Өөрийгөө цавчдаг намууд ба шинэчлэлт
Хилэнцэт хорхой заримдаа өөрийгөө хатгаад үхчихдэг гэсэн яриа бий. МАН –ын залуучууд нь үндсэндээ хатгуур болчих шиг.
Хилэнцэт хорхой заримдаа өөрийгөө хатгаад үхчихдэг гэсэн яриа бий. МАН–ын залуучууд нь үндсэндээ хатгуур болчих шиг. Ер нь 30 нас хүрээгүй хүнд айхтар том үзэл бодол төлөвшиж амжихгүй биз, хувийн бодол л гэж бий. МАН болон НАМЗХ НАМОХ руу залуус ямар шалтгаанаар элсдэг вэ? Тийшээ ороод нэр хүндээ алдана, гэхдээ мэдээж хонжоо бий л дээ. Гоё гоё машин жийп, хаус, албан тушаал. Үзэл бодол, итгэл үнэмшилдээ захирагдсан нь тун цөөхөн дөө.
Энэ сонгуульд МАН–ын пи арыг хэн хариуцаж явуулсан бол? Уг нь Болдхуяг ах голлон хариуцаж байгаа сураг дуулдсан ч олигтой юм хийгээгүй нь хүсээгүй дээ юу, чадаагүй дээ юу. Дараа өөрөөс нь асуухаас. Залуучуудынх нь сэдсэн нэг том ажил нь олон арван улаан футболктой хүүхдүүдийг гудамжинд халуун наранд, гартаа “Эх орондоо сайхан амьдаръя” энээ тэрээхэн уриа бичсэн цаас барьж төв зам дагуу халуун наранд зогсоод л. Зохион байгуулалтын хувьд маш хэцүү, том ажил. Гол нь ҮР ДҮН???? Хөөрхий зарим хүүхдүүдэд ядаж бүтэн мөнгийг нь өгөөгүй юм гэсэн, хэдэн минут “ажлаас” хоцорсоны төлөө. Дараагийн том ажил нь сонгууль эхлэхээс 7 хоногийн өмнө Тимон тэргүүтэй дөрвөн залуугийн нисэхийн спорт цогцолборт уншсан лекц. Овоо олон мянган залуу цугларч тэдний лекцэнд суусан нь мэдээж. Бас лекц сонссон олон залуусыг хэн нэг нь “базаж” бөөнд нь аваачсан нь мэдээж. Бас тэрхүү ажилд олон зуун сая төгрөг зарцуулсан нь мэдээж. Хүрэлсүх, Батболд нар нь очиж залуусынхаа нижигнэсэн алга ташилтыг сонсож урам авсан нь мэдээж. Хамгийн гол нь тэрхүү лекцийг хараад МАН –руу урвасан нэг ч залуу байгаагүй нь бас мэдээж. Хүмүүс нь залуужаад л байдаг, арга барил нь шинэчлэгддэгүй ээ хөөрхий. “Үндэсний шилдэг лектор”, “Олон улсын онцгой маркетингч, академич” (арай ч Чингис хааны залгамжлагч хунтайж гэсэнгүй) гэх мэтээр өөрсдийгөө ТВ –ээр машид ихээр рекламдаж, гудамжаар дүүрэн плокат наасан нь зарим УИХ –д нэр дэвшигчид хүртэл атаархмаар. Бараг лекц уншихаасаа илүү плакат нааж өөрсдийгөө рекламдах нь гол зорилго байсан ч юм уу гэмээр. Ажлын тайландаа тусгах олон том санаачлагуудын л нэг. ГОЛ НЬ ҮР ДҮН???? Хэнд ашигтай байв??? МАН –д лав ашигтай байсангүй.
Олон мянган залуус элсүүлсэнээ үргэлж гайхуулдаг МАН –ынхан эргээд өнөөх залуустаа шимүүлж эхэллээ. Судалгааных нь баг хүртэл дарга нартаа таалагдах гэж худлаа үр дүн танилцуулаад л. АН –ын судалгааны баг харин маш зөв тооцоотой, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлтүүдийг хийж байв. Гэхдээ АН –д ч бас нэг хорчин нөхөр скандал тариад АПУ Батхүүг Өвөрхангайд унагааж орхисон нь энэ сонгуулийн бас нэг сэнсаци байлаа. Намаасаа хөөгдсөн Хасбаатар НАМЗХ эсвэл МАХН –руу л гүйгээд очих байхдаа одоо. Даан ч тэнд нь Хасбаатраас илүү санаатай, хорчин нөхөд чихцэлдэж ядан байх тул яалтай.
Хүмүүс нь залуужаад л байдаг, зарчим нь огт өөрчлөгдсөнгүй, бараг бүүр ч коммунист арга барилтай болж. Хотод нэг ч суудал авч чадаагүй нь нийгмийн мэдээлэл сайтай хэсэг МАН –ыг дэмжихгүй байгааг харуулж байна. Удахгүй бүх хөдөөнийхөн интернетэд холбогдож, дурын адуучин залуу эмнэг сургаж буй бичлэгээ youtube дээр тавьж найзууддаа гайхуулдаг цаг ирнэ. Тэр цагт “чи миний хүний эсрэг ажилласан мөн үү” гээд сүржигнэх том захиралын ТВ –ч ёстой лөөлөө байна л даа. МАН –ынхан нэг л сайн шинэчлэлт хийхгүй бол хөдөөнийхний нам болж хувирлаа. Хөдөөнийхний сонсдог зохиолын дуу гэдэг шиг л, хөдөөнийхний дэмждэг МАН гэж яригдах нь. Хэчнээн шинэчлээд ч зохиолын дуу л бол зохиолын дуу шүү дээ. Зохиолын дуунаас өөр юм чадахгүй хүнийг мянга зүтгүүлээд поп, рок чадахгүй. Түүн шиг л, залуусынхаа тархинд цоо шинэ юм хийхгүй л бол хуучнаа мянга шинэчлээд хэрэг байдаг ч юмуу дөө. Шинэчлэгдэнэ гээд хүмүүсээ хөөхгүй биз, угаас намгүйгээр амьдарч чадахгүй залуус хөөгөөд ч явахгүй. Тиймээс хүнийг нь биш, хүнийх нь ҮЗЭЛ САНААГ л шинэчлэх хэрэгтэй бизээ, хэрвээ хүсвэл шүү дээ.
АН, МАН –ынхан 200 мянган гишүүнтэй гэж өөрсдийгөө рекламддаг. Тэгвэл гишүүн бүрээсээ сард 1000 төгрөгний л татвар авчих л даа. Тэгвэл сарын 200 сая төгрөгөөр ямар ч олигархыг царайчлахгүй өөрсдийгөө аваад явчихна. НАМЗХ, АЗХ нь ч гэсэн, үнэхээр л сэтгэлтэй залуучууд юм бол олон мянган гишүүдээсээ сарын 5000 төгрөгний татвар л авчих хэрэгтэй. Тэгвэл ямар ч баяны хүүхдэд дээрэлхүүлэхгүй жинхэнэ олноороо шийдвэр гаргаж, жинхэнэ үзэл бодлоороо уралдсан хэрэг болно.
Одоогоор хамгийн нэр цэвэр байгаа улс төрийн хүчин бол ИЗНН. Харамсалтай нь тэд хамгийн гол “хор найруулах”, “хар масст таалагдах” улс төрөө дутуу хийсэн бололтой, хэтэрхий романтик загнаад. Хүмүүс ИЗНН –д хайртай байсан нь үнэн, гэхдээ МАН –ыг үзэн ядах сэтгэл нь илүү хүчтэй байсан учраас л АН –д саналаа өгсөн биз. Бас МАН АН хоёрыг хоёуланг нь үзэн ядах сэтгэл бүүр хүчтэй байсан хүмүүс МАХН –д саналаа өгсөн. Н.Энхбаяр асар муу хүн ч гэсэн аргайгүй л том юмдаа.
За тэгээд эцэст нь, СОНГУУЛЬ бол манай улсын ТУСГААР ТОГТНОСОН бөгөөд АРДЧИЛСАН улс гэдгийг илтгэх хамгийн том нэрийн хуудас учир муулж, залхах биш бахархах ёстой юм л даа. Ихэнхи хүмүүс “энийг сонгосноор надад ямар ашигтай юм” гэсэн байдлаар сонгуульд хандах нь тун харамсалтай. Энэ тал дээр ухуулга сурталчилгааг ч гэсэн СЕХ–ынхон тааруухан хийж ирц муу байлаа.
facebook.com/aanxaa.scenario
twitter.com/aanxaa

Зочин
зориг
Хайрош
зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Помогите нам
Ganbat
zochin
bi
zochin
MAN hohi ni ee Boldhuyagaar piar zaalgad kkk
Jm blog
naraa
KHODOONII KHYN
bi
Аги
Bichmer ayadagch mini eniig zaaval unsharai
MAN hohi ni ee Boldhuyagaar piar zaalgad kkk
hi
сүхээ
33
khilengal
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zocin
Зочин
Бат
Бат
Ah
зочин
zochin
Зочин
Зочин
mongolkhuu
Зочин
Зочин
Ганчимэгт
gahai
Зочин
Odnoo
baagii
ZOCHIN
Зочин
Ганчимэг новш
Зочин
Зочин
Зочин
Зочин
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
Ганчимэгийг сайтаас хасъя
АН+МАХН-ын “Шударга ёс” эвсэл
шураг
erdes
emch
Зочин
aso
Алмаст
huu
Том үсгээр бичигчдэд
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
зочин
sdfdsssdfsdf
Зочин
gfdgdfdfgfg
Зочин
й
zochin
XYZ
ыбөыбыбө
ugui
Зочин
zovloh
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зөвлөгч
Зочин
Зочин
лхагваа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Үнэн