Ардчилсан хувьсгалын гал ид дүрэлзсэн 1990 оны нэгдүгээр сарын дундуур МАХН-ын Төв Хорооноос нэг чухал албан бичиг гаргаж хот, аймаг, сум дүүргийн намын хороо, бүх намын үүрүүдэд явуулсан байдаг.
-Улаанбаатарын төлөөх тулаан 2-
Ардчилсан хувьсгалын гал ид дүрэлзсэн 1990 оны нэгдүгээр сарын дундуур МАХН-ын Төв Хорооноос нэг чухал албан бичиг гаргаж хот, аймаг, сум дүүргийн намын хороо, бүх намын үүрүүдэд явуулсан байдаг. Тэр албан бичгийг МАХН-ын бүх гишүүд, идэвхтэн, ухуулагч суртал нэвтрүүлэгчдэд хүргүүлж, лекц, яриа, цуглаан дээр танилцуулж дүнгээ Намын Төв Хороонд танилцуулхыг үүрэгдсэн юм. Тэр бичигт Ардчилсан хувьсгалын удирдагч нарыг хэн нь хэн бэ гэдгийг эрх баригч МАХН үзэл суртлын хувьд дүгнэн танилцуулсан байлаа. Түүнд босогчдын удирдагч Э.Бат-Үүлийг боловсролгүй, “40 мянгатын хулигаан” гэж цохон танилцуулж, дандаа болж бүтэхгүй нөхөд аз жаргалтай коммунист нийгмийг маань муулж ардчилал, хүний эрх,шудрага ёс гэдэг шал дэмий зүйл яриад байна. Эд нарт итгэж болохгүй гэж сурталдаж байсан. Түүнээс хойш 22 жил өнгөрчээ. Гэтэл нөгөө “40 мянгатын хулигаан” гэдэг үг гэр хорооллынхноос гараад ирлээ. Бат-Үүл дахиад л эрх баригч МАН-ын айдас, дургүй хоёрыг зэрэг хүргэчихжээ. Бат-Үүл өөртөө зовлонгүй амрыг бодсон бол 22 жилийн дараа дахин хулигаанаараа дуудуулж явахгүй сайхан боломж байсан. Ардчилсан намын удирдлагууд намын хамт олноо төлөөлөн Бат-Үүл баатарт санал тавьсан. Үүл баатар минь намынхаа жагсаалтыг тэргүүлээд нэрээ номер нэгд бичүүлдээ гэв. Үүл баатар би ерөөсөө УИХ-д дэвшихгүй харин “нийслэлийн төлөө” үзэж тармаар байна гэлээ. Үүл гэж үйлтэй ч буурал толгой болдоо, ардчилалд хийхийгээ хийгээд авдгийгаа авчихсан хүн чинь өөрийгөө бодоод УИХ-ын гишүүний зөөлөн суудалд суухыг хэн байг гэсэн юм. Гэтэл цал буурал баатар маань дахиад л цагаан мориндоо мордож “Улаанбаатарын төлөө” тулалдаанд орох нь тэр. Улс төрд 20 гаран жил зүтгэхдээ сайд битгий хэл байнгын хороон дарга болох юмсан гэж явна гэж дуулдаагүй түүнийг намын нөхөд нь дахин тулаанд мордохыг “дуун дээр” зөвшөөрлөө. Ардчилсан намынхан урьд өмнө нийслэлийн сонгуулийг орон нутгийн сонгууль гэж бодчихоод анхаарлаасаа холдуулаад байсан юм. Харин энэ удаа АН-ынхан нийслэлийн сонгуулийг УИХ-ын сонгуультай адил явуулна гэж гүрийсээр байгаад хууль батлуулав. Харин Бат-Үүл баатар нийслэлийг амлав уу, хүн амьдрахад төвөгтэй болсон нийслэл хот маань туслаач гэхдээ түүхэн захиалгаа Бат-Үүлд өгөв үү. Нийслэлийг утаанаас нь салгаж гэр хорооллыг барилгажуулах иж бүрэн төлөвлөгөө түүнд байгаа юм. Энэ том төслийг тэр олон жил нухаж хийгээд анх удаа дэлгэн тавилаа. Гэр хорооллынхны улсын анхдугаар зөвлөлгөөн Төрийн ордонд хийснээс авахуулаад, Улаанбаатар хотод олон давхар хуарангийн социализмын барилга барих бодлогоос татгалзах төслөө бүх гэр хорооллудаар танилцуулж явна. Нийслэлд 92 жил эрх мэдлээ алдаж үзээгүй МАН “Улаанбаатарын төлөө” тулалдаанд анх удаагаа ялагдчихвал яанаа гэхдээ үхтлээ айж байна. \Улаанбаатарын төлөө тулалдаан 1-д Бат-Үүл яагаад “газар” хөдөлгөөн санаачилж, гэр хорооллынхон түүнийг дэмжих болсныг тодорхой өгүүлсэн. Г.Д\ МАН хуучин аргаа бүүр 22 жилийн өмнө хэрэглэж байсан аргаа хүртэл хэргэлэхээ мартсангүй. Бат-Үүл өнөөдөр сонгуульд нэр дэвшсэн намын нөхөдтэйгөө гэр хорооллоор уулзалт хийж явна. Уулзалт болгонд нэг согтуу нөхөр байх. Тэр нөхөр “Бат-Үүл, 40 мянгатын хулигаан чи гэр хорооллынхны толгойг эргүүлэх гэж явна. Чамайг 40 мянгатынхан чинь дэмжихгүй шдээ” гэж агсамнана. Яасан танил үг вэ гэж бодогдохоор. Ийм үг уулзалтуудад дахин давтагдахад хардах сэтгэл төрлөө. Гэтэл МАН тээр жилийн Ардчилсан хувьсгал эхэлж байх үеийн МАХН-ын аргаа хэрэглэжээ. МАН аман ухуулагчаа явуулж гэр хорооллын намын гишүүдээ цуглуулан намынхаа бодлогыг танилцуулж Бат-Үүлтэнгүүдийг яаж дарах тактикаа боловсруулсан байна. МАН ухуулагч нартаа “40 мянгатын хулигаан” гэдэг үгийг хүртэл марталгүй дахин сэргээн ашигласан гэхэд инээд хүрэм. Цав цагаан толгойтой буурал баатар одоо юуны хулигаан мулигаан байх вэ. Бат-Үүлийг дэмжигсэд ингэж ярина. Улаанбаатарын төлөө тулалдаан гудамж хороо, байшин, дүүрэг бүрийн төлөө үзэлцэж байна. Зуугаад жил нэг намын гарт байсан нийслэл энэ сонгуулиар ардчиллынханд эзлэгдэж магадгүй. Монгол Улсын баатар Эрдэнийн Бат-Үүл нэг зоригловол хэлсэндээ заавал хүрдгийг Ардчилсан хувьсгалын түүх гэрчилнэ.
/Зургийг Л.Хадбаатар/
Сргэлэн
Зочин
бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү
бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү
бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү
Зочин
Улаан нүдэнгүүдээ
Зочин
455
Зочин
Зочин
Зочин
Зочин
zurhen247
Бат-Үүлд амжилт
Зочин
ЗАЛУУС
Зочин
Зочин
Зочин
ataman
zurhen247
zurhen247
ЗАРНА
SOYOMBO
TOIM
төрөө
taalagdahgui bn
adele
hamtdaa
sanalaa ardchilald
Зочин
Зочин
Зочин
Dulguun
ттттт
myagmar
Behee
ундраа
Duya
egg
Soko
hulan
Bichwer
батаа
natsga
TOK
duuree
jujujujujujujujujujujujujujujuju
Soko
hulan
сэтгэгдэл
buda
Suugii
Tuya
dorjoo
Mergen
ВВВВВВВ
YOULAND
Vangan
badrah
Itgel
сэтгэгдэл
turuu
пүүжээ
Èðýýä¿é
ВВВВВВВ
тстстстстстс
nasanbat
YOULAND
Сэвжээ
Монголхүү
kkkkkkkkkk
Selenge
Bilgee
Оргил
Nar mandmaar baina
Sak
сайханхүү
Suwdaa
tuwshee
batbaatar
khishigee
Энхээ
Завхан
Суурь
kakaka
muugi
buhniig chadagch
ardchilal
àç æàðãàë
àç æàðãàë
Itgelt
dorj
Зочин
наран
hoho
Зочин
шар
Зочин
Eh oronch
Зочин
УБ
Зочин
Зочин
Зочин
хотын иргэн
Ганбаа
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
santa
londongoos
Зочин
hi
Зочин
Зочин
Зочин