Хяргас улс
Киргиз хэлнээ түрэг гаралтай монгол үгс бишгүй байдаг. Хурууд, товч энээ тэрээгээс эхлээд. Мянганы тэртээ монгол газар амьдарч байсан Киргизүүдүүдтэй холбоотой Хяргас нуур, Хиргисүүр гэхчлэнгийн нэрүүд үлджээ.
Өмнөтгөл
Киргиз хэлнээ түрэг гаралтай монгол үгс бишгүй байдаг. Хурууд, товч энээ тэрээгээс эхлээд. Мянганы тэртээ монгол газар амьдарч байсан Киргизүүдүүдтэй холбоотой Хяргас нуур, Хиргисүүр гэхчлэнгийн нэрүүд үлджээ. Манайд Киргиз нуур, бас Киргиз сум байдаг гэсэн үг гэдгийг уншигч та хэлүүлэхээрээ нэг болсон байх. Монгол нутагт байсан Киргизүүд Памирын ууланд нүүн очоод улмаар уулын болон талын Киргиз болон хуваагджээ. Талын киргизүүд нь хасаг нөхөд маань болон салбарласан юм гэж түүхчид хэлдэг. Тал нутгаас үндэслэсэн Хүннү, Түрэг, Монгол үндэстнүүдтэй харьцуулахад хамгийн чимээ багатай аж төрж яваа нь чухамдаа Киргизүүд болой. Хувь тавилан тэдэн рүү харж инээх ээлж ирж байгаа ч байж мэднэ...
Нэг. Зөвлөлт Киргиз ба БНМАУ
Саяхан, ердөө 23 хан жилийн өмнө, Өвөрхангайн сэтгүүлч Мөнхдалай гуай бид хэд Фрунзе хотын модот гудамжаар алхаж явлаа. Эргэн тойрон хөгжин цэцэглэж буй Зөвлөлт Киргизийн төрх байдал. Машин тэрэг нь олон гэж жигтэйхэн, дээр үед хот орсон нэг хүн “Улаанбаатарын машины олныг яана аа. Лав 100 хүрнэ ээ” гэсэн гэдэг шиг санагдаад л. Хаа сайгүй проомсоггүй ордог орос дэлгүүрүүд...бурхан минь, ярих юм биш. Орос дэлгүүр мэдэхгүй хүн байж магад шүү, Улаанбаатарт болон бусад хотод зөвхөн Зөвлөлтийн иргэд болон тэдэнд тал олсон цөөн монгол хүн тусгай проомсогоор нэвтэрдэг дэлгүүрүүд байсан юм. Тэнд мах сүү овоолоостой. Жирийн монгол хүн орох гэвэл үүднээс нь золбин нохой шиг хөөгддөг байсан даа. Нэмээд сонирхуулахад одоогийн Цээнтр пойнтын тэнд зөвхөн гадаадынхан ордог, сансар хавьцаа билүү гагцхүү сайд орлогч сайдаас дээш зиндааныхан нэвтэрдэг тусгай дэлгүүр байв. Түүнчлэн аймаг бүрт аймгийн намын хорооны дарга болон түүнтэй ойролцоо зиндааны цөөн гэр бүл үйлчлүүлдэг дэлгүүр бас байсан. Ийм тогтоцын төлөөлөгч хүн монголын жирийн дэлгүүрт байдаггүй бараатай, бас оросоор ярьдаг худалдагчтэй дэлгүүрт зүгээр яваад орчихоор сэтгэгдэл төрнө биз дээ.
Манай Улаанбаатар хөгжөөд байвал ийм болох байхдаа гэж мөрөөсөн бодно. Хэд хоноод бөөн сэтгэгдэл бахдал дүүрэн амьтан буцсан. Нэг л зүйлд сэтгэл дундуур байсан нь “жевательная резинка” хэмээх союз бохь яагаад ч олж чадсангүй. Зөвлөлт явчихаад бохьгүй харина гэдэг бол тэр үеийн хүнд ичмээр юмны нэг байж. Тэр гайтай бохийг нь Зөвлөлт Узбек, Зөвлөлт Киргиз, алтан Москвад даяар хайгаад олоогүй билээ. Зөвлөлт явж ирээд хамт олон ах дүүстээ союз бохь нэг нэг ширхэгийг тарааж байгаа хүн бол үнэхээр эх орны шилдэг хөвүүн харагддаг байсан цаг шүү. Харин одоо гадаадын бэлэг гээд нэг ширхэг бохь баривал томоохон доромжлол гэж үзээд нармай нээчих байлгүй.
“Зэрэг нэмэхийн өмнө” кинон дээр Боролдой зарц “Эмгэн маань хүрээнээс галын хайч авчраарай” гэсэн гээл үглээд явдагггүй юу. Боролдойгоос ялгаатай нь би “эхнэрийнхээ захьсан галын хайч”-ийг хүрээнээс авчихсан байв. Гэргий маань гал тогооны набор захьсныг нь алтан Москвагаас олоод авчихсан додигор амьтан, хэдийгээр союз бохьгүй ганзага хоосон боловч. Гэтэл Буянт –Ухаагийн буудал дээр эртний найз нисгэгч Д.Оргодол ах тааралдаад “За чиний бичсэн юм гарсан. Зарим хүн ёстой зөв гэж байна. Зарим нь маш буруу, ноцтой алдаатай зүйл” гэж байна гэв. Намайг айсан царайтай болсныг ажиглав бололтой “юу л болов гэж дээ” гэсэн байдлаар мөр алгадаад хаа нэг тийш нисэхээр явлаа.
Энэ бол “Хөдөлмөр” сонины 1989 оны 9 сарын 15-ны дугаарт нийтлэгдсэн “Малыг малчдад” өгүүллийн тухай яриа байв. Нэгдэлжих хөдөлгөөн ялсны 30 жилийн ойг үзэл суртлын өндөр хэмжээнд тэмдэглэх нам төрийн шийд гараад уг үйл явдлыг ид магтан сурталчилж байсан цаг л даа. Мал өсөхгүй байгаагийн шалтгаан нь хариуцлага сахилга бат энээ тэрээд байгаа юм биш. Хамаг шалтгаан нэгдэлд өөрт нь байгаа юм. Иймээс нэгдлийг тарааж малыг нь малчдад буцааж өгөх нь зүйтэй гэж бичсэн юм. Энзимологийн хүрээлэнгээс Баабар утасдан баяр хүргэж байна. Түүнд би нооргоо үзүүлж, зөвлөлгөө авч байсан юм. Хүрээлэнгийн захирал нь их таалж “энэ өгүүллийн цаана нэг хүн биш бүхэл бүтэн бүлэг байна” гэж дүгнэсэн гэнэ. Бичсэн өгүүлэл гарсанд бахдахын хажуугаар айж байлаа.
Намын эсрэг бүлэг болох, орон нутагт хүмүүжихээр цөлөгдөх гэхчлэнгийн аймаар аймаар юм бодогдоод болохгүй байгаа юм чинь...гэвч хэдхэн сарын дараа монголын ардчилсан холбооны цуглаан болж, төр эргэн миний бие бүтэн нойртой хонох болсон төдийгүй, тун удалгүй нэгдэл тарж, өөрийнхээ бичсэн зүйлээр бахархан суух боломжтой болсон.
Анх Киргиз оронд хөл тавих үед тэднийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз улс гэдэг байв. Харин бид Бүгд Найрамдах Монгол Ард Улс гээч байв аа.
Хоёр. Ардчилалстан
Харин одоо Киргизүүд улсаа стан болгон Киргизстан хэмээжээ. Улаан армийн орос офицерийн нэртэй асан нийслэл нь Бишкек болов. Харин зөвлөлтийн үеэс л Манас нэртэй байсан онгоц буудал нь хуучин нэрээрээ. Дүүрэн америк цэргийн тээврийн онгоц. Геркулес гэдэг байхаа, тэр онгоцыг. Манас бол киргиз түмний бахархал болсон туульсийн нэр. Манай жангар энээ тэрээ шиг.
Хоёр жилийн өмнөөс киргизүүд парламентын засаглал руу шилжсэн. Акаев, Бакаев энэ тэрийг манайхан дуулсан. Акаевыгаа Бакаев нь унагаад, Бакаевыг болохоор Отанбаева унагаад. Харин Отанбаева нь улсаа парламентын засаглалтай болгож өгөөд өөрөө шинэ төрийн тэргүүнд суудлаа өгсөн хүн аж. Акаев нь Москвад суугаа гэсэн байх. Харин Бакаев нь “Хорвоо дэлхий уужим. Нуугдах газар их байна” гээд олдохгүй байгаа юм даг уу. Шилжилтийн үеийн удирдагч Р.Отанбаева манайд ирж байсан. Одоо түүнийг “Ерөнхийлөгч асан” хэмээн дууддаг, балчирхан настай Киргиз ардчиллын эцэг, (эмэгтэй хүнийг чинь ардчидллыг эх гэмээр ч юм уу) хэмээн гадаад дотоодгүй хүндэлдэг аж. Таваад сая хүнтэй, парламентын засаглалтай ардчилсан хөгжлийн замд гараад удаагүй байгаа энэ орны эргэн тойронд Путины, Назарбаевын, Каримовын улсууд орших тул Киргизийн ардчилалд хүн төрөлхтний дэмжлэг хэрэгтэй байгаа юм. Тэд Киргизийн ардчиллын нөлөөнөөс болгоомжлон сэрэмжлэх төдийгүй, ер нь “стан” маягийн эсвэл “коммунист” юм уу ”социалист” асан орнуудад ардчилал огт тохирохгүй гэдгийн жишээ эндээс гараасай гэх мөрөөсөл эргэн тойронд буй нь зайлшгүй. Киргиз улс өнөөдөр эргэн тойрныхоо олон “стан” доторхи цор ганц Ардчилалстан болоод байна. Монгол улсын ерөнхийлөгчийн Киргиз улсад хийсэн айлчлал тэдний ардчилалд өгч буй дэм, монголын туршлагаас хуваалцсан хэрэг байлаа. Ерөнхийлөгч “Бидэнд хүнд заах хичээл байхгүй ч гэсэн хуваалцах туршлага” байгаа хэмээн хэлсэн...
Улс төр дор хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Харин улс байхын тулд мөнгө хэрэгтэй. Киргизид багавтар алтны нөөц бүхий орд бий. Тэнд манай Зүүнхараад ажилладаг Сентерра гоулдын салбар бий. Мөн аялал жуулчлалын од-Иссык кул нуур баймой. Нийслэл хотынх нь төвөөр сул газар цэлийнэ. Манай хүн бүрийн нүдэнд тэр орон зай хамгийн түрүүнд тусчээ. Монголчууд өлөн нүдтэй болчихож. “Яасан их сул газар байна вэ” гэлцээд. Сул газрыг авах нэг хэрэг. Харин түүнийгээ эдийн засгийн эргэлтэнд оруулах өөр хэрэг. Манай нийслэлийн сул газрууд чухам уул уурхайгаас орж ирсэн мөнгөний буянаар л эргэлтэд орж байгаа билээ...

Үзэсгэлэнт Ала Тоо уулын хаяаг дэрлэн орших Бишкек хот өндөр барилга цөөтэй, намхан бас намуухан хот юм.
Бишкекийн Ош зах дээр цагаан идээ зарж буй эр. Хуруудыг хурууд гэнэ. Даанч их давстай. Пиво уунгаа идэхэд сайхан байдаг юм гэнэ.
Ала Тоо уулын завсраар урсах Тамч голын хавцал. Хавцлаар засмал болон төмөр зам зэрэгцэн зүтгэсээр Иссык кул нуурт хүрдэг аж.
Хойт өмнөд Ала Тоогийн хөндийд орших Иссык кул нуур үнэхээр үзэмж төгс.
Үргэлжлэл бий.
SPKshRVvhPPBV
QWBjHKBBlUf
LoHeOYDUtenh
iaDeJUQxuFsMpXPlfkZ
yPJMpTbadpusPhe
rNLdmqTFHz
toogii
ЗОЧИН
Зочин
Зочин
hm
boldoo
mgl
guest
mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tugs
Зочин
иргэн
Зочин
Зочин
тэм
инүгэл
оргодол
халуур
д тэмүүжин
Зочин
д тэмүүжин
Зочин
д тэмүүжин
Зочин
Зочин
Zochin
zochin
zochin
Зочин
oogii
aso
nyamaa
Зочин
baagii
Зочин
Зочин
ipad
Зочин
Зочин
Зочин
999
ХЭХЭХЭ
tse
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
UUgaad
haha
Зочин
?????????????????
Зочин
uugaa
Зочин
Зочин
BB
зочин
bata
Болдоо
Зочин
zochin
zochin
Зочин
Зочин
AMARSANAA.wordpress.com
24тэйзалуу
АЛИМХАН
Зочин