Өнгөрсөн долоон сарын нэгээээн
2012 оны 3 –р сарын 33 –ны бүтэн сайн өдөр сонгуулиа урьдчилаад хийчихэж ээ. “Галзуу юм уу чи.
(солиотой хэдэн үгс)
2012 оны 3 –р сарын 33 –ны бүтэн сайн өдөр сонгуулиа урьдчилаад хийчихэж ээ. “Галзуу юм уу чи. Хаа байсан, болоогүй” гэж бүү шоолоорой, болохын дээдээр болоод, ялсан намууд нь тодорчихоод, “7 сарын 1” шиг “4 сарын 1” –ны үйл явдалын тухай мэдээ ид цацагдаж байна хөөе. “7/1” дээр хүмүүс уйлалдсан бол “4/1” дээр хүмүүс инээлдэж байна. Таануус саналаа өгөөгүй тээ, би яг мэдэж байна. Аягүй бол пиав гүзээлж л суусан биз. Маниусыг пиавхан миахан гүзээлж, Нараа Сараахан ярьж суухад цаадуул чинь мөнгө гүзээлж, сайдын суудал ярьж байна хөөе айн, жаахан томоръё оо. За тэр ч яахав угаас улс төрөөс холхи хол, ахуй төрөөн биш алдхан муу биеэ бодогчдод ямар сонгууль явагдсаныг нэг дуулгачихъя.
Бүүр эхнээс нь ярья. Сонгуулийн өмнө өнөөх хоёр маань дахиж МАНАН гэж чичлүүлэхгүй байхаар хатуу тохиролцсон. “Ашгүй хамтрахгүй нь дээ” гэж баярлав уу? Тэгдэггүй юмаа хө, цаадуул чинь зальтай улсууд. Зүгээр л АН нь нэрээ солиод ДАН болчихож байгаа юм. Одоо нийлүүлээд уншихаар яаж байна “МАНДАН” айн, дахиад нэг сайхан хэлээдэх МАНДАН. Одоо ямар ч сэтгүүлч, иргэний хөдөлгөөнийхөн “МАНДАН бидэнд хэрэггүй” гэж зүрхлэхгүй. Ганц нэг “Д” үсэгний учрыг бол олчихно ш дээ хүүхдүүд минь. Дэлхийн Ардчилсан нам, Дэндүү Ардчилсан нам, Дандаа Ардчилсан нам гэх мэт олон хувилбарууд гарч ирсэн ч эцсийн мөчид “ДЭЭЛТЭЙ АРДЧИЛСАН НАМ” хэмээх хувилбарыг илүүд үзсэн билээ. “Баруун чигийн үзэл баримтлалтай” тул баруун аймгуудаас даргаа сонгосон нь дээр хэмээн Жавхаа дуучныг томилсоноос энэхүү нэр үүдэлтэй. Жавхаа дуучин дарга болонгуутаа “Дээлээ өмс, эсвэл дээлээ нөмөр” гэсэн ганцхан л өгүүлбэр хэлсэн. Мэдээж олон хүн Жавхааг тэвчихгүй. Гэхдээ нэг л зүйл гашуун үнэн, ДАН нэртэй нь л МАН –тай нийлж төр захирах болохоос АН биш. Тиймээс ч МАН –аас бялуу горьддог ихэнхи лидерүүд нь ДАН болж хувирахыг нүдээ аниад зөвшөөрсөн юм.
zaya
bi
хахаха
goomaral
bal
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bolz
Зочин
Зочин
нано
Ganbat
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
XM
Зочин
teneg
bayanmunkh
Зочин
Зочин
Зочин
Зочин