ТӨР ТАРХИ УГААСААР Л...
Улс төр, эдийн засгийн амьдралд болоод өнгөрсөн үйл явдлуудын тухай нөхөн мэдэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн долоо хоногийн тойм нэвтрүүлгийг олон хүн үздэг.
Улс төр, эдийн засгийн амьдралд болоод өнгөрсөн үйл явдлуудын тухай нөхөн мэдэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн долоо хоногийн тойм нэвтрүүлгийг олон хүн үздэг. Өнгөрсөн ням гаригт Ерөнхий сайд, Их хурлын дарга хоёр 2012 оны улсын төсвийн зардлыг нэмж, 60-аас дээш настай болон хөгжлийн бэрхшээлтэй бүх иргэнд нэг нэг сая төгрөг, бүх оюутанд сургалтын төлбөрийг олгох, олон хүнд түмэн халамж хавтгайруулан түгээх болсноо дуу дуугаа авалцан мэдэгдлээ. Бараг л ийм өглөгч манай намын төлөө саналаа бэлдэж байгаарай гэж хэлчих шахав. Монгол Улс ганц төр засгаас бүрддэггүй. Хувийн хэвшил, иргэдийн төлөөллөөс өөр санал бодолтой хүн байхгүй гэж үү. Олон нийтийн саналыг “харуулж” байгаа нь тэр гэж гудмаар алхаж буй гурав дөрвөн хүнээс асуусан болж гурилдахыг эс тооцвол иргэдийн, иргэний нийгмийн (мэдээлэлтэй иргэдийн) дуу хоолой ММ-ээр улам бүр бага болж байна. ММ агентлаг ихэнхдээ төр засгийн удирдлагуудыг л харуулж, тэд хаана явж, юу ярьсныг л үр гэлж сурталчилж байгаа нь социализмын үеийг санагдуулсаар байна. Төр, засгийн удирдлагуудын хэлж ярьж байгаа бүхэн үнэмлэхүй үнэн биш гэдгийг мэдмээр дээ.
МҮОНРТ үнэхээр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл мөн л юм бол холбогдох бүх талуудын санал бодлыг асуудал бүрээр гаргах ёстой. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ) нь 2005 оны хуулиараа бол уг нь улс төрийн байгууллага байх ёсгүй. Гэтэл энэ байгууллагын зохион байгуулалт, бүтцийг нь нарийвчлан харвал МҮОН Телевиз, МҮОН Радио хоёроосоо гадна “ММ” агентлаг гэж тусгай нэгж байх юм. Энэ нэгж нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хамгийн зүрх нь болсон мэдээ, мэдээллийг хариуцан бэлдэж цацдаг бөгөөд үндэсний олон нийтийн ч биш, радио ч биш, телевиз ч биш, онцгой бүтэц бололтой. ММ агентлаг нь төрийн эрх баригчдыг магтан дуулагч, тэдний улс төр, үзэл суртлын штаб болсон хэвээрээ байгааг ардчилсан Монголын иргэд бид өнөөдөр юу гэж ойлгох вэ? Ямар ч гэсэн ММ нь онцгой цаг, орчныг эзэлж байгаа хэвлэл мэдээллийн бие даасан вант улс байсан хэвээрээ.
Парламентын цаг буюу Их хурлын гишүүдийн индэр, Нээлттэй засаг буюу Засгийн газрын, “Сүлд” хөтөлбөр буюу Ерөнхийлөгчийн тусгай эрх мэдэлтэй, статустай нэвтрүүлэг долоо хоног бүр оргил цагуудаар, үндэсний мэдээтэй хоршин тэд нийг сурталчилж, иргэдийнхээ тархийг нэг өнцгөөс угаасаар байна. “Ярилцъя” гэдэг нэвтрүүлэг ч бас л дарга нарыг ихэнхдээ оролцуулсан, Монголын иргэдийн судалгаа, мэдээлэлтэй дуу хоолой мэдээж болж чадахгүй байна. “Иргэний индэр” ч гэх юм уу, иргэний нийгмийн төлөөлөл удирдан явуулдаг нэг цагийн нэвтрүүлэг яагаад байж болохгүй гэж? Энэ тухай иргэд биднийг “төлөөлөөд” МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлд суугаа хүмүүс яагаад ярихгүй байна вэ? Зөвхөн улстөрчид, дарга нарыг сурталчилж байгаа, олон нийтийн бус “ММ” агентлаг уг нь бол хэвлэл мэдээллийн хараат бус байх зарчимд хамгийн тэргүүнд нийцсэн байх ёстой.
Энэ байгууллагын удирдлагууд Английн BBC, Японы NHK зэрэг нэр хүндтэй байгууллагуудаар явж туршлага судлан, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл яаж ажиллах ёстойг сурахаараа нэг болсон. BBC өөрийн гол үүргээ мэдээлэх, боловсрох болон хөгжөөн цэнгээх замаар хүмүүсийн амьдралыг баяжуулах гэж тодорхойлсон байна. Мөн иргэний харьяалал ба иргэний нийгмийг дэмжих, сурах боловсрохыг сурталчлах, бүтээлч чадвар болон соёлын төгс илэрхийллийг хөхиүлэх, англи үндэстэн, бүс, орон нутгийг төлөөлөх, Английг дэлхийд, дэлхийг Англид хүргэх, шинээр гарч байгаа харилцаа холбооны технологи ба үйлчилгээний үр ашгийг нийтэд таниулах зэрэг үндсэн зургаан зорилготой болохоо маш тодорхой хэлж, хэрэгжүүлж байна.
ММ агентлаг Засгийн газрын санхүүжилтээр санаатай ба санаатай бусаар эрх баригчдыг сурталчлахын оронд BBC шиг ажиллаж, үйл ажиллагаа нь ил тод, тогтмол тайлагнадаг, тайланг нь иргэний нийгмийн сонгосон байгууллагаар баталгаажуулж байхыг иргэд бид хүлээж байна. Дээр дурдсан тоймоор уг нь бол дарга нар мэдээллээ хийсний дараа иргэний нийгмийн, эсвэл их, дээд сургуулиудын багш, судлаачдаар яриулсан бол цалин хөлсийг улстөрчдийн үзэмжээр биш, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулан нэмэх ёстойг хэлэх байсан. Төрийн албан хаагчдын цалинг огцом нэмж байгаа нь хувийн хэвшлийг хөлдөө чирж, яваандаа хүн бүр төрд ажилладаг, юу ч бүтээдэггүй, зөвхөн хуваарилдаг, халамжийн улс болгож байгааг хэлэх байсан.
Төрөөс эдийн засгийг хөгжүүлж, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх гэдэгт чанартай дэд бүтцийг барьж байгуулахыг хэлэхээс биш, хүн бүрт бэлэн мөнгө тарааж, мөнгөө үнэгүйдүүлэхийг хэлдэггүй гэдгийг дахин нэг сануулах байсан. Ард түмэн улстөрчид шиг сонгуулийн дөрвөн жилээр амьдардаггүй, арай алсыг харахыг хүсдэгийг мартах ёсгүй. ММ агенлаг байгууллагын доторх улс төрийн нэгж байхаа хэзээ больж, үндэсний олон нийтийнх байх жинхэнэ мөн чанартаа хэдийд шилжиж, эрх баригчдын гар хөл болон иргэдийнхээ тархийг угаахаа хаана хүрээд зогсоох юм бэ?

Гомбо
reader
Зочин
666
ббб
dashki
Anod
Зочин
Зочин
Зочин
Зочин
tushig
Зочин
Зочин
abo
Àíàíä
copy&paster
Зочин
хохо
hi
jorj
naraa ax ni bna
Зочин
Зочин
Болороо
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зочин
зочин
us
b
МҮОНРТ
МҮОНРТ
МҮОНРТ
Ганаа
Зочин
Зочин
dsh
Demjij baina
Mr.GBT
Зочин
Зочин
Ard
DБолд
зочин
Зочин
Зочин
Зочин
Mo
Zochin
Зочин
zochin
Зочин
hh
Хүн
G
АЖИГЛАГЧ
setgvvlch
Lol
Зочин
Өргөдөл
Jargal
zochin
ти