ДЭЭД ЗЭРЭГЛЭЛИЙН ХҮН
Тэр бол дээд зэрэглэлийн эрхэм.
Тэр бол дээд зэрэглэлийн эрхэм. Илүү гарах бодьгал үгүй. Харамсалтай нь дээд зэрэглэлийн эрхэмийн үгийг даанч цөөн хэдэн ухаантан нь л ойлгоно. Өдөр бүхэн, өглөө бүхэн, орой бүхэн тэр тэнэгүүдтэй харьцах дасгал хийнэ. Бүтэлтэй болдоггүй байх, дандаа тэнэгүүдтэй хэрэлдэнэ. Өнөө тэнэгүүд нь түүнийг дээд зэрэглэлийнх гэдийг ойлгохгүй “нийгмийн шаар” гэж зарлана. Тэнэгүүд шал хачин онигоондоо татаж унатлаа хөхрөнө. Харин дээд зэрэглэлийн хүн маань тэднийг гайхаж халаглана, гэлээ гээд нэмэргүй.
Хөтлөлцөж нялуурсан хосуудыг хараад шоолно, хөөрхийс таарсан таар шуудайнууд. Долоо хоногтоо нэг уулзаж үнгэлддэг байхдаа, төрх гундуу охин хэтэвч нимгэн хөвгүүн хайр дурлалаар үхсэнээ хийдэг байнаа. Энэ бол түүнийхээр доод зэрэглэлийн амьдрал. Нийтийн тээврийн автобусанд суухаасаа ч ичдэг, замын түгжрээнд доодсууд гацна. Ерөнхийлөгч, сайд, дарга нар мэт дээд зэрэглэлийн эрхэмүүд л урдаа хамгаалалттай бусдын замыг хааж сүнгэнэтэл давхина. Харин тэр дээд зэрэглэлийнх ч биш, бүүр хэт дээд зэрэглэлийнх учраас ингэж давхихыг хоосон жүжиг гэж ойлгодог, тиймээс алхдаг. Дээд зэрэглэлийн хоёр хөлөөрөө энэ доод ертөнцийг ариусгаж буй мэт ажин түжин намуухан алхална. Зуны цагт хөл нүцгэн гүйнэ, учир нь тэр өөртөө зохих дээд зэрэглэлийн гутлыг LV –ээс ч олоогүй. Угаасаа хайя ч гэж хичээгээгүй юм.
Хамгийн сүүлд хэзээ юунаас айж байснаа эргэцүүлнэ. Хэнээс ч юунаас ч айхаа больж дээ. Олоон жилийн өмнө хадмуудтайгаа танилцахдаа, бүүр олон жилийн өмнө ааш муутай багшид зодуулахдаа, түүнээс өмнөхөн дэнгийн эрвээхийнээс л айж байсан санагдана. Одоо бол ч Намбарын Энхбаяр, фургонтой цагдаа, зодоончин атмаан, хутгатай дээрэмчин, хувьсгалч Мангай, хувьсгалч Янгаа нарууд түүний хувьд доод зэрэглэлийн амьтас. Зурагтаар гардаг том улс төрчид кино жүжиг шиг л сэтгэлийн зугаа, амьдралаас даанч хол болохоор дэндүү чадалгүй амьтад. Харин тэр том болжээ, үнэхээр томорч. Зөвхөн түүний эргэн тойронд л жинхэнэ амьдрал өрнөдөг. Халаасанд нь банкны хуванцар карт биш жинхэнэ мөнгөн дэвсгэртүүд л бий. Тэр угаас жинхэнэ оргиналь юманд л дуртай. Ухаалаг ч байна уу хоцрогдсон ч байна уу гар утас түүнд хэрэггүй. Тэр утсаар ярьдаггүй, учир нь түүнд хэн нэгэн рүү залгаж гуйгаад байх дутуу юм үгүй. Хэтэрхий дээд зэрэглэлийн хүний ажил төрөл утастай утасгүй өөрөө бүтчихдэг ажээ.
Хорвоод уг нь эгэл жирийн төрсөн биз. Харин амьдрал түүнийг дээд зэрэглэлийн хүн болгосон. Хөдөлмөрлөх албагүй, нийгэм эдийн засаг, ОТ, ТТ түүнд огтоос падгүй, татвар төлөх тухай санахын ч хэрэггүй. Нэг өдөр гэмт хэрэг хийлээ гэхэд ерөөс харамсахгүй. Ерөөс харамсал, уй гуниг гэдэг түүнд огтын хамаагүй, тийм функцийг тархинаасаа арчин хаясан. Зөрөөд өнгөрөх үед хүмүүс уурыг нь хүргэчихгүй гэсэндээ зай барин болгоомжилдог. Нэг их атмаан биш л дээ, гэхдээ л хүмүүс түүнээс айдаг, болгоомжилдог, учир нь тэр дээд зэрэглэлийн хүн.
Хэтэрхий дээд зэрэглэлийн байх заримдаа тийм ч хүсмээр зүйл биш л дээ. Хүмүүс сүрдээд хэцүү, туслах гээд очиход дөлж зугтана, хайрлах гээд ширтэхэд харц буруулдаг. Эгэл ардуудын дунд орохыг хүсдэг ч одоо нэгэнт оройтжээ, өөрийнхөө дээд зэрэглэлийн амьдралдаа дасахаас аргагүй. Ер нь тэгээд ч хайр сэтгэл, шаналал зовлон бол доодсын тархинд л хуралддаг “өвчин”. Азаар тэр догдлол, тэмүүлэл гэх мэт утгагүй “нандин” мэдрэмжүүдээсээ эртхэн салсан. Өөрөө салъя гэсэнгүй дээд зэрэглэлийнх нь амьдрал аяндаа илүү дутуу зүйлсийг нь үгүй хийсэн, тэр нь ч дээр. Хайр дурлалыг мартсан учраас эрэгтэй эмэгтэй байх нь ч түүнд хамаагүй. Бие засах үедээ л ямар хүйстэйгээ санаад өнгөрдөг гэсэн. Эрэгтэй эмэгтэй хувцаслалтын ялгаа дээд зэрэглэлийн амьтанд ёстой огтын хамаагүй.
Тэр голсон, бүгдийг голсон. Яг л хаант улс, хайртай эхнэр хүүхдээ орхиод гарсан Сидхартха шиг. Найзууд нь түүний дээд зэрэглэлийн эрэмбэд нийцэхгүй болохоор үг нийлэхээ ч болив, эхнэр эсвэл нөхөр нь хэтэрхий онцгүй санагдаж ойртохыг ч хүссэнгүй, хүүхдүүдээ эсвэл эцэг эхээ хүртэл “доод зэргийн амьтан” гээд холдон одсон. Азаар өөрийг нь ойлгох дээд зэрэглэлийн хүмүүс Монголд олон ажээ. Баян хоосны ялгаа, ухаантай тэнэгийн ялгаа улам ихсээд ч байгаа юм шиг санагдах. Баян мөртлөө ухаантай хэтэрхий дээд зэрэглэлийн амьдралдаа сэтгэл хангалуун байдаг эсэхийг хэн хэрхэн мэдэх билээ. Баян хүн баян чигээрээ, тэнэг хүн тэнэг чигээрээ, ядуу хүн ядуу чигээрээ амьдрах нь нийгмийн хууль ч юм шиг түүнд санагдах. Тэр нэгэнт дээд зэрэглэлийн хүн болсон учраас улам л дээшилнэ үү гэхээс өөрөө хүсээд ч эгэл хүн болохгүй.
Өнгөрсөөн өнгөрсөн, тэр дээд зэрэглэлийн хүн. Энэ доод зэрэглэлийн ертөнц ч заримдаа өөрт нь багадах мэт. Тэнэгүүдтэй харьцах дасгалаа сайн хийхгүй бол тэнэгүүд түүнийг улам л ад үзэх юм, ямар ч хэцүү юм бэ дээ энэ хорвоо. Нэг шөнө харин тэнэгүүдтэй харьцах дасгалаа хэтрүүлж хийгээд ядраад унтаад өгсөн гэсэн, орцны үүдэнд. Орцны жижүүр тэрхүү дээд зэрэглэлийн амьтанд яаж ойртож зүрхлэх билээ дээ чааваас. Тэгээд тэр дахиж сэрээгүй, халаасанд нь Сүх жанжны зурагтай оригналь хэдэн дэвсгэрт бас дээд зэрэглэлийн рашаан тал шил үлджээ. Энэ рашаан, ариун рашааныхаа хүчээр тэр дээд зэрэглэлийн амьдралдаа умбанхан явдагсан, гудамжиндаа. Хоёр хүний бодол, хоёр мянган хүний бодол, хоёр сая хүний бодол ер нь ямар ч ялгаатай юм билээ. Өөрийнхөө санаагаар тэр хамгийн дээд зэрэглэлийн амьтан, бусад нь харц ардууд. Элбэгдорж ерөнхийлөгч доод гаралтай мугуйд амьтан, дээд зэрэглэлийнхний хүртдэг дээд тансаг рашааныг доод гаралтай үнээний сүүгээр сольсон гэсэн.

Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Аанхаад баяралаа
Зочин
Ж.Лувсандорж
buyanaa
Зочин
muujig
Цоомоо
Зочин
tankist
Nox
Nox
bbb
Зочин
Зочин
Зочин
mmmmm.........
Mundag
zohcin
oilgoloo
Цог
Зочин
Tuvsihn
Зочин
ene deed zeregleliin huniig tanih yum bn
heha
Зочин
ZA
Зочин
dalai
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
mendee
mendee
Зочин
moog
Зочин
Зочин
Тулгабат
jaka
jaka
Шүрээ
huuy
Battulga
HI
Зочин
Света
Зочин
Eebii
Жаргалсайхан
Зочин
Kakfa
Suld
Зочин
nasaa
Зочин
NB
Зочин