Уугиж буй улс төр
Сүүлийн үед МАН-д ээлж дараагүй, эх зах нь олдохгүй олон томилолт томилгооны ажил өрнөж байна.
Сүүлийн үед МАН-д ээлж дараагүй, эх зах нь олдохгүй олон томилолт томилгооны ажил өрнөж байна. АН-ын сайд нар ажлаа өгснөөр тэдний дараагийн хүмүүсийг томилох багагүй ажил гаргаадахлаа. Удирдах зөвлөл нь өдөр болгон шахам хуралдаж байж зургаан сайдын нэртэй орж ирснийг нь УИХ дахь бүлэг задалж багагүй өөрчлөлт оруулаад авсан. Ямартай ч УИХ дахь 45 гишүүний 28 нь сайдад нэрээ дэвшүүлээд авсан гэхээр ард түмний төлөөлөл болж парламентад суудаг хүмүүсийн сайд болохын хүслэн ямар ч их юм бэ гэмээр. Тэгээд бүр зургаан сарын настай сайд шүү дээ.
За тэгээд, ямар ч байсан МАН-даа дарга нар нь дээгүүрээ хуваагаад авчихсан гэж хэлүүлэхгүйн тулд хаа очиж ардчилал үнэртүүлсэн шалгаруулалтад зургаан сайдын нэрс тодорсон ч энэ нь томилогдсон гэсэн үг биш гэдгийг Төрийн тэргүүн өнгөрсөн долоо хоногт хатуухан сануулаад авсныг дурсалгүй өнгөрч болохгүй. Ерөөсөө эрх баригч нам асуудлыг шийдсэн бол төрийн эрэмбэ дараа, хууль ёсны процедур гэж уланд гишгэгддэг зүйл биш гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АН-ын зургаан сайд, тэдний орыг залгах гэж байгаа зургаан нэр дэвшигчийг МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хамт оруулж ирээд огцомхон мэдрүүлэв. Нээрээ л АН-ын сайд нар ч өөрсдийгөө огцорсонд тооцож, МАН л шийдвэл бүх зүйл ОК мэт санаж, дарга нь, цэрэг нь ч оодорч, хэвлэлийнхэн ч нэрсүүдийг таамаглан бичихдээ тэдний огцруулах асуудлыг Байнгын хороо, УИХ дэс дарааллаараа хэлэлцэх ёстойг "мартсан" байжээ. Ямартаа ч Ерөнхийлөгч сайд болохоор горилж байгаа хүмүүст хатуухан үг хэлсэн. Ялангуяа УИХ-аас сайдад нэр дэвшиж байгаа хүмүүст илүүтэй хатуурхсан нь хууль тогтоодог нь тогтоодгоороо, гүйцэтгэх засаглалд байдаг нь бас тэндээ байя гэсэндээ болов уу. УИХ-ын гишүүд нь тэр чигтээ шахам Засгийн газарт орж, УИХ нь Засгийн газартаа дөрлүүлдэг биш хянадаг байя гэсэндээ энэ бүхнийг хэлсэн гэж олон нийт ойлгож байгаа. Өнгөрсөн лхагва гаригт болсон халуухан уулзалтыг МАН-ын удирдлагууд багагүй ууртай орхиж явсан билээ. Ийм уулзалтын дараа сайд нарын асуудлыг шуурхайлаад оруулаад ирэхэд өөрсдөө эвгүй байдалд орох гээд байдаг бас сөрөг хүчнээсээ гарч ирсэн Ерөнхийлөгчийн үгээр явах гэхээр өөрсдөө тоглолтод нь орчих гээд ацан шалаанд орсон тал бий. Гэвч яах ч аргагүй сайдад нэр дэвшигчид нь Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даалгаврыг маргааш өдрөөс нь хэрэгжүүлж, байнгын хороо, УИХ-аар ажлаа өгч байгаа сайд нарын асуудлыг хэлэлцүүлээд л чухам бүх зүйл Ерөнхийлөгчийн үгээр явлаа. Маргааш гэхэд хуулинд зааснаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх долоо хоногийн хугацаа нь дуусах учраас сайд нарын асуудал жам ёсоороо яваад өгөх байх. Бас ч гэж хугацаа алдлаа гэж МАН-ынхан яарч байвал лхагва гаригт чуулган хуралдуулаад шийдчих биз ээ. Багагүй яриа хөөрөө, хэлцээ найрааны дунд өрнөсөн сайд нарын дараа дэд сайд нарын томилгоо гэж асуудал өрнөж таарна. Жинхэнэ сайд нар нь томилогдсоны дараа дэд сайдуудын асуудлыг салбарын сайд нартай нь ярьж байж шийднэ гэсэн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан. Тэгэхээр ирж буй баасан гаригаас эхлээд дэд сайд нарын нэрс илүү хүчтэй яригдах нь тодорхой. Сайд нартай зэрэгцээд яригдаж байсан дэд сайд нарын нэр одоохондоо намдуухан болчихоод байгаа. Сая зургаан сайдад нэрс тодруулахдаа ганц ч эмэгтэй хүнийг нэр дэвшүүлсэнгүй. Уг нь НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүхий л талаараа байж болох нэр дэвшигч гэгдэж байсан ч тойргийн гадна үлдсэн билээ. Тэгэхээр Ардын намынхан жендэрийн бодлого алдагдсан томилгоогоо дэд сайдууд дээр цайруулах магадлалтай хэмээн эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, ирэх сонгуульд тойрог нэхэх ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй эмэгтэйчүүдэд зургаан сарын настай дэд сайдын албыг өгч магадгүй гэсэн яриа байна. Үүнд "Бишрэлт"-ийн Б.Ундармаа, "Улаанбаатар Буян" ХКК-ийн Ю.Идэрмаа гэсэн нэр сонстож байна. Бас бусад дэд сайдуудын хувьд намдаа олон жил болсон ч урьд өмнө нь албан тушаалд яригдаж байгаагүй хүмүүсийг гаргая гэсэн хувилбар явж байгаа аж. Тэрүүгээр болбол Г.Тэнгэр, С.Төмөрчулуун гэх жишээтэй жагсаалт үргэлжилнэ. Бодвол ирж буй амралтын өдрүүдэд уламжлал ёсоор дэд сайдуудын томилгооны гол хор яригдаж, дараагийн даваа гаригаас тодорхой болж, лхагва гаригийн буюу ирэх хоёрдугаар сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар томилогдох байх гэсэн таамаг байгаа юм. Ямартай ч хоёрдугаар сарын 2-нд болох Бага хурлаараа Ерөнхий сайд С.Батболд элэг бүтэн Засгийн газрыг орж танилцуулах учиртай юм. Тэд энэ Бага хурлаараа Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулахаас гадна ерөнхий нарийн бичгийн даргын албандаа хэнийг залахаа ярих учиртай. Ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайдын албанд очих болсноор намын гал тогоо эзгүйрсэнд МАН-ынхан дотроо эмзэглэнгүй байгаа нь олон хүний ярианаас мэдрэгдэнэ. У.Хүрэлсүхийг энэ албанд томилсноор С.Батболд өөрөөсөө илүү хүчтэй генсекээ намаас холдуулж чадлаа гэж байгаа бол нөгөө талд сонгууль дөхөхөд хариуцлагаас мултрах гэсэндээ У.Хүрэлсүх зугтаж байгаа юм гэх нь ч байна. Аль нь ч байсан хамаагүй гэхэд эрх баригч нам ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо болох нь тодорхой болоод байна. Тэгвэл хэн энэ албанд суух вэ. Томилгоо хэнийг чиглэх вэ. Хэд хэдэн хувилбар яригдаж байна. Сонгууль дөхөж байгаа үед санаанд оромгүй санаа гаргаж чаддагаар нь С.Баярт энэ саналыг тавина гэх хэсэг байна. Энэ алба байтугай намын даргын суудалд сууж байсан түүний хувьд хэрхэн хүлээж авах нь тодорхойгүй. Тэргүүн шадар сайдын суудлыг санал болгоход татгалзсан шиг үлдэж магад бас стандарт бус шийдвэр гаргадгаараа очиход ч гайхах зүйлгүй. Гэхдээ энэ албанд очсон тохиолдолд УИХ-ын гишүүний ажлаа өгөхөөр намынх нь дүрэмд байдаг учраас үгүй биз дээ. Дараагийн хувилбар У.Хүрэлсүхийг хэвээр нь үлдээх. Хэдийгээр МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга дангаар албан тушаалаа хаших ёстой ч Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр хийх Бага хурлын нь шийдвэр ингэж гарлаа. Улс төрийн онцгой нөхцөл байдлын дунд Бага хурлын гаргасан шийдвэр ийм байна гээд түүнийг үлдээж магадгүй байна. Харин шинэ хүнийг гаргах тухайд МАН дотор хоёр хүний нэр нэлээд хүчтэй яригдаж байна. Үүнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хийгээд МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар. Я.Содбаатарын хувьд одоо намдаа нарийн бичгийн дарга хийж байгаа хүн дараагийн нэг шат ахиад ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашихад болохгүй зүйлгүй гэж байгаа бол Т.Бадамжунай сайдын нэр сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаад эхэлсэн. Хотын фракц намынхаа генсекийн албыг авах гэж томоохон бодлогоор зүтгэж эхэллээ гэх болсон нь Т.Бадамжунайг хэлж байгаа хэрэг юм. Бас хотын мэр Г.Мөнхбаярын нэр ч тодхон сонстож байгаа. Гэхдээ байдал хэрхэн эргэх нь тодорхойгүй. Улс төр гэж тоймлоход амаргүй, хар хор нь дийлддэггүй учраас одоогийн байдлаар яригдаж байгааг нь дурдахад ийм байна. Хэрэв МАН Т.Бадамжунай гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай болох юм бол ХХААХҮ-ийн сайдын алба, Т.Ганди сайд Бүгд найрамдах Итали улсад суух элчин сайдаар томилогдох болбол НХХ-ийн сайдын албан дээр дараагийн томилгоонууд яригдаж таарах биз. Бас нэг томилгооны асуудал хүчтэй яригдаж байгаа нь Төрийн өмчийн хорооны даргын суудал. Уг албанд У.Хүрэлсүх найз Ц.Хэрлэнгээ зүтгүүлж байгаа гэх бол нөгөө талд нь С.Батболд бас найз В.Энхболдоо тавих гэж байгаа гэнэ. Саяхан элчин сайдуудын томилгооны үеэр Энэтхэгт суугаа Элчин сайд В.Энхболд өөрийн хүсэлтээр албаа өгөхөө илэрхийлсэн тул гэсэн тодотгол явж байсан нь Үйлдвэр худалдааны яаманд байхаас нөхөрлөж ирсэн найзаа татахаар МАН-ын дарга хатуу шийдсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн сүүлийн үед МАН-д яригдаж байгаа томилгоонуудын нэг нь Орхон аймгийн Засаг даргын асуудал. Баярын үеэр элдэв ажиллагаа хийдэг зарчмаар он солигдох үед Засаг дарга Д.Оюунбатыг нь огцруулсан хэмээн хэвлэлээр бичигдэж байсан билээ. Ажлын байр нэмэгдүүлснээр улсын хэмжээнд тэргүүний аймаг, шилдэг бүтээн байгуулагч хотоор Эрдэнэт нь шалгараад байхад Засаг даргыг огцруулсан нь Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь худалдагдсаных хэмээн хэвлэлээр бичиж байсан нь саяхных. Үүнд "Гок" оролцсон гэгдсэн бөгөөд дараагийн томилгоонд ч оролцох гэж байгаа талаар энэ намд нэлээд яриа үүсчээ. Ямар ч байсан Орхон аймгийн Засаг даргыг томилох тал дээр томоохон хор найрагдаж эхэлсэн нь Тусгаар тогтнолын ордны өмнө зогсч харагдах Орхон аймгийн дугаартай томчуудын машинуудаас анзаарагдаж байгаа юм. Нам дамнасан бус зөвхөн ах намынхан дотроо бүлэглэл хоорондын зөрчлөөсөө болж Засаг даргаа өөрчилсөн энэ явдал удирдлагуудынх нь анхаарлыг татаж байгаа бололтой. МАН-ын удирдлагуудын зүгээс Орхон аймгийн Засаг даргаар хуучин УИХ-ын гишүүн байсан, дараа нь ГОК-ийн орлогч захирал байж байгаад АН-ын хүнд албан тушаалаа өгөх шаардлагатай боллоо гэхэд ажлаа хэл амгүй өгөөд явсан гэх Ё.Баярсайханыг оруулж ирж байгаа юм байна. Гэхдээ хоёр хуваагдчихаад байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Бас Засаг даргад нэр нь яригдаж байгаа Б.Винтовын хувьд "ГОК"-ынхны дэмжлэгтэй байгаа нь тодорхой байгаа аж. Аймгийнхаа гаалийн газрын даргаар арав гаруй жил ажилласан түүнтэй холбоотой элдэв яриа хөөрөөг Эрдэнэтийнхэн мэддэг учраас намын нэр хүндээ бодвол явцгүй кандидат хэмээн намын хүрээлэлдээ ярьж байгаа гэнэ. Тэгэхээр "ГОК"-ын халаасанд орсон гэгдээд байгаа тус аймгийн Иргэдийн хурал нь намынхаа шийдвэрээ дагах нь уу, өөр эрх ашгаа дагах нь уу гэдэг нь гадна талаас нь хараад сууж байгаа АН-ынхан хийгээд энгийн иргэдэд сонин байгаа юм. Уг нь зарчимч, шударга, тулхтай хүн аймгийн засаг дарга болбол ард түмэнд нь хэрэгтэй байх. Үүний дараагаас огцрох өргөдлөө өгсөн Говьсүмбэр аймгийн засаг Ц.Баянмөнхийн орыг хэн залгамжлах вэ гээд мөн л томилгоо өрнөх нь тодорхой болоод байна. АН-ын Хамтарсан Засгаас гарах нь тодорхой байсан ч үйл явдал бодитоор өрнөж эхэлснээр унтаж байсан улс төрөөс утаа гарч эхэлсэн юм. Энэхүү уугилт сонгуулийн гал хүчтэй өрнөж эхэлтэл хэсэгтээ энэ мэтээр уугих нь тодорхой байна. Ямар ч байсан энэ өдрүүдэд томилгоогоор гал өрдөж, улс төр уугиж байна.

д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
д тэмүүжин
amjilt
Зочин
Зочин
Зочин
Зочин
evii
Энэрэл уг нь
Зочин
Zochin
болиоч ээ болооштээ
Зочин
uls turuu gej...
Зочин