Сонгуулийн сурталчилгааны эхлэл буюу сэтгүүлчид сонгуульд!
Телевизүүдийн сурталчилгаа хуулиар зөвшөөрсөн хоногийн хоёр цагийн хязгаарт багтаж байна уу? Хяналт тавьж мониторинг хийх үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр таг чиг.
Телевизүүдийн сурталчилгаа хуулиар зөвшөөрсөн хоногийн хоёр цагийн хязгаарт багтаж байна уу? Хяналт тавьж мониторинг хийх үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо, Харилцаа холбооны зохицуулах хороо хоёр таг чиг. Жирийн сонгогчид цаг, минутыг хэмжээд сууж чадахгүй, тийм үүрэггүй. Хэвлэл мэдээлэл энэ талаар дуугарахгүй. Яагаад гэвэл бүгдээрээ улс төрийн намуудтай гэрээ байгуулаад нэг тал болчихсон. Нэг нь ховх худалдаж авдаг, нөгөө нь дуртайяа худалдагддаг учраас тэр. Манайд авлига өгсөн, авсан хоёрыг зэрэг шийтгэдгээс болж илэрдэггүйтэй адил нам жим өнгөрнө.
Гэхдээ арилжааны ихэнх сувгаар зөвхөн МАН ба АН хоёрт ногдож байгаа хугацааг хэмжихэд тус бүрдээ хоёр цагийг элбэг дүүргэнэ. Ярилцлага болгон 30, 40 минут үргэлжилдэг байхад аргагүй. Энэ хоёр нам хамгийн их цагтайгаас гадна “Ардын мэдээ” ба “Олуулаа” нэртэй тус тусын мэдээллийн хөтөлбөр явуулж мэдээ, сурвалжлага, ганцаарчилсан, хоёр гурваараа нийлсэн, дугуйрч суусан, заал дүүргэсэн ярилцлагууд тасрахгүй байна. Богино сурталчилгаануудыг үзээд байтугай тоолоод ч баршгүй.
Энэ юуч биш. Сонгуулийн үйл явдлыг сурвалжлахыг сурталчилгаанд тооцохгүй гэсэн цоорхойн ачаар аль ч телевизийн мэдээллийн хөтөлбөр пиг сурталчилгаа болжээ. А намын Б гэдэг нэр дэвшигч тойрогтоо очиход сонгогчид нь шагшаад шагшаад ханаагүй тухай ганцхан загвартай. Хэрвээ чөлөөтэй сэтгүүлчсэн бол төчнөөн хүн цугларчээ, хажууд зогсоо нь тэр тэр, юунаас болж тойргоо сольсон, хэр шанстай, ямар судалгаагаар хэдэд яваа зэрэг асуулт тавьж хамаагүй сонирхолтой байхсан. Даан ч захиалга учраас сурвалжлагч нь нүүрээ харуулдаггүй, нэрээ бичдэггүй, ингээд тойргийнхондоо “та нар мэд” гээд өөрийгөө тушааж эрхэлсэн, бас эртхэн улстөрд ороогүйнхээ төлөө нутгийнхандаа зад загнуулсан тухай хөгжилтэй тайлбарууд. Харин бороо дагуулж очсон нэр дэвшигч хараахан алга. Цаг агаарын мэдээ үзээд тааруулж очихгүйдээ. Архангайд нэр дэвшигчийг бүр “УИХ-ын даргын туслах хийж явахдаа бодлого боловсруулалцаж явсан” гээд авч өгсөн. Даргадаа цаасыг нь дамжуулсан байлгүй.
Саяын хэд хоногийн турш Улаанбаатар хотын өнгөрсөн дөрвөн жилийн бүтээн байгуулалтыг “Зам”, “Гэрэлтүүлэг”, “Усан оргилуур” гэх мэтээр сэдэвчилж магтсан дүрстэй тайлбарууд мэдээн дундуур ямар ч тэмдэг, тайлбаргүйгээр гарсныг зөвхөн ганц телевиз “Нийслэлийн МАН-ын хорооноос ирүүллээ” гэж ам алджээ.
Телевизүүдийн оргил цагийн нэвтрүүлгүүд бүгд сурталчилгаа. “25-р суваг” телевизийн “Хэн юу ярив?”, “Ам нээвэл…”, “Гарц”, “Тодруулга”, “Би”, “Оддын ээж” (одоо бол “Нэр дэвшигчийн ээж”), мэдээж “Дуусдаггүй яриа” (анхнаасаа сурталчилгааны нэвтрүүлэг, сүүлийн дугаарыг нэр дэвшигч З.Алтай өөрөө хөтөлсөн нь сонгууль тулснийх), TV9-ын “Бүсгүйчүүд”, “Дотно яриа” (бүр ноднингоос эхэлсэн), TV Lounge, “Ардын парламент” (харин энэ ярилцлага төлбөргүй байж магадгүй санагдсан), C1 телевизийн “Зангиагүй яриа”, TV8-ын “Ард түмний толь”-ийн сурвалжлагууд, “Нээлттэй хүн”, Golf and Coffee, НТВ-гийн “Болзоо”, “Чухал яриа”… Бүх нэвтрүүлэг сурталчилгаа болжээ гэвэл нэг их хэтрүүлэг биш. Шинэ содон нэвтрүүлгүүд ч нэмэгджээ. Жишээлбэл, “Уншъя, ярилцья” нэрээр хэдэн жилийн өмнөх “Үнэн үү? нэвтрүүлгийн хөтлөгч Р.Нямбаяр, Камертоны Л.Ган-Эрдэнэ хоёр сонины мэдээ, сурталчилгаанаас түүж уншингаа МАН-ыг магтаж АН-ыг муулан марзагнаж суудаг болж.
Бүгдээрээ фронтод гэдэг шиг сэтгүүлчид сонгуульд морджээ. Айл хэсэхээ болж сураг тасарсан Г.Алтантүрүү хүртэл Баянхонгорт оччихсон, хажуугаар өнгөрөх машинуудыг зогсоож “энэ зам гоё байгаа биз?” гэж гайхуулж зогсов. Бариулсан хүн нь УИХ-ын гишүүн Х.Баттулга гэнэээ. МҮОНТ-ийн сэтгүүлч Г.Золжаргал МАН-аас Хөвсгөл аймагт нэр дэвшигч Л.Энх-Амгалангийн тухай “Миний түүх” нэртэй дөрвөн ангит баримтат киног бүтээсэн бол MNC-ийн “Мөнхтөрийн цаг” АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн Лу.Болдод зориулагдлаа. Сонины сэтгүүлчид сонгууль угтан телевизийг сонгох болжээ. “Зууны шуудан” сонины Б.Ганчимэг, сэтгүүлч Х.Бүрэнтогтох хоёр нэр дэвшигчдээс асуудаг “1х2″ ток шоугаа эхэлж, “Улаанбаатар таймс” сонин руу явсан сэтгүүлч А.Дагиймаа МАН-ын хэн нэгэнтэй хамт энэ тэр сувгийн дэлгэцэн дээр ээлжлэн хадагджээ.
Харин намууд руу очсон дарга голдуу сэтгүүлчид хөшигний цаагуур далд фронтын дайчид болцгоожээ. Юу хийснийг нь бид орой болгон харж сууна.
Олон нийтийн телевиз Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан хатуу хуваарийн дагуу ажиллах үүрэгтэй ч зарим сэтгүүлч нь амжуулж өгч байх юм.
Ш.Гүрбазарын “Хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэг нэр дэвшигчдийг самсаа шархиртал цоллох горимд шилжээ дудлаа. Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын сонгуулийн 8-р тойрогт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүүтэй хийсэн ярилцлагын үеэр (бусдаас онцолж оргил цагаараа үзүүлсэн нь төлбөр мөнгө ахиу байсныхуу?) сэтгүүлчийн амнаас унасан “…сайн хүн гэсэн бодол төрмөөр санагддаг” гэсэн өгүүлбэр гүн сэтгэгдэл төрүүлж бодолхийлэхэд хүргэв. Сэтгэл зүйчид судалмаар тун нарийн үзэгдэл! “Мон-Уран”-ы Б.Наранхүү гэж хүнээс чухам юуны бизнес хийж мөнгө олдог, нийслэлийн тэр олон газрыг ямар сонгон шалгаруулалт, дуудлага худалдаагаар гартаа оруулсан, 2008 оны олимпийн аваргуудад сая долларуудаа хаана гардуулах (“очиж сурвалжилья”), паркийн газрыг хэзээ буцааж тушаахыг асуудаггүй сэтгүүлч гэж байдаг, тэр нь Ш.Гүрбазар ажээ. Энэ дугаарыг хэд хоногийн дараа TV5 телевизээр АН-ын цаг дээр давтаж үзүүлсэн. Ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр оршин тогтнодог олон нийтийн телевиз намуудын нэвтрүүлгийг бэлтгэж өгдөг болсон байна. Бүр захирал нь АН-ын “Олуулаа” нэвтрүүлгийг бэлтгээд, хөтлөөд зогсохгүй нэр дэвшчихсэн тууж явааг санацгаая.
Өнөөдөр “Хариулахгүй ч байж болно”-ын ээлжит дугаар TV9 телевизээр гарах нь тэр. Энэ удаад АН-аас Өмнөговь аймагт нэр дэвшигч “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийн өөдөөс харж суугаад баахан бишрэв. Нялуун халуун үгсээ өмнөх нэвтрүүлгүүдээр хэлээ дуусгасан биз гэж бодтол үгүй байлаа. “Өөрийг чинь амандаа их хүрдэг хүн гэж гадуур ярьдаг”, “Өөрийн чинь тухай муу юм сонсоогүй” гэсэн хоёр өгүүлбэрийг дурдаад зогсоё.
Арван хэдэн жилийн турш орон нутгийн Тавантолгойн ордыг сорж хэмжээлшгүй баяжсан (тэгсэн хэрнээ хэн нэгнийг Өмнөговьд цахилгаан станц барьсангүй гэж дуугарсан), жирийн иргэдийн хувьцааг луйвардсан хэрэг эцэслэгдээгүй, тэрбум тэрбумын татвараас улаан цайм бултсан (УИХ-ын чуулган дээр Ерөнхий сайд С.Батболд “эцэст нь хүртэл шалгана” гэж амалсан, сураг алга) энэ эрхмээс асуух юм Гүрбазарт даан ч олдсонгүй. Гэхдээ магтах юм дахиад олдож “Монгол 999″ их дулаахан санагддаг” гэлээ. Цаадах нь өлгөж аваад, 2000 компани нийлсэн нь монголын ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнолыг бодсон хэрэг байсан тухай томорч гарлаа.
1990-ээд оны эхээр улсын 400 гаруй үйлдвэрийн хувьцааг Монгол Улсын бүх иргэнд цэнхэр тасалбараар тараасан боловч нэг мэдэхэд хэдхэн хүний гарт орсон шиг “Монгол 999″-ийг тус бүртээ сая төгрөг тушааж элссэн олон мянган компани эзэмшдэг гэж ойлгогддог боловч хэдэн томчууд (тэдгээрийн тоонд Д.Бат-Эрдэнээс гадна МАН-ын Н.Лхагважав нэр дэвшигч багтдаг) нь нэмэлт хувьцаа гарган өөрсдөө худалдаж аваад ихэнхийг эзэмшдэг болсон сураг дуулдсан, үнэн үү? Даанч энэ нэвтрүүлгийн асуултанд хариулахгүй ч байж болдог төдийгүй энэ мэт хариулмааргүйа суултыг огт тавьдаггүй. Тэр тусмаа нэр дэвшигчдэд.
Арай өмнөхөн МҮОНТ-ээр үзүүлсэн “Хүчирхэг Монголоо хамтдаа байгуулъя” нэвтрүүлгийг та юуны тухай гэж бодож байна? “Монгол 999″-ийн удирдлага, тэдгээрийн дотор Д.Бат-Эрдэнэ, “Урбанек”-ийн Б.Лхагважав, хуульч Д.Оросоо, АН–ын С.Одонтуяа, Б.Мөнхтуяа нарын нэр дэвшигчид ээлжилсээр өндөрлөсөн юм.
Сурсныг сураар боож болдоггүй гэсэн. Хуулинд зааснаар бол, зөвхөн төлбөргүй, зөвхөн Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу гэснийг МҮОНТ яаж ийгээд давж гараад байх юм.
Өнгөрсөн Бямба гариг буюу 6-р сарын 9-ны “Ярилцья…” шууд ярилцлагын нэвтрүүлэгт МАН-аас нэр дэвшигч Я.Содбаатар, АН-аас нэр дэвшигч Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарыг оролцуулжээ. Хоёр том намын төлөөллөөс зэрэг урихлаар бие биентэйгээ барьцахгүй амар. Эрх баригч хоёр намд зэрэг хандив овоолоод амыг нь хаачихдаг том компаниудын аргыг олон нийтийн телевиз муугүй эзэмшжээ.
Бас 6-р сарын 5-нд хөтөлбөрт бичихгүйгээр сэмхэн үзүүлсэн МАН-аас нэр дэвшигч, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Сарангэрэлийн тухай ”Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хөрөг нэвтрүүлгийг албан ёсны сурталчилгаа эхлэхээс нэг өдрийн өмнө учраас хамаарахгүй гээд бухаж магадгүй, тэгвэл нэг өдрийн дараа буюу 6-р сарын 7-ны ”Өглөө” хөтөлбөрт МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшигч, “Өндөр буянт холдинг” компанийн захирал Н.Төмөрхүү оролцож “Та яагаад нэрээ дэвшүүлэх болсон бэ?” гэх мэт асуултанд хариулж ярилцсаныг хууль зөрчсөн гэж үзэхээс өөр яахав. 500-гаад нэр дэвшигчээс ганцыг онцолж оруулсныг бодоход том арын хаалга байснаас зайлахгүй.
Ийм үйлдэл гаргасан нам, эвсэл, хэвлэл мэдээллийн байгууллага болон хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арвантаваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж бичсэн нь хуулинд дурайж байгаа. Гэхдээ МҮОНРТ-ийн дарга нар айлтгүй, сайндаа л татвар төлөгчдийн мөнгөөр торгуулаад өнгөрнө.
Хэвлэл мэдээллийн сурталчилгааны үнэ тариф нэр дэвшигчдэд өндөрдөж байх шиг. Үүнийг томоос том хоёр компанийн эздийн гомдлоос харж болно.
6-р сарын 9-ны орой “25-р суваг” телевизийн “Дуусдаггүй яриа”-нд оролцсон “Монос” группийн дэд ерөнхийлөгч Л.Эрдэнэчимэг “Бид телевизээр нэг нэвтрүүлэг гаргах гэхэд 8 сая төгрөг нэхэж байна” гэж дуу алдсан юм. Гэхдээ бүхэл бүтэн нэвтрүүлэг найман сая төгрөг байгаа бол дараачийнхтай харьцуулахад хамаагүй хямд гэсэн үг. 12-ны үдэш бас “25-р суваг”-ийн ”Тодруулга мэдээ”-нд ярилцлага өгсөн МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Б.Лхагважав “Би энэ нэвтрүүлэгт орох гэж 4 сая төгрөг төлж байна. 4000 ширхэг талхны үнийг энэ 10 минутийн нэвтрүүлэгт төлж байна” гэлээ. Эдийн засагч, бизнес эрхлэгч хүний үг мөн. Тэрбээр “Урбанек”компанийн эзэн билээ.
Нэг талаас, хөрөнгө чинээтэй хүмүүс хэвлэл мэдээллийг худалдаж авсаар байгаа зөвхөн мөнгөөр хөдөлдөг муу занд сургачихаж. Ярилцлага хүртэл мөнгө. Нөгөө талаас, УИХ-ын гишүүн болохыг хүсвэл төлөх л болж дээ.

x x x

баяндун
irgen
Samirlan
Amirlan
Amirlan
Amirlan
Erdenee
tanhil ohin
сэк
muruudul
Soko
ундраа
selengeee
Suugii
Maaam
сэтгэгдэл
buda
buda
догоо
Suwdanchimeg
hulan
Itgel
jujujujujujujujujujujujujujujuju
Soko
selengeee
Suugii
buda
ВВВВВВВ
сэтгэгдэл
Tuya
dorjoo
turuu
badrah
Vangan
YOULAND
Èðýýä¿é
duuree
сэтгэгдэл
ВВВВВВВ
пүүжээ
baagi
тстстстстстс
nasanbat
Aagii
YOULAND
Солонго
Huslen
мөнгөнөө
Nar mandmaar baina
өөжгөө
David
Huslen
ВВВВВВВ
kakaka
Bekhtuvshin
Bayanaa
uuruu setgyylch bish l dee
сонгогч
снайпер
Зочин
Зочин
Зочин
Н.Тамир