АРГО СТАЙЛААР ХӨЛЖИГТҮН
Монголын хамгийн мундаг маркетингчийг нэрлэ гэвэл та нар топ хэдэн компаниудынхаа костюм зангиагаар гангарсан амны фигуртэй, нүүрний буянтай залуусыг нэрлэх үү?
Монголын хамгийн мундаг маркетингчийг нэрлэ гэвэл та нар топ хэдэн компаниудынхаа костюм зангиагаар гангарсан амны фигуртэй, нүүрний буянтай залуусыг нэрлэх үү? Магадгүй л юм, гэхдээ одоохондоо Арго гэдэг хүнийг гүйцэх том маркетингч цөөхөн биз. Бод л доо, ямар ч орчин үеийн утас биш, ямар ч зугаатай аялал жуулчлал биш, ямар ч топ брэндийн хувцас биш зүгээр л шувууны зурагтай цаас, эрээнд хийсэн хуванцар зүйл гэх мэтхэнийг хөгжилтэй царайгаараа ятган олон ардад зарж чадаж байна. Хөдөлмөрлөсөнийхөө хирээр олж л байна даг, хөөрхийг бүү муулцгаа. Даахий бурхан зарж хүн хулхидлаа л гэх юм, эцсийн цист Даахий бурхан тэнгэрт байдаггүй гэж хэн нотлох юм, базарваани.
Даахий бурхан, таван хэлний толь бичиг эд нар чинь овоо үнэтэй шүү. Худалдан авагчид нь гучин мянгаар бурхан шүтээд ирээдүйд гурван саяыг олно гэсэн итгэлтэй байгаа. Харин яаж хөдөлмөрлөж, ямар ажил хийж амьдрах вэ гэдгээ мэдэхгүй, Даахий бурхан нь зохицуулаад өгчихнө, алзахгүй. Ядарсан гээд байгаа улсууд чинь мөнгөө төлөөд аваад, шүтээд итгээд байнаа. Эргэн тойронд чинь ийм л олон хүн амьдарцгаана, харамсалтай. Гэхдээ бас баярладаг юм, арай хэдхэн жилийн өмнө биднийг бараг ухаан сууж амжаагүй байхад яаж ерөнхийлөгч, томоохон сайд даргаар сонгогдчихоогүй юм бэ дээ Арго багш. Одоо ч оройтоогүй л дээ. МАХН, МҮАН хоёр бол түүнийг уриалгахан угтаж авна. Нөгөө Шинээгийн үзэл бодол ч бас Аргогийн ярьдаг “Хамаг монголын хар шүтээн“ юу юу ч билээдээ нэг юмтай их тохирдог билээ. Хөдөөгийн нэг бөглүү сумдын жижигхэн тойргийн жижигхэн мажоритар дээр бол Даахий бурханаа тарааж яваад гараад л ирнэ. Мөнгө амлаж болохгүйгээс биш гадаад хэлний олон ном, бурхан тахил, амьдралыг нь даатгах элдэв шүтээн тарааж болно. Аргог юунд нь буруутгах вэ, дээшээ тэмүүлж буй хүн. Ардуудыг ч юунд нь буруутгах билээ, амьдралаа сайжруулах гэж Даахий бурхандаа шүтэж буй юм.
Тэнэг хүн л биш бол гудамжинд хэвтэж буй мөнгийг тойроод гарахгүй. Түүнтэй адилаар хулхидаж мангартуулах олон хүн байсар атал мөнгө хийх боломжоо ашиглахгүй яахав. Авъяас хөдөлмөр Арго стайлаас доогуур үнэлэгдэж буй өнөөгийн нөхцөлд манайхны дэлхийн хэмжээнд хүрсэн нэг мэргэжил байна. Жагсагч. Мэргэжлийн жагсагч, хувьсгалч. Өөр оронд ийм мэргэжил байдаг ч юмуу бүү мэд. Алтны уурхайг эсэргүүцнэ, жагсана. Өнөөдүүл нь арга эвээр үзэж “битгий жагсаач” хэмээн бөөн мөнгө өгнө. Гудамжны талбараас гадна хэвлэлийн талбарт Арго стайлчид бас зөндөө. Мундаг мундаг сэтгүүлчид нь том дарга нарыг магтаж биш юмаа гэхэд муулж бичээгүйнхээ төлөө мөнгө аваад л. Сэтгүүлч бол Арго шиг ухаантай, харин нөгөө том дарга Даахий бурхан авч буй ард шиг мөнгөө төлнө. Хэд хоногийн өмнө бас нэг “бурхан” амилж том том баячуудыг байя гэтэл нь эрүүдэж алгадав аа. “Саааййййн бод” гэж хэлдэг нь харин үнэн шүү. Одоо ямар сюрприз барихыг хүлээж сууя. Зиндаа.мн сайт саяхан шилдэг улс төрчдийг тодруулж “тасарцан” Арго стайлын бизнес хийвээ. Нөгөө дүнкүү дарга нар нь доор ажилладаг хүмүүсээрээ санал нэмүүлүүлэх гэж их зовоосондоо. Нэг тойргийнх нь ардчилсан намын гар өөрөөс нь таван саналаар илүү гарангуут олон таньдаг хүмүүсээр санал өгүүлж, заримдаа бүүр олон хүнд нэгж тарааж баахан мэсэж явуулсан сурагтай. Манай хорин нэгэн аймаг, нийслэл хотын бүх дарга нар л тэгээ биз. Нэг мэсэжнээс 500 төгрөг унадаг гэвэл зиндаа.мн сайт овоо их мөнгө хийсээн, яаж ийм ухаан гараад байнаа, атаархмаар юм. Зүгээр л нэг сайтын санал асуулгыг сонгуулийн чинээ санадаг дүнкүү мөртлөө мөнгөтэй дарга нарын сэтгэл зүйгээр хөөрхөн тоглочихож байгаа юм. Одоо шинэ жил дөхөөд ирэхээр баахан шилдэгүүдийн санал асуулга явна, сайн ч мөнгө хийнэ биз. Энэ чинь л Арго стайл шүү дээ, тэнэг байдлыг нь далимдуулж мөнгө олох арга.
Манайхан тэнэгтээ биш л дээ, үзэж харж суралцаж л явна. Зөвхөн Монголд биш дэлхийн хаана ч гэсэн “сэргэлэн Арго” гараад л ирдэг. Саяхан л гэхэд Солонгосын төдийгүй дэлхийн “Арго багш” Мүүн гэгч эрхэм “Хүн гүрнээс гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам” гэгчийг хийж бужигнуулж бужигнуулж л явлаа, (явсан уу ер нь). Яахаараа ч “Хүн гүрэн” болчихдог юм. “Малну” гэж нэрлэдэг байсан бол “Мал гүрэн” болох юмуу хайшаа юм. Сүхбаатарын талбайг вокоор угааж пи ар хийсэн мөртлөө хотоор дүүрэн плокат нааж тонн тонн хог тарьсан нь сонин. Нээрээ энэ Мүүн гэгчийн тухай үнэнийг ойлгуулсан “Тойм” сэтгүүлийнхэндээ талархаж явдаг юм, үгүй бол хэчнээн ч хүн дагаж намирах байсан юм билээ, бодохоос ч жихүүцмээр.
Ер нь эргэцүүлж бодлоо, “яаж чухам Арго стайлаар амархан баяжих вэээээ” гэж, ерөөсөө олигтой санаа орж ирдэггүй. Гэтэл миний хүчин зүтгэж буй боловсролын салбарт Арго стайлын зөндөө арга байна шүү дээ. Чанаргүй хувийн дээд сургуулийн диплом Арго багшийн Даахий бурхан хоёр дүндээ дүн, шкафандаа хадгалж мөргөдөггүй юм бол үхсэнээ хийхэв, хайран мөнгө. Хэндээ мөнгөө өгөөд бурхнаа авна уу, диплом гэдэг гоё өнгөтэй цаасаа авна уу гэдэг хүний л дур. Харин тэр цаасных нь мөнгийг үнэнчээр хөдөлмөрлөж, татвараа төлсөн иргэдээс гаргах нь хамгийн тэнэг. Арго багшийн найзууд 76 дунд байсан бол Даахий бурхан худалдаж авах тал мөнгийг нь төрөөс даахсан, азгүй Арго амжиж УИХ –д орохгүй. Ичих юмгүй одоо бүгдээрээ Арго стайлаар АМЖИЖ хөлжигтүн. Манай улс их сайхан эрх чөлөөт ардчилсан. Бүх юм эмхэндээ орох гэж овоо олон жил бядан яваа. Удахгүй Арго стайл моодноос гарч авъяас, хөдөлмөр үнэлэгдэх цаг ирнэ гэдэгт итгэнэ, Монголчууд ухаан сууцгааж л байгаа байлгүй.
Эцэст нь, сонгуулиар хотын мандатыг хөдөөгийнхөөс илт цөөхөн байлгах гэж улайраад байгаа улсууд бүгдээрээ Арго стайлынхан, та нар шүү, та нар чаднаа, гоё шүү. Фаакан шээтүүд.

ayanga
zoko
oyuka
bold
xaxaxa
Grandeur
Зочин
Зочин
g
b
ulysses
Z
Зочин
Зочин
Zorge
sunny
Зочин
XOXO
Туяа
eldve
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
jg
sara
Зочин
Зочин
Зочин
82. 72. 117
Зочин
Фаакан шээтүүд.
Зочин
Зочин
Зочин
zoloo
Зочин
Barsbold
oldoh
Uurtai hun
Boldoo
Зочин
АРГОgiin zahialagt bichleg bn
Hohi ni
Зочин
Зочин
Halh
Mmm
Зочин
Зочин
Argo ingej heleh bsan
mergejil negt -s
Зочин
Зочин
Зочин
DORJ
Зочин
zochin
dkajhdkajs
dkajhdkajs
dkajhdkajs
hakunamatata
Зочин
Б.Б
HAHA
NB
Зочин
shark
star
Зочин
Зочин
ts
Зочин
87 оных
Зочин
Зочин
Зочин