“ТАВАН-ЭРДЭНЭ” ЧИНЬ ХАРИН
Ерөнхий сайд ардчилсан Монголд чөлөөт хэвлэлдээ шүүмжлүүлж байх нь жам юмаа.
Ерөнхий сайд ардчилсан Монголд чөлөөт хэвлэлдээ шүүмжлүүлж байх нь жам юмаа. Гэхдээ буурь суурьтай мэдээллийн хэрэгсэл бол зөвхөн зүхэхээ урдаа бариад байдаггүй. Айсандаа, авлига авсандаа биш. Аль болох бодит үнэнийг эрэлхийлэх замд дандаа муу явдал тааралдана гэж юу байхав.
Сая Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд мал аж ахуйд чиглэсэн, малыг эрүүлжүүлэх "Таван Эрдэнэ" хөтөлбөр санаачилж байгаагаа зарлалаа.
Хотод өсч төрсөн хүүхэд гэхэд хөдөөний депутатуудын санаагүйг санасан нь гайхалтай. Түүний сайн бизнесмен зан чанар нь төрд бас их хэрэг болох юм. Мал гэхээр л мэдэмхийрцгээгээд байдаг болохоос яг малын эмчээр нь дамжуулаад энэ салбарыг босгох тухайд санаа оноо явдаг л байсан байх. Мал, махны асуудалд маруухан байх магадлалтай ч энэний ард олон хүний амьдрал, эрх ашиг байгааг олж харсан байна. "Таван-Эрдэнэ" нь ажил болж таарна. Энэ ажил бүтэмжтэй болбол манай мах экспортод саадгүй гарна. "Эмээлт" дэх нэхийний, "Хүчит Шонхор"-ын махны ченжүүдийн тааллаар үл барагдах энэ баялаг үнэ цэнэгүй урсахаа болино.
Нэгэнт мал анхаарлын төвд ороод ирэхлээр мал, малчин тойрсон өчнөөн асуудал босч ирнэ дээ. Зарим томоохон кампанит ажлыг сэтгэлийн хөөрлөөр хийчихсэн мэт байдаг. Өмнөх Ерөнхий сайд С.Баярын "Атрын-III аян" үнэндээ тийм чухал юм биш байсан. Хятадад "Соёлын хувьсгал"-ын жилүүдэд айл бүр ган үйлдвэрлэцгээе гэж хөөрцөглөөд баларсан гэдэг. Тэрэн шиг гуравхан сая хүний идэх гурилын төлөө дэндүү олон тариаланчдыг хөөрөгдсөн юм. Одоо түрүүчээсээ буудай илүүдэж авах газар олдохоо байлаа. Их л өлсгөлөн нүүрлэсэн оронд юу юм гэхээс хүнсний хэрэгцээнээс улам шахагдаж байгаа энэ буудайн гурилыг бага газарт хэдхэн компани хийчихдэг болоод удаж байна. Хүмүүсийг нэг насаар нь газартай хаддаг явдал Хятадын хөдөөгийн бөглүү тосгонд л үлдсэн. Одоо Монгол Улсын гурилын хэрэгцээг Төв, Сэлэнгийн хоёр гуравхан том компани өлхөн хангадаг бөгөөд бусад будаа нь Зүүнхараагийн спиртийн үйлдвэрт ачигддаг.
Ихэнх айл хуучин шиг өдөр турш боорцог хар цайнд хөшиглөж идээд орой гурилтай шөлөө уугаад хонодгоо больчихсон байгаа биз дээ. Энэ жил тариа хааяагүй сайн ургаад тэгж цамаархаж байгаа юм биш. Цаашид гурил, элсэн чихэр, давс гурав бага байвал сайн л биз.
Махны хувьд өөр. Монгол хүн чоно хоёр махнаас мөд гарахгүй нь тодорхой. Нэг хэсэг цагаан хоол гэж жаал ярьсан боловч дэлхий нийтээр эргээд махандаа орж байна. Орохдоо харин ориг мах хайдаг болж. Тэр нь бараг ганцхан Монголд байх боломжтой. Чухам энэн дээр л Сү.Батболд уурхайгаас илүү унага, тугалын тураг мах ашигтай гэдгийг хэлээд байна.
Малыг төхөөрөхөөс бусад нөхцөлд алахгүй, эрүүл байлгах өөр эрхзүй байдгийг бид ерөөс тоодоггүй. Хүн төрөлхтөн байгаль амьтны өмнө үүрэг хүлээдэг. С.Батболд нарын сурч боловсорсон орчинд, гадаадад хэн нэгэн гэртээ ганц муур тэжээх болоход ямар их шалгуур шаардлага тавьдгийг анзаарсан байх. Гэтэл манай малчид мянга түмэн амьтны амь насыг хариуцчихаад хотоор нь зуданд, шүлхийнд хиаруулж хаячихаад гавьяа байгуулсан юм шиг тусламж нэхдэг. Хойд нас гэж байдаг бол тамд унах нүглийг хүйтэн дотортой муу малчин үйлдсээр байна. Тэднийг амьтны амь олноор нь зүй бусаар бүрэлгэсний төлөө эрүүгийн гэмт хэрэгт татах нь шударга ёсонд нийцнэ. Амьтныг маллаж чадахгүй байж олноор нь эзэмшиж тарчлаан зовоох, өвчлүүлэхийн эсрэг газар сайгүй тэмцэл өрнүүлдэг юм билээ. Орчин үеийн энэ стандартад тэнцэх боловсрол, ухамсартай малчин хичнээн байдаг вэ? Бэлчээр дээрх амьдрал элэг эмтрэм үйл явдлаар дүүрэн. Сохор доголон, эргүү, шүлхий, хамуу хачгандаа баригдсан өнчин цагаан ботго идшинд ачигдсан ээжийгээ санан гадсаа тойрон өдөржин уйлна. Амьдаараа өтөж үхэж байгаа мал аврал эрэн эзэн өөдөө царайчлахад хээвнэг өшиглөж үзчихээд яваад өгч байгаа юм даа. Ийм муусайн дуракууд манай мал аж ахуйг хариуцан хөдөө хоцорсон. Тэднийг нэг бол бүгдийг нь хөөж авчрах эсвэл малаа малласан шиг малла гэсэн хатуу үүрэг тулгах хэрэгтэй байна. Цаашлаад байгаль орчинг хамгийн их бузарлаж байна. Уул уурхай биш даац нь хэтэрсэн малын хөлөөр нутаг орон доройтсон гэхэд хилсдэхгүй. Аль өвс устай газарт шавцгаан талыг там болгож дахиж сэргээхийн аргагүй шивтэр намга болгож буйн буруутан мал биш, хүн өөрөө. Мянган зээр, зуун хонины даацтай тэндээ эрх дураараа үс нь сорлоод явдаг байгаль эхийн зохицолдоог ашиггүй нүүдлийн мал аж ахуй түйвээж орхисон.
Их олон газарт өчүүхэн цас ороход ер нь цас орохгүй байсан ч өвөл мал хаана бэлчиж өдрийн өлөө залгах нь эргэлзээтэй байна. Мөн өвс ногоо ургасан цагаар ургамлын сорыг идсэнээр "ориг" мах бий болох онол байх болов уу. Тэгвэл бэлчээр нь лууль шарилж, хогийн ургамлаар дүүрсэн, царцаа хорхой үржсэн орчинд саалийн үнээ гялгар цаас идээд зогсож байна. Тийм малын мах эрүүл байх үндэслэл бий гэж үү.
Вакцин, туулга, угаалга хийх замаар малын эмч нарыг малд нь ойртуулах ажил гаргаж өглөө. Энэ алхам цааш үргэлжлэх нь тодорхой. Төрөөс одоо л бодит байдлаар малдаа анхаарал тавьж эхлэх нь. Магадгүй зарим хүмүүс мал дээрээ буцаж очих байх. Мал аж ахуй арилжааны эргэлтэд ороод эхэлбэл эзгүйрсэн хөдөө ажил хэрэгч эзэнтэй болж, боловсролтой малын эмч нар бодлого барих болно.
Засгийн газар Хөдөө аж ахуйн яамаараа дамжуулан малчдыг зохицуулах гэхээр бүрэн тусгаар тогтносон нүүдэлчид үгэнд ордоггүй. Төрийн мэдлийн ишиг ч байхгүй ХХААХҮЯ төлийн мэдээ нэгтгэхээс өөр үүрэггүй явсаар ирсэн. Одоо тэгвэл энэ салбараас эрүүл малтай болох, эрүүл малаас эрүүл мах, арьс, эрүүл малчин, эрүүл Монгол хүн нэхэх эрхтэй боллоо. Манайхны өвчлөөд байгаа өвчний багагүй хувь нь малын гаралтай бүтээгдэхүүнээс халддаг нь ийм алхам хийхэд хүргэсэн юм. Хаа сайгүй орчин нь химижиж, хөгжлийн сүүдэр туссан өнөө цагт бактер үржихгүй тийм онгон тансаг газар Монголд бараг байхгүй. Хөдөө гялгар уут хийсч, шатахуун ханхалж, хүмүүсийн хаясан хогноос хорт ялзмаг ханхалж байна. Үүний үр дүнд байсгээд л халдварт боом, шүлхий, тахал дэгдэн тэр нь мэдээллийн хэрэгслээр дуулиан татдаг. Муу үгний модон улаа гадаад худалдаанд нөлөөлж балиар малчдын гар дээрээс ирэх ямар ч баталгаагүй махыг хилээрээ оруулахаа больчихлоо.
Уг нь манай хамгийн том экспорт байх бүрэн боломжийг малын өвчний тухай мэдээллүүд ийнхүү хаасан. Гадаад зах зээлд тариа будаа, электрон бараа зэргээр өрсөлдөх гэхээр тэр чигийн орон зай нүх сүв их л хэцүү олдох байх. Харин малын байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн гээд рекламдаад зүтгэвэл арай үнэмшилтэй сонсогдоно. Монгол махны амтанд орчихсон Орос, Япон, Солонгосууд бүр Арабын орнууд ч байна. Гэтэл өвчтэй малаар уул талыг дүүргээд түүнээсээ өөрсдөө өвчлөөд юун экспорт импорт манатай.
Нэн тэргүүнд байсгээд тусаад байдаг шүлхий, галзуу, боом зэрэг сэжгийн өвчний голомтыг нь устгахын тулд Засгийн газар хөрөнгө, уриалга, хөдөлгөөн, аян, юу л байна бүхнийг тийш нь хандуулахаар болчихлоо. Олонх энэ арга хэмжээг дэмжээсэй билээ. Малын бараа хараагүй хотын хүүхэд гудманд хөдөөнөөс ирж зарж байгаа сүүг авах гэж очоод амсаад шууд бруцеллёз гэдэг өвчин тусчихсан байна лээ.
С.Батболдын Засгийн газар энэ ажлын ард амжилттай гарвал Монголын ард түмэнд том буян болно.

sGHCeXMiyPN
bodol
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
зөгий
Зочин
Битмин
дургүйцэж байна
Зочин
Зочин
Jiriin irgen
зочин
Зочин
ama
Boldoo
Зочин
Зочин
Gnagaa
bagi
obama
dub
Зочин
Зочин
hoovoo
bh
Зочин
wow
Зочин
UU amjilt ooo
1
шоогоо
zarim ne heterchee
bataa
зочин
Зочин
ene yostoi xolduu gar shuu
Зочин
zochin
??????????
manlai
Hehe
baabar guyiad
teneg yumaa
Uur hurew!
Тэр нь арай юу вэ?