БАТТУЛГА САЙД НАМЫН НӨХДИЙНХӨӨ ӨМНӨӨС ДАХИАД НЭГ ДУГТАРВАЛ...
Муу мэхээр унагаснаас сайн дугтар, бяртай байгаа бол цус амтагдтал нь дугтар гэж бөхчүүд ярьдаг юм гэнэ билээ.
Муу мэхээр унагаснаас сайн дугтар, бяртай байгаа бол цус амтагдтал нь дугтар гэж бөхчүүд ярьдаг юм гэнэ билээ. Улс төрийн хувьд Ардчилсан нам дотроо “Алтан гадас”-ынхантай өрсөлдөхүйц хүчтэй том бүлэглэл нь МоАХ. Х.Баттулга тус бүлэглэлийг тэргүүлдэг. Албан тушаалаараа ч, санхүүгийн чадлаараа ч, бодлого, мэдрэмжээрээ ч аргагүй л бяртай яваа. Бас муу муухай болгонтой эвлэрээд сайдын цалинд хорогдоод суудалтайгаа зууралдаад байхгүй нэгэн гэж бодогддог. МАН-ын Засгийн газарт ямар ч дэмжлэггүй олзны генерал шиг газар шорооны ажилд зарагдаж хүний эрхэнд зовж явснаас, хэдэн партизануудаа удирдаад өөрийн эрхээр жаргаж сонгуульд орвол өлзийтэй гэдгийг мэдэхтэйгээ. Тэрээр гурван жил дуугүй, ажилч шоргоолж шиг явснаа гэнэтхэн хамтарсан Засгийн газрыг, намын даргатайгаа ташралдуулан зөөлөн дугтарч түншив. Ардчилсан намын “Алтангадасынхан” цочиж байна гэж жигтэйхэн. Харин Засгийн газар энэ зайлбал зайлаг, нэг сайдын орон тоо онгойно гэсэн юм шиг тайван байна. Баттулга дугтарч үзэхдээ хоёр зорилго санасан байж магадгүй. МАН-ын Засгийн газрыг үлдсэн хугацаанд нугас, загас шиг дуулгавартай болгох гэж, Баттулгын удирдаж байгаа яамыг хөрөнгө санхүүгийн талаар хавчиж шоовдорлохгүй, бодлогоо тууштай дэмжүүлэх гэж. Зөвхөн үүнийг л хүссэн бол Баттулга дахин дугтрахгүй ингэсхийгээд зогсоно. Хэрвээ Ардчилсан намыг сонгуульд удирдан орох \намын дарга болох\ холын биш хойтонгийн санаа өвөрлөсөн бол тэр дахиад дугтарна. Мэхээ гүйцээнэ. Бөхөөр зүйрлэвэл зайлаад дугтарна. Ардчилсан намаа Засгийн газраас зайлуулж, намын их хуралд хүргэнэ. Зүгээр аяархан дугтарахад ингэтлээ цочиж байгаа юм чинь “зайлаатай тугтарахад” Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг тэсэхгүй л болов уу. Баттулга аргагүй л мэдрэмж тооцоогоор анхны мэхээ их зөв цаг эгзэгтэй үед хийсэн. Он гарчихвал, сонгуулийн хууль батлагдчихвал тэгээд л өнгөрөө гэсэн үг. Эрх баригч МАН болохоор бид ийм юм ард түмэндээ өгсөн гээд сонгуулийн ажлаа эхэлчихээд яралзаж явахад, Ардчилсан нам, Н.Алтанхуягийн дараагаар намын дарга нь би, чи гээд уралцаж явсаар байгаад сонгуультай тулна. Үүнийг тооцсон болов уу. МАН-ын томчууд, Алтангадасын томчууд сэтгүүлчдийн бичдэгээр сонгуульд нэг том түрийвчтэй орно. Энэ түрийвчинд наад зах нь Ардчилсан намын ҮЗХороог, цаашилбал Ардчилсан намын их хурлын төлөөлөгчдийг ч худалдаад авчихаар тоймгүй их мөнгө бий. Ирэх сонгуульд МАН, АН хоёр ил өрсөлдөөд далд тэврэлцээд ороход үндэсний болоод гадаадын хөрөнгөтнүүд МАН, АН хоёрыг адилхан санхүүжүүлнэ. Хэрвээ Алтангадасынхантай дайн зарлахдаа тулах юм бол улс төрийн түрийвчээ алдана гэсэн үг. Ардчилсан нам талдаа бол хөрөнгийн чадвартай ганц нь Баттулга өөрөө, хоёр гурван хүн бий. Хөрөнгө сайтай, хүний тоо цөөтэй “Алтангадсынхан” МАН-аас салахгүй болохоор дотоодын “дайсан” нэмэгдэнэ гэдгийг бас тооцсон болов уу. Ирэх сонгуулийн дүнгээр АН ялагдаж өнөөгийн суудлаа 27-оос цөөрүүлбэл АН-ын даргын суудал Баттулгад бэлэн байгаа. Ардчилсан намын Засгийн газраас гарсан сайдуудын суудал дээр очихыг зүүдэлж яваа, дангаараа засгийн газраа байгуулахын хүслэнт МАН-ын цөөхөн нөхдийн кноп бий. Ардчилсан нам дотор бол анхнаасаа хамтарсан Засгийн газарт орох нь буруу гэж гүрийсэн З.Энхболд тэргүүтэй “Ардчилсан хүчний холбоо”, “Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин тэргүүтэй ”Залуучуудын бүлэг”, С.Эрдэнэ, портуна Батбаяр зэрэг Н.Алтанхуяг даргыгаа унхиагүй урагшгүй гэж голсон партизан лидерүүд дуун дээр дэмжинэ. Харин Э.Бат-Үүл яах бол. Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн амыг харна. Ардчилсан намын рейтинг дээд тал нь 15 хувьтай яваа. Намын дарга Н.Алтанхуяг гэхэд арван хувьтай яваа нь олон тандалтаар батлагдсан маргашгүй үнэн. Гэвч Ерөнхийлөгчтэй намд бол 8-10 хувийн рейтинг автоматаар нэмэгддэг олон улсын жишиг бий. 20-иос дээш хувь авах том нам дарга нь хэн байх нь чухал биш авдаг суудлаа л авдаг гэдгийг Н.Алтанхуяг сайн мэднэ.
Нэг компанийн юмуу, нэг хүний жижиг намуудыг намын даргын рейтинг голлож намын дарга нь намаа авч явдаг бол, том намын хувьд намын даргын рейтинг чухал биш нам нь даргаа чирч гаргадаг. Энэ тохиолдолд намын нэр хүнд Ерөнхийлөгч дээр давхацдаг. Ардчилсан Ерөнхийлөгчтэй нам гэж ард түмэнч, гадаад орнуудад ч танигдсан. Улс төрийн цагийн байдал иймэрхүү болохоор л засаг огцорч дараагийн Засгийн газрыг байгуулж чадахгүйд хүртлээ бужигнуулж сонгуульд ордог муу мэхийн зовлонг Ерөнхийлөгч өөр дээрээ үзсэн болохоор Баттулгыг одоо шийдсэн мэхээ гүйцээдэг цаг гэж нүдээ ирмэх нь юу л бол. Тэгэхээр Бат-Үүлийн кноп бас дээд хүний байр суурийг дагаад хувирнаа. Н.Алтанхуяг үүнийг мэддэгтээ “Таныгаа Ерөнхийлөгч болгосон намайгаа бодоорой” гээд давхар зуурчихна. Баттулга их, бүүр сайн нягталж бодсон л байгаадаа.Зам тээврийн сайдын хэлж байгаа баримт бол харин ч сонгуулиас илүү ноцтой юм билээ. Нүүрс зөөж хил давуулдаг хэдхэн аж ахуйн нэгж байдаг. Тэд энгүй том луйвар хийснийг мэргэжлийн яамны сайд тооцож, мэдээлж байна билээ. Албан ёсны контробанд /хууль бус худалдаа, хил давуулсан наймаа/ хийж том мөнгө унагадаг бүлэглэлийн тухай Баттулга сайдын мэдээллийг анзаарахгүй байхын аргагүй. Энэ бүлэглэл нэг тонн нүүрснээс 40 ам.доллар унагаж хөлгүй их хөлждөг байна. Нэг тонн нүүрснээс 40 ам.доллар унагаж түнштэйгээ хувааж авдаг бол 250 сая тонн нүүрснээс хэдэн ам.доллар унагаж болох вэ. Томоохон олон оронтой тооны машинтай, толгой сайтай бизнес тооцно уу гэхээс лав л уншигч, сэтгүүлч бид тоолоод чадахааргүй их мөнгө манай улс төрийн бүлэглэлийнхэн хийдэг байна. Нүүрс ачаад хил давуулахдаа хямдхан өгөх хуурамч гэрээ байгуулчихаад хилийн цаана очоод 40 ам.доллараар ахиулаад тооцдог заль бол бараа ачаад гаалиар гарсан хүн болгоны мэддэг хуучин арга. 2003 онд Монголын бүх хар төмрийг Хятад руу гаргасан даа. Тэр луйварчид Монголын гааль дээр төмрийг хар тугалга гэж бүртгүүлчхээд л Хятадад очоод ган төмрийн үнээр тушаачихдаг. Зөрүү мөнгөө шуудайлж ирээд хил гаалийнхан, намын дарга, нэр дэвшигч бүгдээрээ нийлээд сайхан хуваагаад авчихсан байсан юм. Хар тугалга хар төмөр болсон баримт нь Хятадын гаалийн мэдүүлгээс гараад ирсэн байдаг. Би үүнийг дөрвөн сар хөөцөлдөж байж улсын төсөвт орох ёстой 107 тэрбум төгрөг авлигачдын хармаанд орсныг баримтаар нотолж ерөнхий прокурорт, цагдаад хүртэл өгч байсан. Харин сүүлдээ дээд хүний албан тушаал ажил хэргийн нэр хүндийг гутаасан гээд 111.2-оор шийтгүүлдэг байгаа. Төрийн хулгайчдын 107 тэрбумын контробандын хэргийг шалгах УИХ-ын ажлын хэсгийг хүртэл гаргасан. Ажлын хэсэг Хятадын гадаад яамнаас Монголоос ийм тонн хар төмөр ийм үнээр авсан гэдгийг тооцож тогтоож өгсөн бичиг УИХ-д ирүүлсэн байдаг. Энэ том контробандын хэргийг УИХ-ын гишүүн З.Энхболд тодорхой сайн мэднэ. Гэвч тэр үеийн цагдаа прокурор даанч яаж ч чадаагүй юм. Сэтгүүлч бол эрэн сурвалжилж бичдэг. Харин сайд үнэн баримтыг мэдээлдэг. Цагдаа прокурор тэднийг олж барьж шийтгэдэг байх ёстой юм. Баттулга сайд хоёр улсын хооронд мөнгө угаадаг бүлэглэлийн халуун мөрөөр орсондоо зориг орох учиртай. Энэ ард түмэн чинь тэнэг биш. Налайхын нэг тонн нүүрс одоо Цайз зах дээр 150 мянган төгрөг, нэг тор нүүрс 1000 төгрөг гэдгийг мэдэж байгаа. Тэгэхэд “Таван толгойн” коксжсон нүүрсээ хил давуулаад тонн тутмаас нь 40-өөд ам.доллар унагадаг гэдгийг мэдээд байгаа юм. Ард иргэд сонгогчид байгалийн баялгаа гадаадад огт өгөхгүй гэж харамлаагүй. Харин газрын баялгаа гадаадад үнэтэйхэн шиг өгч ашиг нь хэдхэн луйварчдын халаасанд биш улсад ороосой л гэж бухимдаад байгаа юм. /Уншигч олон харьцуулж үзэг, бод, тунгаа гэж Хятадын зах зээл дээр өнөөдрийн байдлаар зарагдаж байгаа нүүрсний дундаж үнийг хүснэгтээр толилуулав. Харин манай Таван толгойгоос нүүрс гаргаж байгаа аж ахуйн нэгжүүд 25 ам.доллараас 95 доллараар экспортын гэрээ хийжээ/. Баттулга сайд Засгийн газраасаа гарч байгаад намын дарга Н.Алтанхуягтайгаа хав дөрвөлжин золгоод журмын нөхдийнхөө нэрийн өмнөөс дахиад нэг дугтраад үзвэл яадаг бол...

Зочин
dashtserend
Зочин
zochin
àíàíä
Зочин
Зочин
ундрам
Сүүлийн 70 жилд
MAH фен
Боогий
Оджаргалын тэжээвэр
Зочин
huu
Unshigch
Зочин
Зочин
Зочин
online ih delguur
Зочин
Зочин
NB
далай
Зочин
Зочин
Зочин
Tulga saidiig demjine shuu
Luivarchin urvagchidad
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Tulga
б
Zochin
battulga
T.mongol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Shaardlaga
Shaardlaga
Od
Od
AN-iin unench demjigch
Зочин
Зочин
Зочин
ODod
Altantuya
Зочин
hehehe
ах
бас
бас
zochin
XAXAXA
demjigch
Зочин
Зочин
иргэн
иргэн
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
БАТТУЛГАД
oli
bold
Зочин
jenko
Зочин
Баагий
çî÷èí
çî÷èí
zochin
tsogoo
Зочин
Зочин
dorj