Монгол Улсад орчин үеийн дипломат алба үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчзарлиг гаргаж, гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллан, гадаад бодлогын зорилт үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж зарим хүмүүст “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд”, “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цол хүртээж, Алт, Мөнгөн гэрэгэ тэмдэг гардуулсан түүхэн агшинг гэрэл зурагт мөнхөлснийг тайлбаргүй хүргэе. Шагнал хүртэгдсдийн дотор нэгэн ховор учрал тохиосон нь арван ажилийн нэг сургуулийн нэг ангийн хоёр найз (нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургуулийн 1974 оны төгсөлтийн 10-ын “В” бүлэг) нэгэн зэрэг цол гэрэгэ гардсан явдал аж. Энэхүү ховор чухал зурагнуудыг сэтгэл гарган Каир руу,  зохиогч руу илгээсэн ЕТГ-ын ажилтан, өөрийн шавь С.Батзаяа, ЕТГ-ын гэрэл зурагчин Л.Элбэгзаяа нарт гүн талархлаа илэрхийлснийг блогоороо дамжуулан уламжлая! – baabar.mn & зохиогч