Эр хүн шиг бай л даа...эрхэм Гүндалай
Эрхэм гишүүн Л.Гүндалай ахиад л ээлжит шуугианаа тарьчихаад, түүнийхээ дунд хэл амны бай болон зогсч байна.
Эрхэм гишүүн Л.Гүндалай ахиад л ээлжит шуугианаа тарьчихаад, түүнийхээ дунд хэл амны бай болон зогсч байна. Эргээд бодоход энэ төрх байдал явсаар түүний үндсэн имиж болон тогтжээ. Үнэхээр харамсалтай байна.
Монголын нэн шинэ улс төрийн амьдралд хүч түрэн орж ирсэн түүнийг парламентын танхимд боорлуулан ганцаардаж, арга тасрахдаа палакат хүртэл хийж бариад дуу хоолойгоо олон нийтэд хүргэж чадаж байсных нь төлөө хамгаалж, онгоцноос дөрвөн мөчнөөсөө дамжлуулан баривчлагдаж байхад нь өмгөөлж, Хөвсгөл далайд осолдох шахахад нь залбирч, төдийгөөс өдийг хүртэл хийж ирсэн элдэв алхмуудыг нь далдхан хаацайлж ирсэн сэтгүүлчдийн нэг учраас өөрийн эрхгүй үзгээ шүүрэв. Л.Гүндалайд зориулж хамгийн халуун дулаан дүгнэлтүүдийг өгч явсны хувьд дотор шатаад бачимдахдаа хэдэн хатуу үг хэлмээр болж байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой нэг ч удаа уулзаж, ярилцаж байгаагүй ч сэтгүүлчийн хувьд ажил хэргийнх нь явцыг анхааралтай ажиглаж байдаг билээ. Улстөрчид ерөөс бүгд л шинэ хуучингүй өөрсдийг нь чиглэсэн хурц гярхай анхаарлын дунд амьдардаг. Хатагтай Ж.Цолмонд ч үүнээс гадуур явах боломж олдоогүй. Гэвч албаны байр сууриа илэрхийлж байгаа байдал, улс төрд шинэхэн зам мөр, товчхон цэгцтэй намтар сэлтээс өөр түүнийг тодорхойлчих хүчин зүйлс одоогоор хараахан бүрэлдээгүй байна.
Бусдаас ялгаатай нь энэ бүсгүй гадаад дүр төрх, биеэ авч яваа донж маяг, нүдээрээ инээмсэглэсэн ялдам төрхнөөсөө болоод хэвлэлийнхэнд шууд л онилуулсан. Хэл ам „Хүүш, МАХН-д нэг шинэ хүүхэн ороод ирж. Харав уу. Ерөнхий сайд С.Баярын нууц амраг гэнэ ш дээ” гээд л хуурай өвсөнд тавьсан гал шиг дүрэлзсэн. Харин ч шинэ хүн, бас эмэгтэй хүн гэхэд тэр энэ мэт элдэв хэл үгэнд тэсвэрлэг хандсан шиг. Уйлж унжиж, залруулга гаргах гэж хөөцөлдөж, товчхон хэлэхэд маяглалгүй чимээгүй өнгөрөөж байгаа нь анзаарагдсан.
Аливаа хэл үг эмэгтэй хүнд л илүү харгис ханддаг. За тэгээд гол баатар нь аятайхан хүүхэн байвал бүр дуусаа гэсэн үг. Тал талаас нь боорлож өгнө дөө. Хэн дуртайтайгаа холбоно. Гүтгэнэ. Хүссэнээрээ элдэв үлгэр зохиож цацна. Ингэж бах таваа хангаж л байвал тэр хүний ард байгаа гэр бүлийн амьдралын амар тайван байдал, уур амьсгалд нь нөлөөлөх таагүй нөхцлүүд, ойр тойрныхных нь санаа сэтгэлд ямраар тусах тухайд бодох юм байдаггүй. Хүний хувийн амьдрал, хувийн харилцааны асуудлуудад манай сэтгүүл зүй хамгийн эрээгүй бөгөөд гүжир гүтгэлгээр уллаж ханддаг нь маргашгүй үнэн. Үүнийгээ орхих цаг болжээ. Явсаар хэвлэлийн худал үнэн нь тодорхой биш шар мэдээллүүдийг өлгөж аваад л төрийн түшээ хүн нэг эмэгтэй рүү байж боломгүй бүдүүлгээр дайрч давшсан явдал гарлаа гэж би хувьдаа ойлгож байна. (Мэдээж Л.Гүндалай гишүүнийг хууль зөрчин дэд сайд Ж.Цолмонг тагнаж чагнаж байсан гэж бодохгүй байгаа учраас дээрх дүгнэлтийг хийж байгаа юм)
Эрхэм гишүүн Л.Гүндалай төрийн ордонд дэд сайд, хатагтай Ж.Цолмонтой тааралдаад шууд л элдвээр дайрч доромжлоод зогсохгүй түлхэж авсан байна. „Хүнд сурталтай, хөнгөн бөгстэй хүүхнээр юу байна”... гэх мэтээр үргэлжилсэн тэрхүү балмад бүдүүлэг дайрлаганы талаар бүх хэвлэл мэдээлжээ. Тэдгээр хэвлэлүүд бараг бүгд л эрхэм гишүүний ёс зүйн асуудлыг хөндөн анхааруулсан ч дэд сайд Ж.Цолмонгийн хэвлэлд тайлбар өгөхдөө унагасан нэгэн чухал өгүүлбэрийг анзаарсангүй. Л.Гүндалай гишүүн таныг яагаад доромжилсон юм бэ гэсэн сурвалжлагчийн асуултад тэрбээр „Надаас хууль бус зүйл хийж өгөхийг хүссэн. Би зөвшөөрөөгүй. Тэрэнд л дургүйцэж шаралхахдаа намайг ингэж доромжилж байгаа юм болов уу даа. Түүнээс биш тэр хүн бид хоёрын дунд ямар ч асуудал байхгүй” гэж тун товчхон хариулжээ.
Харин мань Л.Гүндалай бүсгүй хүн рүү төрийн ордонд баахан дайрч доромжилчихоод, араас нь бас уучлаарай гэж гар утас руу нь мессэж явуулчихаад, болоо ч үгүй нөхрийг нь залгаж ярихад уучлал гуйчихаад маргааш нь л халуун хэвтрээсээ хашгирч босч ирээд л хэвлэлийн хурал зарлаж бүр хөгөө хөлдөө чирч орхих нь тэр. Бүсгүй нь уйлж унжаад сэтгүүлч хүүхнүүдийг цуглуулан учирлаж, болсон явдлын талаар тайлбар хийжээ гэвэл арай хүлээж авахад дөхөм үйл явдал болох байсан ч манай ордны алиалагч эсрэгээр нь хийчихэв. Мөн ч хөгийн юм болжээ. Манай Л.Гүндалай сэтгүүлчдийг цуглуулан дэд сайд бүсгүйг баахан муулаад зогсохгүй Эрүүл мэндийн сайд С.Ламбаад дэд сайдаа огцруулахыг шаардсан гэж байгаа. Ийм юм байж болох уу. Бүх хүний нүд орой дээрээ гарав.
Эрхэм гишүүний жишгээр биеэ аваад явчихаж чаддаггүй юм гэхэд эр хүний жаахан үнэртэй амьдарч болдоггүй юм байх даа. Өмнөөс нь ичих, харамсах зэрэгцээд хэцүү болж байна. Энэ удаа түүний өмнөөс нам нь ч, лам нь ч, за тэгээд авгай хүүхэд нь ойр дотныхон нь бүгд ичсэн байх аа. Ийм ч юм хийж байх гэж дээ, Гүндалай анд минь. Харин одоо хэвлэлийнхэн мань гишүүний дэд сайдаас шаардаад хөдөлгөж чадаагүй „Хууль бус хүсэлт” гээчийн араас мөшгивөл яасан юм бэ.