Авлигын хор уршигийг манайхан нэг л ойлгохгүй, байдаг л зүйл мэтээр сэтгэсээр өнөөг хүрчээ. Үнэндээ улс маань нэг л өөдлөхгүй байгаа нь авлигаас үүдэлтэй. Авлигачид бол хулгайчид, хулгайч нар нэг дор олсон бөөн мөнгөө LV –ийн бараа, үнэтэй жийп, олон өрөө байр, хаус гэх мэтэд үрж инфляцыг ч нэмэгдүүлдэг. Өмнө бичсэн “Авлига ба Франкенштэйн” хэмээх эргэцүүллээ илүү дэлгэрүүлж 16 минутын баримтат кино болгон та бүхэнд толилуулж байна. Хэнийг ч муулаагүй, хэнийг ч гүтгээгүй – яг л өнөөгийн асуудлыг энгийн үгээр, ойлгомжтой бас хүн уйдаахгүйг хичээж дэлгэцэнд харууллаа.

Авлига бол манай улсын шимэгч хорхой буюу паразит. Шимэгч хорхойтой хүн хэчнээн их хоол идээд таргалдаггүй шиг авлигад нэрвэгдсэн улс хэчнээн мөнгө цутгөөд, ЭЗ нь өсөөд нэмэргүй. Авлигын хажууд архидалт, тамхидалт, янхандалт, залхуурал мэт нь ердөө л хүүхдийн тоглоом... г.м. санаануудыг гаргахыг хичээлээ.

Продюсер, зохиолч
Г.Анхбаяр (Аанхаа)

Найруулагч, зураглаач, эвлүүлэгчГ.Эрдэнэбат

Тайлбар уншсанБаасандамба

ХөтлөгчХишигнаран

Шахуу хугацаанд, багахаан зардлаар хийсэн учир алдаа мадаг бий л байх. Гол нь утга санаанд нь анхаарлаа хандуулаарай. Танд нэгийг ухааруулж чадна гэдэгт найдна.

facebook.com/aanxaa.scenario

twitter.com/aanxaa

                    Видео үзэх линк: Youtube дээр
                    Видео үзэх линк: Facebook дээр
                    Видео үзэх линк: News app дээр


Жич: Одоогоор манай баабар.мн –ийн нийтлэлчийн буланд видео оруулахад хүндэлтэй байгаа тул та бүхнээс хүлцэл өчье.