МАН-ын араас зул өргөх цаг ойртоод байна
Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй улс орнууд зах зээлийн нийгэмд шилжсэн. Манайд ч энэ шилжих процесс явагдсан.
Хорин жилийн өмнө коммунист дэглэмтэй улс орнууд зах зээлийн нийгэмд шилжсэн. Манайд ч энэ шилжих процесс явагдсан. Гэвч бусад улс орнуудаас ялгаатай нь коммунист намын үндэс нь өөрчлөгдсөнгүй. Өнөөг хүртэл өнөөх л нам эрх барьсаар ирлээ. Эрх баригч намаа сольсон бүх улс орон өөрчлөгдөж, хөгжиж чадлаа. Монгол Улс яагаад зах зээлийн нийгэмд хөл тавьчихаад бусдын адил хөгжиж чадахгүй байгаад байна. Коммунизмаа үндсээр нь үгүй хийж чадаагүйд л хамаг учир байна. Үндсээр нь устгаагүй цагт коммунизм одоо ч оршин тогтносоор байна гэж ойлгож болох нь. Тиймээс МАН-ын оршин тогтнож буй энэ он жилүүдэд өөдөө өндийхгүй, бусад шиг хөгжиж чадахгүй байгаа. Монголын хөгжилд энэ нам л чөдөр тушаа болж байна. Иргэдээ хөдөлмөрлөх дургүй болгож, “архины мөнгө” гэгдэх хорин нэгэн мянгад дугаарлуулж, идэр насны залуусыг амьд үхдэл мэт угжив. Тэдэнд улс орны хөгжил цэцэглэлт юун хамаа байхав. Өнөөдөр өрх гэрээ ч олигтой авч явж чадахгүй өрөвдөлтэй амьтад болчихлоо. Үүний буруутанг эрх баригчдад тохох хэрнээ дахиад л тэднийг сонгочихдог. Эсвэл нөгөөдүүл нь элдэв луйврын аргаараа гараад ирнэ. Луйвраар төрийн эрх барилаа гэж эсэрүүцвэл шууд л хорьчихно. Дахиж өөрсдийгөө эсэргүүцэн тэмцэхийг нь больтол тамлана. Үгүй бол заримыг нь буудчихна. Ингээд нуруугаа авахуулсан морь шиг болчихдог. Өөрийнхөө намд орсон залуусыг ч мөн адил. Эрх мэдэл албан тушаалд очих дур хүслээр нь тоглоод л жигтэйхэн тоож, албан тушаалд хүртэл айхгүй тавьчихна. Тухайн салбараа мэддэг байна, уу үгүй юу хэнд хамаагүй. Мөнгөө төлсөн бол шууд сайд. Ингэж хэрэгтэй үедээ ашиглаж байгаад хэргээ барахаар хэнийг нь ч хамаагүй шоронд илгээнэ. Д.Сүрэнхор гэхэд төрийн нарийн бичгийн даргын албанд очоод улсын мөнгөөр тоглоод л шоронд явсан. Ц.Чимэдцэрэн мөн л “Хадгаламж банк”-ны арван дөрвөн тэрбумаар тоглосон хэргээр шоронд явсан. Хамт мөнгийг нь үрэлцэж, тоглосон намын нөхөд нь харин шоронд орсон хойно нь эргэж ч очилгүй хаясан даа. Эсвэл намдаа баахан хандив өгч “Алтан сарнай”-гаар гулгиулж байсан Ц.Түмэнгэрэл шиг л алуурчин болгож хувиргана.
Одоо энэ намаас орон нутагт засаг барьж байгаа нөхдүүд бүгд авлигын хэргээр шоронд явах нь. Эхнээсээ ч яваад эхэлчихлээ. Хууль зүйн сайд нь орлогоосоо үнэтэй хаус түрээсэлж, хуучин дарга байсан Н.Энхбаяраа хөлийг нь сарвалзуулж байгаад л аваачаад хийчихнэ. Н.Энхбаяр идэж уусан байх. Гэхдээ намдаа бол хайртай л байсан байж таараа. Тиймдээ ч хөөгдөж туугдаж гарахдаа хуучин нэрээ сэрээгээд нам байгуулахав. МАН, МАХН хоёр ижилдээ ижил. Гэхдээ МАН намынхаа төлөө үнэнч хөвгүүдээ зайлуулсан. Ерөнхий сайд асан Амарын хэлсэн үг бий. “Монгол төр өөртөө зүтгэсэндээ халтай” гэж. Тэр үед МАН л төр барьж байсан. Тэгэхээр МАН-д зүтгэсэнд энэ намынхан халтай юм байна. Эхний долоогоо яалаа. Дараа нь аль өнгөтэй өөдтэй сэхээтнүүдээ устгасан. Зүгээр л буудчихсан. Ард түмнээ хэдэн мянгаар хэлмэгдүүлсэн. Адаг сүүлд нь Н.Энхбаярыгаа аваачаад хийлээ. Араас нь бас МАН-ын хэнд нь ч ийм зүйл тохиолдож болно. Тэд бас л инээнэ. Улсын өмчийг шамшигдуулж, татварын мөнгөөр тааваараа тарвалзсан бол барьж хорих нь зүйн хэрэг. Тэрийг эсэргүүцээд байх юм алга. Гол нь намынхаа гишүүдийг ийм болгоод байгаа тэр тогтолцоог л үгүй хийх хэрэгтэй юм. Улс орныхоо эрх ашгаас өөрийнхөө, намынхаа эрх ашгийг дээр тавиад байгаа тэр тогтолцоог үгүй болгох цаг нь болжээ.
Бусад улс орнууд коммунист угшилтай намуудаа татан буулгасан. Дахин тийм нам байгуулахыг хуулиар хориглосон, хуучин удирдагч нарыг нь буудан хороосон. Ингэж л ул үндсээр нь дахиж өндийж босч ирэхгүй болтлоо алга болох ёстой аж. МАН-ыг ардчилал бий болох тэр үед л үр үндсээр нь үгүй хийх байж. Тэдний өөрсдийн хэрэглэдэг арга буудан хороох тухай яриагүй шүү. Энэ намыг дахиж үйл ажиллагаагаа явуулахгүйгээр татан буулгах ёстой байж. Манайд хуучин коммунист нам нэрээ сольж нүүрээ татуулаад ч амь бөхтэй оршин тогтносоор байна. Үүний үр дүнд Монгол Улс Польш, Чех, Ардчилсан Германаас яаж хоцорч байна.
Одоо энэ явж өгдөггүй, дарагдаж өгөхгүй, өндийж босоод эрх бариад байгаа энэ намыг сонгуулиар л татан буулгах хэрэгтэй юм.
Оросын большевик нам яалаа. Улс орноо, ард түмнээ, намын үнэнч гишүүдээ яалаа даа. Монголд МАН яаж байна. Насаараа намдаа үнэнч явсан Н.Энхбаярыгаа бас л явуулчихлаа. Хамгийн гол нь инээдээ нууж чадахгүй баярлаж байгааг нь бид харлаа. Энэ намын гишүүн байвал ингэх л юм байна.
Одоо бол энэ намыг эсэргүүцээд намын байрыг нь шатааж хэрэггүй ээ. Ард түмэн байрыг нь шатаачихлаа л гэдэг. Үнэн хэрэг дээрээ ард түмний татварын мөнгөөр арав дахин сайхан ордон бариад суучихлаа. Мөн ч даажинтай байгаа биз. Тэртэй тэргүй юу хийж, яаж ард түмнээ басамжилж доромжилдгийг нь үзлээ, харлаа, мэдлээ.
Сонгууль ойртлоо. МАН-ын араас зул өрөх цаг оройтож байна.
Энэ намын эсрэг байгаа бүх хүчнүүд нийлж байгаад ч хамаагүй сонгуульд унагахын төлөө явах цаг болж. Улс төрийн газрын зурагнаас арчих цаг нь болж. Тэгэж байгаад араас нь зул өргөж маани уншъя. Ардын нам улс төрийн газрын зурагнаас арчигдах тэр үед л Монгол Улс хөгжлийн замдаа жинхэнэ утгаараа орно. Энэ сонгуулийг тэсрэлт болгоё. Тэгэхийн тулд залуус сонуульдаа идэвхтэй оролцож , ганц өдөр төр барих эрхээ эдэлцгээе. Сонгуульд идэвхтэй оролцдог эмээ, өвөө нар чинь насаараа МАН-ын гишүүн байсан болохоор үнэнч байгаад буруутгаад яах юм. Сонгуулийн дараа МАН ялвал араас нь бухимдаж уурлаад яах юм. Зүгээр л ардчилсан нийгмийг цогцлоох хүсэлтэй залуус сонгуульдаа идэвхтэй оролцох хэрэгтэй юм.

зээл
Ганболд
saraa
бааг
бааг
бааг
бааг
энхтайван
энхтайван
zochin
TGT
у
мгл
www.oronsuuts.com
zochin
Зочин
HH
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Том ах
Zochin
Зочин
songogch
Зочин
Зочин
Зочин
0123
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
gj
hun
ok
зочин
Уншигч
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
иргэн
Зочин
Зочин
kk
ёанаа
ёанаа
ёанаа
Зочин
5646
зочин
зочин
зочин
зочин
Зочин
иргэн
иргэн
иргэн
Зочин
Зочин
çî÷èí
Зочин
зочин
Зочин
зочин
çî÷èí
Зочин
зочин
Baagii
Baagii
Зочин
Зочин
Зочин
дэмч
у
Зочин
Зочин
ло
irgen
Зочин
s
Зочин
Зочин
zahialgat
Зочин
зочин
сур
Зочин
Зочин
Эргээд боддоо, Мєнгєндалай
Зочин
иргэн
Tamir
Зочин
Зочин
gtyu
Зочин
zochin
Зочин
Зочин
Мөнхөө
123
Зочин
Зочин
tulgaa
zochin
Зочин
Mongol hun
zochin
Зочин
Зочин
зочин
teneg
Ogi
www.oronsuuts.com
www.oronsuuts.com
zochin
Зочин
Зочин
Зочин
Янхан гичий
Зочин
çî÷èí
zochin
njut
zuv
Зочин
ganbaa