Сонгууль ба шуудангийн хайрцаг
Одоогоос 160 жилийн өмнө Э.Отис гэдэг хүн анх цахилгаан шат лифтийг ашиглалтанд оруулжээ. Цахилгаан анх хэрэглээнд орж байсан үе
Одоогоос 160 жилийн өмнө Э.Отис гэдэг хүн анх цахилгаан шат лифтийг ашиглалтанд оруулжээ. Цахилгаан анх хэрэглээнд орж байсан үе. Дээд давхар руугаа амархан хүрэх механик өргүүр эртний Ромд үүссэн гэдэг. Лифтний ачаар Европын орчин үеийн олон давхар барилга барих боломж нээгдсэн түүхтэй. Гэхдээ зуун давхар барилга барьсан ч заавал хажууд нь энгийн шатыг зардал, зай гарган барих ёстой. Яагаад ингэдгийн учрыг нялх хүүхэд ч төвөггүй мэддэг. "Юмыг яаж мэдэх юм" гэдэг хандлага цахилгаан шатан дээр их ойлгомжтой байдаг учраас энэ жишээг дурдлаа.
Шинжлэх ухаан дахь шинэ нээлтүүд энгийн хэрэглээнд нэвтрэх явц сүүлийн жилүүдэд улам хурдацтай явагдаж байгаа. Тухайлбал гар утсыг бол нэлээд дээр үед цэргийн тагнуулууд нээчихсэн байсан. Харин энгийн хэрэглэгчдэд олноор үйлдвэрлэгдэн очдог бараг тэр жил нь Монголд нэвтэрсэн юм. Шинэ технологийг түрүүлж хүртдэг Япон, Америкийн жирийн иргэд биднээс танайхан гар утас гэж мэддэг үү гэж ноднин асууж байсан. Технологи ийм хурдан дэлхийд түгнэ чинээ санаагүй байх л даа. Анхны автомашин нэвтрээд дараа нь хүссэн хүн авч унах хугацаа хэдэн арван жил үргэлжилж байсан бол анхны интернэт нийтийн хүртээл болоход ердөө хоёр гурван жил л хангалттай байв. Өнөөдөр бид түмэн жилдээ утас, веб сайттай, онгоцоор нисдэг байсан юм шиг шинэ орчинд дасчихжээ. Амьдралын хэв маягт өөр хялбаршуулсан, амарчилсан дэвшилтэт алхмууд тасралтгүй явагдсаар л байна. Амьдрал сайхан болж байгаа ч юм шиг, амьдрах нь улам амархан болчихсон ч мэт. Кноп дараад л бүх юм "ок".
Гэхдээ одоохондоо бүх юм хоёр талтай гэдэг гачлангаас төгс төгөлдөр салчихаагүй л байна. Биднийг улам гэнэн болгох нийгэм хааяа нэг нурахаараа бас баллаж тавих юм. Салхи сэвэлзэх төдийд бээрдэг ялаа шиг энэ хөгжил дэвшил үе үе царайгаа харуулна. Жаахан цас ороход тог тасарч улмаар бүх юм тасалдаж лифтээр биш шатаар бууж байна. Бүх амьдрал таг зогссон шалтгаан ердөө л цас орсноос. Түүнээс ч өчүүхэн шалтгаанаар эдийн засгийн хямрал үүсч нийгэм даяараа бужигнаж бүр хувьсгал гарах ч боллоо. Нийгмийн хөгжил дэх хэврэгшил хүмүүсийн сэтгэхүйд бас нөлөөлж, хариугүй юмнаас болж хүүхэд залуус амиа хорлох явдал олширчээ.
Гэрэл асавч сүүдэр үл арилна. Шинжлэх ухааны ухамсарт сүүдрийг хүртэл арилгах хэтийн төлөв байдаггүй. Тэгэхээр юмс сайн муу хоёр талтайгаа цуг цаашид удтал үргэлжилнэ гэсэн үг. Эрүүл мэндэд тустай телевизор үйлдвэрлэгдэхгүй нь тодорхой агаад харин арай хор хөнөөл багатай хувилбарууд зохиогдвол зол. Манай оронд хоцрогдол, хүнд суртал, бүдүүлэг ёс залхтал удаан үргэлжилсэн болохоор өнөөдөр хөгшин залуугүй шинэ бараанд өлөн ханддаг болсон байх. Дор бүрнээ л орчин цагтаа хөл гараа нийлүүлэхийг чармайна. Амьдралын шинэ хэв маяг бүхий орчинд юмыг яаж мэдэхэв гэсэн зорилгоор хадгалах зүйл олон бий. Өв соёл, уламжлал, хэрэглэж байгаад больчихсон багаж зэвсгээс өгсүүлээд юу эс мундахав. Шинэ технологитойгоо хамт хуучин эд хогшлоо давхар хэрэглэх нь өнөөдөр цаг алдсан, хэтэрхий үрэлгэн, ашиг ч байхгүй. Утас шилэн кабель байсаар байтал хажуугаар нь сумын төв рүү холбооны шугам татаж шонгийн мод суулгах, компьютерийн дэргэд бичгийн машин тачигнуулалтай биш.
Байгаль орчин, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэд "Улс орнуудын тогтвортой хөгжил" гэж нэлээн сүүлхэн 2000-аад оноос их ярьдаг болчихоод байгаа юм. Байгаль хүрээлэн буй орчны доройтол цаашид үргэлжилнэ. Нийгэмд хөгжлөөс хамааралтай эдийн засгийн хямрал үүснэ гэсэн ерөнхий чиг хандлагыг одоо хүмүүс адаглаад сонссон байгаа. Хэрэв давагдашгүй хүчин зүйлтэй тулгарсан тохиолдолд улс орон бие хүн өөрийгөө авч гарахын тулд яах ёстой юм гэсэн сэдэв дээр маргаан үүсдэг. Зарим нь тийм огт тохиолдохгүй. Хэзээ ч тог тасрахгүй. Илүү дутуу новшоо хог дээр хая гэж шаарддаг. Гэтэл 1937 онд устгаад хядчихсан лам, сүм, 1960-аад онд хүүхэд тоглоод хагалчихсан хөөрөг, гаанс энэ тэрээ хадгалж байсан бол гэж бодогдох үе бий. Хөгжлийн дараагийн мөчлөг тойроод ирэхэд харамсах юм зөндөө гардаг. Улс орнуудын улс төрийн сонгууль хэрхэн хийж байсан замналуудыг бид хорьхон жилийн дотор бараг бүгдийг нь дамжаад үзчихлээ. Хөгжил ба том хөрөнгө оруулалт явагдсаны үр дүнд нийгмийг амжилттай товчлов. Одоо сонгогч санал авахын тулд дуучин дагуулж явахгүй, мөнгө тараахгүй, амлахгүй, бусдыг элдвээр гутаахгүй. Сайндаа ч ийм шударга болчихоогүй. Дээрх аргууд нь эцсийн үр дүнд нөлөөлдөггүй явуургүй байснаас тэр. Өөрийгөө бусдад ойлгуулах нэг л арга дээр тогтоцгоолоо. Тэр нь их энгийн. Ердөө сонин л байсан байгаа юм. Гэтэл өнөөдөр хамгийн хоцрогдсон мэдээллийн хэрэгсэл бол сонин. Цаасан дээр хэвлэгдэн их л хурдандаа маргааш уншигч дээр очдог сонин. Сонин дээр бичигддэг мэдээ мэдээлэл маш төвөгтэй замаар бүтдэг. Үйл явдал дээр сурвалжлагч гээд нэг нөхөр явж очно, асууна, тэмдэглэнэ, дараа нь буцаж ирээд бодно, бичнэ, өөр нэг нөхөр хянана наян юм болдог. Мэдлэг ба өртөг их шингэсэн болохоор хүмүүст үнэгүй тарааж болохгүй. Бусад мэдээллийн хэрэгслүүд бол мухрын өрөөнөөсөө цухуйхгүй байж байгаад хамаг мэдээллийг суйлахыг суйлаад хуулахыг нь хуулаад хормын дотор гаргаад шидчихнэ. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Сониноос өөр мэдээллийн хэрэгслийг сонсдог, үздэг, уншдаг мөртлөө үр дүнд нөлөөлдөггүй.
Сонин эргээд хэрэг болсон нь хуучнаа орхиж болдоггүйн нэг жишээ юм. Хүмүүс төлбөрөө төлж авсан мэдээндээ илүү найддаг, бусдад нь итгэж чаддаггүй. Алтан бөгж дуураймал хоёрыг хараад ялгахгүй ч боломж олдвол оригийг нь олоод зүүхийг хүсдэгтэй адил. Есөн давхар өөд бүгд лифтээр явцгаадаг ч энгийн шатгүй байшин байвал хэн ч нүүж орохгүй. Шинэ нь хуучинтайгаа, гэрэл нь сүүдэртэй хамт байж улс орон хувь хүн тогтвортой хөгждөг гэнэ. Улс төрчид үгээ илүү олонд хүргэхийн тулд айл бүрийг сонгуулиас өмнө шуудангийн хайрцагтай болгох гарц байна. Шуудангийн хайрцаг хийж болохгүй гэсэн хууль гараагүй. Шуудангийн хайрцганд "Монита" явуулж ч бас болно ш дээ. Дотор нь сонин, зарлан дуудах, гарын үсэг тамга бүхий баримтууд, гараараа бичсэн захиа очно. Итгэл ба гүн хүндэтгэлийн баталгаа мессеж, месенжер, и-мэйл одоохондоо болчихоогүй. Ойлгох сурах явцыг бүх мэдрэхүйгээрээ мэдэрч байж сая үр дүнд хүрдэг. Яагаад тэгдэг юм бүү мэд. Хонгондоо ороолгуулсан хүүхэд илүү сурдаг шиг сонинг хайрцагнаас гаргаж аваад гартаа барьж уншихаар мартагдах явдал эрс багасдаг. Зурагтаар ямар ч алдартай багш хичээл заасан тогтоохгүй юм гэж "каринтинлагдсан" хүүхдүүд хэлж байсан санагдана. Нөгөө муу багш нь самбарын өмнө гозойж байвал сая хичээл заасан болдог нууцыг даруй нээмээр байна.

WwUqLefqBG
murun
Зочин
Amaa
Зочин
kkkk
Болд
Иргэн
gfd
zochin