Эрвээхэйн эрэмбэ
Сайхан дуу. Хүрээ аялгуутай. Үнэн үгтэй. Үгийн утгаас харвал биеэ үнэлэгчид дурласан гэгэлгэн эр хайртыгаа занасан ч юм шиг.
Хамбаны чинь хээ элэгдэнэ дээ, Сүнжидмаа минь
Ханилсан нөхөр чинь хэрэг болно доо, Сүнжидмаа минь
Хар сайхан үсийг чинь цайгаад ирэхийн цагт
Хаалга үүдээ нээгээд өгсөн ч
Харж үзэх хүнгүй болно доо, Сүнжидмаа минь
Сайхан дуу. Хүрээ аялгуутай. Үнэн үгтэй. Үгийн утгаас харвал биеэ үнэлэгчид дурласан гэгэлгэн эр хайртыгаа занасан ч юм шиг. Хүрээ үүссэн цагаас Монголд биеэ үнэлэгч буй болжээ. Хятад хэлээс угшилтай “янхан” гэдэг үг өдгөө доромж утгатай болсон ч тухайн цагтаа нэр хүндээ байг гэхэд монгол эмэгтэй хөлс аван хийж байсан цөөн ажлын нэг аж. XX зууны эхээр гарсан Нийслэл Хүрээний сонин бичиг-ийн “Шүүмж” өгүүлэлд “Наймаа хотын ядуу өрхийн охид бүсгүйчүүд өдөрт ганцхан зэс зоосны хөлсөөр сангийн юм оёж” хөдөлмөрөө шулуулж байгааг дурджээ. Мөн тус сонины “Зарим нэг жинстний явдал” өгүүлэлд Хүрээний хятад худалдаачид ихэс дээдэст тал засах үүднээс зүс царай тэгш бүсгүйчүүдийг найранд дуулуулж, бүжиглүүлэх нэрээр садар самуунд уруу татаж” байгааг бичсэн нь бий.
Хүний анхны мэргэжил гэж цуурхдаг энэ “ажил” төвлөрөл дагаж орлогожино. Анхнаасаа л, аль ч нийгэмд ад шоо үзэгдсэн биеэ үнэлэгчдийг шашин суртал, хууль цаазаар хориод ч дийлсэн түүх үгүй. Соёл иргэншил харин Эртний Герегийн долоон суу билэгтний нэг Солоныг биеэ үнэлэхийг албан ёсны бизнес болгосон гэж үздэг. Нүгэл буян киноны Тоохуарын шалан доороо хураасан шиг хөрөнгө цуглуулдаг гэвэл чамгүй ашигтай ажил.
Биеэ үнэлэхийг урьд “капитализмын хар толбо” гэж ярьдаг байсан ч Баянгол зочид буудлын үйлчлэгч, цуутай хоёр бүсгүйтэй 200 төгрөгөөр цэнгэсэн эрс орос бохь олсон хүүхэд шиг нэгэндээ гайхуулж явсан. Францын дипломатыг нээнтэглэх гэж бэлгэсийн өвчтэй биеэ үнэлэгч өвөрт нь шургуулсан Тагнуулын газар маань бөгс, толгой хоёрын “харьяалал”-ыг заалгаад шараа болсон ч явдал бий. Харин ерээд оноос хойш энэ салбар цэцэглэж, сонгодог төрхөө олжээ. Биеэ үнэлэгч гэдэг ойлголт ч хүрээгээ тэлсэн байна.
Гудамжныхан
Бүхний мэдэх хэсэг. Зарим телевизийнхэн цагдаагаар далайлган ёс суртахууны хэм хэмжээг үл хайхран нэр төрийг нь уландаа гишгэдэг, гудамжинд зогсох эдгээр охид хүүхнүүдийг үйлчлүүлэгчид нь ч бас доромжилно. Хаана зогсож байгаагаасаа хамаараад насны хувьд ч өөр өөр. Эднийг дотор нь эрэмбэлэх боломжтой боловч хоорондоо “хэдхэн буудал”-ын зайтай. Хотжилын дүнд тоо нь байнга нэмэгдэн, нас нь улам залуужсан ч боловсрол нь нимгэрсээр байгаа. Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгээс 2006 онд хийсэн судалгаанд хамрагдсан охид 14-19 настай бөгөөд 42 хувь нь сургууль завсарджээ. Дийлэнх нь 3, 4 дүгээр анги л дүүргэсэн бол 8 охин бичиг үсэг тайлагдаагүй байсан аж. Энэ охидын 60 хувь гэр хороололд амьдардаг, харин 12 хувь нь гэр оронгүй буюу орон сууцны подваль, орцонд толгой хорогддог. Багаасаа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн энэ охид нийгмийн үзэн ядалтыг мэдрэх хэрээр өөртөө итгэлгүй, биеэ үнэлэхээс өөрөөр амьдрах арга замгүй болдог. Олсон хэдэн цаасыг нь зуучлагч нар авдаг хэрнээ өмгөөлж хамгаалах нь ховор. Үйлчлүүлэгчид нь голцуу хотын “хүүхэн амтлах” гэсэн хөдөөнийхөн. Гэтэл авсан биеэ үнэлэгч нь урьд өдөр нь хотод орж ирсэн хөдөөний охин байх нь элбэг. Садар самуунтай тэмцэх хуулийн 13 дугаар зүйл ёсоор баривчлагдаж, бас дээр нь цагдаа нарын шахалтаар үнэгүй үйлчлэх гээд түмэн зовлон туулдаг. Эрүүл ахуй, ариун цэврийн тал дээр маш муу. Олонх нь лавлах утсанд нэрээ өгсөн байдаг. Эднийг хоол олж идэхийн тулд биеэ үнэлж яваа гэж ойлгож болно. Цагийн хөлс нь 30 000 төгрөгөөс хэтрэхгүй.
Шахагчид
Ажлын гараагаа саун, массажийн газраас эхлүүлсэн “царайлаг, өндөр” охид эдний дунд олон. Цагдаагийн хяналт шалгалтын дүнд нууц байдалд шилжин караокед эрчүүдийг шахах үндсэн үүрэгтэй болсон. Солонгос маягийн менежмент. Зочид тэднээс үзэмжээрээ сонгоно, тэд харин зочдоор аль үнэтэй вискиг захиалуулах учиртай. Нэг цаг эрчүүдийн дэргэд суухад 10 000 төгрөгийн хөлс авахаас гадна ятгаж захиулсан зүйлийнхээ үнийн дүнгийн 10 хувийг шагналд авна. Эрдэнэт, Дархан зэрэг хот газраас ирсэн охид дийлэнх нь. Энэ охидын дунд 25-аас дээш насныхан байхгүй. Дээд сургуульд сурахаар нийслэлд ирээд хотын ганган охин болохын тулд “давхар ажил” эрхэлж байх нь элбэг. Эднийг “биеэ үнэлэгч” гэж дуудвал доромжлолд тооцох ба тамхины утаа, архины үнэр зэргийг нь эс тооцвол ажлын нөхцөл харьцангуй сайн. Ажлын байр нь далд учир баривчилгаа болон судалгаанд бараг өртөхгүй. Хүсвэл үйлчлүүлэгчтэй үнэ тохирно. Үйлчилгээний хөлс нь ч харьцангуй өндөр, 100 000 төгрөг орчимд эргэлдэнэ.
Дуудлагынхан
Байнгын “ажлын байр”-гүй чөлөөт охид. Эднийг “толгой” нь нэгтгэх ба найз нөхөд, танил талын шугамаараа бие биеэ олдог. Харин “толгой” нь бизнесмен, улс төрч нартай хэлхээ холбоотой. Энэ охидыг ихэвчлэн бизнесийн уулзалтад “урьдаг”. Улс төрийн намууд, томоохон компаниуд ч өөр өөрийн “толгой”-той бөгөөд хэрэгтэй үедээ холбоо барихад л бүх зүйл гүйцэлдэх учиртай. Нэг “толгой” ойролцоогоор доороо 10 хүртэл хөлтэй байна. Тансаг зэрэглэлийн зочид буудал, ресторанд болдог хаалттай уулзалтаар айлчилна. Мөн мөнгөтэй эрийн төрсөн өдөр мэтийн найр цэнгээнд ч зочилно. Энэ охидын зарим нь ажлынхаа хажуугаар үүнийг хийх нь ч бий. Үйлчлүүлэгчдийнх нь дунд соёлтой, боловсон эрс зонхилох учир хүчирхийлэлд өртөх нь ховор. Гэхдээ төлбөртэй секс үйлчилгээ авч байгаа эрс эмэгтэй хүнийг тэр чигт нь худалдаад авчихлаа гэж сэтгэдэг учир эрсдэл бий. Үнэ ханш нь харилцан адилгүй.
Дуудагчид
Эдний тухай маш цөөн тооны хүмүүс мэддэг. Явцуу хүрээнд гэрээрээ найдвартай үйлчилгээ үзүүлдэг хэсэг. Насаар залуу бус, туршлагаар арвин. Зарим нь “толгой” хатагтай байна. Хэд хэдэн байртай байх нь ч бий. Голчлон нэртэй улс төрч, бизнесменүүдтэй харьцана. Адаглаад эротик массаж хийж үйлчлэхээс гадна ярилцаад суухад урамтай. Эрүүл ахуй, ариун цэврийг дээд зэргээр сахих тул эрчүүд дуртай. Мөн олны газар явах шаардлагагүй болохоор “гэрэлд цохиулахгүй” сайн талтай. Эдний чухам ямар биенес эрхэлдгийг хүн тэр бүр мэдэхгүй. Сардаа дөрвөн сая гаран төгрөгийн орлоготой байж мэднэ. Нууц амраг шиг байн байн санаатай санамсаргүй утас цохиод байхгүй. Бизнесийнхээ мөн чанарыг ухамсарладаг. Үйлчлүүлэгч нартаа өөрийгөө сануулах үүднээс сардаа ядаж ганц удаа мессеж бичих зэргээр холбоогоо хадгална. Олон улсын нэршил нь (courtesan) куртизанк, Сэргэн мандалтын үеэс эхтэй “мэргэжил”.
Тэтгүүлэгчид
Ихэвчлэн гялгар сэтгүүлийн хавтас дээр гардаг охид бүсгүйчүүд. Насаар залуу, зүс царай тэгш, харц булаасан амьтас. Эд чинээлэг эртэй гэрээ маягийн зүйл байгуулна. Үйлчлүүлэгч нь түүнийг ганц өөртөө үнэнч байхыг шаардаад тансаг байр, үнэтэй машин зэргээр хангана. Тэтгэгч нь хүүхэд төрүүлэхгүй байхыг нэн тэргүүний шаардлага болгон тавьдаг. Тэтгүүлэгч загварын товчоо болон урлагаар овоглосон байх нь элбэг. Тэтгэгчийн бэлээс хамаарч орон сууц, пентхаус, хаусд сууна. Бүр гадаадад суугаа тэтгүүлэгчид ч бий. Гэрээний нөхцөл нь янз янз. Улиралд нэг удаа гадаадад аялах, шопинг хийх гэх мэт нөхцөл заавал багтана. Тэтгэгчийн эхнэрийн нэг адил Монголд орж ирсэн үнэтэй брэндийн орлогыг бүрдүүлдэг. Эд нар тэтгэгчээ чандлан нууцлах бөгөөд хэвлэлд ярилцлага өгөхдөө ихэвчлэн “амжилтад хүрч байж амьдрал зохионо” гэж ярина. Зарим залуус нэг охиныг нийлж тэтгэх явдал ч бий. Ухаан нь, нэг нь байр, нөгөө нь машин, гурав дахь нь хувцаслах гэх мэт тохироотой. Монголчууд ихэвчлэн “дүү” гэж ярьдагч олон улсын нэршил нь (mistress) мистрэс.
Уурхайнхан
Дэлхийн бодит баримт, судалгааны дүнгээр уул уурхай хөгжиж эхлэхэд зэрэгцээд биеэ үнэлэлт шууд пропорционалиар нэмэгдсэн түүхэн холбоо бий. Америкийн алтны халуурлаар хөрөнгөжсөн биеэ үнэлэгчдийн түүх Үндэстний тойм сэтгүүлд хэвлэгдэж байсан. Мөн www.globalpost.com сайтад өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тавигдсан Prostitutes striking it rich in Australia"s mining boom мэдээ ч үүнийг нотолно. Австралийн Күйнслэндийн уурхайд Шинэ Зеландын биеэ үнэлэгч ирж нэг өдрийн дотор 1 750 ам.доллар олсон тухай www.republicofmining.com сайт бичжээ. Монголд шинэ тутам хөгжиж буй энэ салбарын судалгааг Азийн сангаас 2008 онд хийсэн байна. Орлого болоод ажлын нөхцөлийн хувьд сайнгүй.
Битгий түүнийг үргээ...
“Шөнийн эрвээхэй”... Биеэ үнэлэгчийн эерүүлсэн энэ нэршил монгол хэлэнд оросоос орчуулагдан оржээ. XIX зуунаас эхтэй уг холбоо үгийг сэтгүүлч Е.Ю.Додолев 1986 онд Зөвлөлтийн биеэ үнэлэгчдийн тухай өгүүлсэн нийтлэлдээ ашигласнаар хэвлэл мэдээлэлд хэрэглэж эхэлсэн. Хараа булаам бүтээгдсэн ч богино настай, Антарктидаас бусад бүх тивд тархсан хайрст далавчтан шавьжтай биеэ үнэлэгчийг зүйрлэсэн нь аль ч утгаараа оножээ.
Эрэлтээ дагаад нийлүүлэлт үүсдэг зах зээлийн зарчмаар хэзээ ч бөхөхгүй бизнесийн энэ салбарыг хуульчлах үзэгдэл XXI зууны эхнээс эрчээ авлаа. Лалын шашинт Турк хүртэл бие үнэлэгчдийг албан ёсоор бүртгэлжүүлсэн байна. Байнгын эрсдэлтэй нөхцөлд “ажилладаг” биеэ үнэлэгч нарыг Хүчирхийлэл, хэрцгийллээс хамгаалах олон улсын өдрийг жил бүрийн арванхоёрдугаар сарын 17-ны өдөр тэмдэглэдэг. Харин манайд дураа хүрсэн цагтаа хуулиар далайлган баривчилж “хууль ёсоор хүчирхийлдэг”. Аль ч цагт ёс суртахуунаар зохицуулагдаж ирсэн явдлыг эрүүжүүлснээр тэртээ тэргүй хүчирхийллийн бай болдог охид хүүхнүүдийн хүн ёсны эрх нь ч гээгдэж байна. Хэргээ болохоор гүйж оччихоод хэргээ дуусахаар хууль яриад явах нь хүн чанар талаасаа ч онцгүй юм даа.
Нэгэн биеэ үнэлэгчийн ярьснаар хүн ам цөөтэй Монголд Эмсийн хүрээлэн байгуулах тийм ч зөв шийдвэр биш. Харин өнгөрсөн зууны сүүлээр баталсан, хэдэн охид хүүхнийг л айлгадаг Садар самуунтай тэмцэх хуулийг хүчингүй болгомоор санагдана. Хэдхэн жилийн өмнө ТВ9 телевиз аль ч улсад хуулиар хязгаарладаг порнографийг чинэртэл үзүүлж л байсан. Гэвч мөнөөх хууль нь огтоос үйлчлээгүй.
Ядуу буурай орны хүүхнүүд л биеэ үнэлдэг юм биш. Европын холбооны зүтгүүр Германд хуулиар зөвшөөрөгдсөн энэ зах зээл дээр жилдээ 6 тэрбум евро эргэлддэг. Өмнөд Солонгосын ДНБ-ний 4 хувь буюу 22 тэрбум ам.долларыг сексийн арилжаанаас олдог гэж Засгийн газар нь тооцжээ. Монгол улс харин мөнгө олох албагүй, гол нь бие үнэлэгчдийг хуулиар цаазлан нийгмийн гадна хаяснаар хүн худалдаалах зэрэг ноцтой гэмт хэргийн хөрсийг л бордож байна. Нөгөө талаар бэлгийн замын өвчлөл хяналтгүй орхигдож байна.
Бид хүүхэдтэйгээ зэрэгцэж суугаад зурагтаар цусан далай нэлийлгэсэн алаан хядаан үздэг. Харин Үлэмжийн чанарт уусан сүлэлдсэн хос загас наадуулж эхэлбэл хүүхдийнхээ нүдийг дарахаас аваад сувгаа солих гэж яарна. Хайр гэж ярих мөртөө хайрлалцаж байгаа улсыг харж чадахгүй ямар суртахуун гэгч вэ? Хайраа байг гэхэд тавирал авчирдаг биеэ үнэлэгчийг гэмтэн мэтээр харах нь юун тэнэг логик вэ?

Зочин
eba
delgermaa
Ivy
bat
bat
Äýìæèã÷
Äýìæèã÷
sak
sak
Зочин
Эгэл
uul
зочин
ролд
hudaldaj avdag erchuudiig ni hamt tsaazal
zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
biye unelegchdiig tsaazalbal taarna
Зочин
Зочин
mg
Зочин
Зочин
Зочин
Зочин
д тэмүүжин
Gar
д тэмүүжин
д тэмүүжин
øàâüæ ñóäëàà÷
Зочин
Цогтмагнай
Жемми
Зочин
umshigch
Зочин
Зочин
Зочин
d
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
ха ха ха
Зочин
Зочин
Zochin
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин