Ардчилсан нам ардчиллын төлөө өгсөн санал бүрийг хамгаалах хэрэгтэй байна
Ардчилсан нам энэ сонгуульд олонхийн санал авлаа. Ард түмэн ардчилалд хангалттай саналаа өгөв.
Коммунистууд хэзээ ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүй
Ардчилсан нам энэ сонгуульд олонхийн санал авлаа. Ард түмэн ардчилалд хангалттай саналаа өгөв. Ардчиллын төлөө өгсөн ард түмний саналыг Ардчилсан нам хамгаалж чадахгүй байна. Ардын намынхан ард түмний өөрсдөд нь өгөөгүй саналын төлөө яаж ичгүүргүй дайрч, луйвардаж өөрийн болгодог билээ. Коммунистууд хэзээ ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүйг Ардчилсан намынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа. МАН сүүлийн хэдэн ч сонгуулиар луйвраар ялалт байгуулсан билээ.
Өнгөрсөн он жилүүдэд Ардчилсан намд ард түмэн тасралтгүй саналаа өгч ирлээ. Ардчилсан нам ард түмний өөрсдөд нь өгдөг энэ саналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. Ардчилал хэрхэн саналаа луйвардуулж байсан нь сонины шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Улс орны санах ой бол сонин байдаг. 2004 оны сонгуульд АН ялсан. Яваандаа ардчиллын төлөө санал цөөрөөд ирэхээр ард түмэн Сонгуулийн ерөнхий хорооны өмнө саналаа хамгаалж жагсаж байсан. Тухайн үед МАХН-ын генсек байсан Д.Идэвхтэн “Сонгуулийн дүн бидэнд таалагдахгүй байна. Бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл тухайн үед Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан ард түмнийг хуурч, “Ардчиллын саналыг бид хамгаална” гэж тэмцлийг тараасан. Маргаашаас нь зарим тойргоо тэр үеийн МАХН-тай наймаалцсан. Ганц жишээ хэлье. Ж.Гүррагчаа Баянзүрхийн тойрогт ялагдчихаад байхад тохироо хийж, Ардчиллаас нэр дэвшиж байсан С.Отгонбаярыг Эрээний консул болгоод явуулж байсан санагдана. Тэгээд УИХ-ын даргын ажлыг Н.Энхбаярт өгч өөрсдөө нэг муу хамтарсан Засгийн газартай үлдсэн.
“Эх орон” гэж албан ёсны нэртэй ч “Эрэл” гэдгээр нь гадарлах сураггүй шахам байсан намтай М.Энхсайхан эвсээд намынхаа баахан нэр дэвшигчийг шахсан. Ингээд “Эрэл”-ийн намынханд сайдын суудал хүртэл өглөө. Тэглээ гээд Ардчилсан нам хожоогүй. Хамтарсан Засгийн газар нь огцорч нам нь тарсан. М.Энхсайхан ч намаа орхисон. Ардчилалд өгсөн ард түмний саналыг хуваалцаж гайхуулаад байсан “Эрэл” нам нь мөн сураг алдарсан. Гэтэл Ардчилсан нам байсаар. Ард түмэн саналаа өгсөөр байгаа билээ. 2008 онд АН ялсан. МАХН ялагдсан. Гэвч хүлээн зөвшөөрөөгүй.
Сонгууль бүрээр нэг ийм буруу жишиг тогтоод удлаа. 2008 оны сонгуулийн орой сонгуулийн хэсгийн хороодоос АН ялсан дүнгүүд ирж байгаад өглөө сэрэхэд л “МАХН ялчихлаа” гэсэн. Тэр үед С.Баяр тэргүүтэй МАН-ынхан инээдээ барьж ядан өөрсдийгөө ялсан гэж мэдэгдэж байлаа. Ард түмэн үүнийг эсэргүүцэж, Ардчилсан намыг өмөөрч боссон. Тэгээд Долдугаар сарын нэгний тэмцэл өрнөсөн. Гэвч Долдугаар сарын нэгний энэ тэмцэлд Ардчилсан нам оролцсонгүй. Ардчиллын төлөөх энэ тэмцлийн зохион байгуулалтыг энэ нам хийсэн бол таван сайхан залуу үхэж, олон залуус шоронд суухгүй байсан ч юм билүү. Тийм муухай луйвар дээрэм болохгүй ч байсан юм билүү.
АН-ынхан талбай дээр майхан бариад “Сонгуулийн луйврыг хүлээн зөвшөөрөхүй” гээд ард түмэнтэйгээ хамт тэмцсэн бол байдал яаж ч эргээ билээ. Гэтэл Долдугаар сарын нэгний тэмцэл ямар ч удирдлагагүй, жижиг намуудын амбицтай хэдэн залуус ард түмний тэмцэл дээр тоглоод л дууссан. Ингээд тэмцэл үнэгүйдэж, Ардчилсан нам амраар нь Хамтарсан засгийн газарт орсон доо.
2012 оны сонгууль боллоо. Энэ удаа мөн л адилхан үйл явц өрнөж байна. АН-д ард түмэн итгэж олонхи нь саналаа өглөө. АН сонгуулийн өдрийн үүр цайтал ялаад тэрнээс хойш нэг нэгээр нь саналаа алдаж эхэлдэг нөгөө л жишиг давтагдах нь. АН-ын удирдлага “Би Ерөнхий сайд болохгүй бол энэ нам ялагдсан ч яадаг юм” гэсэн байдлаар хандаж байна. Сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш дөрөв дэхь өдөр нь болж байна. Энэ дөрвөн хоногт АН ардчиллын төлөө өгсөн саналыг өдөрт нэг нэгээр нь алдаж эхэллээ. Энэ янзаараа МАН олонхи болж МАХН-тайгаа Засгийн газар байгуулах нь шиг байна.
АН-д ард түмний саналыг хамгаалах бүх бололцоо бий. Маргаантай бүх тойргоо АН авах хэрэгтэй юм. МАН-ынхан ингэж байгаад л луйвраа хийдгийг эрхбиш Ардчилсан намынхан мэдэж байгаа. Сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж МАН-ынхан гонгинож эхэллээ. Бүр ялалт байгуулж буй Ардчилсан нам луйвар хийсэн мэтээр турхирч эхлэв.
Нэг иргэн редакци руу утасдаж “Ингэхэд ардчилал ялж болдоггүй хэрэг үү. МАН дандаа ялж байх ёстой гэж хэн хэлээд байгаа юм. Ардчилсан нам ялахаар яагаад Ардын намынхан луйвардууллаа гээд байгаа юм” хэмээн гомдоллож байсан. Түүний ч зөв байх. Ардчилсан нам энэ бүхэнд хатуу байр суурьтай байж, МАН-ынхны идсэн уусныг нь илчлэх цаг ирлээ. Алийн болгон тэдэнд дээрэлхүүлж, ард түмнээ ч, өөрсдийгөө ч доромжлуулж байх юм.
Ардчилсан намд сөрөг хүчин байхгүй
Нэгэнт ард түмний олонхийн саналыг авсан хойно Ардчилсан нам засгийн газраа байгуулах болно. АН-д энэ удаа сөрөг хүчин гэж байхгүй. МАН бол сөрөг хүчин биш, цөхөрсөн хүчин. “1996 оных шиг хүчтэй сөрөг хүчин гарлаа” гэж МАН-ынхан элдвийн юм ярьж яваа гэнэ. Тэр үед МАН үнэхээр хүчтэй байсан. Яагаад гэвэл гинжнээсээ өөр алдах юмүй пролетариуд байлаа. Одоо бол хулгай луйвраар баяжсан Монголын тэргүүн олигархиуд болчихсон. Үүнийг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газартай хамтран ил болгож, ардчиллын төлөө өгсөн ард түмний саналыг баталгаажуулж авах хэрэгтэй. Энэ хорь гаруй жилд МАН-ынхны баяжсан нь нүдэнд ил. Тэгэхээр хулгай луйвраар баяжсан сөрөг хүчин хүчгүй байж таарна. УИХ гэх хамгаалалтанд орж, шургалан, хууль батлалцан, төр барилцах биш, шоронгийн өрөөний түлхүүрээ өвөр дээрээ шидүүлээд сууж байх ёстой хүмүүс энэ намд олон бий. Шударга ёс хууль гэж байдаг бол Ардын намын олон хүн явдаг газраа явах ёстой. Тэгэхгүй бол эхнээсээ нөгөө л жүжгээ тавьж, саналаа луйвардууллаа хэмээн гоншигонож, санал хураах автомат машинд итгэхгүй байна гэж тэд мэдэгдэж эхэллээ. Тэд өөрсдөө олонхи байх үедээ энэ машинаар санал явуулахыг зөвшөөрсөн биз дээ. Ардчилсан намынхны эсэргүүцээд байсан царцаа нүүлгэж авчирсан тухай мэдээллийг одоо бол өөрсдөө биш АН хийсэн мэт болгож бухаж эхэллээ. Үнэн хэрэгтээ Иргэний бүртгэлийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн удирдлагад байсан. Ц.Нямдорж “Ардчилсан намд манай царцаануудаар санал өгүүлээрэй” гэж тэдэнд үүрэгдээгүй байлтай. Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд ч МАН-ынх. Сонгуулийг зохион байгуулсан нь эрх баригчид. Ингэхээр МАН луйвар хийсэн үү, АН луйвар хийсэн үү. Энэ сонгуулийн амжилт нь хүн биш машинаар тоосонд байгаа юм. Нэг ёсондоо МАН-ынхны луйвар машинаар тоолдог болсноор хаагдсан. Тиймээс ч үр дүн нь үнэн гарч байна. Тэр байтугай Ардын намын угшилтай удирдлага нь хүртэл “Автомат машинд эргэлзэх зүйлгүй” гэдэг нь нотлогдлоо гээд байхад МАН тэргүүтэй жижиг намууд эсэргүүцлээ илэрхийлж эхлэв. Сонгуулийн өмнөх судалгааны дүн ч Ардчилсан нам ялахыг бэлхэнээ харуулж байсан. Энэ тухай нийтлэлч Баабар “Арван хоёр оны сонгууль” нийтлэлдээ дурдсан байгаа. Гэтэл улс төрчид үнэнтэй эвлэрэхийг хүсэхгүй, ард түмний саналыг хүндэтгэхгүй хэвээр байна.
МАН-ыг татан буулгаж байж ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжих юм байна
Нэгэнт олонхийн санал авсан Ардчилсан нам одоо юу хийх ёстой вэ. Нэг түүх сөхье. 1996 онд Улсын Ерөнхийлөгч П.Очирбат байв. Улсын бага хурын дарга нь Л.Гончигдорж, Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн байлаа. Тэр үед юу л бол юу хийх бололцоо байсан, АН-ынханд. Гэвч юу ч хийж чадаагүй. Тэрнээс хойш ардчилалд хайртай, ардчиллыг дэмждэг хүмүүс “МАХН-ыг тэр үед л татан буулгах ёстой байсан юм” гэж ярьдаг болсон. Энэ нь ч үнэний ортой. Ардчилалд хөл тавьсан бүх улс орон хуучин коммунист намуудаа татан буулгаж, нам төрийн удирдлагуудтай нь хариуцлага тооцсон байдаг. Одоо яг тэр цаг ирлээ. Ардчилсан Ерөнхийлөгч нь байна. АН мэдээж Ерөнхий сайдаа томилно. УИХ-ын даргаа сонгоно. Тиймээс МАН-ыг татан буугах цаг нь болжээ. Коммунист угшилтай энэ нам нийгмийг чөдөрлөж юу ч хийлгэхгүй, ард түмнээ халамжаар хуурч, ажил хийлгэхгүй байсаар 20 гаруй жилийг үдлээ. Улс орон тэр хэрээр хөгжсөнгүй. Ард түмэн нь ажил хийхгүй улс орон яаж ч хөгжих билээ. Тиймээс МАН-ыг татан буулгаж, өөр нам байгуулах хэрэгтэй юм. Тэгвэл ард түмэнд аль ч нам ялсан айдасгүй, ажлаас нь хална гэж эмээхгүй, авлига цэцэглэнэ, хэлмэгдүүлэлт болно гэсэн айдас үгүй болно. Тиймээс МАН-ыг татан буулгаж ялсан газар нь дахин сонгууль явуулбал яасан юм. Ардчилсан намынхныг өстөнөө гэж хардаг МАН-ынхныг өрөвдөж маягладгаа болих цаг ирсэн. Олон удаа, олон сонгуулиар өөгшүүлж, бууж өглөө. Ингэснээс чинь болж ардчиллын төлөө зүрх, сэтгэлтэй, итгэж найддаг ард түмэн амьдралаараа хохирдог шүү. Энэ бүхнийг өөрчлөх цаг ирлээ. Хоногт нэг суудлаа алдах биш, хоногт нэг суудлаа олж авах хэрэгтэй байна.

Иргэн
LelandMum
Зочин
negen zaluu
Зочин
demhero
Зочин
Зочин
Иргэн...
Munkhsanaa
bi
bi
Chinii moroodol biyelehgui ee
SAIN BNA
Зочин
JAGAA
Зочин
Зочин
Зочин
Зочин
mongolkhuu
Зочин
Tavkhai
rentsentavkhai
unshaasai tumen olon mini
Зочин
ºâãºí äàìäèíæàâ
Зочин
Зочин
монгол
bagi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ts
Зочин
зочин
Зочин
Odnoo
Зочин
zochin
dulma
Dulma
Ganchimegt
Зочин
Зочин
Зочин
Baagii
London
Зочин
OK
Зочин
Зочин
Зочин
Зочин
Очир
Очир
Зочин
ABCD-korea-gaas
Baagii
Зочин
Зочин
Зочин
ард
bata
ikhee
Зочин
Санал нэг байна
Зочин
Зочин
Зочин
Зочин
Enkhee
togoo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
sdfsdsdfsfsdf
sdfsdfsdf
sdfsdfsdsdf
sdfsdsdf
asdfsadsadad
Зочин
Зочин
Ганаа эгчээ
Зочин
ЯГ ЗӨВ
sdfsdfsdf
DFGDFGDFG
SDFSDF
Зочин
ыбөыббөы
ыбөыбөөыб
Зочин
ыбөыбыбө
Зочин
Зочин
Зочин
Зочин
ЁООЁ БОЛЬ ЧИ
Зочин
zochun
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
э
Зочин
зөвлөгөө
Зочин
Зочин
н
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Коммун
Зочин
Зочин
altan
Haranga
Bold
alsan bol saihnaa
alsan bol saihnaa
alsan bol saihnaa
Зочин
Зочин
Tuguldur
Nasaa
Зочин
Зочин
dashka
Jargal
Dalai
Bayaraa
Tuguldur
ha ha
ha ha
ha ha
Gana
Tuguldur
ha ha
ha ha
ha ha
Jimee
Suwdaa
зочин
delgermaa
Tuya
Жагаа
188.141.48.15-d
foma
Zaya
а
Үнэн
suren
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
з
saruul
Зочин
у
Зочин
Зочин
Зочин
Зочин
Unen
у
Зочин
Зочин