ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ ХОРВАТАД АЙЛЧИЛЖ БАЙНА
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали улс дахь айлчлалаа өндөрлөөд Бүгд найрамдах Хорват улсад айлчлалаа эхлүүллээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали улс дахь айлчлалаа өндөрлөөд Бүгд найрамдах Хорват улсад айлчлалаа эхлүүллээ. Дэлхийн эртний түүхтэй Загреб хот дахь Ерөнхийлөгчийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтах арга хэмжээ болсны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч И.Иосипович нар ганцаарчлан уулзаж, улмаар албан ёсны хэлэлцээртээ орсон юм. Монголчуудын их байлдан дагуулалтын үед тухайн үедээ Хорватыг эзэмшилдээ байлгаж байсан Унгарын хаан Бэлаг монгол цэргүүд хаан ширээнээс нь унагахад Унгарын хаан Загреб руу зугтан амь мултарч байсан гэдэг. Хорватын язгууртнууд эзэн хаандаа тусалж, харин Их Монголын хаан нэхүүл цэргүүдээ Загреб руу илгээж байсан түүх манай хоёр улсын түүхэнд үлджээ. Харин энэ удаад аль аль нь ерээд онд нэг нь тусгаар тогтнолоо тунхаглаж нөгөө нь ардчилсан замналаар явахаа дэлхий дахинд зарлаж байсан хоёр улсын Ерөнхийлөгч нар уулзаж байна.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Хорват Улсад хийж буй энэхүү анхны айлчлал нь Хорват Улсын тусгаар тогтнолын 20 жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойтой давхцаж байна. Эдгээр чухал ой давхацсан цаг үед тантай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцож байгаадаа баяртай байна. Монгол Улс, Хорват Улстай тогтоосон ардчиллын үнэт зүйлст тулгуурласан найрсаг харилцаагаа улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна" хэмээн Хорватын Ерөнхийлөгч И.Иосипович хэлсэн бол манай Ерөнхийлөгч "Хорват Улс богино хугацаанд улс орноо хөгжүүлэх үйлст амжилт олж, олон улсын тавцанд нэр хүнд нь улам дээшилж, улмаар Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд Монголын ард түмэн баяр хүргэж байна" хэмээсэн юм. Сүүлийн үед Хорват олон улсын тавцанд маш их нэр хүндтэй байгаа талаар гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон билээ. Нөгөө талаас эдийн засгийн хувьд тун хурдацтай байгаа бөгөөд хөгжлөөрөө хуучин Югославын холбооны улсуудаас Словенийн дараа ордог ч удахгүй тэргүүлнэ гэж ажиглагчид онцолж байгаа юм байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "2008 онд БНХорват Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр орны харилцааг хөгжүүлэх, дээд хэмжээний яриа хэлэлцээний эхлэлийг тавьсан билээ. Хорват Улс удахгүй Европын холбооны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд баяр хүргэе. Монгол Улс, Европын холбооны харилцаа түншлэлийн хэмжээнд хүрч эрчимжиж байна. Манай улс Европын стандартыг Монголд нутагшуулахаар ажиллаж байна. Энэ чиглэлээр та бүхнээс туршлага судлахад дэмжлэг үзүүлэхийг хүсье" хэмээн уулзалтын үеэр онцолж байсан. Манай хоёр орны хувьд ашигт малтмал, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал гээд хамтран ажиллах салбар нэлээд бий гэж үздэг" гэснийг нь Ерөнхийлөгч И.Иосипович дэмжээд "Мөн бидний харилцааг хөгжүүлэхэд боловсролын салбарын хамтын ажиллагаа чухал. Манай оронд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиуд байдаг бөгөөд бид танай талаас хөдөө аж ахуйн инженер, технологийн чиглэлээр оюутан сургахад бэлэн байна. Түүнчлэн аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах бүрэн боломжтой. Манай улс жил бүр 10 сая жуулчин хүлээн авч байна" гэсэн юм. Хорват нь газар нутгийн хувьд манайхаас хэдэн арав дахин бага харин хүн амын хувьд 4.4 сая хүн амтай улс юм.
Хэдийгээр цөөхөн хүн амтай ч дэлхийд алдартай тамирчид олонтой. Сагс, хөлбөмбөг, газрын теннисний төрөлд өндөр амжилт үзүүлж ирсэн бөгөөд улаан шоотой төрийн далбааг нь мэдэхгүй хүмүүс ховор.
Хорватын хувьд 2013 онд Европын холбооны бүрэн эрхт улс болох бөгөөд аялал жуулчлал маш их хөгжсөн гэгддэг газар. Өөрөөр хэлбэл Европын хүн амын гурван хүний хоёр нь Хорватад ирж үзсэн байдаг байна. Гэхдээ хямд зардалтай гэдгээрээ онцлог учраас мөнгөн дүн нь их биш гэх нь байдаг ажээ. Тийм хэдий ч аялал жуулчлалаар олсон орлогоо хүн амдаа хуваахаар жилд нэг хүн 1000 евро ногддог байна.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа хүрээнд тус улсын парламентын дарга Лука Бебич, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор нартай уулзаж, эм бэлдмэл вакцин тарилгын үйлдвэрлэлтээрээ бүс нутагтаа алдартай "Ветерина" компаниар зочилно.

Dood taliin ezend
Зочин
salhiwch agaarjuulalt
Зочин
Зочин
Зочин
Зочин
WHORE
WHORE
Зочин
өртэй аймхай эргүүтсэн монголчуудаа
Зочин
Зочин
ЭБИ ХЭНЭЭТЭН
Зочин
dagaltagz
buyanjargal
Лондон
бө
haha
Зочин
Зочин
Зочин