Хүн эрүүл саруул, гоолиг сайхан биетэй байхын тулд тогтмол гүйх ёстой юм. Зун бол шоорттой, өвөл бол бэлтгэлийн өмдтэй гүйнэ. Эхлээд 1 км гүйгээд яваандаа ихэсгэсээр байгаад 4-5 км гүйдэг болох хэрэгтэй. Гүйхдээ хамраараа амьсгаа авч амаараа гаргана. Сайхан биеэ сул тавьж, идэвхитэй золбоотой гүйх хэрэгтэй. Санаандаа давхиж байгаа ирвэсийн удаашруулсан дүрсийг төсөөлж гүйх нь танд урам өгнө.

Би гүйж байгаа. Юу, ер нь гүйх үйлс бол эхэлцэн гэж ойлгож болно. Өмд, шоорт, пүүз мүүзээ бол авцан. Хаанаас хаа хүртэл гүйхээ ч төлөвлөцөн. Яваандаа 3 км гүйнэ.

Одоогоор 2 удаа гүйчээд байна. Гэхдээ гүйж эхлэнгүүт өвдөг жоохон гатгаад, “ёооёоёо” гэж бодож хэсэг алхдын. Алхахдаа худлаа гар мараа эргүүлкүү бол нээх гүйх гэж байсан гар гэнэт доёгоноод эхлүүл хүмүүс шоолно биз дээ. Гараа эргүүлээд алхаж байхад бол хүмүүс, "энэ залууд гүйх өөрийн гэсэн техник, хүчний хуваарилалт байх шиг байна, аргагүй дээ олон жил гүйсэн хүн бол..." гэх мэтээр л бодох юм. Тэгж байтал өвдөгний гатгаа гайгүй болонгуут гүйж эхэлнэ. Хажуугаар чинь шонгийн моднууд жирэлзээд. Яг тэгээ л жигдхэн жирэлзээд эхлэнгүүт завсраар нь пиавны мухлаг, хүнсний дэлгүүр, хүүхэн мүүхэн 9 шидийн юм харагдаад гүйлгэхгүй ээ бас. Гү энэ чинь аягүй зовж байна шдээ, ам нь гатаад, өвдөг нь ч гатгаад. Би дээр хэлсэн байгаа биз дээ, өвдөг гэж.

Би хэрхэн гүйв?
Ер нь нэг зуугаад мээтр яваад ам цангаж байгаа анхны шинж тэмдэг мэдэгднэ. Тэгээ л хөөрхий амьтан амныхаа цангааг тайлах гэж зам далийгаа л нэг юм аваад ууна. Хөөрхий амьтан пиав аваад ууцан байдын. Аймар цангасан юм чинь хөөрхий амьтан яаж мэдхэв дээ. Хөөөөрхий амьтан. Өвдөг нь гатгаж бариад...

Би сайхан зантай хүн, пиавыг ганцаарангий нь байлгах тийм муухай бодол надад төрөхгүй. Гэхдээ нэг юмуу хоёрхоныг л нэмнэ. Их нэмж болохгүй шдээ, та нар мэднэ биз дээ. Хүмүүс загнаад, ер нь муухай байдаг. Залуу хүмүүс ер нь пиав миаваар яадаг юм. Биеэ хөгжүүлж гүйцгээе л дээ. Намайг дуурай л даа.

За тэгээд нэг юмуу хоёрхоныг нэмсний дараа гүйсэн гүйгээгүй амьдрал сайхан, би өөрөө эрүүл саруул, гоолиг сайхан залуу болоод явчна. Шууд л маргаашийн өрийг нээх амархан төлөөд, хичээлээ мангар амархан хийнгүүтээ шалгалтаа сап гээ л өгөхөөр болчиж байгаа юм. Тэгээ л муусайн найзууд, танил нөхдөө жигтэйхэн санана. Явж явж насны бөгсөнд ингэж яваачуу гүйчүү, хэдэн муусайн нөхөд минь дандаа байгаачуу гүйчүү. Уулзах боломж байвал уулзаж л баймаар юм байгаам гэсэн бодол төрнө. Энэ бодол маань жигтэйхэн мэргэн санагдаад. Энэ мэргэн ухаанаа бушуухан хүн амьтанд дуулгамаар санагдаад. Утас цохино доо тэгээд.
-Байнуу
-Байна, юу байна.
-Аа юмгүй дээ, яасан хө?
-Яагаа ч гүй ээ мань гүйгээ л явжийнэ.
-Өө, хаашаа гүйжаагаан?
-Гүэ, биеэ хөгжүүлэх гэж гүйжийнэ.
-Пөөх. За тэгээд.... хэр гүйв?
-Аа яахуу нэг.... зуугаад мээтр л...
-Тиймхэн үү, тэгээд.... чи одоо яажаагаан, гүйжаагаамуу?
-Гүэ, жоохон завсарлаад пиав уугаад зогсжийнэ. Чи ирж хань бол л доо.
-Мань завгүй байнаа..
-Чамтай ярих нэг чухал юм байнаа, хөгшин нь сая бодоод харин.
-Юу ен?
-Ер нь бол хүн насны бөгсөнд ингэж яваачуу гүйчүү.....

Гэхдээ нэг удаа нэлээн хол гүйсээн. За байзуууууу..... уржийн өчдөр юмуу даа. Доороо хэд цогиж байгаад л урагшаа гарлаа даа. Спорт хар шилтэй, банда орооцон, гартаа юм хум зүүгээд чихэвчээрээ мээлвоолэнт сонсцон энтэр! Тэгээ л сүн сүн гээ л зуун мээтр явлаа, юу юугүй өвдөг гатгадагын тэр хавь хүрэхийн алдад өвдөг ч гатгалаа. Тэгээ л зогсдог газраа яг зогсоо л гарныхаа дасгалыг хийж алхы даа гэсэн чинь хажуугийн замаас нэг амьтан нийлээд урд гүйгээд эхэлдийм даа. Нэг хар иртүүз, цагаан цамцтай бүсгүй. Бие миеэ янзын хөгжүүлжээ. Ёоооё урд одоо юу яваад байгаан. Тэгээ л нэг мэдсэн юуун тэр өвдөг гатгах, бүсгүйтэй чинь 20 мээтрийн зай барьцан алдахгүй дагаж байшд.
 
Тэгээд нэг сэхээ орсон чинь гэнэт аймар санаа зовоод. Хүмүүс намайг хүүхний өгзөг хараад байна гэж бодоод байх шиг санагдаад болдгүй. Тэр хүүхний өгзгөнд энэ залуугийн  -ний хор орцон доо гэж бодож магад гэж санаад. Заза хажуугаар нь гүйгээ л өнгөрчий гээд хурдаа нэмээ л яг зэрэгцээ л гүйцэж түрүүлжээтэл нөгөө өвдөг янннн гээ л явцан. Ёооооооёоёо гээ л өвдгөө бариа л, эрчтэй явсан болхоор зогсож чадку, өрөөсөн гараа өвдгөндөө наасан хүн нээх муухай оцгоноод урагшаа мэлээн явсан байлээшд. Үрчийчээд бас нөгөөдхөө араас нь хараад байгаамаа. Хөөрхий тэгээ л цаашаа дэгдээд алга болсон доо. Харин би..... гэнэт муухай ам цангаа л явцан.

Гэхдээ тээ, би нэг л мэдхэд аймар гүйдэг болцон байна. Артгаа гээ л тэгэнгүүт хүмүүс, ямар нөгөө аймар гүйдэг үү? гэж асууна. Би гүйнэ. Би гүйнээ.