ГАНХАЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР
Засгийн газрын ээлжит хуралдаан өнгөрсөн лхагва гаригт болов. Тус хуралдаан дээр ярьсан зүйл, гарсан шийдвэрүүдийг албан ёсоор хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Харин мэдээлэгдээгүй өнгөрсөн зүйл гэвэл Хууль зүй, дотоод хэргийн Ц.Нямдорж сайд өргөн төмөр зам бариулахгүй гэж ирээд л омогдон Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгатай муудалцсан тухай юм. Үүнийх нь хариу болгон Х.Баттулга сайд Ц.Нямдорж сайдад "Салбартаа анхаарал хандуул. Өдөр бүр аймшигтай аллага, гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн, эхнэр, нөхөр биесээ хөнөөсөн хэргүүд газар авч байна. Үүнд анхаарлаа хандуулж чадахгүй байж..." гэж хэлжээ. Хэлэмгий, түрэмгий Ц.Нямдорж сайд ч мөчөөгөө өгөлгүй "Намайг сайд болохоос өмнө ч хүн алж л байсан" гэжээ. Тэдний хэрүүл анхны удаагийнх биш л дээ. Өмнө нь Засгийн газрын хуралдааны үеэр мөн л хэрэлдэж байсан. Х.Баттулга сайд нүүрсний машинуудыг явуулахгүй гэж зам хаахад Ц.Нямдорж сайд дургүйцэн бөөн хэрүүл үүсч байсан удаа бий. Хэдийгээр ажил хэргээс болж ам муруйсан мэт боловч цаагуураа өвөртөө орсон хоёр нам, эрх ашгийн элдэв зөрчлүүдээсээ болж хоёр тийш болох эхлэл цухалзах болов. Хамгийн их бүтээн байгуулалт явагдаж буй зам тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын төслүүд мөнгөгүйгээс болоод зогсож байхад үүнд улс төр хийгээд сууж байгаа нь үнэндээ харамсмаар. Тэгээд ч энэ салбар улирлын шинж чанартай ажил нь явагддаг. Удахгүй өвөл болно. Дахиад л дараа жилийг хүлээх болох нь. Хамтарч засаг барьж байгаа бол хамтдаа л шийдэх асуудал. Хамтарна гэдэг нь хамтдаа идэж уухын нэр биш.
МАН-ынхан дотор АН-ынхныг ад үзэх хүмүүс олон болжээ. Тэр бүү хэл намын даргаа өөрчлөх гэж ярьж яваа хүмүүс ч өдөр, өдрөөр нэмэгдэж, үүнийгээ хэвлэлээр илэн далангүй зарлах болов. Эндээс харвал Хамтарсан засгийн хувь заяа дээсэн дөрөөн дээр л дэнжигнэж байгаа юм шиг. МАН-ын Нийслэлийн намын хорооны хурал дээр бүх зүйлд даргад багцлагддаг үе нэгэнт байхгүй болсон гэдэг нь ил харагдсан. Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх ч "Энэ засаг ажилласан шиг ажиллахгүй бол нам ингэж хамаг рейтингээ унагаан Засгийн газрыг хамгаалах хэрэг байна уу" хэмээн намын даргынхаа дэргэд хэлсэн нь ч үүнийг баталж байна. Тэгээд ч тэнд байсан хүмүүс МАН-ын нэр хүнд түүхэндээ хэзээ ч ингэж шалдаа буутал унаж байгаагүй гэж онцолж байв. Хэдийгээр энэ Засгийн газарт салбараа мэддэг, чадвартай боловсон хүчин бийг үгүйсгэхгүй. Одоо тэд Ардчилсан намыг засгаас гаръя гэхэд хоёр гараа өргөн дэмжихэд бэлэн болжээ. Гэтэл Ардчилсан намын дарга тэргүүтэй зарим сайд ад үзэгдэн байж салах дургүй нь томоос том эрх ашгууд нь уяад байгаатай холбоотой аж. Ядаж байхад MCS-ийн сая ам.долларын байранд Засгийн газрын нэлээд хэдэн гишүүн хөрш болон амьдарч байгаа. Аль аль намынх нь шүү. Ардчилсан намаар нь дураараа даажигнаж байхад намын дарга Н.Алтанхуяг МАН-ын өврөөс гарах дургүй гэж жигтэйхэн. Өвөрт нь хэвтэх нь ч дүүрчээ. Гол нь хамтарсны үр дүн гарах ёстой. Уг нь өөрийнх нь намд асуудал олон бий. Нийслэлийн намын даргыг өөрчлөх талаар дүүргийн дарга нар аль хэдийнэ дуугараад эхэлсэн. Харин АН-ын даргад дотоод асуудал нь огт падгүй, налайсан хүн л яваад байгаа.
Намрын чуулган эхлэхээс өмнө Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдахгүй удлаа. Энэ чуулганаар Сонгуулийн хуулийг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт ч талаар өнгөрч магадгүй болоод байна. Сүүлдээ "Намын дарга нар ярьж тохирох юм байгаа биз" гэж ярьж яваа гишүүд ч цөөнгүй бий. Зарим эх сурвалж дараагийн сонгуульд тойргоо тохироод дахин хамтарсан засаг байгуулъя гэж ярьж буй гэсэн мэдээлэл хэлэв. Үнэн бол Сонгуулийн хуулийг өөрчлөөд ч юу ч өөрчлөгдөхгүй биз. Өнөө л хэд өвөр түрийдээ орж бүх юм байдгаараа л үргэлжлэх юм байна. Цөөнх нь хяналт тавьж ажиллах ардчиллын зарчим энэ тэр угаас алга болж таарлаа. Сонгууль дөхөж байгаа энэ үед Ардчилсан нам айлын ая харж адлагдаж суух биш өөрийн гэрээ төвхнүүлэх цаг болжээ.

õóëãàíà
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
ÇÀÉË
Зочин
Зочин
irgen
irgen
Зочин
Зочин
Зочин
ZOCHIN
Зочин
Зочин
Зочин
Suurin said
Иргэн
Manai Nymdorj
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Mongondalaid
moogiid
МӨНГӨНДАЛАЙД
Зочин
zochin
Зочин
Болд
bayanjargal
Mergen Ard
Зочин
Баабар
Зочин
Cheegii
irgen
Зочин
irgen
duka
ХҮРЭЛСҮХЭД ИТГЭЛ ҮЗҮҮЛЬЕ
Зочин
Зочин
Зочин