МОНГОЛЫН ЭНХ АМГАЛАН
Цагаан сар ойртлоо. Манай лам нарын ганц идэвхждэг үе.
Цагаан сар ойртлоо. Манай лам нарын ганц идэвхждэг үе. Харин түвд лам нар бол байнгын идэвхтэй амьдардаг улс. Үүгээрээ эд хоорондоо эрс ялгаатай.
Одоогоос нэг жилийн өмнө Их хүрээ хийдийн хамба лам Б.Санждоржийг хулгай хийсэн хэргээр Шашны дээд сургуулиас хөөсөн тушаал эхээрээ сонинд хэвлэгдэж билээ. Хоёр хоногийн дараа “эс өгснийг авагч” хэвлэлийн бага хурал зарлаж, “гүтгүүлсэн” болохоо тайлбарлахын ялдамд Д.Чойжамц “Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийг хувийн өмч хэлбэрээр бүртгүүлсэн” хэмээн мэдэгдсэн. Энэ мэт Цагаан сар угтсан зурхайч, лам нарын хэрүүл битүүний бөхөөс дутахгүй сонирхол татдаг. Хэрүүлийн шалтгаан нь ихэнхдээ билгийн тооллын хуанли байдаг.
Зурхайч Л.Тэрбишийн эрхлэн гаргадаг Төгсбуянтын зурхай энэ зах зээл дээр ноёлодог. Түүний ашиг орлогыг тооцож үзвэл энгийн хүн бүү хэл сахилтай лам ч ад чөтгөрт хорлогдохоор. Миний олж мэдсэнээр энэ жил “Улаанбаатар принт” хэвлэх үйлдвэр Л.Тэрбишийн цаг тооны бичгийг 350 000 хувь хэвлэж байгаа бөгөөд нэг бүрийг нь 1 500 төгрөгөөр зарах гэнэ. Жил бүр энэ багцаанд хэвлэдэг гэж бодохоор шинэ зурхай зохиох санаа эрхгүй төрнө. Ямартай ч Л.Тэрбишийг Баянзүрх дүүрэг “Гахай жилийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр тодруулж өргөмжлөл гардуулсан юм. Тэрээр улсад нийт 19 сая төгрөгийн татвар төлсөн ажээ.
Зурхай бол Л.Тэрбишийн гаргасан брэнд огт биш, гарвал нь буддын шашинтай бүр ч холбоогүй. Буддын шашинтнууд ихээ эрт “Тэрсүүдийн ёс нь одондоо мэргэн” хэмээж лалынхнаас одон зурхайг нь авсан түүхтэй. Төгсбуянтын гэлээ гээд төгс ч юм биш, төгс бус ч юм бас биш. Байдаг л нэг хуанли. Гэхдээ цаасан дээр бичихийн сацуу тэнгэрээс шууд уншиж болдог давуу талтай. Хүн төрөлхтөн соёлжиж, иргэншихийн хэрээр амьдралаа зохицуулах гэж газар газарт хуанли зохиожээ. Хуучин цагт лам хуврагууд л бичиг номтой болдог байснаас өдгөө зурхай зөвхөн тэдний өмч мэт ойлгогдох нь ч бий. Одоо дэлхий нийтээр мөрдөж байгаа хуанлиг Григорий хэмээх христийн лам зохиосон билээ.
Мэдэж авмаар түүх
1998 онд АНУ-ын Төрийн департамент хамгийн аюултай гэмт бүлэглэлүүдийн жагсаалт гаргажээ. Тэдний хагас нь шашны бүлэглэл, лалынхан тэдэн дундаа дээгүүрт бичигдсэн нь мэдээж. Гэтэл алив туйлширлаас ангижирсан үзэл номлодог буддын шашны Аум Шинрико бүлэглэл ч бас багтсан байна. Мөн 2000 онд Калифорнийн их сургуулиас эрхлэн хэвлэсэн Марк Жүэргэнсмэйэр эрхмийн Terror in the Mind of God: The Global Rise of Religious Violence номд буддын шашин дахь аллага таллага, хэрүүл уруулыг түүхийн эхнээс нь баримт түшин бичжээ. Жишээ нь, Өмнөд Солонгост олон мянган буддын хувраг бэйсболын цохиур, “молотов коктейл”, чулуугаар зэвсэглэн 9.2 сая ам.долларын сантай шагналын төлөө “өрсөлдсөн” аж. Мөн Японы зэнбуддизмын нэг лам эртний мастерийн алдартай зургийг дур мэдэн өндөр үнээр дамласан явдал ч гарсан гэнэ.
Бидний хамгийн сайн мэдэх түвдийн буддын шашинд ч асуудал өчнөөн бий. Бүр түүхийнхээ эхнээс л цусан зам татуулсныг нь бид мэддэг ч тэр бүр санах дургүй. Харин дэлхийн бусад ард түмэн 2006 онд Эрик Д.Күррэний бичсэн Buddha"s Not Smiling: Uncovering Corruption at the Heart of Tibetan Buddhism Today номоос Түвдийн шашны цуст түүхтэй танилцжээ. 170 жилийн дотор таван ч Далай ламаа өөрсдөө хороосон бол Далай лам өөрийн өрсөлдөгч гармапа буюу улаан малгайтнуудын бодийг монголчуудын гараар хөтлүүлсэн билээ. Гармапагийн лам нарын бослогыг дарахдаа Далай лам “Чулуугаар өндөг хагалах мэт эр эм, хүүхэд хөгшид гэлгүй бүгдийг нь хүйс тэмтэр, нэрийг нь ч бүү үлдээ” хэмээсэн нь жүүдийг аймгалан устгах гэсэн Хитлэрийн амнаас л гарах үг байлаа. Арван хар нүглээс татгалзсан шар малгайтны нийгэм байгуулах гэж үе үеийн Далай лам нар өгүүлшгүй нүгэл үйлджээ.
Хятадад яснаасаа дургүй монголчуудад Хятадад эзлэгдсэн Цастын орныг өмөөрөх сэтгэл аяндаа төрдөг. XIV Далай лам тэргүүтэй Түвдийн дүрвэгсэд дэлхий дахинд Хятадын аюул заналыг байнга шүүмжлэн сурталддаг боловч хятадууд эзлэхээс өмнө Бурхдын орон ядуу зүдүү хүнд там байжээ. Теократ төртэй нийгэмд том толгой лам 20 000 хүртэл хамжлагатай, тэднийгээ урьд насныхаа үйлийн үрийг эдэлж яваа хэмээн итгүүлж, алба гувчуураар дарна. Үйлийн үртэй эвлэрээгүй гөжүүдийг нь зүйсэн зүйлээр эрүүдэнэ. Ядуу тариачны хөвүүдийн ихэнх нь багаасаа сүмд шавилах ба хийдэд ном цээжлэхийн хажуугаар ах нарынхаа чивэлт хүслийг гүйцэлдүүлнэ. Энэ бүхнийг The struggle for modern Tibet номд дэндүү дэлгэрэнгүй бичсэн байх аж. Өөрийн туулсан амьдралаа өгүүлсэн Дашцэрэн гэх түвд эрийн энэ намтрыг An East Asia Gate Book хэвлэлийн газар гаргажээ, огноо нь 1999 он.
Бид түвдүүдтэй болж өгвөл ойртон, сүсэг бишрэлтэй хүн болох гэж хэрэндээ хичээдэг бол Хөх нуурын буюу дээд монголчууд тэднээс аль болох холдохыг оролддог ажээ. Залуу эрдэмтэн Д.Бум-Очир судалгааны ажлаар дээд монголчуудын дунд жил орчим суухдаа үзэж харснаа www.tsahimurtuu.mn сайтад бичсэнийг уншаад үзэхэд гэмгүй. Ойрдоо мөргөлдөж, холдоо мөөрөлдөнө гэгчийн үлгэр түвд, монголчуудын дунд бий.
Швейцарь болон дэлхийн бусад хэвлэлийн хэрэгслээр ямар мэдээлэл цацагдаж байдгийг тэр бүр бид дуулахгүй өнгөрдөг. Швейцарийн SF1 телевиз 1998 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр “1996 оны гуравдугаар сарын 30-ны өдөр Энэтхэг дэх Далай ламын дүрвэгсдийн Засгийн газрын албан ёсны зарлиг гарч Дорж Шүгдэнд мөргөхийг хориглосон байна. Энэ үеэр Энэтхэгийн түвд дүрвэгсдийн хороололд үймээн самуун дэгдсэн бөгөөд Далай ламын дэргэдээс олон арван Дорж Шүгдэнд мөргөгсдийг илрүүлэн баривчилжээ. Дорж Шүгдэн шүтэгсдийг хар дансанд оруулж, гэрэл зургийг нь гадуур тараан илчлэв. Тэднийг Дүрвэгсдийн Засгийн газарт ажиллах, бүр аливаа ажил эрхлэхийг нь хориглож үр хүүхдүүдийг нь сургуульд суулгахаа больжээ. Дорж Шүгдэнгийн судрыг хураан авч устгасан ба XIV Далай ламын доор “Түвдийн гадаад, дотоод дайсныг устгах нийгэмлэг” гэгчийг байгуулан Дорж Шүгдэнгийн бага насны хоёр хувилгааныг алжээ” гэх аймшигт мэдээ цацагдсан юм.
Ингээд зогсохгүй Швейцарийн телевизийн сурвалжлагч ярилцлага авах үед нэг лам “Чи долоо хоногийн дараа үхнэ. Шарын шашин дөрвөн зүг, найман зовхист түгэн дэлгэрч байна. Далай лам Энэтхэгт цус урсгаж, гар хөдөлгөхгүй ч Дорж Шүгдэнг шүтэгсэд аюутугай. Баруунд ч гэсэн Дорж Шүгдэн шүтэгчдийн эсрэг тууштай арга хэмжээ явуулна” хэмээн сүрдүүлжээ. Дорж Шүгдэн шүтэгчид өдгөө Швейцариас үйл ажиллагаагаа явуулдаг.
Харин манайхны хамгаа барьж мөргөдөг байсан Гүрдаваа ринбүчи Амарбаясгалант хийдийг сэргээн засварлахын ялдамд Далай ламыг зүүдэнд нь ч айлгадаг Дорж Шүгдэнгийн төв болгосон билээ. Аль ч шашинд адил тэгш хандах Үндсэн хуулийнхаа зарчмаар Монголын төр Гүрдаваа ринбүчиг одон медалиараа мялаасан бол манай лам нар багш шавийн барилдлага тогтоожээ. Дорж Шүгдэнг цаашаа гэх үндэс бас монголчуудад байхгүй. Улаанбаатар хотын төвд байх Чойжин ламын сүмийг 1908 онд байгуулж, VIII Богд Жавзандамба “Хар зүгийн шулмасын аймгийн омгийг дарагч, их амгаланг урвалтгүй зүтгэн бүтээсэн орд харш” хэмээн нэрлэж Зэмэр, Найчин, Дорж Шүгдэн хэмээх гурван чойжингийн өмнөөс чойжин буух, төр-шашны зан үйл явуулдаг хаалттай сүм болгосон түүхтэй. Тэр үеийн Монголын чойжин нь VIII Богдын төрсөн дүү Лувсанхайдав байлаа.
Энэтхэгийн Дарамсала дахь Түвдийн дүрвэгсдийн засгийн газар ч мөн эдгээр чойжинг урин дуудаж төлөг тавьдаг. XIV Далай лам “Зарим шинэ үзэлт сэхээтэн түвдүүд надаас эртний бурангуй энэ ёсыг халахгүй яагаад хэрэглээд байдаг юм бэ гэж асуудаг. Ганц л энгийн хариулт бий, туршлага байна. Төлөг тавихад бүгдийг үнэн хэлдэг. Тэд хэзээ ч алдаж байсангүй. Би зөвхөн ганц шидтэнд бус олон шидтэнд итгэдэг, түүн дотор төрийн чойжин Найчин ордог. Би түүнийг хамгаас үнэн хэлдэг гэж боддог, тэр мянган жилд ганц ч алдаагүй юм шүү” гэжээ. Гэвч Дорж Шүгдэн, Далай лам хоёрын зөрчил, тэмцэл өдгөө дээд хэмжээндээ хүрсэн бөгөөд үүний учрыг хэн ч гүйцэд тайлж чаддаггүй юм. Харин үлгэр домог голлосон сонсууштай тайлбар захаас аван дуулддаг.
XIV Далай лам 1993 онд энэ тухай нийтэд зарлахад бүх шарын шашинтнууд мэгдэн цочирдож байлаа. 1996 оны гуравдугаар сарын 21 ний өдөр ном айлдах гэж байхдаа гэнэт “Би саяхан өөрийн үндэстэн болоод шашны төлөө бурханд маш олон удаа залбирлаа. Одоо Должал (Дорж Шүгдэнгийн доромж нэр) албин чөтгөр гэдэг нь тодорхой боллоо. Тиймээс та нар дотор түүнийг шүтдэг хүн байвал эндээс гарна уу. Тийм улс энд суух нь огтоос учир утгагүй, та нар миний насыг богиносгоно. Хэрэв намайг үхүүлэхийг хүсч байвал суугаад үлд, бурхны шашны сүсэг бишрэлд чинь хэр таарах юм бол доо” хэмээн палхийтэл хэлжээ.
Гүрдаваа рэнбүчи ч Далай ламыг үзэн яддагаа огт нууж яваагүй. “Хөгшин чөтгөр үхвэл таарна” гэж хараахыг нь сонссон хүн олон бий. Бүр “хэнийх нь үнэн зөв болохыг бидний үхэл хэзээ ирэхээс харагдана” гэж ам гарсан гэдэг ч өөрөө түрүүлээд нөгөө ертөнцөд морилсон байх аж. Харин манай лам нар эвлэршгүй өстөн дайснуудын хэн хэнийх нь гараас адис аван бөхөлзөж, “багш минь” хэмээн өргөмжилж иржээ.
Бидний сонин хачин
Лам хүн амь зуух эрхтэй. Амьдрал дээр хэнээс ч илүү дээр амьдах эрхтэй болох нь ч харагддаг. Хүний зовлон барагдахгүй хойно ламын ажил дундрахгүй. Тэд маань харшилдаг эсэхийг нь үл харгалзан та бидний төлөө аль ч шүтээнд мөргөдөг улс. Далай ламын бүрэлбаа Жанрайсигийг хоймроо залсан Гандантэгчэнлин хийдийн Жасын лам Жаамаагийнх гэр бүлээрээ монгол түмний төлөө буяны мөр хөөсөн айл. Бурхны шашинт Монголын эмэгтэйчүүдийн Төгс баясгалант төвийн тэргүүн Н.Гантөмөр бол түүний гэргий. Н.Гантөмөр нэгэнтээ “Дорж Шүгдэн сахиус бол монголчуудын эр зориг, цог золбоог өргөсөн их сахиус юм шүү” хэмээжээ. Чухам ямархан арга билгээр нэгнээ хараан зүхэгч хоёр бурхныг нэг тоонон доор ижилсүүлдэг нь гагцхүү Монголын их амар амгалангаар л тайлбарлагдах биз ээ.
Нэгэн цагт монголчуудыг талцуулж, хооронд нь байлдуулж явсан Түвдийн улаан, шар шашны төлөөлөгчид өдгөө Монголд нэг гэрт тайван сайхан, хамт амьдарч л байна. Гарма Гаржүд Үржин Пэрэнлайлин гэх улааны шашны хийдийн хамба Д.Тайвансайханы аав нь манай Гандан хийдийн цорж лам Г.Диваасамбуу гуай билээ. Цогт тайж киногоор бол нэгнээ хороосон Улаан малгайт, Шар малгайт хоёр хойд төрөлдөө эцэг, хүү болсон хэрэг юм уу даа. Бас л сайхан Монголын их амар амгалан. Д.Тайвансайхан лам сонинд “Өнөөдөр залуус ”Огцор” гээд л жагсах юм. Ингэхийн оронд “Ажил олж өг” гэж ярьдаг болох хэрэгтэй” гэснээрээ өөртөө ажлын байр бий болгосон нь бахдууштай. Тэрээр гуравдугаар хорооллын Москва рестораны ард байрлах хийдийнхээ нээлт дээр “Олны хүчээр бүтсэн энэхүү хийдийн үйлчилгээ цаашид өөдлөн дэвжих нь биднээс бус ард түмэн та бүхнээс шалтгаална” хэмээн хэлжээ. Гарцаагүй лам хүн л хэлэх асуудлын голыг нь олсон үг.
Шашин дотроо холилдож сүлэлдсэн асуудал Монголд захаас аван бий. Бүүр шашин дамнан глобальчлагдсан жишээ ч байна. Дашчойлон хийдийн тэргүүн хамба Ч.Дамбажавын эхнэр нэгэн цагт Монгол дахь Мүүний шашны тэргүүн гэгдэж явсан. Орон шоронгоор олон дамжсан овтой солонгос эр өөрийгөө Есүс Христийн “хойд дүр”-ээр зарласныг нь эс тооцвол буддын шашинтай даанч хамаагүй шашин. Мүн Сүн Мён өнгөт төмөрлөг, эм тан, хүнс гээд хэд хэдэн компани эзэмшдэг бэлтэй эр. Шашнаа Монголд дэлгэрүүлэх хөрөнгө оруулалт нь овоо л юм байсан байх. Гэхдээ яагаад ч юм газар авалгүй сураг тасарсандаа, зайлуул. Бодвол Ч.Дамбажав хамба учрыг нь ухаад ландармыг дараа биз. Гэхдээ л бас Монголын их энх амгалан энэ айлын баганыг түшсэн билээ.
Pax Mongolia
Бие биеэсээ жигшигч хоёр лам гагцхүү манай Гандангийн дэнжид нэг нэгнийхээ мөр дээр гишгэн номлол сургаалиа айлдсан нь газар дээрх гайхамшиг. XIII зуунд монголчуудын тогтоосон энх амгалан цэргийн сүр хүчнээс гадна бидний прагматик сэтгэхгүйтэй холбоотой аж. Дэлхийн охидын тэн хагасаас шахуу сонголтоо хийсэн Чингисийн үр ач нар шашин суртлаас илүүтэй эмэгтэй хүн талыг нь онцолж иржээ. Өгөөдэйн хатан Турхан христ мөргөлтэй, Монголын их хаад Мөнх, Хубилай нарын эх Соргагтани Бэки мөн л христ, Илхаан Хүлэгүгийн хатан Дохуз лал гэх мэт. Энэ тал нутагт шашин бүхэн энх тайвнаар зэрэгцэн орших аугаа боломжтой боловч, монгол тархи толгойг чивчиртэл нь сурталдаж дийлэлгүй харин өөрсдөө утга учраа алдаад дуусдаг нь өрөвдөлтэй. Бид түүхэндээ суртал ухуулгад тархиа алдаж явсан нь үгүй. Үзэл суртал харин монголчуудад хоол залгуулж ирсэн нь бол хөдөлбөргүй баримт юм. Ид коммунизм байгуулж ахуйдаа монголчуудын нэгэндээ өгдөг хамгийн доромж хоч нь “коммунист” байж билээ. Монголын их энх амгалан хэзээ ч бүү бусниг. Ум сайхан амгалан орших болтугай.
Улигт оршил

Бидэнд дуулдаагүй түүх

power
Гүэээ хамар доорх хагархай
Би
Би
Би
Зочин
Зочин
ДОРЖШУГДЭН
Зочин
Зочин
sons niitlelch guai
ll
саруул
Saikhan
Saikhan
UUGAA
neree bichihgui
ичээч
Монгол хүн
энийг унш Батбаяр чи өөрөө эхлээд түүх унш
Ямааранз
Boo hoi
Оргил
Оргил
Eebii
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Asuuj lavlaj baimaar
Hun bur EQUAL
Hun bur EQUAL
Hur bur EQUAL
TEIST itgel unemshil
БАЛГАН
зочин
Zochin
Tus bolooroi
Och
Zochin
Зочин
TENGER BURHAN
Zochin
zorigoo
zorigoo
Otgolt
yuch meddegui er bna doo chi
Bolj bainaa
Зочин
Зочин
tamgach
Зочин
hey
Зочин
Зочин
Зочин
Зочин
sonirhogch
Зочин
Thanks
Зочин
negen
Zochin
Zochin
showtimer
зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
goyo heseg
hehe
Зочин
хэт
макс
baagii
Зочин
Зочин
ха
Hej
zichin D
delgermaa
guest
Unen shuu
дэмч
bujeenee
Зочин
Зочин
Зочин
test
amgaa
Зочин
Зочин
Зочин
sdfsdfsd
ddd
ddd
zochin
Зочин
Зочин