МАН ГЭДЭГ АВАРГА ХӨЛӨГ ОНГОЦ КАПИТАНАА ДАЛИАД ШИДЧИХЛЭЭ
Ухнаагийн Хүрэлсүх гэдэг идэрхэн, зоримог, ”монгол эр хүн” МАХН-ын төлөө ч, МАН-ын төлөө ч, ер нь үзэл бодлынхоо төлөө харилт үгүй тэмцэж буцалт үгүй зүтгэсэндээ.
Ухнаагийн Хүрэлсүх гэдэг идэрхэн, зоримог, ”монгол эр хүн” МАХН-ын төлөө ч, МАН-ын төлөө ч, ер нь үзэл бодлынхоо төлөө харилт үгүй тэмцэж буцалт үгүй зүтгэсэндээ. Түүнийхээ хүчинд тушаалтай давхиж явах, тушаатай ч дэвхэрч явах үе нэг биш байв. Үе үе түүний огцом хөдөлгөөн намын нөхдийг нь төдийгүй, өрсөлдөгчдийг нь хүртэл алмайруулна. Хүрэлсүхийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаа шалдан шадраар сольсон шийдэл олон хүнийг алмайруулав. Хүрэлсүх МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болоогүй бол өдийд МАХН, МАН болж нэр төдийгүй, бүр төрөл арилжитлаа өөрчлөгдөж чадаагүй гөлийчихөөд сууж байх байсан. Тодруулбал, Оросын коммунист большевикуудын залуурдсан “МАХН” гэдэг нэртэй далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг устгаж, “Д.Бодоогийн өгсөн Богдын аравнайлсан” МАН гэдэг нэртэй хөлөг онгоцыг Хүрэлсүх голлон бүтээж өөрөө капитаныг нь хийж залуур дээр нь сууж гурван жил аялсанаа эргийн зогсоолд хүрхэд ердөө таван сар дутуу байхад далайд үсрээд буцаад сэлчихсэнтэй адил юм боллоо. Албан тушаалын төлөө амиа өгөхөөс буцдаггүй нэгэн байсан бол том намын Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг, сонгууль болоход тавхан сар дутуу байхад хаядаг цаг биш зуураад суудаг үе дээ. Ядахдаа намын дүрэмдээ Ерөнхий нарийн бичгийн дарга улс төрийн албан тушаалыг хавсран хашиж болно гээд ганц өгүүлбэр оруулчихгүй юу даа. Гэтэл Хүрэлсүх надад зориулж байгаа юм шиг намын дүрэм өөрчлөөд яах гээв гэж суух . Өөрийгөө бодоод л сонгуулийн тухай хуулинд намын жагсаалтын хоёрт бичигдээд л намаа сурталчлаад орон даяар явахад л дараагийн парламентад нэг хоёроор гарна. Гэтэл хамтарсан бас хагарсан Засгийн газрын шадар сайдын суудал гэдэг бол Ардчилсан намын даргад зориулсан төсөв мөнгөний эрх ч байхгүй, ядаж хариуцсан яам ч үгүй шалдан орон тоо. Тэрээр МАН гэдэг хөлөг онгоцноосоо өөрөө үсрээд буцаад сэлчихэв үү, эсвэл хөлөг онгоцны багийнхан нь барьж аваад далайд шидчихэв үү гэдэг нь тун сонин. Ардчиллынхан 20-иод жилийн өмнө л хүчтэй ч байв, бас ялгарч чадаж байв. МАХН гэдэг далайн дээрэмчдийн хөлөг онгоцыг бүрэн сүйрлийн өмнө ирсэн. МАХН гэдэг аварга хөлгийг далайд яг живэхийн даваан дээр удирдагч нь ч, жирийн гишүүд дэмжигчид нь амь дүйн сүйрэх хөлгөөс үсрэлдэх харх шиг зугтацгааж байлаа. Гэтэл сүйрч байгаа “МАХН” хөлгийг хамгаалан Хүрэлсүх тэргүүтэй залуус онгоцноосоо зугталгүй харин бүр хамгаалж гарч ирдэг байгаа.
Ардчиллынхан Хүрэлсүхийн командалсан танкийн бригадыг “Асаалттай 10 танк” гэж нэрлэсэн юм. Дэлхийд коммунист угшилтай улс төрийн хөлөг онгоцууд сүйрчихээд байхад “МАХН” хөлөг 2010 он хүртэл тэсч үлдсэн түүх ийм. Хүрэлсүх МАХН-ын генсек болоод МАХН гэдэг хөлөг онгоцыг живүүлсэн нь хувь улстөрчид бол эрсдэлтэй, сууж байсан мөчрөө хөрөөдчих шиг юм болов. Тэгээд МАН гэдэг шинэхэн хөлөг онгоц бүтээлээ. Хараал, зүхэл, гүжир гүтгэлэг, мөрдлөг хавчлага бүхнийг туулсан. Гэвч МАН хөлөг үйлдвэрлэгдэж их далайд гарлаа. Хүрэлсүхийг голдуу улс төрийн хувьд зүг чигээ олсон залуучууд хүрээлж байдаг. \Зүүний хүчний холбоог хэлж байна. Г.Д\ МАН хөлгийг залуурдах багийг хэдийгээр боловсрол болоод санхүүгийн эрх мэдлийг хэнээс ч гуйхааргүй залуусаар бүрэлдүүлэх гэсэн ч чадаагүй янз бүрийн цоохор команд бүрдсэн . МАН гэдэг шинэ хөлгийг Монгол улстайгаа ч хамаагүй цуг дэлбэлчихье гээд өш хонзон өвөрлөн тэсрэх бөмбөг бариад гүйж байгаа хуучин капитанаа хүртэл барьж аваад далайд шидчихсэн зүрх зориг, итгэл ганцхан Хүрэлсүхэд байдаг. Хөлгийнхөө капитаныг барьж аваад буудчихдаг, эсвэл капитанаа барьж аваад далайд шидчихдэг, үгүй бол Орост цөлчихдөг зуршил Хуучин МАХН хөлгийн багийнханд байсан. Түүн шиг юм болов уу. МАН хөлөг дээр чухам юу болоод байгааг цаашид хэн нь хаашаа залуурдахыг ёстой чөтгөр бүү мэд. Ямар ч гэсэн МАН хөлөг дээр эргэлт гарчээ. Ийм л өвчтэй МАХН хөлгийг Хүрэлсүхийн танкийн бригад 90-ээд оноос галаар хамгаалаагүй бол МАХН хөлөг аль хэдийнэ живчихсэн түүхийн музейн сан хөмрөгт хадгалагдах байв даа. Хэрвээ МАХН хөлгийг тэр үед живүүлчихсэн бол МАХН гэдэг хуурамч ярьлик зүүсэн “ганц хүний моторт завь” өдийд улс орныг бужигнуулахгүйсэн. Мань эр хөлгийн залуураас үсрээд ганцаараа сэлээд эрэгт хүрээд ирлээ. Одоо МАН гэдэг хөлгийн капитан хэн бэ. Хүрэлсүх шиг ялыг нь би үүрнэ гэх капитан хэн бол. Ардчилсан намын МАН-ын хөлөг онгоцонд суусан сайдууд өөрийнхөө хөлөг онгоцон дээр гараад ирлээ. Ардчилсан нам сонгуулийн их далайдаа дангаараа гарлаа. Гэтэл МАН хөлгийн капитан залуураа орхичихоод далайд үсрэх нь тэр. Харин МАН хөлгийн багийнхан капитанаа барьж аваад шидчихэв үү. Эсвэл мань эр өөрөө шийд гаргаад үсэрчихэв үү гэдэг нь ойлгомжгүй байна. 2012 оны төрийн эрхийн төлөө тэмцэлдэх сонгууль хэмээх далайд АН, МАН гэсэн хоёр том хөлөг онгоц, нэг хүний моторт завь шиг жижиг намууд далайд гарч тулалдаж байна. Ямар хөлөг онгоц түрүүлж эрэгт хүр ч Монгол төрийн жолоон дээр суух сонгуулийн эцсийн дүнг бурхан ч мэдэхгүй. Далай шуургатай байх шиг, далай догшрох шиг ард түмэн бухимдалтай байна шүү.

bi
delgermaa
Зочин
irgen
Зочин
ундрам
Зочин
Зочин
unen hudal
unshigch.
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Dk
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Zochin
Zochin
Зочин
Зочин
suvilal
Baagii
Зочин
MAN
MAN
Зочин
Цонж
Зочин