Эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй сэтгүүлзүй
Аливаа хувьсгалд 15-20 жилийн дараа засвар ордог гэдэг үнэн ажээ.
НЭГ
Аливаа хувьсгалд 15-20 жилийн дараа засвар ордог гэдэг үнэн ажээ. Ийм хугацааны өмнө нэгэн цул явсан ардчиллын төлөөх намууд өнөөдөр саллаа. Бие биеэ хүлээн зөвшөөрдөггүй байсан намууд засагт МАНАН болж хамтарч үзлээ. Ийм хугацааны турш намдаа хаан явж төрийн бүх өндөр албан тушаалыг ээлжлэн хашсан хүчирхэг улстөрч намаа орхиж шинийг байгуулав. Эрх баригчид эдийн засгийн хувьсгал эхлүүлэхээ зарлалаа. Намаас нам дамжиж яваад эргэн ирж буй экс иргэний нийгмийнхэн ямар ч хамаагүй өнгөт хувьсгалд уриалах болов.
Салбараараа бусдаас үргэлж хоцордог, 20 жил урсгалаараа явсан Монголын сэтгүүлзүй ч энэ засварт өртөх бололтой. Энэ нь хэвлэл мэдээллийн байгууллагуудын дахин хуваарилалтаар илэрч байна. Тусдаа бие даасан редакцаар явж ирсэн сонин, телевиз сайтууд нэгдэж группийн зохион байгуулалтад орж эхлэв. Анх мөн л 15 жилийн өмнө нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсны бий болгосон “Өнөөдөр” сонин, “25 дугаар суваг телевиз”-ийг багтаасан хэвлэл мэдээллийн “Монгол ньюс” групп өнөөдөр олон дүүтэй болжээ. “Зууны мэдээ”, “ТВ-9” телевиз нэг блок, “Ардын эрх” сонин, “Боловсрол”, “Ийгл” телевизүүд, “News.mn” сайт нэг групп, С1 телевиз, “Ардчилал”, “Монголын мэдээ” сонинууд бас нэг баг. “НТВ” телевиз, “Time.mn” сайт ч нэг эзэнтэй. Группийн зохион байгуулалт Монголын сэтгүүлзүйн хөгжил, дэвшил мөн үү гэвэл мөн. Зөв ч хандлага. Гэхдээ шинэ группүүдийн санхүүжүүлэгч, өмчийн эзэд нь дандаа улстөрчид байгаа нь сэтгүүлзүй бүхлээрээ хэний халаасанд явааг, цаашид явж магадгүйг илтгэнэ.
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Лу.Болд, Х.Баттулга, Г.Батхүү нар одоогоор хэвлэл мэдээллийн хамгийн том сүлжээг үүсгэж хэвлэлийн магнатууд болжээ. Тэднээс гадна дангаараа яваа хүчирхэг хэвлэлүүд ч ардаа дандаа улстөрч эзэдтэй. Тэднийг нэрлэхийн өмнө өнөөдөр сонин, телевизүүдийн ард бодит, бүртгэлийн, бодлогын гэж гурван төрлийн эзэн байгааг тодотгоё. Жишээ нь, “Зууны мэдээ”,”ТВ-9" телевиз өөр хүн дээр бүртгэлтэй ч, бодит эзэн нь Н.Энхбаяр гэдгийг бүгд л ярьдаг. Хуулийнхан хүртэл түүнийг эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн бодит эзэн нь болохдоо хууль зөрчсөн эсэхийг нь шалгаж байна. “Зууны мэдээ”, “ТВ-9” телевизийн бодлогын эзэн нь мөн л экс Ерөнхийлөгч болохыг сониных нь хуудас, телевизийнх нь эфирээс харж болно. Улстөрч Лу.Болд “Ардын эрх” сонин, “Боловсрол”, “Ийгл” телевизүүд, News.mn сайтдаа бодлогын ч, бодит ч эзэн нь. Эдгээр хэвлэл мэдээлэл түүний гол хувьцааг нь эзэмшдэг “Бодь” группийн охин компаниуд болохоор тэр бас бүртгэлийн ч эзэн нь. Х.Баттулга, Г.Батхүү нар тус бүрийн хэвлэлийн групптээ ийм оролцоотойг гадуур мэддэг, хэвлэлийнхэн “гал тогоо”-н дотроо үргэлж л ярьдаг.
Группүүдээс цааш жижигрүүлж харвал өдөр тутмын сонины зах зээлд том орон зайтай “Өдрийн сонин” Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараан сүүдэр тусгаж байсныг ер уншаагүй, “Өнөөдөр” сонин экс Ерөнхийлөгч Н.Багабанди, С.Баяр нарыг шүүмжилж байхыг нь хараагүй. Анх төрийн мэдлийн хэвлэлүүдийг хуулиар хаахад тэр үеийн УИХ-ын гол хоёр намын нөлөө бүхий улстөрчид болох Н.Энхбаяр “Зууны мэдээ”-г, Ц.Элбэгдорж “Ардын эрх”-ийг сонины баазтай нь, өмчтэй нь, бараг сэтгүүлчидтэй нь харилцан тохиролцон хувьчилж авсныг олон хүн ярьдаг, өөрсдөө ярилцлагадаа нэг бус хэлсэн удаатай. Ц.Элбэгдорж энэ утгаараа “Өдрийн сонин”-ы, Ц.Балдорж агсантай найз байж, нэгэн үе Монголын улс төрд “БОБ” Багабанди, Отгонбилэг, Балдорж-ын гэх бүлэг үүсгэж хүчирхэг явсан гэдгээрээ Н.Багабанди, бас С.Баяр нар “Өнөөдөр” сонины бодлогод эзэн биш юмаа гэхэд энгийн хэн нэгнээс илүү нөлөөтэйг мэдээлэлд ойр хэсгийнхэн, бас манай хэвлэлийнхэн сайн мэддэг. Түүнчлэн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар “Өдрийн шуудан” сонин болон нэгэн шинэ телевизийн бодлогын, бас бодит эзэн нь гэдэг. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдрийн тойм” гэж сонинтой, УИХ-ын гишүүн Ц.Батбаяр “B” телевизтэй, хотын дарга Ч.Мөнхбаяр саяхнаас “Нийслэл таймс”-ын бүртгэлийн эзнийх нь арын бодит эзэн болсон гэх яриа бий. Мөн сэтгүүлч эзэд нь аль нэгэн улстөрийн намд албан тушаалтай, гишүүнчлэлтэй учраас “танилын нүүр халуун” гэдэг зарчмаар редакцын бодлого нь тодорхойлогддог хэвлэлүүд бас бий. ТВ-5, ТВ-8 телевиз, “Өглөөний сонин”, “Хүмүүс”, “Сэрүүлэг” гэх мэт.
ХОЁР
Ер нь өдөр тутмын шинэ сонин, шинэ телевиз хаана мэндэлж байна, түүний цаана заавал нэг улстөрч байгаа гэх ойлголт хэний ч толгойд бараг рефлекс болон буудаг болжээ. Улс төрөөс өөр зорилго байх боломжгүйг илтгэх хоёр үндэслэл энд бий. Нэгд, өнөөдөр Монголын зах зээлд цэвэр сэтгүүлзүйн зорилгоор гарч, сэтгүүлзүйн зарчмаар яваад бие даан оршин тогтнох орон зай бараг байхгүй. Өөрийн сайн мэдэх өдөр тутмын сонины жишээн дээр ярихад одоо өдөр бүр гарч байгаа 15 сонины, тэнд ажилладаг хэдэн зуун сэтгүүлчдийн олоогүй мэдээлэл, огт хөндөөгүй сэдвийг маргааш гарах шинэ сонин, шинэ баг бичнэ, мэдээлнэ гэж бараг л байхгүй. Шинэ сонин 10 хоног, магадгүй нэг сар сайн гарч, уншигчдад содон л харагдах байх. Харин нэг сараас цааш зүгээр 16 дахь нь болоод явах тийм л орчин, хувь заяа шинэ сониныг угтдагийг, тэгж явдгийг манайхан тун сайн мэднэ дээ. Хоёр дахь үндэслэл нь бизнесийн зорилгоор эдийн засгийн ашиг олох гэж сонин гаргаж болох. Сэтгүүлзүй бол улстөр, бизнесийн бүлэглэлээс ангид, үнэнийг эрхэмлэсэн, нийгмийн өмнө хариуцлага хүлээдэг онцгой салбар. Тийм учраас бусад улс оронд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь зар сурталчилгааны орлогоосоо ашгаа олдог. Үүн дээр сонинууд захиалгын төлбөрөө нэмэрлэдэг байх. Монгол Улс өдөр тутмын 15, долоо, арав хоног тутмын 20 гаруй сонин, мөн тооны телевиз, түүнээс ч олон сайтыг санхүүжүүлээд явах хэмжээний зах зээлтэй орон мөн үү. 126 сая хүн амтай Япон л гэхэд өдөр тутмын 3-4 сониныг арай ядан санхүүжүүлж байхад шүү дээ.13 сая хүнтэй Токиод 2-3 өдөр тутмын сонин байхад сая хүнтэй Улаанбаатарт өдөр тутмын 15 сонин байх юм. Манай улс гурван сая хүрэхгүй хүн амтай, тэдний 20 орчим хувь нь албаны үгтэй өдөр тутмын сонин унших насандаа хүрээгүй яваа багачууд. Зар сурталчилгааны зах зээл гэвэл алдарт “Кока Кола”-ныхаас ч бага. Энэ бүгдийг харгалзаад Монголын хэвлэлийн зах зээлийг 2-3 өдөр тумын сонин, мөн тооны телевиз л чадан ядан өрсөлдөн багталцах эзлэхүүнтэй гэж гаднын судлаачид тодорхойлсон байдаг. Гэтэл манай хэвлэлийнхэн энэ жижиг зах зээлдээ тав арав дахин олуулаа мөртлөө хоорондоо өрсөлдөхгүй, харин ч хамтран зохицож амьдраад л явна. Яаж гэдгийн нууцыг монголчуудаас, бүр нарийн яривал хэвлэлийн эздээс өөр хэн ч мэдэхгүй “гайхамшиг”. Өдөр тутмын сонины захиалагчдын тоо өнөөдөр хамгийн ихдээ 10-12 мянга л хүрдгийг энэ зах зээлд олон жил оршин тогтнож байр сууриа эзэлсэн “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонины сүүлийн үеийн захиалгын дүн бэлхнээ харуулдаг. Гэтэл тэднээс бараг тав, зургаа дахин цөөн захиалагчтай мөртлөө илүү олон сэтгүүлч ажиллуулж, илүү цалин олгодог сонинууд яаж амьдраад байдгийг, өдөр тутмын сониныг автомашины сугалаа болгон тарааж үнэхээр л ардаа “Ажнай” Бат-Эрдэнэ, эсвэл “АПУ”-гийн санхүүжилттэй байх гэж хардахаас аргагүйгээр мөнгөөр зодоод байгаагийн цаад нууцыг бас эзэд л мэднэ.
Тэгвэл Монголд хэвлэл мэдээллийг, зах зээлийн эрэлтээсээ хэт давсан энэ их нийлүүлэлтийг хэн санхүүжүүлж, амь зогоогоод байна вэ. Олонхи нь мэдээж эзэн-улстөрчид. Улстөрчид яах гэж хэвлэлийн бизнес эрхэлж, сэтгүүлзүй рүү хошуураад байна вэ. Хэвлэл мэдээлэл бол АПУ, “Талх чихэр”, “Голомт” шиг мөнгө олдог бизнесийн ашигтай салбар биш шүү дээ. Тэд нийгмийг эрүүлжүүлэх буяны үйлст хөрөнгө хаяад байна уу, эсвэл хувийн зорилгодоо хүрэх гэж хэвлэлд сонгуулийн хугацаатай амь тариа залгаад явна уу. Хувьдаа телевизтэй нь намын удирдах зөвлөлд ордог, сонинтой нь УИХ-д нэр дэвшиж намын Бага хуралд сонгогддог болохоор тэдний жишгээр яваад байна уу. Эсвэл мэдээлэл бол хүч учраас улстөрд удаан оршиж гол дүрд тоглох боломж олгодог уу. Хувийн хэвлэл нь эзнийхээ улстөрийн карьерын гишгүүр тулгуур уу. Энэ мэтээр олон асуулт гарна. Хамгийн гол нь хариултууд нь асуултууд дотроо бэлэн явдаг.
Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хамаагүй. Улстөрчид хэвлэлийн эзэн байж болохгүй гэсэн хууль ч байхгүй. Гэхдээ хамгийн хортой нь хувьдаа хэвлэлтэй эдгээр улстөрчид өнөөдөр улстөрд ид яваа учраас сэтгүүлзүйг улстөрийн дуу хоолой болгох нь түгээмэл байна. Зарим сэтгүүлч эздийн эрх ашгийг хамгаалснаа сэтгүүлзүй гэж андуурах болов. Эзэн ямар албан тушаал хашиж байна тэр институц, салбар, улстөрийн талцал, бүр фракцынх нь “хэвлэл мэдээллийн алба”-ны үүргийг бүхэл бүтэн редакцаараа сайн дураараа гүйцэтгэх юм. Намын хэвлэл гэж ганц “Монголын үнэн” сониныг л ад үзээд байдаг. Гэтэл ачир дээрээ “Монголын үнэн” сониноос ч илүүгээр нэг улстөрчийн, нэг фракцын дуу хоолой болж байгаа хэвлэлүүд бий боллоо. Ийм санхүүжилттэй “сэтгүүлзүй” улстөрчдийг, нийгмийг талцуулахаас өөр олигтой үүрэг гүйцэтгэхгүй. Дээхнэ үед сониноор дарга, ялаа хоёрыг алдаг байв. Одоо бол сониноор эзний өрсөлдөгчийг л балбадаг, “алдаг” болжээ. Хэвлэл эрх мэдлийг хянадаг болохоос сохроор хамгаалдаггүй. Хэвлэл бол нөгөө гурван засаглалаа хянадаг дөрөв дэх засаглал болохоос УИХ Засгийн газрын араас аялдан дагаж дөрөвдүгээрт нь явдаг, хэрэг гарвал борооноос хамгаалдаг шүхэр биш билээ.
ГУРАВ
Сонинууд бүх дугаар, нүүрээ, телевизүүд эфирийн бүх цагаа зөвхөн эзнийхээ төлөө зориулдаг гэвэл дэндүү худлаа, хэт үгүйсгэл болно. Манайхан ер нь л улстөр, эдийн засгийн бүлэглэлийн сонирхол ороогүй үйл явдал, сэдвийг нийгмийн төлөө тэнцвэртэй л хүргэдэг. Харамсалтай нь энэ тэнцвэрээ улс төр, эдийн засгийн сэдэвт эрхэмлэдэг, ноён нурууг эрэлхийлдэг нь цөөхөн дөө. Тэдгээр цөөхний, тийм байхыг хичээдгийн нэг нь “Үндэсний шуудан” сонин юм.
Манай сонины бүртгэлийн, бодит, бас бодлогын эзэн нь ерөнхий эрхлэгч Б.Ганболд. Эдгээр давуу эрхийг нь түүнтэй хэн нэгэн хуваалцаж, нөлөөлж байхыг энэ сониныг анхнаас нь байгуулж, одоо хүртэл хамт яваа сэтгүүлчид бид өнөөдрийг хүртэл хараагүй. Харин ч тэрээр бодлогын эзэн байх эрхээ ихэнхдээ сэтгүүлчдэдээ алддаг бөгөөд үүнийх нь төлөө мэргэжил нэгтнүүд маань заримдаа бидэнд атаархдаг юм. Манай сонин захиалгын тоогоор эхний гуравт, ухарлаа гэхэд дөрөвт ордгийг энэ салбарынхан мэднэ. 16-20 нүүрээр хэвлэсэн сонины талбайн 5-8 нүүрийг зар сурталчилгаа эзэлдгийг уншигч, захиалагчид мэднэ. Бидний санхүүгийн орлого ердөө л энэ. Үүнийгээ чадварлаг баг бүхий цөөн сэтгүүлчдийнхээ цалинд чадан ядан хүргэдэг. Ерөнхий эрхлэгч, санхүүгийнхэн, сэтгүүлчид нь өөрсдийн машиныг нийлүүлж барьцаалаад Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч цалингаа тавьж, хэвлэх үйлдвэрийн өрөө төлж явсан үе бидэнд байдаг л юм. Бусад сэтгүүлч биднийг сониныхоо бодлогын эзэд байгаад атаархдаг бол бид бусдын сониныг хөрөнгөлөг санхүүжүүлэгчтэйд нь атаархдаг үе бас байдаг л юм. Гэхдээ ажил мэргэжилдээ эзэн байх нь ямар ч зузаан хэтэвчнээс эрхэм бөгөөд илүү үнэтэйг манайхан бүгдээрээ сайн мэддэг.
ДӨРӨВ
Чөлөөт хэвлэл бол ардчиллын амин сүнс. Тэр үнэн. Монголчууд мэднэ. Америкийн хэвлэлийн эрх чөлөө гэж хамгийн их мөнгөтэй 200 хүний л эрх чөлөө гэдэг үг бий. Энэ бас үнэн ажээ. Монголчууд мэдэрч эхэлж байна. Үүнийг өөрийн улс дээр буулгавал Монголын хэвлэлийн эрх чөлөө гэж хамгийн их мөнгөтэй 20 гаруй хүний л эрх чөлөө болжээ. Хэдхээн жилийн өмнө энэ эрх чөлөө арай олон хүнийх байсан даа. Олон улсын байгууллагаас Монголыг хэвлэлийн хагас эрх чөлөөтэй гэж дүгнэсэн. Бид 2011 онд 24 байраар ухарч 178 орноос 100-д жагсчээ. Манай улстөрчид гэж тийм хагас эрх чөлөөтэй хүмүүс мөн бил үү. Тэдэнд төрийн хууль хүртэл үйлчилдэггүй үе, тохиолдол хүртэл байдаг даа. Өмчийн эзэн хүссэнээ бичүүлж, дургүй хүргэснээ хусуулж байхад сэтгүүлчид ийм эрхгүй. Сэтгүүлч хэн нэгнийг, ямар нэгэн үйлдлийг шүүмжилж магтахдаа хүрвэл, эрэн сурвалжилж олсноо сонссоноо бичихдээ тулбал эзний зөвшөөрөлгүйгээр үзэг цаас нийлүүлэх эрхгүй. Сонины холбоо, сайт, ТВ-үүдийн холбоо, Өдөр тутмын сонин холбоо ч эздийн, эрхлэгч нарын л холбоо. Энэ утгаар нь бодсон ч, бодит байдал дээр харсан ч, Монголын сэтгүүлзүйд эзэн бүтэн, сэтгүүлч хагас эрх чөлөөтэй яваа гэвэл нэг их ташаарал болохгүй байх. Чоно цатгалан, хонь бүрэн гэж үг байдаг даа. Түүн шиг, эрх чөлөөгөөр эзэн цатгалан, сэтгүүлч хагас өлсгөлөнд яваа. Эдийн засгийн орлого, санхүүгийн хуваарилалт ч иймэрхүү байгаа. Тэгсэн атлаа эцсийн хариуцлага, муу нэр нь сэтгүүлч дээр ирдэг. Эзэн, захиалагч ард нь нуугдаад үлддэг.
Монголын сэтгүүлзүй ийм байдлаар хэр удаан явах вэ. Сэтгүүлчид бид биеэ, гэрээ засаад төрөө зас, улстөрд ор, албан тушаалд оч гэж үргэлж бусдад зааварддаг, тулгадаг. Гэтэл бидний гэр орон ямар байна вэ. Өөрийн гэр нь хог новш, хир буртагтай, хариуцлага, санхүүгийн шог хуваарилалттай байхад өрөөлийн гэрийн сайхан муухайг, санхүүгийн зөв бурууг шүүмжлэхэд хэр олон хүн итгэх вэ. Сэтгүүлчид бид бусад салбарын шинэчлэл удаан байгааг, бүр огт хийгдэхгүй байгааг байнга л бичдэг, ярьдаг. Харин манай салбарт, Монголын сэтгүүлзүйн шинэчлэл ямар төвшинд байна вэ. Хэвлэлийн байгууллагууд группийн зрхион байгуулалтад орж, сэтгүүлчид их хурлаа хийж дарга нараа сольсон нь шинэчлэл үү. Энэ бол өмчийн хуваарилалтын хэлбэр талын өөрчлөлт болохоос сэтгүүлзүйн агуулгын шинэчлэл хараахан биш ээ. Улстөрч-эзэд нь өмчөөрөө л хэвлэл мэдээллийн хэрэгслийн магнатууд болж байгаагаас биш, Б.Ганболд шиг, Ц.Балдорж агсан шиг, Ж.Мягмарсүрэн шиг бусдад хүлээн зөвшөөрөгдсөн сэтгүүлзүйн магнатууд болоогүй байна.
Бүгдэд эзэн буруутай гэвэл бас худлаа. Эзний цензурыг аваад хаячихвал сэтгүүлчид нийгмийн төлөө бичээд байна гэвэл эндүүрэл. Үнэндээ бол сэтгүүлчид бидний ур чадвар, ёс зүй, ухамсрын асуудал өнөөдөр еэвэнгийн нэг тал болчихоод байна. Нийгмийг анагаах үүрэгтэй байтал бидний “уран бүтээл” заримдаа нийгмийг сэдрээх юм. Жишээ нь, “утаагүй зуухтай айлуудын гудамжинд утаа бүрэн арилжээ” гэж бичих юм. Эзний даалгавар, найз нөхдийн гуйлтаар бичлээ бичлээ гэхэд ингэж зусардаж болох уу. Эсвэл ур чадвар нь дутжээ гэх үү. Огт ямар ч зуух хэрэглэдэггүй орон сууцны хороолол хүртэл утаандаа дарагдчихаад байхад “ийм бүтээл” сэтгүүлзүйд ямар нэр хүнд авчрах нь тодорхой. Түүнийг сэтгүүлч гэх үү, эсвэл улстөрийн ажилтан гэх үү. Утаагүй зуух тараадаг төслийн PR-ын мэргэжилтэн үү. Аль нь ч байж болох ч, ил цагаан үнэнийг илэрхий гуйвуулахгүй байх хувь хүний наад захын ёс зүй түүнд байна уу. Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах ёстой. Энэ бол олон улсын жишиг. Гэтэл манай сэтгүүлчдийн зарим нь үүнийг “онцгой эрх” гэж андуурдаг. Эх сурвалжаа хамгаалах нь сэтгүүлчийн онцгой үүрэг болохоос эрх биш шүү дээ. Ер нь л манайхны заримд сэтгүүлч гэдгээрээ түрий барьсан, давуу эрх эдлэх, онцгой байх гэсэн хандлага хааяа ажиглагдах юм. Жишээ нь, сэтгүүлчтэй холбоотой нэгэн хэргийн анхан шатны шүүх хурлын дараа “сэтгүүлч ялагдсанд харамсч байна” гэх улстөржсөн мэдэгдлийг манай сэтгүүлчдийн байгууллагаас гаргаж байсныг санаж байна. Сэтгүүлч хүн, эсвэл эмч шүүх дээр ялагдаж болохгүй гэсэн хууль дүрэм байхгүй. Хүн л юм чинь алдаж болно. Үүний оронд сэтгүүлчийн алдааг эрүүгийн биш, иргэний журмаар шийддэг олон улсын дүрэм журмыг хуульчлуулахын төлөө дуугарвал өөр хэрэг.
ТАВ
Миний бие энэхүү нийтлэлээр сууж байгаа мөчрөө хөрөөдөх гэсэнгүй. Харин ч хамгаалахын тулд хөндлөө. Алдаагаа өөрсдөө эхэлж харахгүй, засахгүй бол бидний мөчир дээр өөр хүмүүс суучих гээд байна. Хүний тархиар дамжиж зүрхэнд хүрдэг энэ мэргэжил, энэ ажилдаа би, бид дуртай, хайртай. Өөрсдөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжчихаад улсын төсвийн хуваарилалтын “тэнгэрийн тоо”-гоор амьдардаг, Тавантолгойн 536 ширхэг хувьцааг 1072 болгохыг шаарддаг, өөрийнх нь ар гэрт өчнөөн проблем байхад улс орны л юм ярьж явдаг “том амьтад” шүү дээ, бид. Удахгүй болох Цагаан сарын шинийн нэгний өглөө л гэхэд аав ээждээ золгоогүй байж “гурван дурак”-ийг дагаад ажлаа хийж явдаг, төрлөө тоодоггүй хүмүүс гэвэл сэтгүүлчид л байх. Олны дунд сайн муу аль аль нь байдаг. Харин хүний тархиар дамжиж хэтэвчинд нь хүрэх гэдэг хандлага сэтгүүлзүйд давамгайлж болохгүй. Энд дурдсан бүхэн шинэ соргог биш бөгөөд бидний хэсэг бүлгээрээ нийлж суухаараа, редакц дотроо ярьдаг л зүйлүүд. Хүн өөрөө өөрийнхөө хувь заяаны эзэн гэдэг шиг сэтгүүлч бид л өөрсдийнхөө алдааг олж залруулахгүй бол хэн ч хийхгүй. Улстөрчид, эзэд бол бүр хийхгүй. Бид галт тэргэн доторхи зодооныг л тойрч бичсээр байх зуур бидний-сэтгүүлзүйн галт тэрэг маань өөр зүгт явчих гээд байгаа юм биш үү. Магадгүй сэтгүүлзүй ийм байвал Монгол Улсын минь суусан галт тэрэг өөр зүгт явчихаж ч мэдэх юм. Тэгүүлэхгүйн төлөө л сэтгүүлчид бид үг үнэлэгдэж, үзэг элэгдтэл бичдэг, цаашид ч бичих болно.
Гэхдээ “чөлөөт хэвлэл ардчиллын сүнс” гэдэг дан ганц тунхагаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг бүрэн хангахгүй. Хууль эрхзүйн зохицуулалт давхар хэрэгтэй. Одоо УИХ-аар хэлэлцэж байгаа Хэвлэл мэдээллийн эрхзүйн байдлын тухай хууль Монголд хариуцлагатай сэтгүүлзүйн эхлэл болохыг сэтгүүлчид бид чин сэтгэлээсээ хүсч буй. Үүний тулд заавал шийдэх гурван зүйлийн саналаа “гал тогоо”-н дотроос нь, сэтгүүлчдээ төлөөлөн хүргэе.
НЭГ. СЭТГҮҮЛЧИЙН АЛДААГ ЭРҮҮГИЙН ЖУРМААР БУС, ИРГЭНИЙ ЖУРМААР ШИЙДДЭГ БОЛОХ.
Монгол Улс ардчилсан, ардчиллаар үлгэр болдог орон мөн л юм бол сэтгүүлчээ эрүүгийн журмаар шийтгэдэг, хорьж ялладаг байж болохгүй. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байх энэ хугацаандаа ардчиллын амин сүнсээ эрүүгийн журмаар хорьж ялладаг хуулиасаа татгалзах нь гишүүн орнууддаа үлгэр болно. Харин үүнийхээ оронд хэвлэлд гарсан эрүүгийн шинжтэй мэдээлэлд заавал эрүү үүсгэн шалгахыг хуульчлах нь нийгэмд хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол сэтгүүлчид эрүүгийн шинжтэй мэдээллийг барьж зүрхлэхгүй, бичлээ гэхэд эрсдэлийг өөрөө хүлээж мэдэх өнөөдрийн хуулийн зохицуулалт хэвээр үлдвэл эрэн сурвалжлах сэтгүүлзүй жинхэнэ утгаараа хөгжихгүй.
ХОЁР. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭЗДИЙГ ЖИЛ ТУТАМ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАДАГ БОЛОХ.
Сэтгүүлзүй олон нийтийн төлөө л юм бол эзэд, хөрөнгө оруулагчид нь ил байж л олны итгэлийг хүлээнэ. Редакцын бодлого бол эзний бодлого биш. Ил зарласан эзэн, редакц хоёрын дунд хараат бус байдлын гэрээ байгуулахыг хуульчлах нь чухал. Ингэснээр өмч, бүртгэл нь эзнийх, уран бүтээл нь сэтгүүлчийнх байх боломж бага боловч гарч ирнэ. Огт байхгүй байснаас л дээр.
ГУРАВ. СЭТГҮҮЛЧДИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ЭРХИЙГ СЭТГҮҮЛЧДИЙН БАЙГУУЛЛАГАД ОЛГОХ
Өнөөдөр хэвлэл мэдээлэл хэтэрхий замбараагүй, сэтгүүлчид бид ур чадвар, ёс зүйгээрээ заримдаа сэтгэгдэлчдээс ч дор байгаа тал бий. Үүнээсээ болж эзний, дарамтлагч, захиалгат, худалдагдсан сэтгүүлзүй гэж янз бүрийн нэр хоч зүүдэг. Сэтгүүлч ядуу болохоор мөнгө авч байна, мөнгөний өмнө хэвлэл буруугүй, мөнгөний өмнө сэтгүүлч хүчгүй байна л гэх юм. Тийм байж магадгүй. Заримдаа мөнгөний өмнө эзэн ч хүчгүйддэг байх. Ер нь саятнууд ч авлига авдаг. Тэгэхээр мөнгө бол маршалл гэдэг шиг мөнгөний өмнө хэн ч хүчгүйддэг байх. Харин мөнгөний өмнө хэвлэл хүчгүй байж болохгүй. Үүний тулд сэтгүүлчийн тархийг хэн нэгний хэтэвч биш, ёс зүй нь тархиа захирдаг тийм сэтгүүлчдийг бэлтгэх, ажиллуулах нь манайхны өөрсдийн хийх ажил юм. Тэгж байж л бид хариуцлагатай сэтгүүлзүй хэмээх хоёр дахь хувьсгалаа хийж чадна. Хэвлэл эдийн засгийн хувьд бие даах, бодлого сэдвийн хувьд эзнээс хараат бус болох боломжийг энэ хувьсгал л олгоно.

д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
Зочин
Setguulchded
MCS хэвлэлийн эрх чөлөөг боомилогч
Уншигч
Зочин
Зочин
Танд гэж зөвлөхөд
Зочин
Зочин
хулхи үлгэрт итгэсэээр суух уу
Зочин
Зочин
Зочин
Инженер
zochin
Зочин
Зочин
Үнэн
Зочин
Э.Ирэхбаяр
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
áàÿðàà
otgoo-d
Зочин
hudalch
Зочин
unen
Зочин
зочин
зочин
halzaa
halzan dolir
4 ch zasag
amarsanaa.wordpre ss. c o m
Enkhtsetseg
Batbold
Зочин