ХОЁР ЭХНЭРТЭЙ БАЙХЫГ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨХ ШАХСАН НЬ.
Хөөрхий дөө. Манай өвөг дээдэс Манжийн хуулиар махаа зулгаалгаж,Оросын коммунистуудын бууны аманд зуунаар чичирч байж арай ядан 1990-ээд онтой золгов.
Үндсэн хууль бол үндэсний тусгаар тогтнолын цорын ганц баталгаа. Үндсэн хууль батлагдсаны 20 жилийн ойд.
Хөөрхий дөө. Манай өвөг дээдэс Манжийн хуулиар махаа зулгаалгаж,Оросын коммунистуудын бууны аманд зуунаар чичирч байж арай ядан 1990-ээд онтой золгов. Монголын сурвалжит ноёд, Богд хаан тэргүүтэй үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгчид 1911 онд Манжаас салсанч дахиад л хойд нохойн аманд орчихов. Түүхийн туршид Монгол маань урд хойд, чоно, нохойн ам, араа шүднээс холдож чадсангүй дээ. Тусгаар улс болхын цорын ганц баталгаа бол өөрснөө үйлдвэрлэсэн Үндсэн хууль байдаг. Богд хаант Монгол улсын хаадын хүсэж байсан үндсэн хууль \Англи лугаа парламентийн засаглалтай, бас хаантай Г.Д\ батлагдахын даваан дээр 1921 онд “ Ерөнхий саайд Д.Чагдаржав, Д.Бодоо нар”тай цуг баригдаж большевикуудад буудуулсан. Түүнээс хойшхи бүх үндсэн хуулийг \1924, 1940, 1960 он\ Оросууд бичиж өгч коммунист дэглэм ноёрхож байлаа. 1992 оны үндсэн хууль бол тусгаар тогтнолоо жинхэнэ утгаар нь баталгаажуулсан ,ардчилсан Монгол улсын, гадныхны оролцоогүй хийж чадсан анхдугаар үндсэн хууль мөн. Хэзээ нэгэн цагт түүхэнд ингэж бичигдэнэ.
Одоогоос 22 жилийн өмнөх баримтат киноны тууз хөврөнө. Үндсэн хууль батлалцсан өвгөн партизанууд ингэж хуучлана. Үндсэн хуулийг үйлдвэрлэлцсэн Ардчилсан хувьсгалын төлөө тэмцэгчид мөн ч залуухан байждээ.
Ардчилсан хувьсгалын тэмцэлд боссон босогчдын нэг удирдагч нь Э. Бат-үүл тас хар толгойтой байсан төдийгүй, халзан Ганболд битүү халимагтай байсаныг одоогийн залуус таньж байгаа болов уу.Эсэргүү нийтлэлтэй, шилээ дарсан үстэй мөртлөө Баабар намын дарга. \Социал демократ намын дарга\ Түүний нийтлэлүүд Р.Чойномын шүлэг хоёр оюутны байраар маш нууцын зэрэглэлтэй гар дамжин уншигдаж байв даа. Тун удалгүй анхны чөлөөт хэвлэл “Ардчилал”” Үг” Үндэсний дэвшил” сонин гарч үзэл суртлаар хавчигдан цангасан уншигчид 30 000- 80 000 сониныг гуравхан цагийн дотор худалдан авч дуусагдаг үесэн. Одоогийн Ерөнхийлөгч Элбэгдорж ТМС-ийн огтор саарал польтонд \ техник мэргэжлийн сургуулиуд 16-18 насны хүүхдүүдэд өвлийн польто тавьж өгдөг байв.Г.Д\ багтаж, тэсгэм өвлийн хүйтэнд, ядаж бээлийгүй, хааяа гараа үлээчихээд л гудамжинд илтгэнэ. Буян жагаа дамын наймаачин, Н. Батбаяр, “ портуна групп” байтугай хувиараа эрхлэх аж ахуйгүй байв. Тоо боддог нь ганц Гончигоо \ Р.Гончиндорж\, Томоожоогүй Эрдэнээнүүд \ С.Эрдэнэ\ олоон олон. Хот хөдөөгүй Ху-гийхантай ч өөрсдийнхөнтэйгээч энгэр заамаа хуваана. Н.Энхбаяр улс төрд сураггүй,М. Энхсайхан МАХН-ыг шинэчлэх залуу эрдэмтэн явсан үе юмсан. Лу.Болд, С.Баярцогт нар юун их хурлын гишүүн, сайддаа манатай, оюутнуудаас ялгарахгүй годгор банди нар. Тэгсэн мөртлөө оюутнуудыг арван жилийхнийг ардчилсан хувьсгалд уриалж бөөн бөөнөөр нь бослогт турхирнаа бас. Анхны Ерөнхийлөгч Оба\ П.Очирбат\ сонгуульд орохгүй гэж “унжсан” залуу намуудын дэггүй дарга нарыг өрөөндөө дуудаж тасхийтэл цоожилчихоод” Таминь ээ эвлэрхээрээ намайг дуудаарай” гэж үүрэгдчихээд өөрөө ресторандаад алга болдог байлаав шүү дээ. Хууль мэдэж хийдэг нь ганц Б.Чимэд гуай, Хэл бичиг мэдэж соёолжсон нь Ганц Л.Дашням гуай, Хувьсгалын дуу нь ганц Цогтсайхан\Хонхны дуу\, Хувьсгалын дуучин нь ч, дайчин нь ч ганц Сосорбурам байсансан. 1990 онд Д. Бямбасүрэн гуайгаар толгойлуулсан анхны олон намуудын хамтарсан засгийн газар байгуулагдаваа. Яг өнөөгийн засгийн газар шиг юмаа даа. Шинэ залуу намуудад тэргүүн шадар сайд, шадар сайдын суудал хувиарлагдав. Тэр үед чинь сайд болоод өгөөч гээд байхад сайд болохгүй чадахгүй гээд зугтаадаг байсан юм. МҮДН\ Монголын Үндэсний дэвшлийн нам\-хан халзан Ганболддоо тэргүүн шадар сайд болоод өгөөч, төрийн өмчийг хувьчлаад өгөөч гэж хадаг барьж гуйж гувшаад л, АН\ Ардчилсан нам\ Д.Дорлигжавыгаа сайд болгох гэж эрж сурж давхиад л. Дорлигжав нь “барьж авч сайд болгох” гэж байна гэж мэдчихээд бултаад байх. Ардчилсан хувьсгалын өвгөн партизанууд шинэ үндсэн хууль батлах үеийн улс төрийн цаг үеийн тухай лавлахад иймэрхүү юм ярина.Тэр үеийн баримтат киног харвал, ардчилсан хувьсгалын партизанууд, зарим ардын хувьсгалын партизанууд шиг туугаагүй байнаа. Газар болгонд ажил хаялт, өлсгөлөн, суулт, жагсаал. Ху намынхан хулхи нь буусан ч шинэ залуу ардчилагчдыг хулхидаж, дарж дөнгөсөөр... Ард түмэн сонгогчид болхоор ардчилсан хүчин, Ху намынхан гэж хоёрхон хуваана.Харин Ардчиллынхан болхоор дотроо гурав дөрөв хуваагдана. Шинэ үндсэн хууль батлуулах Ардын их хурлын депутатуудыг сонгох сонгуульд Ху намынхан залуу ардчилагчдыг ёстой бут авсан.. Монгол улсыг сум, жалга болгоноор хувааж 430 тойрог болгон сонгууль явуулав. Ху намын өмчийн эзэн том толгой дарга нар, эвлэлийн ажилтан сум нэгдэл, сангийн аж ахуйн удирдлагууд, бөх, яруу найрагч, лам нар үндсэн хууль батлах 430 депутатуудыг бүрдүүлэв. Ардын их хурлын депутатууд иймэрхүү бүрэлдхүүнтэй байсан ч улсын бага хурлыг олон намуудаас байгуулж нийт сонгогчдын дөчин хувь нь шинэ залуу улс төрийн намуудыг дэмжсэн байдаг. Тэрнээс биш үндсэн хууль үйлдвэрлэх 430 депутатад С. Зориг 9, Л.Дашням 22, Н.Батбаяр 43, М.Энхсайхан 45, Э.Бат-Үүл 52, Ц.Элбэгдорж 427, Р.Гончигдорж 56, С.Баярцогт 288 дугаар тойргуудад ялалт байгуулж улс төрийн хаалгаар анх орсон . Мөн Ху намд ч С.Баяр нарын үе түрж ирлээ. Ардын их хурлын депутатуудыг сонгох 1 дүгээр тойрог дээр С.Баяр хамгийн өндөр оноогоор тасрав. Эдний баталсан үндсэн хуулиар Монгол Улс ямар нэртэй байх, ямар төртэй байх, иргэд нь ямар эрхтэй байх, тэр ч байтугай эр хүн нь хэдэн эхнэртэй байхыг хүртэл хэлэлцсэн , баталсан юм. Гадаадын хэнээр ч заалгаагүй, Монголд үйлдвэрлэсэн анхдугаар үндсэн хууль Монгол улсын тусгаар тогтнолын жинхэнэ батлагаа.
Хоёр эхнэртэй байхыг үндсэн хуулиар зөвшөөрөх шахсан нь
Оросын хүчээр тулган хүлээлгэсэн коммунист дэглэмийн ноёрхолоос эрх баригчид ч ард түмэн ч уйдчихсан байлаа. Үндсэн хууль хийх, улсынхаа түүхийг бичихээс эхлээд ахуй амьдралын бүх зүйлийг Москва зааж өгнө. Мал маллахыг хүртэл марксизм заанаа. Ямар сайндаа “ Мал маллахаа марксизмаар заалгахгүй гэж яруу найрагч Ц.Чимэддорж шүлэглэж болор цомын шагнал хүртэн түрүүлж байв. Тэр ч байтугай нам төрийн тэргүүн хийгээд, нам төрийн тэргүүн болох ирээдүйтэй кадруудын эхнэрийг хүртэл Оросууд мэдэж байв. Шинэ үндсэн хууль баталж байх үед ийм нэгэн явдал үнэхээр болжээ. Орос эхнэртэй байсан Ху намын улс төрийн товчооны гишүүн асан нэг том дарга Үндсэн хууль баталж байгаа нутагийнхаа депутатуудыг “Нэгдэлчин” зочид буудалд эргэж иржээ. Тэгээд л тэр том дарга депутатуудтай баахан архидаж нам төрийн тэргүүний, зовлон жаргал, шахалт хавчилтын тухай баахан ярив..Бас Монгол төрийн хар хайрцагны бодлогод тусгах саналаа ч ний нуугүй хэлжээ. Том даргыг ардын их хурлын депутатуудын удирдлагууд хүртэл хүлээн авч уулзаж үгийг нь сонсов. Оросын хараат бус төрийн бодлого явуулхад,төрийн тэргүүний эхнэрийн асуудал, үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал байжээ. Оросоос тусгаар улс болсон ч цаашид Орос ах нараа түшэхээс дагахаас өөр аргагүй. Тийм болхоор хашрууд мэргэн гарц олж, эхнэр авах бодлогыг хуульчилхаар тохиролцов. Чингэс хаант Монгол улсынхаа эзэн хаан, угсаат ноёд, ер нь эр хүн олон эхнэртэй байсан уламжлалыг хүртэл хадгалхаар шийдэв. Цаашдаа нам засгийн томчууд хийгээд засаг хошуу, ноёд болох, аймаг ,сум багийн засаг даргын ашиг сонирхолыг харгалзах хэрэгтэй . Тэр мэргэн арга нь эр хүн хоёр эхнэртэй байж болохыг үндсэн хуулиар баталгаажуулах асуудал болов.Төрийн тэргүүн болсон хүн “Москвагийн шахсан” орос эхнэрийг авна биз. Харин бага хатнаа залуу монгол охидоосоо авахыг хуулиар баталгаажуулах Монгол ухаан сийлжээ. Ардын их хурлын депутатуудын чуулганы хуралдаанд хоёр эхнэртэй байхыг зөвшөөрүүлэх асуудал оруулах хувь хүн депутатыг олох асуудал хүнд байлаа. Тэгээд МХЗЭ-ээс нэр дэвшүүлж манай сумаас \ Төв аймгийн Баян сум буюу Ардын их хурлын депутатуудыг сонгох 314 дүгээр тойрог\ сонгогдсон Магсарбямбын Гантөмөрөөр хоёр эхнэртэй байж болно гэсэн хуулийн заалтыг чуулганы нэгдсэн хуралдаанд өргөн бариулах болжээ. Үндсэн хууль хэлэлцэж байх ид үе. Нэг өдөр М.Гантөмөрийг хурлын дарга дуудаж ийм санал хураалга гэжээ. Гантөмөр ч юу ч бодолгүй санал хураалгажээ. Ардчилсан үндсэн хууль батлах гэж байхад юун фиодалын Монголын хоёр эхнэр яриад явчихваа гээд залуусын ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Эл саналыг дэмжсэн ба эсэргүүцэгчдийн нэрээр хураалгаснаа хожим нь Гантөмөр үзүүлсэн юм. Нам төрийн тэргүүн, сайд, аймаг сумын засаг дарга, сум, нэгдэл, сангийн аж ахуйн дарга хийж байсан, хийж байсан, хийж байгаа хашрууд бүгд хоёр эхнэртэй байх нь зүйтэй гэж бүгд дэмжжээ. Харин санал гаргуулсан 80 шахам депутат тэр өдөр хуралдаан тасалсан байж. Хэрвээ хашрууд урьд орой нь хэтрүүлэн ууж олон депутатууд хурал таслаагүйсан бол эр хүн хоёр эхнэртэй байж болно гэдэг заалтыг төрийн бодлогоор Үндсэн хуулиараа зөвшөөрчихсөн улс болох байлаа. Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна гэдэг шиг хэрэгжүүлхэд ч хэцүү аваад хаячихаж болохгүй нэг заалт одоо хүртэл үндсэн хуулинд цохиж явах байждээ. Ямар ч байсан Монгол улсын энэ Үндсэн хууль Ардчилсан Монгол Улсын тусгаар тогтнолын цорын ганц баталгаа мөн.Яагаад гэвэл бид өөрснөө хэнээр ч заалгалгүй “Монголд үйлдвэрлэв” гэсэн анхны ярликыг энэ хуулинд хадсан юм.

CffDNwOzPrL
то ва
kо
Зочин
unjidag ulaan mahtai humuust 213. 89. 13. *** -t
Зочин
Зочин
Зочин
tiim huulitai bol
odoo tegee yalgaa baiagmu
ZOCHIN
unjidag ulaan mahtai humuust
Зочин
Зочин
teneg
Зочин
Eebii
dambar
tuul
tuul
Зочин
Зочин
èðãýí
Hoy
Hoy
Бухимдагч
Депутат
Зочин
haha
Зочин
Зочин
zochin
zochin
zochin
Зочин
bid
busguichuud
zochin
busguichuul
busguichuud
Ard
Зочин
Зочин
Зочин
болд