ЗАСГИЙН ГАЗРАА ГАДНААС АВЪЯ
Монгол Улсын төр, засаг голлох үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна.
Монгол Улсын төр, засаг голлох үүргээ гүйцэтгэж чадахгүй болсноо нэгэнт хүлээн зөвшөөрөөд байна. Тийм учраас төрийн өмчийн бүх байгууллага гадаадын менежмент авч эхлэв. Энэ хандлагыг үргэжлүүлэх үү, эсвэл төр засаг чадавхиа алдсаны суурь шалтгааныг олж засах уу? Засгийн газар маань Хөрөнгийн бирж гацаж, зах зээл нь сэрэхгүй олон жил болсон тул удирдлагыг нь сольж, үйл ажиллагааг нь олон улсын стандартад хүргэхээр Лондоны хөрөнгийн биржийн захиргааг 14 сая доллараар залж авчирлаа. Солонгосын Хөгжлийн банк шинэхэн байгуулагдсан Монголын Хөгжлийн банкийг удирдах бөгөөд үүний зардлыг Солонгосын тус улсын Засгийн газраасаа авах болжээ. Төрийн өмчийн монополь компани МИАТ-д Ирландын менежментийн баг ажиллуулж нэг үзээд Төрийн өмчийн хороо удалгүй салахын түүс болж байсан ч ахиад л гадаадын менежмент, нисгэгчид авах гэж байна.
Гадаадаас удирдлага залах энэ логикоор тууштай явах гэж буй бол нэн тэргүүнд Дээд шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Үндсэн хуулийн цэц болон Улаанбаатар хотын дарга нарыг гаднын хүнээр сольчихвол таарна. Хэрэв бүр том өөрчлөлт хийе гэвэл Ерөнхий сайд, зарим яамны сайд нарыг Англи юм уу, Сингапураас авчраад тавьж болох юм. Дэлхийд олон орон \ Польш, Эстони, Хорват гэх мэт\ сайд дарга нараа гадаадаас урьж авчран орон нутгийн хүчин зүйлүүдийн нөлөөллийг арилгаж байсан. Уг нь бодох л санаа. Нийтийн засаглалаа өндөр хөгжилтэй орны Засгийн газраар гүйцэтгүүлбэл олон асуудлыг шийдэж чадна. Гадаадын дарга нарт үйл ажиллагаагаа явуулах бүх эрхийг өгч чадвал манай улсын төсөв хэчнээн дахин багасаж, арын хаалгууд дараалан хаагдаж, төрийн оруулж буй хөрөнгө оруулалт зам зуур их, бага хэмжээгээр алга болохгүй, үр өгөөж олон дахин нэмэгдэж, Монголын засаглал хууль журам, стандартын дагуу явдаг болно. Авлигал алга болж, нэгэнт л дэл сул юм байхгүй учир улстөрчдийн тоо эрс багасч, хоосон яригчид алга болон, хүн бүр өөртөө итгэж хөдөлмөрлөхийн төлөө, түүнд саад болсон бүх зүйлийг арилгахын төлөө зүтгэнэ. Гэхдээ энэ бол өнөөгийн улстөрчдийг нэгэн зэрэг хэн ч биш болгох тул тэдний хувьд “хамгийн муу хувилбар”.
Яагаад гадаадын менежмент авч байгаагаа тухайн байгууллагуудын удирдлагыг улс төрийн нөлөөнөөс чөлөөлөх зорилготой гэж төр, засгийн удирдлагууд тайлбарлаж байна. Төрийн өмчийн бүх байгууллагын удирдлагад улстөрчид, төр, засгийнхан тогтмол нөлөөлж ирснийг буюу тухайн байгууллагын аливаа шийдвэрийг томилсон этгээдүүдийн ашиг сонирхолд нийцүүлэн, нийтийн ашиг сонирхлыг хөсөрдүүлэн гаргаж ирснийг Монголын нийгэм бүх төвшиндөө нэгэнт хүлээн зөвшөөрчээ. Ардчилсан нийгэм байгуулж эхэлснээс хойш хорин жилд Монгол Улсын төр, засгийн эрхэнд гарсан улс төрийн намууд, тэдний гишүүд, гар хөл бологчид нийтийн эзэмшлийн хөрөнгийг захиран зарцуулах эрх мэдлээ хувьдаа ашиглан завшиж ирсэн бөгөөд энэ зуршил нь өнөөгийн нийтийн засаглалын \public governance\ гол шинж чанар болжээ. Улс төрийн сөрөг хүчин, per se, нэгэнт алга болсон учир төр, засгийн үйл ажиллагаанд ямар нэг бодит хяналт шалгалт байхгүй болжээ. Төр, засгийн үйл ажиллагааны зардал, ажиллагсдын тоо нь улам нэмэгдэж төр, засгийн болон улс төрийн намуудын ордон, есөн шидийн хөшөө дурсгал энд тэндгүй барьж, төр засгийн удирдлагын хэрэглээ хувийн хэвшлээс үлэмж дээгүүр, тансаг болжээ. Яг үнэндээ төр, засгийн удирдлагын хэрэглээний аль нь хувийнх, аль нь нийтийнх гэдэг нь ялгагдахаа больж, нийтийн болон хувийн өмчийн ялгаа алга болжээ. Монголчуудын ихэнх нь төр, засагт орж ажиллахыг мөрөөдөх болсон.
Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн гүйцэтгэх захирлыг томилохдоо нийтэд ил тод зарлан, шалгаруулж авдаг журам гаргасан ч түүнийгээ хэзээ ч хэрэгжүүлж байгаагүй юм. Чадалтай, чадвартай монгол хүнээ олж томилохын оронд өөрсдийн халаасан дахь хүнээ сонгож, улсын ажил унагаж, хөрөнгөнөөс нь ээлж дараалан завшиж ирчихээд одоо болохоор гадаадын менежмент авах хэрэгтэй гэж манай засаг, төр зүтгэх боллоо. Монголын төр засаг монголчууддаа, монгол хүнийхээ чадварт итгэхгүй болсон учир монголчууд хэдэн мянгаараа гадагшаа дүрвэж байна. Монгол Улсын нийтийн засаглалд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол гадаадын удирдлага биш, сайн засаглал. Ил тод, сайн засаглалыг бий болгох хүсэл эрмэлзлэл төр, засагт үнэндээ байхгүй бөгөөд харин гадаадын улс орнууд, олон улсын байгууллагууд, том орнуудын дээд удирдлагуудын шахалтаар энэ тухай ярьдаг болж байна. Тэгээд ч сонгууль дөхөж байгаа учир “Уг нь хийх байсан ч даанч амжаагүй” олон асуудлын нэг нь энэ. Сайн засаглалыг одоогийн улстөрчид өөрсдөө хэрэгжүүлнэ гэдэг худлаа. Харин түүнийг бага багаар засаглалд шингээж, дараа дараагийн нийтийн үйлчлэгч нарт хүргэж чадвал засаглал ил тод болох учиртай.

перес шимон
перес шимон
zobo
emuka
Mo
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
bodon
Зочин
Зочин
tse
Зочин
Maastricht
Ulaanbaatar
Maastricht
Зочин
Зочин
zochin
wow
enkhee
enkhee
sergelen
й
Гурамсан
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
zochin
Зочин
Зочин
jika
Зочин
Зочин
od
aalz
Mandah
mandah
good
Mandah
Mandah
Mandah
Зочин
Зочин
Зочин
ану
Guest
Зочин
Зочин
Зочин
irgen
НИЙТЛЭГ ХАРИУ
zochin
zochin
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Зочин
jack
Зочин
bvb
Зочин
Зочин
asa
Зочин
Зочин
Зочин
bb
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Зочин
Зочин
togtoo
Зочин
delgermaa
Зочин
Zorig
Zorig
Zorig
chi shuu
zuv
Зочин
цолмон
girlfriend
Зочин
fs
Çî÷èí
ха ха ха
зочин
Udirdlagiin academi
jargalsaihan-d
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
Zorig
sar
sar
Зочин
Anha
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
МАНАН СӨНӨТҮГЭЙ!
zocin