Н.Энхбаярын тарьж ургуулсан МАН, МАХН хоёр
Бурхан багшийн дүйцэн өдөр тохиосон шүүх хурлын танхимын үүдэнд Ерөнхийлөгч асан залбирал үйлдэв.
Бурхан багшийн дүйцэн өдөр тохиосон шүүх хурлын танхимын үүдэнд Ерөнхийлөгч асан залбирал үйлдэв. Тэр МАХН-МҮАН-ын эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн жагсаалтаар сонгогдох хэсэг буюу пропорциональ хэсгийн тэргүүнд жагсаж байгаа Зөвхөн нэгэн биеэ гэм нүглийн хүлээснээс мултраасай гэсэндээ биш, нам нь ядаж 5.0 хувийн санал аваасай гэж залбирсан нь гарцаагүй. Таваар тогтохгүй санал авбал үйлдсэн гэм нүгэл нь “цайрч”, цагаадаж, урьд бусдаар хүрээлэгдэж асан сайхан цаг эргэн ирэхийн өнгө хандлага дэлгэрнэ хэмээн тэр гүнээ итгэж найдсан байх. СЕХ түүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшихийг бүртгэж баталгаажуулаагүй боловч, “тэгэхгүй байх үндэслэл байхгүй” гэсэн тайлбар дайлаа.
Н.Энхбаяр, Ч.Улаан тэргүүтэй МАХН, М.Энхсайхан нарын МҮАН-тай байгуулсан “Шударга ёс” эвсэл сонгуулиар санал хуваагдлын нэг талбарт МАН-тай арсалдана. АН болон бусад намууд өөр өөрсдийн саналыг авах бол энэ хоёр нам сонгогчдоо булаалдана. Учир нь МАН, МАХН хоёрын нарийн зааг, ялгааг ухаарч ойлгоогүй сонгогч олон бий. Дундаа албан хүчээр үүсгэсэн ялгаа заагаас гадна энэ намуудыг зааглахын аргагүйгээр холбож байгаа гүн бат хүчин зүйлс бий. Нэгэн үндэснээс салаалж ургасан модод өөр өөр төрөл зүйлийнх байдаггүй билээ.
Монголчууд “Эх нь хээр алаг бол хүү нь шийр алаг” гэж ярьдаг. Юм угших, уламжлахын тухай энэ сургаалт үгсийн цаана үзэл санаа үл холдон салахыг таньж мэдсэн олон жилийн ажиглалт бий. “Яруу алдарт МАХН”-ын 80 шахам жилийн уламжлал гагцхүү 1990-ээд оны нийтийн оюун санааны эрс эргэлтээр л нуран унаж болох байсан. Нуран унаж ч байсан. Хар аяндаа, өөрөө сүйрэн нурж байсан тэр тогтолцоог Н.Энхбаяр 1998 оны Их хурлаар тогтоон барьж, урьд өмнө бол “эсэргүү” болохоор шашинлаг, төвийг сахисан үзэл баримтлалыг томъёолоод, 2000 оны сонгуульд үнэмлэхүй ялуулж байлаа. Эндээс МАХН гэдэг улс төрийн хүчин үндсэндээ дахин боссон. Дахин босохдоо урьд өмнөх “хувьсгалт” үзэл баримтлал, суртал суртахууныхаа гүн бат суурин дээр дахин боссон. Тэр үзэл баримтлал нь цорын ганц зохилогчтой, түүнийгээ бусад нь тойрон хүрээлсэн, тахин шүтсэн, бурханчилсан, түүнийх нь үг, үзэл хууль болж, эс бөгөөс хуулийг тэр өөрийнхөө үзэмжээр хэрэглэж байдаг хуучин тогтолцоо руу аандаа хөтөлсөн юм.
Н.Энхбаярыг идсэн, уусан л гээд байгаа. Яг юуг идэж уугаад, ямар хэмжээний хохирол нийгэмд, улсад учруулчихав гээд хайхаар нэг муу зочид буудал (хөөрхий, нөгөөх нь хуучин орон сууцны ганц орц), хүмүүс уншихаа больсон орон нутгийн сонин (ядаж байхад үндэсний хэмжээний биш) хоёр л болж таарсан. Эрдэнэт рүү ган бөмбөлөг шахсан юм биз дээ. Тэгээд л дуусдаг. АТГ бодитой хохиролд хэрэг үүсгэхээс аргагүй болохоор эдгээрээс өөр аргумент нэмж, нээн холбогдуулж болохгүй байгаа байх л даа. Яг улс төрийн хүрээнийхэн түүнийг БНХАУ-ын Засгийн газрын болон офшор корпорациудаас ивээн тэтгэлэгтэй, газрын наймаа, уурхайн лицензийн луйвар, стратегийн ордуудын дахин хуваарилалттай холбоотойг маш сайн мэддэг боловч хэрэг үүсгэж, хариуцлага нэхэх барим тавим факт байхгүйд асуудал нь бий.
Би хувьдаа түүний гэм буруу идэж уусандаа биш, өөрийгөө энгийн иргэн байж чадахгүй болтол эрх мэдэл дээр хэтэрхий удаан сууж, бусдыг өлмийдөө сөгтгөж, долигонол бялдуучлалын шалгуураар улс төрийн болон төрийн бүх институцийн удирдлагыг сонгож, томилж байсанд байгаа гэж боддог. Ямар ч эрх мэдэлгүй, хоосон хөндий байшин болж хувирсан МАХН-аа өөд нь шувт татаж гаргасан гавъяагаа тэр “эзэгнэх эрх” нээгдсэнээр төсөөлж, намынхаа зохион байгуулалтыг өөрийн хүрээллийн тогтолцоо болгоод яг тэр схемээрээ төрийн “бүдүүвчийг” зурсан юм. Тэгээд өөрөө конверуудын эх, залгаа дээр суусан. Ахиж, дэвшихийг хүссэн хэн бүхэн түүний үзэмжээр орно. Түүнд үнэнчээ илтгэнэ, үүрэг хүлээнэ. Энэ нь ийм маягаар бүрэлдсэн эрх мэдлийн пирамид уруудсан авлига, хээл хахуулийн сүлжээг үүсгэж, төр, засгийг намтай юутай хүүтэй нь хэрэн ороогоод нийгмийг ардчилалгүй, үнэт зүйлгүй, эмх цэгцгүй, хуульгүй болгосон.
Тэр үеийн буюу Н.Энхбаярын даргалж асан МАХН-ын үзэл санааны уг сурвалж нь Нагаржунагийн төв үзэл байлаа. Хоосон чанарын тухай гүн ухаан шарын шашны догматик дүрэм журмаар нөхцөлдөн, танин мэдэхүйн чинад нэвтэрсэн сэтгэл хөдлөлгүй байдал, улмаар юуг ч үл тоомсорлох мөн чанарын хэтийдэлд хөтөлдөг. Эцсийн дүндээ оргүй хоосонд, утга учиргүйдэлд тэмүүлэх үзэл санааны энэ сэжим чухамдаа улс төрийн намыг үзэл баримтлалгүйдэлд хүргэсэн. Цорын ганц “үзэл санаа”, “эрхэмлэл”, “суртал сургаал”, “үнэт зүйл” нь тэр өөрөө болсон юм. Баасан дээр шавсан ялаа шиг түүнийг тойрон багшрагсад нь “хүмүүний дээд” гэж өргөмжилж хүртэл үзэв. Баттай мэдээгээр тэр 2000-2004 оны хооронд 27 удаа “шилдэг”, “тэргүүн”, “дээд” гэх мэт өргөмжлөлүүдийг хүртсэн байдаг. Магадгүй, ингэж хайр найргүй өргөмжилж, тахин шүтэж, бурханчлан шүтсэнээрээ МАХН-ынхан түүнийг “амьдаар нь алж” хаясан юм.
“Үндэсний удирдагч”-аа золигт гаргах улс төрчийн “мөн чанарыг”намын нөхөд нь түүнээс өөрөөс нь сурсан. Тэгээд сурсан эрдмээрээ л өөрт нь хандсан. Намынхаа нэрээс “х” үсгийг авч хаях, өөрсдөд нь үнэнчгүй заримаа “үлдэн хөөх”, тойргийн гадна үлдээх гэх мэтийг өнөөдрийн МАН-ынхан түүний л арга барилаар хийж байгаа. Н.Энхбаярын даргалж, дарангуйлж байсан тэр МАХН-ын үзэл баримтлалгүйдэл дотор бүрэлдсэн бохир арга ажиллагаа МАН-д яг хэвээр үлдсэн нь эхнээсээ харагдаж байгаа. “Хувьсгалт”-аас хэдийгээр татгалзсан ч гэлээ МАН өөрийн хүмүүстээ яг л 1937 оны хэлмэгдүүлэлтийн үе шиг хандсаныг УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр, Б.Бат-Эрдэнэ, Д.Балдан-Очир, Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн нартай дайсагналцсан үйл явдал харуулдаг. Намын залуучуудын байгууллага оюутнууд, хүүхдүүдийг турхирч тэднийг бараг л ал, шул гэх нь халаг хийрхэн, “улаан хамгаалагчид” аятай аашилж, эрхэм гишүүдийн нэрсийг бичсэн самбаруудыг урж тасчин, гишгэлж дэвслэн, хотын төв талбайд туг тахих нь л халаг болсон. Энэ бүхэн МАН-ын огтхон ч өөрчлөгдөөгүйг, харин ч МАХН-аасаа илүү бугшмал, хонзогнуур, дайсагнуур байгааг нотлоод өгсөн. Яг л коммунист, хувьсгалт МАХН шиг. Монголын коммунист нам үндэстний түүхийг хүртэл үзэл сурталдаа тохируулан засварлаж байсан шиг МАН 1921 оны Ардын хувьсгалын бодит үнэнийг гуйвуулах оролдлого хийсэн. Одоо сонгуульд ялахын тулд нийгмийн чиг баримжаа гэх орчин үелэг томъёоллоор халхлан хуучний коммуны маягийн бодлого дэвшүүлээд байна. Энэ мэт бүх үйл хөдлөлөөрөө илэрхий хуучин, бүр өнгөрсөн тогтолцооны хэв загвар руу тэмүүлж байгаа МАН-ыг шинэ цагийн, өөрчлөгдсөн, ардчилагдсан улс төрийн хүчин гэж харах боломж даанч алга.
Ямар ч үнээр хамаагүй Н.Энхбаярыгаа улс төрөөс зайлуулах, устгах, тэгдэггүй юмаа гэхэд намтайгаа огтхон ч холбоогүй болгохыг хичээж байгаа МАН-ынхны улайрал тэдэнд “Авлигын загалмайлсан эцэг”-ийг дарж, авилгагүй болсон гэх сайн нэр авчирна гэдэгт хэн ч итгэхгүй. Загалмайлсан эцэг нь зайгаа тавивч авилга нь үлдэнэ. Зөвхөн Н.Энхбаяраар энэ нам бохирдоод, түүгээр нийгэм авлигажаад байсан гэвэл төөрөгдөл болох биз. Тэр хөрсийг нь боловсруулж, үрийг нь суулгасан. Буурин дээр нь үлдсэн МАН-ынхан тэндээс л ургаж, боловсорсон. Одоо түүнийг бараадан дагасан МАХН-ынхан ч ийм л бүтээгдэхүүнүүд. Юу тарина, түүнийгээ л хурааж авдаг гэсэн үгтэй. “Авлигын загалмайлсан эцгийн” тарьж, ургуулсан МАН, МАХН хоёр айлд таарсан хоноцууд шиг биесээ боорлоцгоож байвч ачир дээрээ ав адилхан. Харин ч урьд гарсан чихнээс хойно ургасан эвэр урт болдог жам буй.

Ганаа
Байраар өлсөнө үхсэн ч яахав / дотроо яг ш дээ кк/
erka
Зочин
Зочин
huts
bodol
Зочин
1212
МОНГОЛ
ADIL XULGAICHID
Amirlan
Amirlan
hulan
shuleg
679
зочин
Зочин
pop
Зочин
Зочин
Tuuhiin Zeverlegee
Зочин
L
Зочин
tengis
зочин
Зочин
Лут
Зочин
jiriin ard
hm
irgen
зочин
Зочин
Зочин
НАР
Sain n’ geheesee SAAR ni ih biz dee
Зочин
Зочин
Зочин
Зочин
Бат
Зочин
ULSAASA BAYAN ERONHIILOGCH ASAN
зочин
Зочин
Зочин
зочин
зочин
çî÷èí
àðä
mashka
Зочин
DFF
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Zochin
Зочин
Зочин
д тэмүүжин
s.batbold
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
d temuujin
P
Зочин
Zochin
Зочин
!!!!!!!!!!!!!
!!!!!!!!!!!!!
!!!!!!!!!!!!!
Зочин
Зочин
Зочин
neg
Зочин