Адууны хэргээр шоронд байгаа ангийнхаа хүүг авъя
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Авилгатай тэмцэх газраас хэрэг үүсгэн шалгаж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Авилгатай тэмцэх газраас хэрэг үүсгэн шалгаж байлаа. Цаг хугацааны хувьд нэлээдгүй сунжирч, хүмүүсийн анхаарал ч энэхүү үндсэн сэдвээс холдон саармагжиж, сонгууль ойртож улс төрийн халуурсан цаг эхэлсэн энэ өдрүүдэд харин гэнэт шүүхээс тогтоол гарч түүнийг баривчлан саатуулав.
Монголчууд одоо энэ үйл явдлын талаар л шуугицгааж байна. Хэрэг үүсгэн шалгаад хоёр жил шахам хугацаа өнгөрсөн тухай, энэ хооронд экс Ерөнхийлөгч мөрдөн байцаалтад ганц ч очоогүйгээр барахгүй тусгай хамгаалалтаар гул барин ханхалзаж, босгоныхоо цаанаас тохуурхан буцаасаар байсан тухай, энгийн иргэн шиг үүргээ биелүүлж өгөхгүй мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад болсоор өдий хүрсэн тухай ард иргэд ярихгүй байна. Аргагүй шүү дээ, өөрийнх нь хувийн өмчийн мэдээллийн хэрэгслүүд иргэдийн толгойг дэндүү гэмээр төөрөлдүүлэн, завсар өгөхгүйгээр улс төржүүлэн балбаж ирсэн болохоор. Энэ ч тэдний буруу биш. Өнөөдөр аливаа хэрэг явдалд хэт авталгүйгээр сууж үлдээд, голтой, төвшин, үндэслэл нь бодитой дуугарах боломж манай хэвлэлийнхэнд тун ховор олдож байна. Сүүлдээ зарим маань хүний хувийн компанид, тэр эзний бодлогоор ажиллаж байгаа гэдгээ таг мартан самуурч, өөрсдөө ч галзуурсан мэт төөрөлдөж байна. Урьсан зочноо нөгөө мөрдөн байцаагчид сэжигтэнг хөтөлж, тулгаж асуудаг гэгчийн үлгэрийг санагдуулам зохион байгуулалттай ажиллагаанд нүүрээ ч улайхгүйгээр гаршиж буйг харах аймаар ч юм шиг. Нөгөө талаар сэтгүүлчийн хувьд алдахад дэндүү өндөр үнэтэй мэргэжлийн нэр хүндийг олж чадаагүй, тийм төвшинд ажиллаж амьдрах бололцоогүй дундаж ажилтнууд иймэрхүү дуулиант хэрэг явдлууд дээр хөл толгойгүй бужигнан шавцгаадаг. Хүмүүс голынхоо гүнд тэгтэл итгэн үнэмшиж, хүндэтгэн хүлээж авахгүй болохоор айж ичих шалтгаан гардаггүй. Бас дээрээс нь эзэд нь ч ядаж илүү цагийн цалин бодож олгодог биз.Тийм болохоор зарим маань ийнхүү өдөр шөнөгүй “машиндах” ажил хийж байгаа юм. Гэхдээ л хайран харагдана. Уг нь иймэрхүү дэмий үед сэтгүүлч хүн өөрийгөө мэддэг байх ёстой. Ингэж галзуурч байхаар ажлаа таслаад дуртай юмаа хийн, санаа сэтгэлийнхээ аясаар өөрийгөө чөлөөлж авч сурах хэрэгтэй. Бид чинь улс төржөөд ухаан мэдрэлээ алдчихсан, амандаа орсноо дур зоргоороо хашгичин гудамжны тоглолт хийж яваа сонгуулийн горилогчид биш шүү дээ.
Н.Энхбаяр экс Ерөнхийлөгч гэдгээсээ илүү том чимэг зүүлээ
Ингээд улс төржсөн давхаргынхны бодлоготой тоглолтууд болон хэвлэлийн нэг талын байр суурь давамгайлсан шударга биш ажиллагааны “ач”-аар зөвхөн баривчлан саатуулах ажиллагаа явагдсан үеийн бичлэгүүдийг л ам дамжин ярьцгаах ажээ. Одоо энэхүү баривчилгаа Н.Энхбаярын насан турш өмсөж явах, гэнэн цайлган ард түмний сэтгэлийг хангалттай дэнслүүлэх чимэг болон үлдэнэ. Монголчууд бид үргэлж л ийм байсан, цаашдаа ч ийм л байх бололтой.
Н.Энхбаяр бол хүмүүст бас хүндлэгддэг, заримд нь маш их хайрлагддаг, бас тэр хэмжээгээрээ заримд нь үзэн ядагддаг улстөрч. Энэ нь хэдий чинээ өндөрлөг орон зайд хүрч чадсан, түүнийхээ хэрээр зарчмын болон зарчмын бус үй түмэн дайсантай болсны илрэл.
Монголын хамгийн том улс төрийн хүчний толгойд олон жил заларсан энэ хүн ерөнхийлөгчийн сэнтийд Н.Багабанди шиг хоёронтой сунгагдан сууж болох байсан уу гэвэл болох байсан. Гэвч өрсөлдөгч нь сөрөг хүчний сонгодог лидер, улс төрийн хүчирхэг тоглогч байснаас гадна өөрийнх нь нам дотор болон олон түмний дунд түүний нэр хүнд ихээр унасны улмаас ялагдал хүлээсэн юм. Улс төрд бүргэд шиг өндрөө аван цойлж явснаас унаж босч явсан эрээнтэй бараантай түүх байхгүй энэ хүнд ялагдал нь маш хүнд туссан. Энэ хүнийг тойрсон өнөөдрийн ээдрээтэй хэрнээ эмзэг бүх нөхцөл байдал чухамхүү одоо ч дотроо эдгэж чадахгүй байгаа ялагдлынх нь гүн гүнзгий шархаас улбаатай. Тэр ингэтлээ шархаа үгдрүүлж, өшөө хорсол болтол нь идээлүүлж шатаагүйсэн бол байдал өөрөөр ч эргэж болох байсан юм шиг санагддаг. Гэвч хувь хүнийх нь зан чанар түүнийг өөр зүгт хөтөлж, олон жил оройд нь явсан намаасаа гарч, өөр нам байгуулснаас гадна нэгэн цагт цамцаа хуваан нөмөрч явсан бүх нөхдүүдтэйгээ дайсагнан ноцолдож, ялагдлынхаа бүх бурууг тэдэн рүүгээ тохох суртал ухуулга явуулахад бүтэн гурван жилийн ажил амьдралаа зориулсан. Сүүлдээ байдал улам ужигран иймдээ тулжээ.
Би Н.Энхбаяр “ерөнхийлөгч”-тэй олон удаа уулзаж явсан сэтгүүлчийн нэг. Өдрийн сонины хуудсаар мөн олон жил түүнийг шүүмжилж ирсэн “гэм”-тэй. Бас нэг удаа сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажиллаж байсан С.Баярын хүсэлтээр түүнтэй ярилцаж, “108 асуулт хариулт” нэртэй ном хийж явлаа. Бас одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө миний ажиллаж байсан “Өдрийн сонин”-ы 2000 дахь дугаарын баяр болж, тэр үеэр манай олон ажилтнуудыг төрийн одон медалаар шагнуулахаар тодорхойлсон юм. Тэдний дотроос сонгон надад алтангадас одон олгох болж, би гардан авч байсан. Би ордны хэдэд л харагдсан зүгээр нэг хөтлөгч хүүхэд биш болохоор хүмүүс нэг их хачирхаагүй. Харин ч тухайн үед Н.Энхбаярт өстөн нь шахуу үзэгддэг байсан “Өдрийн сонин”-ы туг нь явсан надад энэ талаар эмээж болгоомжлох, айх ичих шалтгаан байгаагүй. Өөрийн ааш авираас болоод нэг удаа гадаадад хийсэн айлчлалыг нь сурвалжлах томилолтоор яваад үүргээ биелүүлээгүй ирж мань хүнийг гомдоож байсан. Нэгээхэн ч удаа хөрөг нийтлэл бичиж халуун сэтгэл гаргаж байгаагүй надад тэр ил сайнаа ч үзүүлдэггүй, муугаа ч үнэртүүлдэггүй. Ийм л түүхтэй. Яагаад ийм зүйл бичиж байгаа минь учиртай. Манай Baabar.mn-ээр намайг жилийн дөрвөн улирал харааж зүхэж байдаг хэдэн нөхөр байдаг юм. Тэд хэд хэдэн газраас энэхүү алтангадасыг хөнддөг. Ээжийнхээ шкапанд хийгээд мартчихсан тэр зүйлийг мартаж чадахгүй ингэж занадаг хэд маань өрөвдөлтэй нь манай экс-ийнхэн байдаг юм. За, тэгээд Baabar.mn-ийнхэн эрэгтэй нь эрлийз, эмэгтэй нь янхан гэгдээгүй бол өөрсдийгөө хүлээн зөвшөөрөгдөөгүй гэж үзэхэд хүртлээ төлөвшсөн тэсвэрлэг амьтад. Тийм болохоор энэ тийм чухал биш.
Өнөөдөр Н.Энхбаярыг хамгаалан учиртай учиргүй зүйл бүрээр орилж байгаа хүмүүсийн дотор түүний үед шагнагдсан гавъяат, ардын улсууд нэлээдгүй байгаа харагдана. Эндээс олон жилийн өмнөөс нэг сонин үзэгдэл харагдаад байдаг юм. Тэдний зарим Н.Энхбаяраар өөрийнхөө зүтгэлийг үнэлүүлчихсэн юм шиг ташааран ойлгож ийм юманд татагдан ордог. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бүр ч энэ үзэгдэл эмгэнэл инээдмийн домогт жишээ болтол харагдсан. Өөрөө төрийн шагналыг олгохдоо тэднийг ийм болтол “зулгуйдуулж, зовоож” улмаар сэтгэлийн өр шингэсэн андгай тангараг өргүүлэн өмчилж авсан хэрэг үү, эсвэл ерөөсөө л монгол хүний сэтгэл зүй ийм өрөвдмөөр ядруу болчихсон юм уу ялгахад бэрх. Уг нь монгол хүний ухааныг саруулхан л гэдэгсэн дээ.
Маргаашнаас бүгдээрээ хуулийн дор амьдрахаас татгалзъя
Н.Энхбаярыг АТГ-ынхан баривчлах гэж нэг оройноос нөгөө өдрийнх нь өглөөг хүртэл ноцолдов. МАН-д уур нь хүрээд явсан, одоо МАХН-ын гишүүд гэх шинэ тэмдэг зүүн зурагтаар орилох болсон хэдэн хүн, тэр хавиар явж байгаад сонирхохоор ирсэн үзэгчид, 300 гаруй цагдаа, АТГ-ын нурмайсан хэдэн юм холилдон ийнхүү Намбар гуайн гадаа нэгэн шөнийн турш шоу тавив. Ер нь бол манай экс Ерөнхийлөгчийг баривчлах болсон шалтгаан нь АТГ-т дуудахад нь очоогүй явдал. Өнгөрсөн өвөл шинээр төвхнөөд удсан ягаан байрных нь гадаа баривчлах гэж очоод бас л МАХН-ын хэдэн гишүүдэд түлхүүлж зүхүүлээд унжийгаад буцсан. Энэ хэдэн нурмайсан юмнуудаас болж сэтгэл нь цайлган, санаа нь гэгээн олон түмэн ахин хагаралдаж уралцахдаа тулчихлаа. Үнэндээ Н.Энхбаяраас өөр энгийн ард байсан бол юун жил гаруй “Танаас байцаалт авъя л даа” гэж гуйж аргадах, юун ингэж зоргоор нь аяглуулах. Аль хэдийн “Ганц худаг” гэдэгтээ аваачаад хатаачихсан байгаа. Чухам энэ ялгавартай хандлага иргэдийн дургүйг улам хүргэж байна. Хүмүүс хөл гарыг нь сарвалзуулаад аччихлаа гэж хэсэг уймарсан. Гэхдээ л энэндээ хүргэсэн нь юу юм бэ гэдгийг хөнгөн хийсвэр биш хүмүүс хэлж байна. Бодож байна. Ярьж байна. Харин ч сонгуулийн өмнө тулгаж цаг хугацааны хувьд ийм ашигтай хувилбар болгож өгөх “даалгавар”-тай улсууд АТГ-т байсан байх. Энэ бол ингэж үзэж болох өндөр магадлалтай ажиллагаа боллоо.
АТГ-ын Мөрдөн байцаах алба Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад жилийн нүүр үзэж байгаа гэдгийг улс төрийн хүрээнийхэн мэдэж байсан . Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татаж байгаа тул өөрийн биеэр мэдүүлэг өгөхийг олон удаа өөрт нь хэлж, өмгөөлөгчөөр нь, 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүнээр нь дамжуулан мэдэгдэж байсан ч тэр нэг ч удаа ирж байгаагүй аж. Тиймээс хуульд заасны дагуу шүүх, прокурорт хандаж, Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэрийн дагуу баривчлах арга хэмжээ зохион байгуулахаар болсон юм байна. Хэрэв экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр дуудсан үед нь очоод бусдын адил иргэний үүргээ биелүүлсэн бол ийм улаан хэрүүл дэгдэх үү.
Түүнийг “Улаанбаатар таймс” сонины байр, “Өргөө” зочид буудлыг хууль бусаар авсан хэмээн буруутгаж байгаа. Гэхдээ энэ хэргүүд бол сүртэй юм биш. Зүгээр л жишээ гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Үнэндээ бол аймаар аймаар юм хөндөгддөг болохоор ямар ч байсан тэр хүн хуулийн өмнө бидний адил эрх болон үүргээ тэвэрч очоод шалгуулах ёстой гэж олон хүмүүс үзэж байна. Улстөрчид, эрх мэдэлтнүүд болохоор улс төрийн ашигтай цаг мөчөө сонгож баривчлагддаг, хүсвэл хоригдож, эс хүсвэл хашааныхаа гадаа хоёр жил зогсоочихдог байж таарах уу. Таарна гэж хэрэв үзэж байгаа юм бол маргаашнаас бүгдээрээ хуулийн дор амьдрахаас татгалзъя.
АТГ энэ удаа цадааг хөлдөө чирлээ
АТГ- энэ удаа зөөлөн хайлган олон түмний санаа сэтгэлийг үймүүлэх ажлыг үнэхээр хийлээ. Нэг сумаар хоёр туулай унагах гэж зориуд сульдаа ажиллагаа эхлүүлэнгүүтээ цагдааг тэнэгтүүлэн татан оролцуулж, унагахыг хамгийн их хүсч байгаа өөр зүг рүү олны бухимдлыг эргүүлэх бодлого байсан байх магадлалтай.
Хичнээн хуулийн өмнө адилхан зогсох ёстой тэгш эрхийн тухай бид хөндөж байгаа ч дотроо бол нэгэн цагт улсынхаа Ерөнхийлөгч байсан хүнийг оймстой нь дамжлан гарч ирэхийг харах эвгүй байсан.
Уг нь энэ айлыг улс орон дамнан гүйцэтгэх ажил хийж мэргэшсэн хүн удирдалцаж байгаа. АТГ-ын хүч өөрөө тийм басамжлагдах хэмжээний хүч биш. Ядаж л баривчлахаас хэд хоногийн өмнө олон түмэнд “Энэ хүн шалгуулахаас татгалзаж байнаа, жил гаруй хугацааны турш бид үүдэнд нь зогсож гуйлаа. Та бүхэн юу гэж бодож байна вэ” гээд мэдээлчихэж болох байсан. Олон түмний байр суурийг хэд хоног цацчихаад дараа нь арга хэмжээгээ авсан бол иймдээ тулах уу. Машин тэрэгнийх нь цонхыг хагалсан нь, хаалга эвдэхдээ лантуу барьж очсон нь, уранхай ноосон малгайгаар нүүрээ хагас хугас ороосон нь, ороод хашгирч зандачсан нь, гишүүдэд гар хөл хүрсэн нь гээд эдгээр үй түмэн бохир алдааг нэг дор хийсэн хүмүүсийг АТГ-ын өндөр цалинтай, өдий өдий сая төгрөг төсвөөс авч технологижсон ажилтнууд мөн гэхэд эргэлзмээр. Тэгэхээр энэ газрын нэр дор хаанахы юу нь тодорхойгүй сэжиг бүхий гар шургалсан юм биш үү. Орчин цагт захын архичин хаалгыг тэгж онгойлгохгүй.
Энэ бүх сүржигнэл, олон түмнийг айлгаж ичээж төөрөгдүүлэх бодлого, бэлэн зэлэн орилох мэдээллийн хэрэгсэл гээд нэгтгээд сайн л харах хэрэгтэй санагдана. Н.Энхбаяр дарга баривчлагдахаа мэдэж байсан. Бүр өдөр цагаар нь шүү. Тэгээд угтаж хань хамаагүй “7 сарын 1” гэх сэдвээр хэвлэлийн хурал зарласан. Дараа нь аавынх руугаа явсан. Настангуудын гэрээс баригдах бол үнэхээр муугүй тооцоо. Түүний хэмжээний мэргэшсэн улстөрч юуг юу болгохоо мэдэлгүй дээ.
Хүний ёсыг бодож хандах хандлага, санаатай улс төр хоёрыг бүү холиосой
Н.Энхбаярт тохиолдсон энэхүү хэрэг явдал мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй цацагдаж байхад түүнтэй ойр дотно нөхөд, түүнийг дэмжиж дагалдагсад, хүндэтгэдэг хүмүүс очилгүй яахав. Монгол хүн ямар чанартай билээ. Огшоод л гүйгээд очно. Тэгж татагдан орсон зөндөө хүмүүс байгаа. Гэвч тэр болгоныг улс төрийн нүдээр харах хэрэггүй юм. Би очсон гишүүдийг жишээ нь хүний ёсных нь үүднээс хүндэтгэж байна. Одоо харин тэднийг намтай нь хагалах бодлого яваад эхлэх шиг. Намаас гарах гэнээ л гэнэ. Парламентад МАХН-ын бүлэг үүслээ л гэнэ. Нэмж тэр тэр орох гэнээ л гэнэ. Өөрсдөө албан ёсны мэдэгдэл хийгээгүй байхад нь тэднийг ингэж сэтгэл зүйн таагүй байдалд аваачих хэрэг байна уу. Эд бол эрх мэдлийн гадна үлдчихээд, эсвэл албан тушаалаа алдчихаад бөглөрч үхэх шахахдаа очиж нийлсэн улсуудаас өөр шүү дээ. Хагаралыг хүсэмжилж байгаа хэсгийнхний таашаалыг ийм хөнгөн хандлагаар гүйцэлдүүлэх нь ашигтай улс төр лав биш.
Удвал авхай жишээ нь
Уурандаа зандалчин Ц.Элбэгдорж, Д.Дорлигжав, Б.Хурц нарыг маргааш очиж устгая гэж цахиртан бахирч байгаа Удвал хатагтай бол жишээ нь улс төр хийж байна. Тэр хүний амнаас “Улсын мөрдөн байцаах газар болон АТГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтарсан хэсэг байгуулж, Н.Энхбаяр даргад холбогдох хэргүүд дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм аа” гэж хэзээ ч хэлэхгүй. “Өргөө” зочид буудлын эзэн байсан Энхжаргал гэдэг нэг хүн өмчөө луйвардуулсан хэргээр манай Н.Энхбаярын эсрэг гомдол гаргаж гай удсан юм. Ерөнхийлөгч байхдаа тухайн үеийн нийслэлийн Засаг даргад “Өргөө” зочид буудал НӨҮГ-ыг хамтарсан үйлдвэр болгох үүрэг чиглэлийг тулгаад өгчихсөн юм байна. Тэгээд л нэг сая төгрөгийн дүрмийн сантай, нэг гишүүнтэй, байгуулагдаад 10-хан хонож байсан “Хар дун” хэмээх компанид тухайн үеийн 605 сая төгрөгийн үнэлгээтэй байсан “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшүүлэхээр шийдсэн баримт бол байнаа. Энэ шийдвэрийн улмаас тухайн обьектийг 137 сая төгрөгөөр үнэгүйдүүлсэн гэж АТГ үзэж байгаа юм. Энэ асуудлыг шалгаж байгаа юм аа” гэх үг унахгүй. “Хар дун” хэмээх тэр компанийн захирал Б.Хуяг нь Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүний шадар туслах байсан Б.Тулгын төрсөн ах нь юм. “Өргөө” зочид буудлын 75 хувийг эзэмшсэний дараагаар 2007 оны аравдугаар сарын 5-ны өдөр “Ремиф ” компанийн захирал, Н.Энхбаярын хүү Э.Батшугар нь тушаал гаргаж ” Ремиф” компанийн охин компани болгох шийдвэр гаргасан. Тэгээд захирлаар нь Б.Хуягийг томилсон юм байна. Ингэж энэ компанийг завшсан юм шиг байнаа, гэхдээ би нарийн мэдэхгүй байна. Одоо тэр Б.Хуяг нь гадаад руу дүрвэсэн. Энэ хэрэг дээр л манай Н.Энхбаяр даргад эхний эрүүгийн хэрэг үүссэн юм. Тэр нэг Б.Хуяг гэдэг юмнаас боллоо гэх маягаар гэнэн царайлсан үг тэр ярихгүй. Тэр ганцан улс төр л хийнэ. Ерөөсөө амь насанд нь халдах гэж байна. Ард түмэн минь босцгоогооч л гэж хашгирна.
Жишээ нь миний гайгүй танил Ичинноров хатагтай хэзээ ч “Улаанбаатар таймс” сонины менежментийн хувьчлалтай холбогдуулан манай екс Ерөхийлөгчийг шалгаж байгаа юм байнаа. 2008 оны есдүгээр сарын 8-ны өдрийн 75 тоот тогтоол гарч, “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын менежментийн багт дахин үнэлгээ хийхгүйгээр гэрээнд заасан 369.7 сая төгрөгөөр худалдах шийдвэр гаргасан. Үнэндээ тус обьект тухайн үед 2.1 тэрбум төгрөгийн үнэтэй байсан. 1.7 тэрбум төгрөгөөр обьектүүдийг үнэгүйдүүлсэн байна. Мөн “Улаанбаатар таймс” нийслэлийн өмчит газрыг хувьчлахдаа Н.Энхтуяа буюу Н.Энхбаярын төрсөн дүүгийн “NT” холдинг гэдэг компаниас 500 сая төгрөгийг хөрөнгө оруулалт хэлбэрээр аваад өөрсдөө 49 хувийг нь эзэмшихээр болсон байдаг юм байна. Энэ хэрэгт нь нийслэлийн өмчийг завшсан гэж үзэх үндэслэл байна. “NT” холдинг компани нь 2010 онд Н.Энхбаярын үүсгэн байгуулсан “Сгор” компанид шилжчихжээ. Би үүний учрыг харин сайн мэдээгүй байлаа гээд инээд алдаж байгаад ярихгүй шүү дээ. Тэр одоо улс төрөөр л уйлна.
Жишээ нь, миний сайн танил МҮАН-ын Цогтгэрэл хэзээ ч “Манай Н.Энхбаяр УИХ дахь намын цөөнхийн бүлгийн ахлагчаар ажиллаж байхдаа 2000 оны хоёрдугаар сард Япон улсын Киото хотод байрладаг Буддын шашны байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд оролцсон юм байна. Энэ арга хэмжээний үеэр Японы талаас Монгол Улсад бурхны шашныг сурталчлах зорилгоор телевизийн 11 төрлийн 43 ширхэг нийт 113 мянган ам.долларын үнэлгээтэй тоног төхөөрөмжийг бэлэглэжээ. Энэ тоног төхөөрөмжийг Н.Энхбаяр тухайн үед Гандантэгчинлэн хийдэд хүлээлгэж өгөлгүйгээр өөртөө завшсан бололтой юм. Их олон жил энэ яриа улс төрд явсан. Одоо нэг эцсийн учир нь тайлагдах байх аа. Би нэг нам мамд урьд нь байгаагүй болохоор үнэндээ энэ идсэн шамшигдуулсан гээд байгаа хэргүүдийн талаар сайн ойлголтгүй байдаг юм шүү” гэж илэн далангүй ярихгүй. Тэр одоо зөвхөн улс төр л тээнэ. Юун шашны телевизийн техик төхөөрөмж. Монголынхоо төлөө бичсэн номноос н болж барилаа шүү дэ, таминь ээ л гэж хашгирна.
Жишээ нь манай Ц.Оюунбаатар “Манай Н.Энхбаяр бас нэг юманд бол орооцолджээ. Н.Мягмаржаргал гэгч захиралтай “Грийн глобал интернэшнл”, “Хэнланд”, гэдэг компаниуд БНХАУ-ын засаг захиргааны тусгай муж Хонконгт бүртгэлтэй байдаг юм. Энэ хүн тодорхой ашиг сонирхлоороо Н.Энхбаяртай холбоотой гэдэг нь тогтоогджээ. н.Мягмаржаргал “Эрдэнэт” үйлдвэртэй ган бөмбөлөг нийлүүлэх гэрээг удаа дараа байгуулсан боловч гэрээний үүргээ тухай бүрт нь биелүүлээгүй золиг юм байна. Гэрээний үүргээ биелүүлээгүй байхад дахин ган бөмбөлөг болон бусад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулахыг Ерөнхийлөгч Н.Энхбаяр Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаас шаарддаг байжээ. Улмаар гурван сая 356 мянга 369 ам.долларыг н.Мягмаржаргал гэдэг хүнд завшуулжээ. Энийг шалгах шаардлага үнэхээр байгаа юм байнаа” гэж бол уужуухан, хуулийн хүний араа бодсон ултай хандлагаар хэлэхгүй. Ийм л юм даа, бидний учир явдал, зан авир. Одоо улс төрийн утганд л бидний амьдрал эрхшээгдэнэ. Өөр гарц байхгүй.
Адуу хулгайлсан хэргээр ангийн маань хүү аймгийн төвд хатаад удаж байна гэнэ. Авилгын загалмайлсан эцэг гэж өчнөөн жил чичилсэн, сүүлд нь жигтэйхэн гомдоод өөрсдөө бүх нийтээр саналаа өгч байж Ерөнхийлөгчөөс нь унагасан Н.Энхбаяр болохоор сая сая долларын хэрэгт сэжиглэгдсэн ч шалгуулахгүй хэвтээд байж болдог юм байна. Дээдэс доодсын ялгаа гэж үнэхээр замбараагаа алджээ. Ингэж хэлж буй минь хүн муутайдаа биш шударга ёсыг үгүйлж ядсандаа унагаж буй үг юм. Ингэхэд би юундаа ингэж учирлана вэ. Бидний зүрх зориг зүсүүлсээр, дэвсүүлсээр байгаад дэндүү мохоо болжээ...бидний сэтгэл санаа улс төрийнхний дуртай үед ирж тоглож, зоргоороо ханаруулан наадаж, хүслээрээ ашиглан зольж байдаг буурь болжээ.