Чавхны чулуу шиг Жаргалын Барамсай
Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг чавхадсан сэтгүүлч зохиолч залуу, авъяас билэгтээ цалгиж явлаа.
Шог зохиолч Жаргалын Барамсай ёстой л чавхны чулуу шиг чавхадсан сэтгүүлч зохиолч залуу, авъяас билэгтээ цалгиж явлаа. Нэг нам, нэг хүний олон жилийн дарангуйлал аяндаа өгөршиж, шалгарсан манлай коммунист жолоодогч хэмээх Увс Дорноговийн хэдэн өвгөн зөнөөд, манай нийгэмд тойрон хүрээлэгч гэгч том жижиг дарга нарын олон давхар айхтар залирхаг хүрээ албан тушаал эрх мэдлээр хуяглаж, улсын хөрөнгийг эрээ цээргүй идэж ууж, хууль тогтоомжийг уландаа гишгэсэн тийм баргар цаг үед Барамсайн охорхон амьдрал өнгөрчээ.
Нутгархах хуйвалдаан гаарав. Төв орон нутгийн нам, засгийн дээд дунд шатны бараг бүх албан тушаалыг нэг нутгийн бүлэг хүмүүс булаан авч, өөрсдийн аймгархах луйвраар ил задгай бардамнаж, сүр бадруулж, бүр гайхуулж, үг хэлэх, шүүмжлэх эрх чөлөөгүй ард түмнээ дураараа дарангуйлах явдал ноёлов. Одоо ч адил шив дээ. Өөрийн гэсэн эзэнгүй социалист өмч гэгч нь нилэнхүйдээ шамшигдана. Харин идэж уусан гэмтэнгүүд, одоогийн олигархиудтай адилгүй, гилбэлзэж байсан юм шүү. Барамсайн чавхны чулуунаас дальдирч, “чавх нүдэнд, чацга борвинд” явсан этгээд цөөнгүй байсан нь социализмд хууль ёс бүрэн унтарчаагүйг харуулж байжээ. Гэхдээ дээгүүрээ унтарчаад, доогуураа нурам төдий уугиж байсан юм. Уг нь хууль ямагт дүрэлзэж, хуйхалчих гэж байвал олигархиудын борви бохир явах сан. Тийм нийгмийг бид үзэхгүй нь шиг байна. Барамсайн үед томчууд бол муу сонин сэтгүүлийг ил тод няц лантуудна. Хурган дарга нар жаахан эмээнэ. Тэднээс доошоо нэгдлийн гишүүд, бухан бяруу, хурган хуц бол бүр ухаан алдана. Энэ байдлыг бид сайн мэдэрч, лантуунд няц цохиулахаас бултаж, бухан бяруу хурган хуц “тонших” далимандаа томчуудын бузрыг далд утгаар битүүхэн төнхөх санаа өвөрлөнө. Бидний нууц санааг тантсан томчууд ямагт сэрдэж, маний дээр арай итгэлтэй коммунист “хянагч” редактор тавина. Өндөр цалинтай тэр харуул урдуураа улаан хөлтэй юм гаргахгүй. Барамсайн хурц хошин шогд олон түмэн алга ташдаг ч гэлээ, далдуур араандаа зуугчид дээдсийн дунд үүссэн. Пентэй, мөн дайсантай явахыг үлбэгэр зулгуй зохиолч хүсээд хүсээд эдлэхгүй. Энэ бол жинхэнэ зохиолчид олддог хувь заяа. Уран бүтээлийн чансаа, олны хайр татах тэнхээ нэр төр авчирдаг. Нэр төр их тунирхуу. Харин Барамсай нэр төртэй зохиолч түвэггүй болсон билээ.
Тэртэй тэргүй нурж эхэлсэн тогтолцоог хазайсан тийш нь түлхэж, түргэнд нь оруулах “эмчилгээ” хийх гэж шогчид санаархаж явахад, нурж ойчиж буй тогтолцоогоо босгох гэж Барамсай мэтийг үзэн ядаж, хөлд нь нууц урхи тавьж явсан хүмүүсийн нэрсийг жагсаахад амархан байна. Өнөө маргаашаа бодсон тэд авдаг цалингаа алдах вий гэж айхаас бус, улс орон нурах, тэдэнд бол юу ч биш, тийм амьтад явсан юм. Гэвч хөөрхий олонх нь бурхан болж дээ. Эдүгээ ардчиллын үед бидний амнаас дан муу үг урсах нь эгдүүцэм ч, социализмын үед бидний амнаас дан магтаал цацарч байсныг талархах аргагүй. Тэг дундуур нь ярьдаг тэнэг хүн Монголд аль ч цагт ховорхон ажээ.
“Тоншуул” сэтгүүлд ажиллахыг Барамсай олон жил мөрөөдсөн. Дарга нар түүнийг “Тоншуул”-д авч ажиллуулахыг нэг их шимтдэггүй байсан нь сонин. Байды бид хоёр зүтгэж байгаад сэтгүүлдээ авч дөнгөсөн дөө. Барамсай телевизээсээ гарч, тойрох хуудсаа зуруучихаад ирэв. Тэгтэл урьд нь “зэ” “зү” болсон тоншуул нь авахгүй гэдэг байгаа. Юу болчихов оо? гэтэл, Төв Хороо дургүйцсэн байдаг юм. “Тоншуул”-д чухам таарах хүн хэн бэ? гэхэд Барамсай л гэх байв. Тэгээд яагаад хошин шогийн бөөн авъяасыг авахгүй гэдэг билээ? Тэгж тэгж авсан л даа. Авахаас ч яахав. “Авна” гэж ажлаас нь гаргачаад гудамжинд хаях зохимжгүй. Барамсай буцаад телевиздээ очиход нөхөд нь дуртайяа авна л даа. Гэвч нэр төрд нь ямар сайн байхав.
Барамсайн авъяас, уран чадвар, тийм ийм гэж номчирхоод яахав. Уншигч та, уншаад өөрийн таашаалаар хүлээж авах юм чинь! Харин Барамсай гэгч хорин хэдхэн настай авъяастан, шог зохиолч болох гэж хичнээн их тэмүүлж явсныг би анхнаас нь сайн мэднэ. Харамсалтай нь, түүний мөрөөдлийн замд саад тавьж, оргилсон дур хүслийг нь унтраасан гашуун тохиолдлууд богинохон настай түүнийг минь, амьдрах бяцхан хугацаанд нь чамгүй гомдоосныг дурсах ёстой хүн нь би билээ. Хэлмэгдэгч олширсон цаг үед би түүнийг хэлмэгдэж явсан гэж хэлэхээс зайлсхийе. Номыг нь олон жил хэвлэлээс хассан. Энэ бол зохиолч хүнд сэтгэл зүйн урхагтай цохилт болдог. Зохиолчдын эвлэлд элсүүлэхгүй гацааж, сэтгэлээр унагаж асан. Доод талдаа авъяас чадварт нь атаархсан дарга сэтэртэй зохиолчид, дээд талдаа Төв хорооны “үзэл суртлын соргог манаачид” гэгч тусгай хангамжинд амжиж шургасан хөгийн амьтас энэ хорыг найруулж байсан юм.
Түүний “Үхэр бол амьд амьтан”, “Шүүмжийн загвар” өгүүллэгүүд дайсны нь хорслыг сэдрээж, тоогий нь нэмж байв. Барамсайн зохиолын хурц үзүүр дээшээ чигтэйгээс гадна, социалист үзэл суртлыг үгүйсгэсэн далд санаа агуулж байсанд хамаг учир оршиж байлаа. Тэр бээр шог зохиолоос өөр, ялангуяа албан тушаал, бизнес хөөсөн бол хялбархан баян чинээлэг амьдарч чадах овсгоотой залуу байсныг нөхөд нь мэднэ. Тэгсэн бол урт насалсан ч байж мэднэ. Шог зохиол хөөсний учир гэвэл, тэр үеийн эрх чөлөөгүй ард түмэн, дарангуйллын тогтолцоо гэх мэт Монголын эмгэнэлийг хурцаар мэдэрч, бас шаналж, өөрөөсөө ахадсан тэмцэлд биеэ үрэх халхын нэгэн эх оронч хүү болж төрсөнд оршино. Түүний маань эх оронч жаахан үзлийг уран бүтээл туурвиж том зохиолч болох гэж буцалсан их дур хүсэл чухамхүү ноцоож өгсөн дөө.
Дөрвөн сарын нэгний инээдмийн баяр гэж нэг үлбийсэн юм зохиолчдын хорооноос зохиох. Даржаа гуай тэргүүлнэ. Бид цэргүүд нь. Тэнд унших зохиолоо өчнөөн даргын дамжлагаар уншуулж шалгуулна. Арай л Цэдэнбал даргад хүрдэггүй байсан байх. Намын үзэл сурталд таарч байна уу, үгүй юү? Хэн нэгэн удирдагчийг минь тойруу утгаар шоглочихоогүй биз? гэж хардахаас өөр бодол тэдний толгойд орохгүй. Хошин шогийн мэдрэмжгүй дарга хянаж уншихдаа юуны өмнө өөрийгөө “үг хэлэнд уначих вий” гэж хий банатаад гайгүй шиг болсныг нь “энэ зохиолыг хасъя” гэх нь түүнд амар бөгөөд аюулгүй. Хамгийн муу зохиолууд тунасаар батлагдана. Гэсэн хэдий ч тааруухан үзвэрийг үзэх гэсэн олон түмэн дуурь, драмын театрууд, улсын циркийн цонхыг хагалж, хаалга үүдийг эвддэг байж билээ. Дан худал магтаалаас өөр юмны бараа хардаггүй ард түмэн, шударга шүүмжлэл, дархан цаазтай дарга нарыг тоншсон хошин шогоор цангаж байсны ул мөр энэ. Дөрвөн сарын нэгний инээдмийн тоглолтыг Барамсайн “Алтан загасны үлгэр” анх жинхэнэ инээдээр амилуулж өгснийг дурсахад таатай байна. Барамсайн хэтрүүлэг ихтэй, хөнгөн, марзандуу, хөгжилтэй өгүүллэгүүд тайзан дээр анх байлдан дагуулсныг хэлэх хэрэгтэй.
Барамсай намайг багшийгаа гэж хэнд ч, хаа ч хэлнэ. Үүнд нь би жаахан дургүй. Хошин шог зохиолын шинэ амьсгааг би Москвагаас, төрөлхийн овтой сэргэлэн Барамсай надаас авсан байж болно оо. Үүнийг үгүйсгэхгүй. “Тоншуул”-д ирж ажиллаад Барамсай айхтар хурц нийтлэлүүдээр цууд гарсан даа. Шөвхдүү хамартай, гялалзсан нүдтэй Барамсайг бид “яс мөлждөг тонгорог” гэдэг сэн. Архангайнхан хошин шогд даруу бусаар хэлэхэд ноёлж байсан. Хошин шогчдын цуглардаг газар нь “Тоншуул” сэтгүүл. Жамцын Шагдар, Жаргалын Барамсай, Самбуугийн Ламбаа, С.Идэрхангай, Д.Оросоо, С.Шамбий, миний бие гээд зохиолч, яруу найрагч, зураач нөхөд “Тоншуул”-д албан тушаалын төлөө аймгархан булагнаж байсангүй. Гагцхүү нийгмээ шинэчлэх агуулгатай өгүүллэг, шүлэг, шог зургаараа холбогдож асныг дурсахад бахархууштай.

o tgonzaya
jjj
Зочин
Зочин
Зочин
Зочин
миша
Boldoo
Bayaraa
zochin
зочин
Зочин
nutgiin hurgen duu
Зочин
говийн хүн
говийн хүн
Зочин
сартуул
ямаан сахалт
guest
жаги
Зочин
Эмд ордог өвс
Эмд ордог өвс
Tseene
Зочин
amarsanaa.wordpress.com
Зочин
Зочин
Зочин
chinggis-udgan.blogspot.com
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин