Миний ойлгосон намууд
Нэг хэсэг Ж.Энхбаяраар шуугисан, дараа нь цагдаагийн хурандаа нарын “сайн дурын” цагдан хоригдолт, дараа нь Женко Баттулгын АТГ–т хандсан хэрэг.
“Тусгаар тогтнолын нам” гэж байдаг уу?
Нэг хэсэг Ж.Энхбаяраар шуугисан, дараа нь цагдаагийн хурандаа нарын “сайн дурын” цагдан хоригдолт, дараа нь Женко Баттулгын АТГ–т хандсан хэрэг. Сонгууль дөхөх тусам ч халуухан мэдээнүүд шил шилээ даран гарах нь ээ. За тэр ч яахав, улсаа сүйдэлчихгүй бол тэмцэх л хэрэгтэй.
Хувь хүмүүсийн төдийгүй, хоёр том намын баримтлах “имиж”, пи ар эхнээсээ тодорч эхэллээ. МАНАН болж МАН–тай нөхцлөө гээд, АН яаж ч муудлаа гээд “Ардчилал” гэдэг үг өөрөө нийгмийн сэтгэл зүйд Ардчилсан нам гэж ойлгогддог. АН–ын ямар ч хөгшин эр МАН–ын ямар ч мундаг цэл залуухан гишүүнийг “Чи муу коммунист” гэж бахдалтайгаар чичилж чадна. МАН–д “Ардчилал” гэдэг үгтэй дүйхүйц, бүүр давж гарахуйц имиж хэрэгтэй болсон, түүнийгээ ч аль хэдийнэ олж. Нийслэлийн МАН–ын хорооны урдахь талбайг маш сайхан тохижуулаад “Тусгаар тогтнол”–ын талбай гэж нэрийдсэн. Шинэ байраа ч мөн “Тусгаар тогтнол”–ын ордон гэсэн. Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн тухай кино тэрбум төгрөгөөр хийсэн. Намынхаа нэрийг л “Тусгаар тогтнолын нам” гэж өөрчилсөнгүй.
“Ардчилал” гэдэг имижээс давж гарахуйц “Тусгаар тогтнол” хэмээх үгийг хэтэрхий өмчлөх гээд байгаад нь хүмүүс ихээхэн бухимдаж буй. Гэхдээ би лав АН–ын пи-ар хийдэг хүн байсан бол “Тусгар тогтнолын нам” гэдэг жижигхээн хөөрхөн тоглоомын нам байгуулчих байсаан. “Тусгаар тогтнолын талбайд ТТН–ынхан цуглах тул та бүхэн ирээрэй”, эсвэл “Тусгаар тогтнолын ордон бол ТТН–тай салшгүй холбоотой билээ”, “МАНАН-г зайлуулж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцье” гэх маягийн урианууд гаргаж ирээд л. Мөнгө зарах ч хэрэггүй, рекламыг нь МАН–ынхан өөрсдөө хийгээд өгчихсөн учраас. Тэртээ тэргүй МАХН гэдэг үйлийн үрээ яая гэж байхад дээрээс нь ТТН гээд гараад ирвэл ч МАН–д их л таагүй тусна. Гэхдээ МАН–ынхан ухаантай улсууд учир энэ талын юмыг аль эрт тооцсон байх л даа.

Tamir
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
....
Дорж
adilhaan hogshoon
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мөнх Су
nasan
нано
www.youtube.comwatch?v=FbKdqvn1fIA
ЭБ
Зочин
hohoho
Зочин
zuv zuv
Зочин
Зочин
mondoo
Зочин
зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
у
Зочин
Зочин
Зочин
үнээн үнэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
мөнхөө
Зочин
MGL
Зочин
setguulch bish
д
aso
aso
Зочин
Бар
Зочин
агаа