Энэ 7 хоногт
-
Даваадорж
Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй
Оргилмаа
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу
-
Оргилмаа
Ерөнхийлөгч өө! ҮАБЗ-өөс утааны талаар онцгой анхаарч, Үндэсний хороо байгуулж өгөхийг онцгойлон хүсье!

Амьдад нь хайрлая
Дөнгөж хорин нас хүрч яваа залуу шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөн хоёр ч удаа хагалгаанд ороод тус нэмрийг эс олов.
Дөнгөж хорин нас хүрч яваа залуу шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөн хоёр ч удаа хагалгаанд ороод тус нэмрийг эс олов. Өвчин шанлалдаа хоёр нүд нь ширгэх шахсан залуу хүү сүүлчийн мөчөө хүлээн сайхан сэтгэлт сувилагчийн гарт асруулан хэвтэнэ. Түүний ээж нь олон жил хүүхэд гаргалгүй явж байгаад ганц энэ хүүгээ төрүүлжээ. Гэтэл тэр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлэх нь гарцаагүй болж ээжийгээ орхиод одоход ойрхон байгааг харахад зүрх зүсэгдэм өрөвдөлтэй. Насаараа хөрөнгө хүч сайтай явсан ч насны эцэст харж асрах олон хүүхэдгүй нэгэн эр хайртай ханийгаа орхин одоход бас л ойртжээ. Түүнийг арайхийн тэргэнцэр дээр суулган эмнэлгээс гаргаж байгаатай би таарлаа.
Энэ мэт амьдралынхаа сүүлчийн мөчийг хүлээн хэвтэх өвчтөнүүдийг хараад өөрийн эрхгүй сэтгэл тавгүйтэн тэднийг өрөвдөнө. Энэ бол Монголын хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний төвд асруулж буй хүмүүс. Энэ төв анх 1999 онд байгуулагджээ. Төвийн байгуулагдсан түүх ч миний сэтгэлийг хөдөлгөв. Хавдар судлалын үндэсний төвийн захирал хийж байсан Мөнхтайван эмч энэ төвийг үүсгэн байгуулжээ. Түүн дээр Баян–Өлгий аймгийн Шинэ Булган сумын аварга малчин нэгэн эр савны хорт хавдар туссан эхнэрээ авчирч. Эмэгтэй холын замд цус алдсаар ирсэн байна. Эмчилгээ авах нь нэгэнт оройтсон хөөрхий эмэгтэйг гэр рүү нь буцаахаас өөр аргагүй байдалд ороход нөхөр нь “Эхнэр минь замдаа цус алдаад ирсэн. Одоо замдаа энэ хүн дийлэхгүй шүү дээ” хэмээн нулимсаа дуслуулан Мөнхтайван эмчээс гуйж эмнэлэгтээ асарч сувилж өгөхийг хүсчээ. Мөнхтайван эмч ч манайд ийм хүмүүсийг асрах сувилах газар байдаггүй боловч 7 хоног эмнэлэгтээ хэвтүүлэн эмчилгээ сувилгаа хийн тайвшруулаад буцаажээ. Тэр эмэгтэй гэртээ харих замдаа цус их алдсанаас нас барсан ажээ.
Ийм л хүмүүсийн өвчин шаналалыг хөнгөвчлөх сувилгаа, арчилгааны газар зайлшгүй хэрэгтэй юм байна гээд Мөнхтайван эмч тухайн үедээ Соросын сангаас багахан хэмжээний төсөл аваад энэхүү төвийг нээжээ. Өнөөдөр энэ төв 16 хүн хэвтүүлэн сувилах ортой, 2 эмч, 11 сувилагчтай болж илааршуулах эмчилгээ авах найдваргүй болсон өвчтөнийг хэвтүүлж өвдөлт, зовиур шаналгааг нь хөнгөвчлөх сувилгаа, асаргааг үзүүлж байна.
Өнөөдөр Монголын хэмжээнд Христийн шашны Найдвар, Ивээл, Ногоон гэр гэх цөөхөн тооны хосписуудад бас ийм үйлчилгээ үзүүлдэг ажээ. Ер нь хорт хавдар тусаад эмчлэх найдваргүй болсон хүмүүсийн сүүлчийн мөч айдас, байнгын өвчин шаналлаар дүүрэн тул үхлийн хүнд үеийг нь хөнгөвчилж өгөх нь хүнлэг энэрэнгүйн гайхамшигт үйлс мөн. Эмчилгээгүй болсон хүмүүсийг эмч нар орон гэрт нь буцаадаг. Очоод гэрт нь өвчин намдаах эм тариа байхгүй, мэргэжлийн асаргаа сувилгаа байхгүй, сэтгэл зүйн хувьд зөвлөгөө өгөхгүй тул сүүлчийн мөчөө айдас хүйдсээр дүүрэн зовлон шаналал дунд өнгөрөөнө гэдэг өвчтэй хүнд төдийгүй ойр дотныхонд нь хүртэл маш хэцүү үе юм. Тиймээс хөгжсөн орнуудад энэ асуудлыг нийгмийн чухал асуудал болгон авч үзэж тусгайлсан арга барил бүхий эмчилгээ сувилгаа, сэтгэл зүйн болон хууль зүйн бүх чиглэлийн үйлчилгээ үзүүлэх, хангалттай эм тариагаар хангаж өгөх асуудлыг нь шийдэж өгдөг байна. Мөн дээр өгүүлсэн сайхан сэтгэлийн энэрлийн олон хосписууд үйл ажиллагаа явуулж, үхэж буй махан бие мөнх биш ч сүнс нь амьд гэдгийг ойлгуулан тайвшруулж, нас барах үеийн сэтгэлийн амгаланг нь бэлэглэж тусалдаг байна.
Өнгөрсөн Бямба гаригт ТВ 8 телевизээр явуулсан “Үнэ цэнэтэй яриа” нэвтрүүлэгт маань сэтгэл эмзэглүүлсэн энэ асуудалд анхаарал тавьж явдаг Монголын сайн санаат эмч нарын холбооны үүсгэн байгуулагч их эмч Л. Алтанхуяг оролцож бидэнтэй санал бодлоо солилцсон юм. Түүний ярьж буйгаар бол Монголд эм тариа хүрэлцээгүй учраас үүнийг төрийн бодлогод хүний эрхийн асуудлын хэмжээнд тусгаж оруулах хэрэгтэй гэж байна. Ялангуяа амьдралын бололцоо муутай, харж хандах ах дүүсгүй хүмүүст төрийн ивээл халамж тун чухал тул энэ үйлсэд хөрөнгө мөнгө босгох шаардлага ч их ажээ.
Үхэл гэдэг хэнийг ч тойрохгүй хувь заяа. Гэвч өвчин шаналал дунд зовсоор цаашид амьдрах боломжгүй болсноо мэдрэн амь тавих нь хэчнээн хүнд зовлон болохыг хэн ч ойлгож үзэх биз ээ.
Иймээс хамгийн их тусламж хэрэгтэй байгаа хүмүүстээ энэрлийн гараа сунган халамжлах нь төрийн үүрэг бөгөөд тэдний туулж буй энэ зовлон яахын аргагүй чухал асуудал мөн. Ингээд их яруу найрагчийнхаа хэлснээр амьддаа бие биенээ хайрлая хүмүүс ээ.

Манжаагийн Ичинноров
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зарим заримдагуудад
НОРГОВ
Zo
gun
Use your head
Зочин
Зочин
Зочин
delgermaa
Saihan
Муу Коммунист хүүхэн
Teneg
zochin
Зочин
зочин
Зочин
d temuujin
stone
usa
Зочин