Цалин тэтгэмж нэмье, тэгээд яана гэж
Цалин амьдралын хэрэгцээнд хүрэхгүй тухай амтай бүхэн шаагина. Тэр амьдралын хэрэгцээ нь яг юу юм бэ?
Цалин амьдралын хэрэгцээнд хүрэхгүй тухай амтай бүхэн шаагина. Тэр амьдралын хэрэгцээ нь яг юу юм бэ? Эрээний хулхи пүүз, удаан явсан машин, солонгос бэлэн гоймон уу? Цалинг нь нэмчихээр яах вэ? Эд нарыгаа гоё худалдаж авах уу? За яахав бүх нийтээр нь нэмье, татварыг нь тэглье, өрийг нь даръя. Мундаг цалинтай болчихлоо, тэгээд яах уу? Хулхи биш ориг пүүз өмсдөг болох уу? Хуучин биш шинэ машин авч унах уу? Солонгос биш Япон бэлэн гоймон иддэг болох уу? Гоё юм хэрэглэх гоё л доо, гол нь хэн төлөх үү? Энд тэндээс зээлэх үү, дараа нь Грек шиг хямрах уу?
Солонгост нэг муу консервний үйлдвэрийн хар ажилчин 1000 доллар авдаг мөртлөө чиний сайхан оффисийн ажил 500 –хан доллар өгөөд байна уу? Битгий уурла, тэр муу консерв нь танай компаний бүтээгдэхүүнээс илүү зарагддаг болохоор тэр. Ашиггүй шахам компаний, хэрэггүй шахам ажилчин бол ТЭНГЭРИЙН цалин бүү нэх, наанадаж ёс суртахуунд, цаанадаж улсын эдийн засагт хортой. Яахав ҮЭ –ийн Ганбаа ахдаа хов хүргэж болно, цаад чинь үргэлж ЧИНИЙ ТӨЛӨӨ бас ЭГЭЛ АЖИЛЧДЫН ТӨЛӨӨ.
Хэдэн залуус “Бүх хүний цалинг тэгшхэн нэмчихвэл бүгд баян сайхан жаргана” хэмээн ТВ –ээр бурж байхыг дууллаа. Зах зээлд нийлүүлэгдсэн их мөнгө үйлдвэрлэл, үйлчилгээг тэтгэдэг нь үнэн. Тэр хирээр хүмүүсийн амжиргаа дээшилж, цалин нэмэгддэг. Гэтэл манайд тэтгүүлээд байх тэр ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ нь хаана байнаа айн? 21, 70 ихэнхидээ гадагшаа урсдаг, тэр тусмаа Эрээн лүү. Бид ухаалаг утас хийдэггүй, машин угсардаггүй, нефт боловсруулдаггүй. Их мөнгийг дотроо барьж тогтоохуйц томоохон салбар нь барилга л байх шив. Даан ч манайхан зуун мянган орон сууц гээд үхчих гээд байгаа мөртлөө зуун мянган барилгачидаа олигтой бэлдэхгүй юм. “Тоосгоо сайн өрөх юм бол барьсан орон сууцнаас нэгийг нь өгнө” гээд амлачихвал хэчнээн чадварлаг барилгачид төрөх бол?
21 мянга ихэнхидээ архинд явж байнаа гэж шогширно. Гүү тэгээд Эрээний нэг наймаачныг баярлуулсанаас АПУ –ийн нэг маркетингийн менежерт цалингийн нэмэгдэл болж очсон нь дээр байлгүй. Гүү гэтэл тэр менежер залуу ч бас Эрээний нэг хог авчихвал яалтай билээ. Мөнгө гадагшаа урсаад л байвал хэчнээн цалин нэмээд, хэчнээн тэтгэмж нэмээд юунд хэрэгтэй гэж?
“Капитализмд бүх хүн ЯНХАН” гэж сүүлийн үед бодогдох болсон. Гэхдээ сайн эргэцүүлээд байхнээ БИЕЭ үнэлэх ХӨДӨЛМӨРӨӨ үнэлэх хоёрыг хольж хутгах хэрэггүй аж. Захирал, ресепшн, дуучин, инженер, багш, эмч гээд л бүгд өөрсдийнхөө хөдөлмөрийг үнэлж амьдардаг, муу нэртэй улс төрчид хүртэл. Харин өгье өө гээд өгөх юм үгүй, хийеэ гээд чадах ажил үгүй хүмүүст төрсөн биеэс нь өөр худалдаад идчих юм олдохгүй. Тэгээд л “Эрвээхэйн” хөдөлмөр хийдэг байх. Юу ч чадахгүй хүний адгийн мэргэжил болохоор л ЯНХАН хамгийн нэр хүндгүй байдаг байх. Төрсөн биеэ бузарлуулан байж хэдэн төгрөг олно. Энэ яг л манай МОНГОЛ шиг. Эх нутгаасаа өөр зараад идчих юм байхгүй, хийж чадах ажил үгүй. МОНГОЛ бол ЯНХАН улс, онгон биеэ эксковатраар төнхүүлсэн.
Жаахан Дулмаа хаачсан бэ?
Данжаад хөөгөөд явсан даа
Данжаад хөөгөөд яасан бэ?
Таван янчаан олсон доо
Таван янчаанаа яасан бэ?
Танзуур боовноос өгсөн дөө
Гээд дээр үеийн Хүрээний нэг дуу буй. Одоо өөр алга л даа, ядаж янхантаж олсон хэдэн төгрөгөө эргээд Эрээний хог болгочихоор ямар хэрэг байх билээ дээ ццццц. Халамжлаад бай даа халамжлаад бай, цалинг нь нэмүүлэхийн төлөө сайхан жагсаад бай, аваад бай идээд бай уугаад бай – дараа нь тэгээд яах вэ? Янхантаж олсон хэдэн төгрөгөө ядаж зөв юмандаа үрэх юмсан даа.
Эцэст нь, цалин хүрэхгүй байна гэж гоншигонох юм юу байна? Заавал смартфоон барих ёстой юм уу? Заавал таксигаар зорчих албатай юм уу? Заавал үнэтэй хувцас өмсөх хэрэгтэй юм уу? Заавал мах идэх заяатай юм уу? Өөрийн чинь хөдөлмөрийн бүтээмж, за цаашлаад танай байгууллагын бусдад өгч буй үйлчилгээ л тийм үнэлгээтэй байна. Хэрвээ Арабын баячууд Монголын махыг 20 мянгаар бөөндөж аваад эхэлбэл бид тийм үнэтэй мах идэхээс өөр аргагүй л болно ш дээ. Харин тэр үнэтэй махыг идэхийн тулд чи өөрөө юу хийж чадах вэ? Дэлхий хавтгай болсон.

кк
Уншигч
goe goe
MOOJIG
chikist
Зочин
Зочин
Biyd
Гоомарал
Зочин
Cezu
Зочин
бие
bagi
teneg mangar baatsand
нано
Aliwaa zuil uchirtai
Aliwaa zuil uchirtai
ts
ttulaa
Гантөмөр
хүсэлт байна
хүсэлт байна
Зочин
Зочин
Зочин
nasan
Эрдэнэ
Зочин
Зөв
монгол
Аагий
зочин
Зочин
Ene nuhur-t
Odnoo
Зочин
zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Boldoo
dora
Залуу
Зочин
Зочин
shagii
jaahan dulmaa
Зочин
Зочин
Наранбаатар
Зочин
Зочин
HA HA HA
Зочин
hetsuu
Зочин
зочин
Зочин
d
агаа
агаа
агаа
MKC
Зочин
агаа
Беки
Зочин
Зочин
clown
zochin
oojii
хх
Зочин
good
Зочин