Р.АМАРЖАРГАЛ: Э.БАТ-ҮҮЛ, Р.ГОНЧИГДОРЖ, ДА.ГАНБОЛД, БААБАР ЗЭРЭГ “АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН АВТОР”-УУД АН-ЫН 28-ЫН ЖАГСААЛТЫГ МАНЛАЙЛНА
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан МҮДН (Монголын үндэсний дэвшлийн нам гэж байсан Г.Д) фракцийг Ардчилсан нам дотор зарласан юм.
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал саяхан МҮДН (Монголын үндэсний дэвшлийн нам гэж байсан Г.Д) фракцийг Ардчилсан нам дотор зарласан юм. Тэд намын удирдах байгууллага дотроо цөөнх ч гэсэн “барууны чиглэлийн” улс төр, эдийн засаг, нийгмийн бодлогын баримт бичгийг боловсруулан ойрд идэвхтэй ажиллаж байна. Р.Амаржаргалтай уулзлаа.
-Чи дуугүй л байдагсан, уурлаад л, фракц марагц зарлаад л, хэвлэл мэдээллээр том том ярилцлага өгөөд юу болчихоов?
-Алийн болгон аясыг харж явах вэ хө. Хорин жил дуугүй явлаа. Тэсэхээ байсан. Улс төр эдийн засгийн бүх систем яг хотын замын түгжрэл шиг таг зогслоо. Бүх систем гацчихсан. Ардчиллын нэр хүнд төдийгүй, үнэт зүйлсийг ч алдчихжээ. Ер нь нам доторхи фракц гэдэг чинь хагарал биш юм. Том нам фракцтай байх ёстой. Харин фракцийн ахлагч нар нь бүлэглэлд орсон гишүүдээ яг шагай шиг атгаж нэг кноп дээр байлгах ёс суртахуун, сахилгатай байж нам төлөвшдөг .
-Тэгээд бүх, системийн гацаа, таг түгжрэлээс гарах арга замыг олов уу?
-Олсоон олсон. Бодлогын баримт бичиг байгаа.
- Ардчиллын үнэт зүйлс гэдэг чинь юу юм бэ. Намын байр мөнгө төгрөг, албан тушаал юм уу?
-Юуны чинь мөнгө төгрөг байшин сав албан тушаал. Монголын дэлхийд гайхуулах ганц зүйл бол “Монгол Улс бол Азидаа ганц ардчилсан орон болсон явдал байхгүй юу. Тэгэхээр ардчиллын үнэт зүйл бол хүн, үзэл бодол, ялангуяа Ардчилсан намын үнэт зүйл бол “Ардчилсан хувьсгал” мөн. Түүнийг эхлүүлсэн “Ардчилсан хувьсгалын авторууд нь одоо ч амьд байна. Тэднийгээ парламентад намын хүндэт суудалд суулгах боломж гарсан гэж хэлж болно.
-Хүндэт суудал гэж намын жагсаалтын 28 суудлыг хэлээд байна уу?
-Тэгэлгүй яах юм. Ардчилал маань аюулд орчихлоо гэж Э.Бат-Үүл байнга үглэж явдаг юм. Э.Бат-Үүл бол Сэлэнгийн хэмжээний улс төрч, Р.Гончигдорж Архангайн хэмжээний улс төрч биш. Да.Ганболд Хэнтий аймагт очоод л (Арвинд унадаг) унадаг, нийслэлийн орлогч төдий биш шүү дээ. Тэднийг ингэж доош нь хийж болохгүй. Баабар бол ардчилсан хувьсгалын үзэл суртлын фронт дээр ганцаараа тулалдсаар байгаа хүн. Ардчиллын хийгээд ардчилсан намын үнэт зүйл бол тэгэхээр хүн байгаа байз. Тэр мөнгө төгрөг чинь юу юм. Ямар ч их мөнгөтэй аавын хүү эдний урд жагсах гээд үзэг л дээ. Ичих л байхгүй юу.
-Тэгвэл Ардчилсан намын жагсаалт буюу намын хүндэт суудал Э.Бат-Үүл баатараар эхэлж Гончгоо , Халзан Ганболд, Баабар нараар үргэлжилж, дараа нь намын дарга, генсектэйгээ жагсаж сонгуульд орно гэж ойлгож болох уу?
-Яагаад болохгүй гэж. “Ардчилсан хувьсгал Монголын нэр төр, бахархал юм бол тэр авторуудад нь эдийн засгийн хувьсгалаар үргэлжлүүлэх, гажуудсаныг нь засах, хамгаалах, төгөлдөржүүлэх, боломж олгох хэрэгтэй. Жишээ нь ардчилсан Ерөнхийлөгч ч ардчилсан хувьсгалын үнэт зүйлсийг тээж яваа хүн бол Элбэгдорж юм. Хэзээ нэгэн цагт сонгуульт хугацаа нь дуусахаар намынхаа хүндэт суудлын эхэнд ордог байх ёстой. Энэ бол Ардчилсан, парламентын засаглалтай, сонгуулийн пропорциональ системтэй олон улсын тогтсон жишиг.
-Бат-Үүл нэр дэвшихгүй гэж байна билээ. Баабар би парламентад орохгүй гэнэ дээ?
-Амьд л байгаа бол ирцгээ. Ардчиллын үнэт зүйл бүхэн чинь аюул нүүрлэлээ гэхээр тэд партизануудаа, фенүүдээ дагуулаад яваад ирнээ.
-Тэгвэл ху нам жагсаалтаа яаж хийх бол?
-Би яаж мэддэг юм. Тэд нэгэн цагт нам, иргэдийнхээ итгэлийг хүлээж Монгол Улсын бүх өндөр албан тушаал хашиж байсан хүнээ албан тушаалтай байхад нь бурханчилж байгаад тушаалаасаа буухаар нь зүгээр л гудамжинд хаячихдаг. Тэхээр тэдний нам үнэт зүйлсгүй юм уу, эсвэл намын үнэт зүйлсийг яг чам шиг (намайг хэлж байна Г.Д) байшин барилга, алт мөнгө, албан тушаал нь гэж боддог юмуу бүү мэд.
-Багабандийг, Энхбаярыг гудманд хаясан гэж ойлгож болох уу?
-Тийм. Тэгээд баларч байгааг харж байгаа биз. Энхбаяр МАХН-ын итгэлийг хүлээж, төрийн гурван өндөрлөгийг бүгдийг нь дамжсан. 2009 оны сонгуульд унасан ч Монголын нийт сонгогчдын 47 хувийн мандаттай хүн шүү.
-Өөрөө 48-д орж тойрогт нэр дэвших үү бас хүндэт суудалд морилох уу?
-Би Ховд аймагтаа нэр дэвшинэ. 1990 оноос Ардчилсан хувьсгалын томчуудтай мөр зэрэгцэн үзэж тарж явсан ч эрэмбээ мэднэ. 28-ийн жагсаалтад оруулбал тэр л биз, байвал тэр л биз.
- За хоёулаа нэг сайхан тамхилчихъя. Би явлаа.

Зочин
Зочин
Zochin
Zochin
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Xogshin zonogvvd
ганбаа
ser ser ser
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Битгий Долигоно
Битгий Долигоно
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bi
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
123
sevrein Irves
Eebii
irgen
хүний эрээн дотроо могойн эрээн гаднаа
Зочин
СО
Jurmyn nokhor
Зочин
Zochin
Зочин
Зочин
Энхээ
Зочин
Зочин
sanaa
сүхээ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Ард
Ард
amars
Мгл
Зочин
Зочин
goy
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ТЭНЭГ ДАШРЭНЦЭН ХУЖАА АМАРЖАРГАЛ ХОЁР
Зочин
kadr
сүрэн
Зочин
Dashrentsen-d
Зочин
Зочин
sain yariltslaga
Дашка
Зочин
Зочин
irgen
Зочин
Зочин
soyombo
0715
Санхүү, татварын тайлангийн сургалт
Зочин