За гараадас хорин хэдээс буухаа байгаад шороо учиргүй пургихаа болино гэдэг чинь зун болж байгаагийн шинж. Машины осол аваарын дийлэнх нь нүцгэн гуя хүүхэн харах гэсэн жолооч нарын анхааралгүй үйлдэл хийж эхэллээ. Гэхдээ аз болж манай замын түгжрээ ослын магадлалыг нэлээд багасгаж байна.

Монголчуудын амьдрал ядуу байна, сүүлдээ машинаа ч багтаахаа больтлоо ядуурч байна даа.

хххххххх

Хүүхний гуя үнэхээр наашилжээ. Гэвч жил ирэх тутам л хүүхнүүд бидэнд “гуя дагуулж харвин харуулаад” байх боллоо.  20 гаран жилийн өмнө дөө бидний “амьдрал сайхан байсан” тэр үед л дэлгүүрүүд “гуя дагуулж хүзүү” өгөх гэж зовоодог байсан сан. Гэхдээ монголын залуус сайхан болж байна оо. Мариалаг ч гэсэн нуруулаг байна, царайлаг ч байна. Гагцхүү одоо мэдлэглэг болох дутуу байна.


хххххххх

Тэр тээврийн товчооноос өгсүүлээд хэдэн японууд монголын замчдын голыг нь харлуулан байж зам тавьж байна. Сууриа аль хэдийнэ ухчиж. Манай замын кампааны боссууд шогширно. “Яасан гүнзгий ухдым бэ, хайран мөнгө....!”.

Гэхдээ бид тэртэй тэргүй гуяа хараад хэцүү явж байж нодлингийнх нь замаар донсолгоо гаргаж зүдрэхгүй явах жоохон ч гэсэн замтай болж байгаадаа баяртай байнаа.

хххххххх

Сонгууль дөхлөө хө. Хуулиараа 5 сарын 27-ноос сурталчилгаа эхэлнэ гэсэн нь олон ч “улстөрчдийг” тарчлааж байна даа. Сайхан улстөржөө л энэ тойрогт хэн ялах, хэн нь ямар болохыг нь яг мэддэг гэдгээ харуулан пулемёт шиг ярий гэтэл нөгөөх нь эхэлж өгдгүй. Мөн гай яа.  

хххххххх

Эхлэх хугацааг нь товлоод өгчихсөн чинь нэр дэвшигчид дохио өгөнгүүт ухасхийн гарахад бэлэн хаазлаад дүүхэлзэнхэн зогсож байгаа машинууд шиг байна. Эсвэл гараан дээрээ тогтож ядан эргэцэх шилдэг үүлдрийн морьд шиг. Эсвэл яг цавчих гээд буулгаж байхад нь пауз авцым шиг. Плэй дарлаа цавчлаа. 6 сарын 25-нд дуусах байна уу, тэр болтол тасралтгүй цавчих нь байна.

Хххххххх

Зуны улаан наран дор “Монголын нам бусчуудын холбоо” байгуулагдав. Ямар нэг юманд элсэхгүйгээр амьдрах боломж үгүй болж бйна. Хэрэв үүнийг даван гардаг юм бол чамайг “Монголын юунд ч элсэхийг хүсээгүйчүүдийн холбоо” хүлээж байгаа. Яая гэхэв. Хувь заяа л ийм байж.

Хххххххх

Экс маань улам эрчээ авч байна. Дэлхий дээр амьдардаг хүмүүн заяат хэний ч болов 3 хоног л тэсдэг хуурай өлсгөлөн гэгчээр манай хүн өлхөн 10 хоночихлоо. Дэмжигчид нь түүнийг шүүхийн шийдвэр, ер нь ямар ч шийдвэргүй зүгээр гэрт нь хариулах ёстой хэд хэдэн үндэслэл гаргаж тавьсаар байна.

-Урьд нь ерөнхийлөгч байсан учир

-Дэндүү муухай баривчилсан учир

-Монгол хүн учир

-Өрөвдөх ёстой учир

-Бусад авилгачид нь зүгээр яваа учир

Гэх мэт. Эдгээр үндэслэлүүдийг интернэт байгаа сэтгэгдэл, бичлэг, твиттэр, фэйсбүүкээс хэрэндээ судалгаа хийж олж авлаа. Судалгааг 4 хуушуур идэж, 2 пиав уунгаа хийлээ.

Мөн тэд зүгээр л хууль шаардаж байгаа, мөн зүгээр л ардчилсан зарчим шаардаж байгаа, бас зүгээр л хуулийн өмнө хэн ч тэгш эрхтэй байхыг хүсч байгаа хүмүүст хандаад: “Та нар хүнийг үхүүлэх гээд байдаг яасан муухай юм бэ” гэж хатгаж байна. Энэ нь тэрхүү дэмжигчдийг улам хуурамч, ёс суртахуунгүй харагдуулаад байна.

Жишээ нь би экс ерөнхийнхөө амийг хайрлаж байна. Түүнийг эрүүл саруул байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Гэхдээ тэр өөрөө хуулийг хүндлээсэй билээ гэж бүр ч илүү хүснэ. Эсвэл бүгдээрээ хөтлөлцөж байгаад түүнийг дуурайн хууль руу гаа нэгэн зэрэг нулимая.

Хххххххх

Бас 3 гишүүн ерөнхийлөгч дээр шаагаад орчихлоо. Яах нь уу гэсэн чинь “Эксийг сулла” гэжээ. Ерөнхийлөгч тэгж чадах уу, тийм эрх мэдэл байгаа юу?  Танил, тал тохой татах гэгч нь арай л цагаандаа гарчээ. Гэтэл түүнийг нь болиулах гэж яваа хүн дээр өөрсдөө явж орж байдаг. Сомалийн далайн дээрэмчид андуураад цагдаагийн хөлгийг дээрэмдэх гэдэг шиг л юм болж. Сурцаараа л хийж байгаа байх даа. Тэгж байснаас Эксийгээ өлсгөлөнгөө болио гэж зөвлөмөөр юм. Муудаад байна шд ээ хүн.

Эсвэл тэгж зөвлөхийг хүсэхгүй байгаа юм уу?!

Хххххххх

Романсууд ирэх намрын дунд сар хүртэл үргэлжлэнэ...