С.Зориг: Улс төрийн хожоо
Хэргийн газарт бараг цагдаа нараас ч түрүүлж ирсэн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр “Зоригийг Хувьсгалт намынхан алчихлаа” гэж хашхичиж байсан тухай Цагдаагийн даргын мэдэгдэл, Сүхбаатарын талбайд 10 дугаар сарын 5-нд болсон цуглаан дээр Б.Билэгт бас яг ийм агуулгатай үг хэлснээс өөрөөр Н.Энхбаярыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах хэлхээ олдохгүй.
"Үндэстний ТОЙМ" сэтгүүл одоо хэр нь
илрээгүй байгаа түүнийг хөнөөсөн аймшигт
хэргийг эргэн сануулах зорилгоор гаргасан
тусгай дугаараа уншигчдад үнэгүй хүргэлээ.
УЛС ТӨРИЙН ХОЖОО
Хэргийн газарт бараг цагдаа нараас ч түрүүлж ирсэн Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ш.Батбаяр “Зоригийг Хувьсгалт намынхан алчихлаа” гэж хашхичиж байсан тухай Цагдаагийн даргын мэдэгдэл, Сүхбаатарын талбайд 10 дугаар сарын 5-нд болсон цуглаан дээр Б.Билэгт бас яг ийм агуулгатай үг хэлснээс өөрөөр Н.Энхбаярыг С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдуулах хэлхээ олдохгүй.

ДАМИРАНГИЙН ЭНХБАТ

Түүнийг С.Зоригийг хороосон хэрэгт
холбогдуулахын тулд хулгайлж 2003 оны
тавдугаар сарын 15-нд Франц, Бельги, Германы
нутгаар дамжуулан Монголд авчирчээ.
Mонголын хилээр орсон гэх тэмдэглэгээ хийлгүй авчирч, хотын гадна орших нууц байранд хорьжээ. 2003 оны наймдугаар сарын 15-нд хийсэн видео бичлэгт тэрээр “Тагнуулынхан зөвхөн С.Зориг агсаныг алсан гэдгийг хүлээ.
“Цагаан шонхор”- ын Ч.Энхтайваны захиалгаар алсан, цаана нь “Эх орон- Ардчилал” эвслийн дарга М.Энхсайхан байсан биз дээ” гэсэн ганцхан зүйлийг тулгасан тухай ярьсан байдаг. Ингэж ял тулган эрүүдсэн хэдий ч тэр хэрэг хүлээгээгүй. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэн 25-нд хилээр орж ирсэн мэтээр цагдаагийн газарт бүртгүүлжээ. Энэ хүртэл түүнийг олон цагаар сандал дээр суулгах, бууны бөгсөөр элгэн тус газар нь цохих, цаазлах гэж буй дүр эсгэн айлгах зэргээр тарчлаасан гэдэг. 2004 оны сонгуулийн өмнө эрх баригчид С.Зоригийн аллагад сөрөг хүчнийхнийг буруутгах зорилгоор Д.Энхбат-Ч.Энхтайван-М.Энхсайхан гэсэн гаргалгаа бодож олжээ гэж тухайн үед хэвлэл мэдээллүүд бичиж байв. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “2004 онд одоогийн МАН-ын дарга байсан хүн тухайн үеийн “Эх орон-Ардчилал” эвслийн дарга М.Энхсайханыг С.Зоригийн аллагад буруутгахын тулд Францаас хүн баривчлан ирж, гэмт хэрэгтэн гэж тулгаад, нотлогдохгүй болохоор нь өөр зүйл ангиар шоронд оруулсан. Хэрвээ тухайн үед Д.Энхбат энэ хэргийг М.Энхсайхан захиалсан гээд хэлсэн бол маргааш нь тэр хүн үхээд нөгөөдөр нь М.Энхсайханыг шоронд аваачаад хийх байсан” гэж ярьжээ. Д.Энхбат 1977-2004 онд “танхайрсан”, “давтан бүлэглэж хулгай хийсэн”, “хутга мэс ашиглан, бусдын биед санаатай гэмтэл давтан учруулсан”, “улс нийтийн эд хөрөнгийг хулгайлж, ашиглан шамшигдуулсан”, “хууль бусаар хил зөрчсөн”, “тээврийн хэрэгсэл авч зугтаасан” зэрэг олон хэрэгт орооцолдон ял эдэлж байсан. Тэр шоронгоос гараад 5 хоногийн дараа буюу 2006 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нас баржээ. Д.Энхбатын нэр С.Зоригийн хамтран амьдрагч Б.Булганы мэдүүлэгт дурдагдсан Батаатай таарч байлаа.
"Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн “98.10.02 Зориг алагдав” тусгай дугаарыг ЭНД дарж үзнэ үү.

Зочин
áààãèé
áààãèé
Зочин
Зочин
Çî÷èí
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
sdf
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
COНГУУЛЬ
Зочин