11110100001001000000
Солонгосын хөрөнгө оруулалттай “Тэнгис” анх монопольдох үедээ сайн муу олон Солонгос кино шахдаг байлаа.
Солонгосын хөрөнгө оруулалттай
“Тэнгис” анх монопольдох үедээ сайн муу олон Солонгос кино шахдаг
байлаа. Холливүүдийн кино мэр сэрхэн л үзэгддэгсэн. ТВ –үүдээр
бөмбөгдүүлж залхсаар байтал дахиад мөнгө төлж Солонгос кино үзнэ гэхээр
хөгийн санагддаг байж билээ. Харин Өргөө нээгдсэнээр холливүүдийн шинэ
кинонуудыг үзэх болж, өрсөлдөөн ч ширүүссэн. Харин Өргөө нь яаж Солонгос
эзэнтэй байгаагүй юм. Тэгсэн бол хоорондоо хуйвалдаад дан Со кино шахах
байсан ч юм билүү. Кино театр ч гэлтгүй муу нэртэй пивонууд нь хүртэл
дан cass, hite мэт солонгосынх байхад дотоодын өрсөлдөөн үүсч, ядаж л
MCS, АПУ –даа “гөвүүлдэг” болж. Зарим талбарт зах зээлийн өрсөлдөөн
горимоороо явж байна.
Малнаас өөр баялаггүй Монголд төмөр зам тавьж, хүнд үйлдвэрүүд босгосноор ЗХУ маш том хөрөнгө оруулалт хийсэн. Гэхдээ ихэнхи том үйлдвэрийнхээ талаас илүү хувийг нь өөрсдөө эзэмшихээ мартаагүй. Эрдэнэт, УБТЗ –аас олох ашиг, эрх мэдлийн тал нь “ах” нарынх. Хэн хэндээ хэрэгцээтэй харилцаа байснаас биш нэг нь шулаад, нөгөө нь шулуулсан зүйлгүй биз. Социализмын үед ч, ардчилалаас хойш ч Монголын ихэнхи том корпораци, компаниуд гадны хүчээр боссон. Улсын нийт төсөв нь 200 сая доллар хүрэхтэй үгүйтэй байсан Монголчуудад 90 –ээд оны дундуур гаднаас томоохон хөрөнгө оруулалтууд хийгдэж үүрэн холбооны анхны компаниуд байгуулагдсан. Гадныхан буян хураасандаа ч биш, Монголчуудыг шулах гэсэндээ ч биш, оруулсан хөрөнгө нь хэд дахин нугарах боломжийг л олж харсан нь тэр. Харин одоо үед гадны компаниуд Монголд үүрэн холбооны компани байгуулахгүй, шинэ гоё кино театр босгохгүй. Буян нь дутсандаа биш зүгээр л ашиг нь хэд дахин өсөхгүй, бас Монголчууд өөрсдөө чаддаг болсон учраас л тэр.
Адилхан гадны хөрөнгө оруулалттай томоохон бүтэц гэдэг утгаар нь Мобикомыг УБТЗ –тай зүйрлүүлж болох юм. Гэхдээ төмөр замын байгууллага, харилцаа холбооны салбарт нэг том ялгаа бий. Цэвэр дотоодын мэдлийн “Монголын ТЗ” гэдэг байгууллага нь “Зүүдэн бороо” дууны шүлэг шиг л “..харж л суух минь хэзээ юм бол доо..” зураг төслөөс хэтрээгүй. Уг нь манайхан өөрсдөө барьвал ч барьчихаар мөнгөтэй болсон ч өнөөх л ЗГ, УИХ саад болдог байх. Азаар УИХ, ЗГ үүрэн холбооны бизнест гар дүрдэггүй бололтой юм. Дотоодын хөрөнгө оруулалттай Unitel нь тав зургаахан жилийн дотор сая хэрэглэгчтэй болчихож. Их тоо л доо, хоёртын тооллын системд нэг саяыг гарчган дээрхи шиг урт бичдэг. Моби, Скайтел барьдаг хүн ч гэсэн Юнителийн төлбөр буухад баярлах ёстой юм. Сансар, Super Vision кабель тавиулсан хүмүүс ч Univision –д гарч ирсэнд атаархах биш талархах хэрэгтэй байх. Яагаад гэвэл тэд өрсөлдөгчийнхөө үнэ, чанарт нөлөөлөхүйц хүчтэй болж шүү дээ. Энэ өрсөлдөөн дундаас хэрэглэгч л хожно.
Монголын хувьд харамсалтай нь бүх өрсөлдөөнд хэрэглэгч хожиж чаддаггүй. Жишээлбэл Сод-Монгол, Петровис хоёр хэчнээн өрсөлдлөө гээд бидэнд таатай зүйл мэдрэгдэх нь юу л бол. Ник компани менежментийн ямар ч шинэчлэлт хийлээ гээд “алтран шаргалтах” хямдхан бэнзээн авчрахгүй. Цэвэр зах зээлийн жамаар өрсөлдөж буй салбарууд маркетингийн багтаа маш их хөрөнгө, цаг хугацаа, ухаан заль зарцуулдаг бол шатахуун импортлогчид, барилгын салбарынхан, махны ченжүүд ихэнхи хөрөнгө хүч, цаг хугацаагаа хэн нэг ДАРГЫГ авилгалдаж, лоббидоход зориулна.
Жишээлбэл Бат нэг нойлын цаасны үйлдвэр байгууллаа гэж бодъё. Бутардаг, уусалт муу, хатуу цаасных нь үнэ 500 төгрөг учраас муу хог яаж зарагдах билээ. Батад шинэ маркетинг хэрэгтэй болно. Үнээ 400 төгрөг болгох уу? Ашиггүй. Цаасаа зөөлрүүлэх уу? Чадахгүй. Реклам цацах уу? Бөөн ядаргаа. Бат сайн маркетингийн менежер хөлсөлж авах уу? Бүүр ч үгүй. Бат зүгээр л нэг даргад авилгал өгөөд улсын байгууллагад 1000 төгрөгөөр нойлын цаасаа шахаж чадна. Бат нойлын цаасныхаа үнийг бууруулахыг ч хүсэхгүй, чанарыг нь ч сайжруулахгүй. Хүмүүс авбал авна л биз, авахгүй бол болино л биз. Товчхондоо Монголын ихэнхи бизнесийн хамгийн сайн менежмэнт бол АВИЛГАЛ, ЛОББИ болчихоод байх шиг.
АВИЛГАЛ –ын менежменттэй бизнесээс хэрэглэгч хэрхэн хохирдогийг дэлгүүрт ороод махны үнэ асуухад л харж болно. Харин цэвэр менежментийн өрсөлдөөнөөс хэрэглэгч яаж хождогийг утасны ярианы тариф буурч байгаагаас харж болох. Үүрэн холбооны компаниуд маш их мөнгийг сайн маркетинг, үйлчилгээний чанар, шинэ контентууд гаргахад зарцуулдаг, үүнээс нь хэрэглэгч бид хождог. Харин барилга, шатахууны салбарынхны анхаарал тавих ёстой шинэлэг гоё контентууд нь төрийн албаны суудалд заларч буй ДАРГА нар болой. Махны ченжүүд хэрэглэгчдэд хандсан маркетинг гаргадаггүй. Элдэв тусгай зөвшөөрөл, гарал үүслийн баримт, хадгалалтын стандарт г.м. цааснуудыг бөглөж өгдөг ДАРГА нарт л зориулсан “маркетинг” хийдэг. Тэдний буруу биш л дээ, дүрэм нь л ийм байгаа.
Эцэст нь хэлэхэд, ҮНЭ ЧАНАР хоёроор л өрсөлддөг бизнесийн салбарууд Монголд бүүр ч олон болоосой. Энэ өрсөлдөөнд үндэсний компаниуд нь бүүр ч хүчтэй байх болтугай.

Duya
deep
deep
Ахжархын Калиматов
xxx
azzaa
gege
БАЯР
Зочин
Зочин
Зочин
Зочин
UNITEL - manai zahialga bna
Зочин
nb
Зочин
Зочин
Зочин
Galdan
Зочин
Зочин
Chamzone
ok
Зочин
Зочин
Зочин
Зочин
x
Зочин
Зочин
aa
Bek
Эрдэнэ
kk
хэт даврагч
Зочин
Зочин