Ерөнхий сайд Сү.Батболд танаа
Иргэд ч, мэргэжилтнүүд ч төр, засагтаа хандаад тэд нь сонсч өгөхгүй муйхарлаад байхаар хамгийн сүүлд хэвлэлийнхэнд ханддаг.
“Тендер Түмэндэмбэрэл”-ийг төрийн нарийн бичгийн дарга болгохыг мэргэжлийнхэн нь зөвшөөрөхгүй нь ээ
Иргэд ч, мэргэжилтнүүд ч төр, засагтаа хандаад тэд нь сонсч өгөхгүй муйхарлаад байхаар хамгийн сүүлд хэвлэлийнхэнд ханддаг. Аргаа барж байгаа хэрэг шүү дээ. Гишүүн, төлөөлөгч, дарга чихгүй болохоор хэдэн муусайн сэтгүүлчид л тэдний үгийг сонсч, төр засгийн тэргүүний чихнээс хонх уядаг. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалтай байсан Н.Хүрэлбаатарыг сайд болгочихлоо. Бөөн хэл ам дагуулсан Ерөнхий сайд таны энэ томилгооны араас дагуулах хэл ам дуусаагүй байна. Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга гэдэг жинхэнэ мэргэжлийн хүн, ядахдаа эм зүйч мэргэжилтэй хүн хаших ёстой энэ онц чухал албан тушаалд нэг санхүүч тавих гэж хуйвалдсанаас энэ хэрүүл тэмцэл эхлээд байна. Салбарын сайд нь ч, Ерөнхий сайд ч, Төрийн албаны зөвлөл ч хүлээн авахгүй болохоор хэсэг эмч мэргэжилтнүүд түмэн олны эрүүл мэндийн төлөө ийм үгийг дамжуулаад өгөөрэй гэсэн юм. Надад итгэснийх юмуу даа. Эрүүл мэндийн сайд, дэд сайд бол мэргэжилгүй ч нэгэн байж болно. Сайд нарт бодлого боловсруулах, бодлого барих, хуулиудыг нэг мөр болгох улс төрийн үүрэг ногддог. Харин Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга бол жинхэнэ нарийн мэргэжлийнх байж, ядаж хулхи жинхэнэ вакцин хоёрыг ялгахтайгаа хүн байх ёстой ажээ. Тэгж байж том, том төсөл хөтөлбөрийн их мөнгийг хүний эрүүл мэндийн үйлчилгээнд ард түмний татварын мөнгөөр худалдан авч зарцуулдаг ажээ. Гадаадынхан Монгол Улсын байгалийн баялаг, хүн ардынх нь эрүүл мэнд рүү довтлохдоо орчин үед буу бариад, цэрэг дайрахгүй харин төрөл бүрийн эм бэлдмэл, вакцин хийгээд өвчлүүлэх аргыг сонгож авч байгаа нь нууц биш болоод байгаа. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах “хуурамч вакцины дайн” болоод байхад төрийн нэрийн өмнөөс янз бүрийн сайхан нэр өгч байгаа хэрэгтэй, хэрэггүй хөтөлбөрүүдийг зөвхөн мөнгө угаах нүдээр харахгүй нэгэн тэр чухал албан тушаалыг хашдаг байна. Гэтэл энэ албан тушаалд санхүүч мэргэжилтэй яамныхан дундаа “Тендер Түмэндэмбэрэл” гэж алдаршсан нэг хүнийг улайран зүтгүүлээд байгаад мэргэжлийн эмч нар нь их дургүй байгаа юм байна. Н.Түмэндэмбэрэл гэгч хүн нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “тендер”-ийг буруу гараар оруулсан хэрэгтээ шахаж байсан, одоогийн сайд Н.Хүрэлбаатарыг төрийн нарийн бичгийн дарга байхад тендерийн комиссын нарийн бичгийн дарга хийж, нэр бүхий хоёр компани тендерт байнга ордог, тэдэнд өгч мөнгө угааж гаршсан нөхөр гэж тэд ярьж байна. Яаж мөнгө угаахыг яруу тодоор харуулдаг “тендерийн мэргэжилтэн“ гэнэ. Эрүүл мэндийн яамны 80 жилийн ойд зориулж хийсэн киноны зөвлөхөөр ажиллахдаа салбараа мэдэхгүйгээс эмч эмнэлгийн ажилтныг эмчтэйгээ явдаг сувилагчид байдаг хэмээн доромжилсон бүтээл хийгээд тэр киногоо хаалгаж байсан ч гэх шиг ер нь мөнгө мэддэгээс эмнэлэг мэддэггүй нөхөр юм гэнэ. Намдаа бол туйлын хайртай хандивлагч. 2008 онд 5.3 тэрбум төгрөгтэй “Эрүүл монгол хүн” гэдэг хөтөлбөрийг үр дүнгүй болгож чадсан. Одоо болохоор 18 тэрбум төгрөгөөр “Эрүүл хүүхэд” хөтөлбөрийг барьж авах холын бодлогоо гүйцээж байгаа юм байх. Хэрэгтэй, хэрэггүй бүр аюултай ч байж болох сайн судлагдаагүй вакцин албадаж байгаа зэрэг хүн ардынхаа эрүүл мэндээр тоглохоос буцдаггүй тендер Түмэндэмбэрэл гэдэг хүний тухай Эрүүл мэндийн яамныхан Ерөнхий сайдын чихэнд хүргээд өгөөрэй гэж хонх уяж байна. Эмнэлгийн жинхэнэ нарийн мэргэжлийнхний энэ гомдлыг анхаарахгүй байж болохгүй санагдана. Төрийн эрүүл мэндийн бодлогын түвшинд хамгийн чухал бодлого алдагдаад байгаа гэнэ. Эрүүл мэндийн яамыг хуучин Эрүүлийг хамгаалах яам гэдэг байжээ. Өөрөөр тайлбарлавал, тус яам хүн ардынхаа эрүүлийг хамгаалах нь тэдний гол үүрэг байжээ. Одоо бол эрүүлийг хамгаалах үүрэггүй болсон учраас хуурамч хулхи, эм тариа, вакциныг элдэв сайхан нэртэй хөтөлбөр, төсөл болгон шахаж мөнгө угаах үүргийг яам үүрдэг болсон байна. Монгол Улсын Их хурал Засгийн газар Эрүүл мэндийн яаманд бусад яамтай харьцуулбал хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа. Гэтэл тэр мөнгийг нь элдэв тендер нэрийн доор мэргэжлийн биш хэдэн нөхөр хуваагаад завшаад сууж байвал юу нь сайн байх вэ дээ. Хамтарсан Засгийн газар огцорч Эрүүл мэндийн сайд тавигдахад Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн даргыг заавал мэргэжлийн хүн байна. Энэ үүргээ ч одоо сайд болсон Н.Хүрэлбаатар сайн гүйцэтгэсэн гээд орон даяар телевизээр магтаад байсан. Ард иргэд ч яамны сайд мэргэжлийнх байх ёстой, төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол бүр нарийн мэргэжлийн хүн байх ёстой гэдгийг ойлгосон. Гэтэл яахаараа ганцхан сарын дараа юу нь хатгахаараа мэргэжлийн хүн байх ёстой орон тоог санхүүч, эдийн засагч бас зүгээргүй, урьд өмнө нь зүгээргүй но-той хүнээр бөглүүлэхдээ тулаад байгааг ойлгохгүй байна. Бусад бүх салбарт ашиг завшаан хайгчид мөнгө хийж болно. Харин хүн ард, хүүхэд шуухдынхаа эрүүл мэндээр бизнес хийж хэрхэвч болохгүйн учир Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд эл учрыг Эрүүл мэндийн яамны хэсэг залуусын өмнөөс дамжуулав. Төрийн албаны зөвлөл гэж байлаа гээд илүүдэхгүй байхгүй гээд үгүйлэгдэхгүй байгууллага бий. Энэ байгууллага эрх баригчдын хүслийг гүйцээдэг болхоос төрийн албанд тэнцэх эс тэнцэхийг, бас мэргэжил мэдлэгээр нь дэнслэнэ гэж байхгүй. Ямар сайндаа Эрүүл мэндийн яамнаас өрсөлдөж байгаа ганц мэргэжлийн бус Н.Түмэндэмбэрэлийг олж сонгож тодруулж чаджээ. Ерөнхий сайд бол том намын дарга. Том нам томилгоон дээр дээр л алддаг. Ерөнхий сайд та хүчээр дээрх нөхрийг зүтгүүлж тавилаа гэж бодоход Эрүүл мэндийн яамныхан таныг болон шинэ сайдыгаа зөв харж инээн дэмжиж, харин сонгуульд буруу харж эсэргүүцэх нь байна шүү.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dashtserend
Ganba
Монголд
Зочин
Зочин
Зочин
ху
ЗОЧИН
Зочин
Зочин
zochin
зочин
зочин
ASUULT
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zumberel
Зочин
Balchindorj
зочин
Зочин
Зочин
monhtor
Cv.batbold
Мөнгө мөнгө бас дахин мөнгө
Зочин
Sur
Зочин
зочин
зочин
иргэн
Зочин
МАН
шударга
Агаа
Зочин
Зочин
зочин