АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ШИНЭ ОРЧИН, МОНГОЛЫН ҮҮРЭГ ОРОЛЦОО
Биенээ сөрсөн хоёр туйлт систем задарч, хүйтэн дайн төгсгөл болсон нь саяхан бөгөөд үүнийг олон хүн баяртайгаар хүлээн авч, ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлцгөөж,
“Стратегийн судалгаа 20 жилд” эрдэм шинжилгээний бага хуралд хэлсэн үг
Биенээ сөрсөн хоёр туйлт систем задарч, хүйтэн дайн төгсгөл болсон нь саяхан бөгөөд үүнийг олон хүн баяртайгаар хүлээн авч, ойрын ирээдүйг өөдрөгөөр төсөөлцгөөж, дэлхий даяар энх тайван тогтсон аюулгүй байдлын шинэ орчин бий боллоо хэмээн үзэж байлаа. Гэвч даяаршлын үйл явцыг даган улс орон, бүс нутаг, дэлхий нийтийг хамарсан шинэ шинэ аюул занал бий болж байна. Ялангуяа XXI зуун гараад энэ нь бүр ч тодорхой ялгаран харагдах боллоо. Дэлхий дахинд хүчний тэнцвэр өөрчлөгдөн, улс төр, нийгэм, эдийн засгийн шинэ орчин бий болж байгааг даган аюул эрсдлийн хамрах хүрээ, төрөл, хэлбэр ч өөрчлөгдөн, энэ бүхнээс сэргийлэх, хамгаалах, хор уршгийг нь арилгахтай холбоотой шинэ сорилтууд бий болсоор байна.
Цэрэг, дайны асуудал голлосон аюулгүй байдлын уламжлалт ойлголт хүрээгээ тэлж, терроризм, экологийн сүйрэл, түүхий эдийн хомсдол, ядуурал болон газар нутаг, шашин шүтлэгээс үүдэлтэй үндэстэн хоорондын мөргөлдөөн зэрэг дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлууд бий болж, тэдгээрийг аль нэг улс орон дангаараа, эсвэл хэсэг бүлгээрээ шийдвэрлэхэд бэрхшээлтэй болоод байна. Үүнээс үүдэн аюулгүй байдлын тухай ойлголт ч өргөн болсон. Аль нэг улс, үндэстэн дэлхий нийтийн хөгжлийн алхаанаас хоцрох, сөрөх, харилцан хамаарлын гадна үлдэж зожигрох аваас энэ нь эргээд аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болжээ. Өөрөөр хэлбэл, дотоод ба гадаад аюулгүй байдлын зааг ялгаа улам багасаж, “хөгжье гэвэл аюулгүй байдлаа хангах, аюулгүй байя гэвэл хөгжих ёстой” гэсэн зарчим үйлчилж эхлээд байна.
Ингэж аюулгүй байдлын тухай шинэ дүр зураг, хандлага бий болоход дараах нөхцөл байдал, олон улсын харилцаанд гарсан өөрчлөлт, үйл явдлууд нөлөөлж байгаа юм.
- Терроризм нь аюулын цоо шинэ хэлбэр биш боловч шинэ зуун гарснаас хойш хамрах хүрээ, үйлдэл, давтамж нь илэрхий нэмэгдсэн. Ялангуяа 9/11- ний халдлага нь терроризм дэлхий дахинд бодит аюул болсныг илтгээд зогсоогүй олон улсын харилцааны системд өөрчлөлт гаргасан үйл явдал болсон. Алив улс орон хэдий өндөр хөгжилтэй байлаа ч аюулгүй байдлаа дангаараа хангах боломжгүй болох нь улам бүр ойлгомжтой болсоор байна.
- Үй олноор хөнөөх зэвсэг- ээс бүрмөсөн ангижрах хүн төрөлхтний мөрөөдөл биелэхэд хол хэвээрээ байна. Ялангуяа цөмийн зэвсгийг хорогдуулах, үл дэлгэрүүлэх тал дээр бодитой алхам хийгдээгүйгээр үл барам зарим нэг улс ихээхэн ач холбогдол өгч, цөмийн зэвсэгтэй болохоор ил далдаар зүтгэж, шашны фундаменталист, экстремист, террористуудын гарт ч цөмийн зэвсэг орж болзошгүй байна. Одоогоор 5 улс цөмийн зэвсэгтэйгээ албан ёсоор мэдэгдэж, (АНУ, ОХУ, БНХАУ, Их Британи, Франц), 3 улс цөмийн зэвсэгтэйгээ хүлээн зөвшөөрсөн (Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос), 1 улс цөмийн зэвсэгтэй нь тогтоогдсон (Израйль) бол Иран, Сири, Саудын Араб ийм зэвсэгтэй болохоор хөтөлбөр хэрэгжүүлж байж болзошгүй байна.
- Хүрээлэн буй орчны бохирдол нь түүхий эдийн төлөөх тэмцэл – тэй давхцан шинэ зууны тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Байнга өсөн нэмэгдэж буй эрчим хүч, түүхий эдийн эрэлт, байгалийн баялгийн жигд бус тархалт, шавхагдаж буй нөөцөөс үүдэн дэлхий нийтийг хамарсан түүхий эдийн төлөөх тэмцэл урьд өмнөхөөс эрчимжиж, зарим тохиолдолд шууд зөрчил тэмцэлд хүргэж байна. Стратегийн ач холбогдолтой газрын тос, байгалийн хий, уран зэрэг түүхий эдийг захиран зарцуулах, баталгаатай эх үүсвэртэй болохын төлөөх тэмцэл өрнөж байна. Аж үйлдвэржсэн АНУ, Япон, ЕХ- ны орнуудын араас Хятад, Энэтхэг, Бразил зэрэг түүхий эдийн асар том хэрэглэгчид энэхүү тэмцлийн талбарт хүч түрэн орж ирлээ. Аж үйлдвэрийн хөгжил, хотжилт, байгалийн нөөц ашиглалтаас улбаатай байгаль орчны бохирдол, цөлжилт, усны нөөцийн хомсдол зэрэг сөрөг үзэгдлүүд бий боллоо.
- Интернет, харилцаа холбооны сүлжээ - ний тусламжтайгаар мэдээллийг асар богино хугацаанд, хил хязгаарыг үл харгалзан өргөн уудам орон зайд хүргэх болсноор хөгжлийн шинэ шатыг авчирсан ч аюул, эрсдэл нь мөн тэр хэмжээгээр их ажээ. Интернет сүлжээг ашиглан захиргаа, аж үйлдвэр, бизнесийн нууцад нэвтрэх, хорлон сүйтгэхээс эхлээд зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээ бий болох хүртэл олон олон эрсдэл дагуулж, мэдээллийн технологийн эмзэг байдлыг өсгөж байна. Орчин үеийн мэдээлэл, харилцаа холбооны шинэ хэлбэрүүдийг ашиглан нийгмийг асар богино хугацаанд хөдөлгөөнд оруулж болох, дэлхийн аль нэг өнцөгт болж байгаа үйл явдал хэр түргэн түгэн дэлгэрч, эрсдэл хоромхон зуур аюул болох боломжтой болсныг Арабын орнуудад болсон үйл явдал тод харууллаа.
- Олон улсын харилцаан дахь АНУ-ын манлайлал улам эргэлзээтэй болсоор байна. 1990- ээд оноос хойшхи олон улсын харилцаанд АНУ дангаараа ноёрхох, дэлхий дахины аюулгүй байдлыг хангах гол хүчин болох боломж, сорилт тулгарсан ч үүнийг бүрэн дүүрэн ашигласан тууштай гадаад бодлого, аюулгүй байдлаа хангах арга хэрэгслүүдийг хэрэгжүүлж чадаагүй байсаар 9/1 - тэй золгосон. Энэ үйл явдлаас хойш олон улсын терроризмтой тэмцэх, улмаар аюулгүй байдлаа хангах, нөлөөний хүрээгээ тэлэх, олон улсын харилцааны гол тоглогч байх бодлогыг идэвхтэй явуулсан ч гадаад бодлогодоо хэт анхаарал хандуулж, батлан хамгаалах, цэрэг дайны салбарт асар их хөрөнгө зарцуулсан зэргээс улс орны дотоод асуудлууд нь орхигдон, эдийн засаг нь аажмаар суларсан үед банк, санхүүгийн хямрал цохилт болж эцэстээ “pax americana” ганхаад байна.
- Орос, Хятадын зүгээс их гүрний байр сууриа эргүүлэн авах санаархал биелэж эхэллээ. Байгалийн баялаг, түүхий эдийн нөөцдөө түшиглэн Орос улс дэлхийн хүчирхэг их гүрний байр сууриа эргүүлэн авахаар шамдаж байна. Ялангуяа хуучин ЗХУ- ын бүрэлдэхүүнд байсан улсуудаар нөлөөний хүрээгээ эргүүлэн тогтоох, Европыг түүхий эд, газрын тос, байгалийн хийн хараат болгох, хүчирхэгжиж буй Хятадтай стратегийн түвшинд түншлэх бодлого баримталж байна. АНУ, Европт нүүрлээд байгаа санхүүгийн хямрал энэ хоёр улсад хүндээр тусаж байгаа ч улс төр, аюулгүй байдлын салбарт нөлөөгөө улам нэмэгдүүлж, хямралыг боломж болгон, хожоотой гарахаар чармайж байгаа. Өөрөөр хэлбэл АНУ-ын манлайлал сулрахын хэрээр олон улсын тавцанд шинэ манлайлагч гарч ирэн бололцоо бий болж байна гэсэн үг юм.
- Дэлхийн хамтын нийгэмлэгийн байр суурь, ач холбогдол суларч эхэллээ. Даян дэлхийд энх тайвныг тогтоох, сахиулахаар хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц байгууллага бол НҮБ юм. Хамгийн олон орныг өөртөө нэгтгэсэн ч улс бүр өөр өөрийн ашиг сонирхлыг урьтал болгох тул аливаа шийдвэр гаргах зам нь ээдрээтэй бөгөөд удаашралтай. Аюулгүй байдал, цэрэг дайны чухал асуудлаар шийдвэр гаргах эрх Аюулгүйн Зөвлөлд л байх боловч тэнд мөн л их гүрнүүдийн сонирхлын зөрчил явагдаж, гаргасан шийдвэр нь төдий л хүчтэй хэрэгжиж чадахгүй байна. Энхийг сахиулах үйл ажиллагаанд НҮБ-аас гадна бүс нутгийн цэргийн эвслийн байгууллага НАТО татагдан орсноор аюулгүй байдлыг сахиулах төвлөрсөн бүтэц задарч, цаашлаад НҮБ- ийн энхийг сахиулах хүчний ач холбогдол буурахад хүргэж болзошгүй.
- НАТО нь угтаа улс орнууд хамтарч аюулгүй байдлаа хангахаар нэгдсэн бүс нутгийн байгууллага боловч сүүлийн үед үйл ажиллагаа нь ихээхэн өргөжиж, хамрах хүрээ нь тэлсээр байна. Зүүн Европ төдийгүй Ази, Номхон далайн орнуудаас ч НАТО- той харилцаагаа хөгжүүлэх сонирхол байгаа нь ирээдүйд энэ байгууллага олон улсын аюулгүй байдалд чухал үүрэг гүйцэтгэх болно гэсэн таамгийг бий болгож байна.
Олон улсын харилцааны шинж чанар өөрчлөгдсөн ч Монгол Улсын хувьд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа ханган, үндэсний эрх ашгаа урьтал болгох нь тодорхой. Энэ үндсэн дээр Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулж байна. Цэргийн хүчээр түрэмгийлэх аюулын магадлал багассан ч Монгол Улс их гүрнүүдийн геополитик, эдийн засгийн ашиг сонирхлын уулзварт байсаар байна.
- Монгол Улс юун түрүүнд хөрш хоёр их гүрэнтэйгээ адил тэнцвэртэй, найрсаг харилцааг эрхэмлэхийн зэрэгцээ гуравдагч хүчин зүйлийг тулгуур болгохыг аюулгүй байдлын бодлогодоо үндсэн чиг баримжаа болгосон.
- Хөрш хоёр орны тогтвортой, бүрэн бүтэн байдал,тэдгээрээс дэлхийн бусад орнууд, ялангуяа манай “гуравдагч хөршүүд”- тэй сайн харилцаатай байх нь манай улсын аюулгүй байдлын нэг чухал хүчин зүйл юм.
- Монгол Улс энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгаа нь аюулгүй байдлаа улс төр, дипломатын аргаар хамгаалж буй нэг хэлбэр бөгөөд олон улсын хэмжээнд нэр хүндээ өсгөх, олон улсын тэр дундаа бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зэрэг давхар ач холбогдолтой.
- Олон улсын аюулгүй байдлыг баталгаажуулах асуудлаар олон улсын байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллах бодлого баримталж байна. НАТО- той харилцаагаа хөгжүүлэхээр зорьж байна. Жишээ нь, өнгөрсөн жил Брюсселд болсон НАТO-гийн дээд хэмжээний уулзалтанд Монгол Улсын Ерөнхийлөгч оролсон. ШХАБ-д ажиглагчийн статустай байж байнгын харилцаатай байгаа. Харин энэ байгууллагад нэгдэн орох асуудалд нэлээд болгоомжтой хандаж байна. Ирээдүйд эдгээр байгууллага өмнөх системийн үеийн НАТО болон Варшавын гэрээний байгууллага шиг сөргөлдсөн байдалтай эвсэл болоход хүрвэл Монгол Улс аль ч талд нь орохгүй, төвийг сахисан бодлогоо тууштай баримтална.
- Цөмийн болон үй олноор хөнөөх бусад зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөө байж нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан нь аюулгүй байдлаа олон улсын эрх зүйн аргаар хангах чухал алхам болсон төдийгүй дэлхий нийтийг энэ үйлсэд үлгэрлэн дагуулж, нэр хүндээ өсгөсөн оновчтой алхам болсон билээ.
- Бүс нутагт аюулгүй байдлыг бэхжүүлэхийн төлөө идэвх чармайлт гаргах нь эргээд манай улс аюулгүй байдлаа хангахад чухал нөлөөтэй. Ялангуяа зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцийг дэмжих, оролцох, энэ бүс нутагт аюулгүй байдлын асуудлаар зууч хийх өргөн боломж байгаа билээ.
bekv
баясаа
ok
haliunaa
i
i
i
Зочин
Putin
Зочин
Barilgachin
Зочин
emee
сэр
Zaaval unshaarai
Byy mart
Зочин
Zochin
Зочин
delgermaa
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Мгл
Энхбаярын баз
zochin
obama
batuba
ШХАБ
Болиосой энэ Дойлуур овгтой Бүүбур
kkk
SDFGBN
BI
BI
BI
Maastricht
Maastricht
Maastricht
хуулдаг бас гүтгэдэг
ИЙМ ШИЗОГООР ҮГ ХЭЛҮҮЛЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ
ИЙМ ШИЗОГООР ҮГ ХЭЛҮҮЛЖ БАЙХ Ч ГЭЖ ДЭЭ
202. 170. 80. *** бол Бүүбур өөрөө
зочин
ЭРДЭНЭТ
Зочин
asuult
nom
Nyamka
Aso
zochin
Зочин
zochin
zochin
àëòàà
hand
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bayarkhuu
Зочин
gaixchlaa
хаашаа явж бна вэ
Баабраа үүнийг юу гэж ойлгох вэ
hmmm
zochin
Зочин
Boldoo
TGT
Зочин
Зочин
Зочин
Зочин
саак
саак
Attila
нэг хүн
нэг хүн
jargalan
Зочин
Зочин