Бид ялав
“Бид ялав” нэртэй медаль байдаг байж билээ. 1945 оны дайнд дэвшилтэт хүн төрлөхтөнтэй нийлж японы мелетаризм, германы нацизмын эсрэг хүч хавсран ялалт байгуулалцсан Монгол орны хувь нэмэр. Чухам энэ оролцоо нь Монголын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх гол хүчин зүйлийн нэг болсон юм.
Ардчилсан хүчин яллаа. Улсаа улс шиг болгож, улс орныг идэж устгах гээд байгаа авилга хээл хахуулийн тогтолцооноос салгах бололцоо гарлаа. Улс орныг маань байгалийн баялаг ч биш, гадаадын хөрөнгө оруулагч нар ч биш, цөмийн хаягдал ч биш, тааламжгүй хөршүүд маань ч биш, эдийн засгийн алуурчин гэгчид ч биш чухам бидний буй болгож өөрснөө хар аяндаа хүлээн зөвшөөрсөн авилгын сүлжээ л биднийг алж байна. Улс орон нүдэн дээр баяжиж, энэ үзүүлэлтээрээ дэлхийд тэргүүлээд байхад иргэд нь ядуу зүдүүгээсээ гарч чадахгүй байгаа чинь ердөө л авилгаас болж буй хэрэг шүү дээ.
Ганцхан жишээ хэлье. 2000 оны сонгуулиас эхлээд сонгуулийн булхай гээч юм үүссэн. Цаасан дээр үй олон хашаа хороо, хүн амын хуурамч бүртгэл үүсчээ. Эхэндээ энэ нь сонгуульд зориулагдсан байсан юм. 2004 оноос хүүхдийн, хуримын, шинэ төрөгсөдийн мөнгө тарааж эхлэнгүүт өнөө амьгүй албатууд амь орон хүүхэд төрүүлж хурим хийж эхэллээ. Сүүлдээ ард түмэндээ янз бүрийн байдлаар мөнгө тараагаад эхлэнгүүт мөнөөх амьгүй хүмүүс ёстой нэг цусалж өгсөн дөө. Хороон дарга дангаараа үүнийг хийж чадахгүй. Ингэхээр амьгүй хүмүүсэр дамжуулан мөнгө хусдаг бүхэл бүтэн сүлжээ үүссэн хэрэг. Энэ нь саяны сонгуулиар дурайтал харагдлаа. Хурууны хээ авч байгаа учраас хэн ч давхар санал өгөх бололцоогүй. Гэтэл үй олон сонгогч илүү гараад байдаг. Эзгүй хоосон газар бүхэл бүтэн хороолол, хашаа гудамж цаасан дээр оршин, гэр болгонд хорь гучин хүн амьдраад байдаг. Авилгын энэ сүлжээ нь сүүлдээ мафи болсон байна. Улс орныг ядууруулаад үгүйрүүлээд байгаа сүлжээ энд байна. Үүнийг эвдэхгүй бол бид цоорхой хувин руу ус цутгасаар л байх болно. Хурим хийвэл 500 мянган төгрөг өгнө гэхээр намтраа бузарладаг хүн олдоно л доо. Гэхдээ арай ч 12 мянга байснаа 45 мянга болтлоо олшроно гэж үгүй л дээ. Амьгүй хүмүүс л хуримлаад байсан хэрэг. Ямар их мөнгийг дунд шатны авилгачид хуссан байна даа?
УИХ-ын гишүүний захиран зарцуулах мөнгө 10 сая төгрөгөөс эхлээд одоо 3 тэрбум төгрөг болчихоод байна. Хувийн бизнес хийж үзээгүй, үсрээд мянган долларын цалинтай байсан эрхмүүд Англи Америкаар дүүрэн байшинтай болчихоод байна. Улс баяжиж байна, үүний үр дүн авилга руу орж шингээд байна. Авилга нь өөрөө төгс сүлжээ, бүхэл бүтэн тогтолцоо болчихоод байна. Диназаврын яс Америкт дуудлага худалдаагаар ороод байгаа нь америкчуудын буруу биш, манай авилгачдын гэмт хэрэг. Монголын байгалийн баялагийн эзэмших лицензийн 80 хувь нь цаанаа хятад эзэнтэй байгаа нь хятадуудын буруу биш бидний тогтолцооны буруу, авилгын сүлжээний хүч шүү дээ. Алив гэрээ хэлцэл, наймаа тохиролцоог олон улсад тогтсон журам улс орнуудын туршлага дээр үндэслэхийн оронд “монгол ухаан”, хий хардлага, нүүдэлчний алхайрал дээр тулгуурлаад байх юм бол авилгын тогтолцоогоо л улам хөөргөөд байх болно шүү дээ. Уул нь энэ бүхэн тун ч энгийн юм логик юм даа.
Ийм учраас бид ялаагүй. Ялах бололцоо л гарч ирж байна. Бид азтай үндэстэн. ХХ зууны бужигнаан дунд хамгийн их хожсон үндэстэн гэвэл монголчууд. Өнгөрсөн түүхийг тэгсэн бол тэгэх байсан гэж ярьж болдоггүй юм. Яагаад гэвэл засах бололцоо огт байхгүй. Өнгөрсөн түүх бидэнд сургамж л үлдээнэ. МАХН буюу одоо МАН болчихоод байгаа энэ институц төөрч будилсан ширүүн зуунд юутай ч улс орноо аваад гарсан. Бид одоо шинэ нөхцөл шинэ зуунд амьдарч байна. Энэ машин одоо бидэнд хэрэггүй л юм даа. МАН- ын олон залуучууд хөгшчүүлийг би сайн танина. Мэдээж хөгжил дэвшлийн төлөө л байдаг. Гэхдээ энэ машин руу ороод л хачин хүн болчихог юм. Энэ намын одоогийн дарга Батболд л гэхэд эв эрүүл сав саруул, гүйлгээ ухаантай нэгэн. Одоо тэр ярьж хэлж байгаа, хийж гүйцэтгэж байгааг нь хар даа. Улсаа хорлох гээд байгаа юм уу, хайшаа юм? МАН сүүлийн хорин жил гишүүд удирдлагаар нь бодох юм бол АН-аас хавьгүй илүү шинэчлэндсэн. 90 онд дүүргийн албан хаагч байсан Энхболд хэдийнээ Ерөнхий сайд болоод эргэж унаад уруудаад явж байна гэдэг бол их л солилцоо болсны илрэл. Гэтэл машин огт өөрчлөгдсөнгүй, мөнөөх л улдсан, хойш чангаасан, ухарсан хэвээр. Нямдорж бол хоцрогдлын туйл, бүдүүлэгтэлийн сонгодог жишээ мөн л дөө. Гэхдээ түүнийг ямар ч шинэлэг хүнээр солиод адилхан л мал болно. Хамаг учир Нямдорждоо биш цаад машиндаа байна. Уриа лоозон нь, удирдагч жолоодогч нь аарчлөгдөөд байгаа юм шиг мөртөө институцийнх нь ажиллах механизм яг хэвээрээ байгаад байхаар юу ч өөрчлөгддөггүй болохыг бид хорь гаруй жилийн турш харж суулаа.
Энэ машин 1996 оны сонгуулиар унтарсан. Үзэл суртал нь хогжруутан хүчингүй болсон, хуучирч моралийн элэгдэлд орон эдэлгээнээс гарсан, нийгмийн хөгжилд садаа болсон энэ машиныг дахин амилуулсан хүнийг бид бүгдээрээ мэднэ. Үзэл суртал, зорилго тэмүүлэлгүй болсон энэ институцийг авилга хээл хахуул, албан тушаалын хэнээрхэл хэмээх хүмүүний муу тал дээр түшиглэн дахин амилуулсан билээ. Улс орон баяжиж хөлжихийн хэрээр энэ машин улам илүү үр дүнтэй ажиллаж нийгмийн хөгжлийг чөдөрлөн арагш чангаасаар. Саяхи сонгуулиар анх удаа энэ машин төрийн шийдвэр гаргаж чадахгүй гацлаа. 1996-2000 онд АН нэрэн дээрээ төр барьж байсан болохоос нидэр дээрээ энэ машин жолоодож байсан. Тэр үеийн хуулиар шийдвэр заавал 51 гишүүнээр гардаг байсан учир шийдвэр гаргуулахгүй гээд гурван жилд 180 удаа хурал хаяж байлаа шүү дээ. Анх удаа одоо машинд чангаах ухраах эрх үгүй боллоо. Сонгуулийн үр дүн санасанд нь хүрэхгүй бол хүлээн зөвшөөрдөггүй нь энэ машины сурсан зан. Хаа очиж электрон машин эдний машиныг бодвол хавьгүй шудрага шүү дээ.
Энэ удаа АН бүрэн ялалт байгуулаагүй, гэхдээ ардчилсан үзэл санаа яллаа. Алийн болгон хуучинтайгаа зууралдаж дэлхийн хөгжлийн хандлагаас нүүр буруулж явах юм бэ? АН хүний дээдээс бүтсэн биш. Өөрийн түмэн алдаатай буман дутагдалтай. Мөнөөх л Алтанхуяг, мөнөөх л Гончигдорж, мөнөөх л Бат-Үүл, мөнөөх л Жэнко, мөнөөх л Энхболд, мөнөөх л Баярцогт… Гэхдээ нэг зүйлийг анхаар. Чөлөөт оронд болж байгаа чөлөөт сонголт. Тэмүүжин, Гантөмөр шиг шуугиад ороод ирж байгаа нь цөөхөн байна. Лангууны бараа таваар биш болохоор хог руу хаяад л шинийг тавиад байдаг ч юм биш. Нөгөө талаас эдний хорин хэдэн жил ярьсныг хийлгэсэн үү? Тийм бололцоо олгосон уу?
Ардчилсан намыг нийтээр дэмжицгээе. Ярьсныг нь хэрэгжүүлэх бололцоог олгоё. Яах ч юм билээ гэж хуучинтайгаа зууралдсаар явтал улс орон маань уруутаж доройтоод сөхрөх нь байна шүү.
Зочин
Mono
Зочин
алтанбагана
odgoo
в.б _д
в.б _д
в.б _д
Bi
DASHBALBAR
мөеө
Udgan
Зочин
unshigch
Зочин
уншигч
Зочин
Зочин
Baatar
TJ
Зочин
Baatar
Baatar
Baatar
chinggis-udgan.blogspot.com
Зочин
Зочин
Зочин
Germany
NB
Зочин
Zochin
Зочин
kkkk
Зочин
bid ingene
Зочин
Зочин
mgl
тамын зочид
зочин
Зочин
buriad
Àðä
Роналдо
зочин
eric
ИРГЭН
irgen
amgaa
germany
germany
Улс
ms
ms
ms
zocin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
монгол
Мандтугай
SANAL
SANAL
SANAL
монгол
mongolkhuu
монгол
Зочин
Yellow power....
Yellow power....
Зочин
elbegee anu gar hul
elbegee anu gar hul
oyungerel
Balance
хөх чоно
Frantsaas
Ганчимэгт
Ганчимэгт
wow
Зочин
Зочин
Ganchimegt
Зочин
Зочин
Dondog
би
зочин
guest
Зочин
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
ABCD-korea-gaas
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ганаа
Зочин
soliotoi zaluu
ha ha
Зөгий
Зөгий
Зочин
Зочин
Зочин
АН -Ардчилалыг тууштай дэмжигч
odoo l neg harchii
London
zuraach
demjigch
unen
e
Энгийн ард
Энгийн ард
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
сувд
Зочин
GANCHIMEG-T
GANCHIMEG-T
GANCHIMEG-T
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
зочин
sta
Зочин
Ganchimegt
Зочин
MBR
Зочин
reader
Зочин
Mongoliin zaluu
Улс
Зочин
Зочин
Зочин
рак
Зочмн
Зочин
Зочин
Баабарт
ogi
Ганчимэг үнэн бичжээ
onon
delgermaa
ыбөыбөб
зочин
London
London
дэмч
Baabart
Зочин
zochin
irgen
Reader
Зочин
SAIHAN NIITLEL BNA
Зочин
kk
ZOCHIN
Зочин
Зочин
зочин
ТА НАРЫГ СОНГОГЧ
Би Монгол Улсын иргэн-д
Зочин
Уншигч
Зочин
Ганчимгийг сайтаас хасъя
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
irgen
zochin
irgen
Зочин
Зочин
Зочин
уншигч
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
уншигч
уншигч
уншигч
Зочин
Irgen
Би Монгол Улсын иргэн
zochin
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
genen teneg patsgaaanuudad.
Зочин
Зочин
Зочин
Tuvshin.A
nergui
bi Mgl
Зочин
Зочин
TYETEW
Зочин
Зочин
Зочин
bg
Зочин
soyombo
o
Зочин
zochin
Зочин
Зочин
mongol
Зочин
Зочин 001
Зочин
ho
МАН бол шаарууд юм
Зочин
amarsanaa.wordpress.com
Зочин
мантуу
Зочин
mgl
Ганчимэгт
Зочин
ГАШУУН Ч ҮНЭН
Зочин
Алмас Ганчимэгт
Зочин
Зочин
Zochin
Jamuhaa
Зочин
Зочин
Зочин
Уншигч
Ooroo ariin haalganii ezen shuu dee
Зочин
Зочин
z
Зочин
Зочин
Demjih ehregtei
MGL
MGL
Бод сайн бод
Зочин
аяа
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Монгол
Зочин
Монгол
xxx
Зочин
Зочин
saruul
Монгол
Cardio
Зочин
Зочин
erka
Төмрөө
Зочин
Зочин
Зочин
Eberx
Зочин
Улс
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
It
zochin
Зочин
zochin
unshigch
zochin
unshigch
зочин
Зочин
Kenzo
м
УНШИГЧ
Çî÷èí
Зочин
Зочин
songuuliin avilgad urtugch
Зочин
Хүрэлдсэн сүх
Зочин
Өлзий
www
Зочин
Barilgachin
ХҮРЭЛСҮХБААТАРТ ТАЛАРХМОЙ! хэ хэ хэ
Зочин
Зочин
sanal
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mongol khun
Зочин
Зочин
hashir hun
Зочин
Зочин
Boldoo
Зочин