэ.

Өөрөө машиныхаа хэрэглээг багасгаад зогсохгүй хүүхдүүдийнхээ машины тоглоомыг ч хурааж авжээ. Хүүхдүүддээ машин хичнээн аюултай болхыг хэлхэн зэрэгцээ гараараа хайч чулуу даавуу гэж тоголсон нь илүү шудрага гэж байгаа гэнээ.

Машинтай хийх тэмцэлийг ингэж хурцатгаад зогсохгүй гартайгаа илүү нөхөрлөх болжээ. Бүхнийг гараар гэсэн уриа ч дэвшүүлж эхэлж байгаа гэнэ. Хоолоо идэхдээ гараараа л аваад идчихдэг болж, гар дээрээ зогсож явах аргыг дэлгэрүүлж байгаа гэнэ. Нүдээр хараад итгэхгүй бол заавал гараар барьж үзнэ гээд сайхан хүүхэн шууханы элдэв газраас нь гараараа бариад авдаг далимдуулагч нар ч гараад ирж. Бие засчаад гараараа шалгаж, сэгс ч гараараа хийж, шөл ундааг ч гар дээрээс ууж, гар утсаар биш гараараа дохиж ярилцаж, гараар ерөөсөө бүхнийг хийж эхэлж байгаа гэнэ.

Сонгууль лууваргүй явхад бүх нийтийн гар чухал, гараа хайралцгаая, бүхнийг гараар, гар машинаас чухал, гартайгаа байхад газардахгүй, энэ машинд итгэхээр эрэмгий гарандаа итгэ гэх мэтийн урианууд гаргаж аваад байгаа гэнэ. Зарим элдэв явдалаас болж гаргүй болсон иргэдэд л хэцүү байгаа гэнэ. Учир нь урианууд дунд нь гаргүй хүн хүн биш машин гэж орсон байж мэднэ гэнээ. Машины нэр хүнд ингэж унасан цагт энэ бол доромжлол мөн. Харин үүний эсрэг хүнд гар, хэцүү гар, явдалтай гар  гэж дуудуулж явсан нөхөд харин одоо л нэгхүн шиг дуудуулдаг болж дээ гэж баясаж суугаа гэнэ дээ.

Бас сэрэглэн зуснууд яалтачгүй машин техник хэрэглэх юмнууд гараад ирвэл тэднийг машин гэхээсээ илүү гар гэж нэрлэж байгаад хэрэглэж байх ёстой юм гэнэ. Гар утас гэдэг шиг. Машиныг гараар явагч, компютерийг гар тооцоологч, онгоцыг гар нисэгч гэх мэтээр дуудаж таашаал авж байгаад хэргэлдэг болжээ.