Монгол Улс хоёр Засгийн га­зар­тай болчихоод байна. Нэг нь мэдээж албан ёсны буюу С.Бат­болдын толгойлж буй Засгийн газар. С.Батболдын толгойлдог  Засгийн газрын гишүүд бол "Долду­гаар сарын 1"-ний хэрэгтэй шууд утгаараа холбогдохгүй. Харин хуучин Ху-гийн хөрөнгөжүү хэсгийн төлөөллөөс бүрдсэн Засгийн газар гэж хэлж болох юм. За ямар ч байсан албан ёсны Засгийн газар гэдгийг бүгд мэдэх учраас олон тайлбар сэлт хэрэггүй биз. Нөгөөх нь хууль бус буюу Орогнолын Засгийн газар. Өөрөөр хэлбэл Сүхбаатар дүүргийн эмнэлэгт орог­носон Долдугаар сарын нэгний хэрэгт гол буруутнаар сэжиглэгдэж байгаа генерал, хурандаа нарын албан бус Засгийн газар. Үүнийг "Орогнолын Засгийн газар" буюу "Хоногоо хүлээгсдийн Засгийн газар", "Далд Засгийн газар" гэж хэлж болохоор байна. Энэ нь өнгөн дээрээ Ш.Батсүх нарын "Бариг­даш­гүй өшөө авагч"-дын Засгийн газар мэт харагдавч, яг жинхэнэдээ Дол­дугаар сарын нэгэнд дөрөв нь буудуулж, нэг нь МАН-ын байранд угаартаж нас барсан таван хүний амь настай холбогдох хэргийн зохион байгуулагч байж мэдэх  С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Ц.Нямдор­жийн Далд Засгийн газар юм. Тийм учраас ил байгаа хурандаа, гене­ралууд зоригтой байна. Яагаад гэвэл ард нь асаалттай танк байна гэгчээр л хүмүүсийн ивээлд байгаа болохоор л тэр. Өнгөрсөн сонгуу­лийн булхай, жагсагчдыг буудсан гэх зэрэг хэрэг нь илэрвэл шоронд явахаас өөр гарцгүй болсон хүмүүс энэ Орогнолын Засгийн газрын ард байгаа. Цагдаа нарын энэ үйлдэл бол зүгээр л МАН-ын хү­мүүсийн тоглоом болж байгаа зүйл юм. Үүний баталгаа нь хуучин Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр хэвлэлд өгсөн ярилцла­гадаа "Шүүх, прокурор нь дургүй хүргээд байсан болохоос цагдаа нарын тухайд цаг нь болохоор  төр арга хэмжээ авч чадна" гэсэн утга­тай зүйл хэлсэн байна лээ. Улс төр нь тохирчихвол цагдаа нар юу ч биш, энэ бол жүжиг гэсэн үг юм шиг буугаад байгаа юм. Энэ нь хуран­даа нарыг гарын дор гэж хэлж байгаа хэрэг юм. Бүр цаана нь том улс төрийн хүчин байна гэсэн баталгаа шиг харагда­на. 

Шүүх прокурор нь яагаад түү­ний дургүйг хүргээд байгаа хэрэг вэ. Хуучин Ху буюу МАН-ыг шүүх гэж бүдүүн зүрх гаргаснаараа л дургүйг нь хүргээд байгаа хэрэг. Дээр нь шударга Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүх прокурорыг томилсонд дургүй нь хүрээд бай­гаа хэрэг үү.  

Эдгээр генерал, хурандаа нар цагдаад 20-30 жил ажилласан. МАН-ын  гар хөл бологсод буюу энэ намын дайсан гэж үздэг хүмүүсээ зайлуулж, мууг нь үзэж байсан МАН-ын хуулийн хэлтсийн ажилт­нууд нь гэсэн үг. Долдугаар сарын нэгний хэргийн гол толгойлогч гэгдэх Ш.Батсүхийн хэвлэлд өгсөн  ярилцлагад "Би ардчилал гэгчийнх нь үед ч цагдаагийн байгууллагад ажиллаж байсан" гэсэн байдаг. "Ардчилал гэгч" гэж хэлж байгаа нь ардчилалд эхнээсээ дургүй гэдгийг нь тодоос тод хэлээд өгч байна. 90-ээд оны эхэнд хуучин Ху-гийнхан нийтээрээ хэлдэг байсан энэ үгийг хорин жилийн дараа энэ хүн гаргаж ирж байгаа нь үгширч үгүй болж буй коммунистуудын сүүлчийн үлдэг­дэл гэдгээ гэрчилж байна. Дээрх үг нь Ардын намын хүн гэдгийг хө­дөлшгүй  хэлээд өгч байгаа хэрэг л дээ. Хурандаа нарын ард Нийслэ­лийн цагдаагийн бие бүрэлдэ­хүүний 60-70 хувь нь байгаа болов уу. Яагаад гэвэл энэ олон жилд цагдаад ажиллаж, өндөр алба хашиж байсан дээрх хүмүүсийн хамаатан садан, ажилд авсан торгон цэргүүд нь гээд. Тэд бол генерал хурандаа нарыг   бол шууд амиараа ч хамаагүй хамгаалах юм байна. Ийм ар талтай албан бус Засгийн газрын өөдөөс арми л хөдөлгөдөггүй юм бол эднийг дий­лэх хүч Монголд байхгүй.



Саяхан Сүхбаатар дүүргийн  шүүх дээр болсон  хурандаа нарын үйл явцыг харах юм бол эд нар бяцхан төрийн эргэлт хийчихээд байгаа юм биш үү. Сая шүүх хурлыг хүчгүйдүүлж, шүүгч рүү дайрч, Сүхбаатар дүүргийн шүүхийг цаг­даа нар бараг гурван давхар бү­сэлчихсэн шүүхийг ямар ч эрх мэдэлгүй болгож чадсан. Тэр өдөр тэнд шүүх шийдвэрээ гаргасан боловч тэр нь биелэгдээгүй. Тэгэ­хээр тэр хэсэг газарт, яг тэр үед Монголд төр байхгүй болжээ гэж харж болохоор байв. Яг энэ үед хурандаа нарын засаглал эхэлсэн. Бүх зүйл тэдний хүсэлтээр явагдаж байна. Тэр ч бүү хэл С.Баяртай "Нэг, хоёрын гурав аа" гэсэн уриа­тайгаар УИХ-ын сонгуулийн  той­рогт, нэг намаас өрсөлдөж байсан Чимгээ хэмээх эмэгтэй генерал, хурандаа нарын орогнож буй Сүхбаатар дүүргийн эмнэлгийн даргаар ажилладаг юм байна.

Орогнолын Засгийн газрын гишүүд  эхний ээлжинд хүчээ тур­шиж байх шиг. Одоо авлигын хэргээр шалгагдаад байгаа айм­гийн Засаг дарга нарын хэргийг ч ийм маягаар замруулна. Төр тэд­нийг шалгаж чадахаа болих биз. Энэ янз байдлаас нь харахад. Ийм жижиг хэлбэрийн төрийн эр­гэлт болоод байхад мэдрэмж­тэйсэн бол УИХ Онц хуралдаан зарлаж байх ёстой. Тэд энэ хууль бусаар Засгийн эрхийг авсан асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. Яагаад гэвэл парламентын шийдвэр тэнд хүчин төгөлдөр  ажиллахгүй байна. Яагаад гэвэл парламент хууль баталдаг. Тэр баталсан хуулийг нь хэрэгжүүлэхгүй уландаа гишгэж байна. Ийм учраас УИХ хуралдан асуудлыг авч хэлэлцэх байв.

Орогнолын Засгийн газар хүчээ туршиж байна гэж дээр дурдсан. Одоо энэ орогнолын Засгийн газар нам нь ялагдвал сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, Засгийн эрхийг шилжүүлэхгүй гээд энэ олон цагдаагаараа төрийн бүх байгууллагыг бүслүүлчихнэ. Тэгээд онц байдлын хороог байгуулаад өөрс­дийн Засгийн газраа байгуулаад явчихна. Хууль дүрэм болон бусад бүх юм хамаагүй. Яагаад гэвэл сонгуульд ялагдвал энэ намаас олон хүн шоронд явах учраас тэр. Цагдааг дийлэх хүч Монголд байх­гүй. Засгийн бүх эрх эд нарт л байна.

Өнөөдөр хохирогчийн дүрд тоглож, өөрсдийгөө цагдаа нараар өмгөөлүүлж, ардаа хамгаалалт халхавчтай гэгдэх генерал, хуран­даа нар  үнэн хэрэгтээ тийм ариун цэвэр шударга, үнэнч хүмүүс бай­сан уу, үгүй юу гэдэг нь өөрөө анхаарал татах л асуудал. Гене­рал Ч.Амарболдыг одоо хүртэл илрээгүй С.Зоригийн хэргийг завааруулж орхисон гэцгээдэг. Тэ­рээр Хэнтий аймгийн Галшир су­маас анх хэсгийн төлөөлөгчөөр  ажлаа эхэлж байжээ. Цагдаагийн даргаар хоёр удаа томилогдож байсан. С.Баяр Засгийн газрын тэргүүн байхдаа Цагдаагийн бай­гууллагын даргаар тавьсан боло­хоор түүнийг С.Баярын хүн гэцгээдэг. 

Харин хурандаа Ш.Батсүх  баа­хан олон баар савтай гэгддэг юм билээ. Ер нь цагдаагийн томоохон албан тушаалтнуудыг тансаг хаус, үнэтэй машины талаар бүгд л ярьдаг шүү дээ. Магадгүй өөрс­дийнх нь нэр дээр юу ч байдаггүй л байлгүй. Энэ хэрэгт хамгийн анхаа­рал татахаар хүн бол Ш.Батсүх хурандаа. Ямар сайндаа "Манай дарга үнэхээр мэргэн бууддаг юм байна лээ" гэж долдугаар сарын нэгний үйл явдлын үед нэгэн цагдаа ярьсныг өнөөх "хар дэвтэр" дээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Сүх­баатар дүүргийн эмнэлэгт байрлах Орогнолын Засгийн газрын талаар товчхондоо ийм л байна. Дахин хэлэхэд Монголд хоёр Засгийн газар зэрэгцэн үйл ажиллагаа явуулаад бараг долоо хонож бай­на. Энэ талаар санаа зовниж байгаа албан ёсны төр засаг гэж байна уу. Ерөнхийлөгч, УИХ, Зас­гийн газар гэх зэрэг байгууллагууд одоо хүртэл юу хийгээд байна вэ.