АРДЫН НАМ ДЭЭД ШҮҮХИЙГ ШҮҮЖ БАЙНА
Ардын нам Дээд шүүхэд бичиг хүргүүлжээ. Гомдсон, туньсан, дарамталсан, нөлөөлөх гэсэн,
Ардын нам Дээд шүүхэд бичиг хүргүүлжээ. Гомдсон, туньсан, дарамталсан, нөлөөлөх гэсэн, шүүх гэсэн алин боловч Дээд шүүхийн өөдөөс ийнхүү авирлаж байгаа нь МАН-ынхны ёс бус үйлдэл юм. Намын Хяналтын ерөнхий хорооны дарга Л.Дондог, Ёс зүйн хорооны дарга Н.Цагаанхүү нарыг нохойд барьдаг мод гэгчээр Дээд шүүхийн өмнөөс зараалаар тавьжээ. Найман зүйл бүхий уг гомдлын гол агуулга нь МАХН гэдэг нэрийг Н.Энхбаярын толгойлж буй намд өгсөн нь МАН-д таалагдаагүй төдийгүй Дээд шүүхийг алдаа гаргасан гэж үзсэнд байгаа юм. Тэдний энэ үйлдэл нь Дээд шүүхийг МАН-ын хараат байх ёстой гэж үзэж байгаатай адил юм.
Уг нь орчин үед нэр эзэмших хоёрхон жишиг байдаг. Эхнийх нь улс орон үндэстний нэр ямар ч хуульгүйгээр өвлөгддөг. Нөгөөх нь хуулиар баталгаажсан нэр тухайн субъектэд өмчлөгдөнө. Дээд шүүхийн бүртгэснээр эрх баригч нам МАН гэсэн албан ёсны нэртэй. Тус намд МАХН гэсэн хуулиар баталгаажсан нэр алга. Энэ нь МАХН гэсэн нэр МАН-д хамаарахгүй гэсэн үг юм. Намуудын хуучин, шинэ нэрний маргаан нь төрийн тогтолцоонд нөлөөлж эхэлж байна.
Энэ нь хуучин нам ноёрхдог тогтолцоо руугаа орж байгаа мэт сэтгэгдлийг гадныханд төрүүлээд эхэлчихлээ.
1990 оноос өмнө нам нь төрийн толгой дээр байсан үе бий. Тэгэхэд ард түмэн төрөө нам засаг гэж үздэг байв. Анхны ардчилсан сонгуулиар төр намын дээр анх удаа гарсан. Гэтэл 1992 онд засгийн эрхэнд МАХН (одоогийн МАН) урьдын адил дангаар ноёрхсон билээ. Энэ үед иргэд, хэвлэл мэдээллүүд дахин нам засгаа магтан дуулах нь сэдэрсэн. Яг тэр үед нэгэн улстөрч "Төр засаг нам засгаар солигдлоо" гэж хэлж байлаа. Хэдийгээр МАХН (одоогийн МАН) үнэмлэхүй олон байсан ч шүүх засаглал, хууль хүчний байгууллагад өнөөгийнх шиг хүчтэй нөлөөлж байгаагүй. 2008 оны сонгуулиар сонгуулийн дүнг эсэргүүцсэн үймээний амиа алдсан таван хүний амь нас бүрэлгэсэн хэрэгт эрх баригч нам өнөөг хүртэл хариуцлага хүлээгээгүй. Түүгээр ч зогсохгүй амь үрэгдэгсдийн нэг Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаярыг өнөөдөр хорьчихож байна. Ингэж хүчний байгууллагад эрх баригчид нөлөөлөөд зогсохгүй шүүхийн хараат бус эрхэнд халдаж эхэллээ.
Энэ нь Үндсэн хуулийг ноцтойгоор зөрчиж буй хэрэг юм. Хуульч Б.Чимэд гуайн хэлснээр хууль батлагдахаас өмнө хэн ч шүүмжилж эсэргүүцэх эрхтэй. Батлагдсан хуулийг хэн ч, тэр тусмаа эрх баригчид үг дуугүй даган мөрдөх ёстой. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр хэн нэгэн иргэн, аль нэгэн намд таалагдахгүй байхаас үл хамааран шийдвэрийг хүлээн зөвшөөрөх учиртай. МАН-ын өнөөгийн авирлаж байгаа байдал нь нийгэмд хуулийг үл хүндэтгэх үзлийг дэврээгээд зогсохгүй хойч үед хуулийг уландаа гишгэх сэтгэлгээ бий болгож байна. Иймээс ч сүүлийн үед насанд хүрээгүй хүүхдүүд буюу өсвөр насныхан онц жигшүүртэй гэмт хэрэг үйлдэх нь ихэслээ.
Хэдэн жилийн өмнө эрх баригч намын ивээлд багтаж байсан Ц.Түмэнгэрэл хадгаламж зээлийн хоршооны хэргийг шалгахыг оролдсон төрийн албан хаагчийг ажлын байранд амийг нь егүүтгэсэн хэрэг гарч байсан. Бас нэг анхаарал татах баримт бол Солонгост ажиллаж байгаа монгол иргэдээс "Эх орондоо очоод ямар ажил хийх вэ" гэсэн асуултанд цөөнгүй иргэд "Төрийн албанд ажиллах сонирхолтой"-гоо ярьсан саяхны нэг судалгаа байна. Монголд бизнес хийх хангалттай орчин бий. Харамсалтай нь ихэнх бизнес эрх баригч намын эрхшээлд орсон тул залуус төрд шургалж эрх баригчдын ивээлээр хөрөнгөжих сонирхолтой болжээ. Тэд шүүхээс бус намаас айдаг болж байна. Намд шургалбал амжилтад хүрнэ гэж бас боддог болжээ.
Өнөөдөр БНАСАУ, Куба, Венесуэл зэрэг орон шүүх эрх мэдлийг аль нэгэн намд, хэн нэгэн дарангуйлагчид төвлөрүүлж байна. Үр дүнд нь ядуурал, гэмт хэрэг, өвчлөл ихэсч байна. А.Гитлер ч 1933 онд сонгуулиар гарч ирсэн бөгөөд түүний намын дэргэдэх байгууллагууд төр засгийн хяналтыг аажмаар өөртөө төвлөрүүлснээр дэлхийн хамгийн цуст дайныг өдөөсөн яргын машин бий болсон.
Энэ нь шүүх эрх мэдэлд халдах нь тухайн орноор зогсохгүй хүн төрөлхтөнд ямар их гай учруулдгийн хамгийн том жишээ. Манай эрх баригч намын дарга хэдийгээр дэлхийн дайн өдөөж чадахгүй ч шүүхийн хараат бус байдлыг алдагдуулах нь Монголын хөгжлийг ухраагаад зогсохгүй улс оронд таамаглашгүй ноцтой үр дагавар авчирч болох юм. Шүүхийн хараат бус байдал алдагдах нь дийлдэхгүй даамжирч байгаа өнөөгийн их авлигыг төгөлдөршүүлээд зогсохгүй мөнгөтэй, эрх мэдэлтэй бүхэн шүүхийг эрхшээлдээ оруулах боломж бүрдүүлнэ. Өнөөдөр намын хянан шалгах байгууллага шүүхэд нөлөөлсөн тохиолдолд маргааш тухайн намын өндөр албан тушаалтан дээрх эрхийг эдлэх болно. Энэ нь тухайн намын гишүүн бүр өөр өөрийн шатандаа хуулийг зөрчөөд намын ивээлд багтах боломж бүрдүүлж билээ.
Тэгэхээр Дээд шүүхийг шүүж, маяглаж байгаа МАН-ыг дараахь үндэслэлээр татан буулгаж, хөрөнгийг нь хураах цаг нь болжээ. Үүнд: Ард түмэнд мөнгө амлаж гарч ирээд амласнаа биелүүлж чадахгүй байгаа. Мөн таван иргэнээ буудан амь насыг нь бүрэлгэсэн, сонгуулийн будлиан хутгаж төрийн эрхийг удаа дараа хууль бусаар авч амташсан, Удирдах зөвлөл нь парламентын үйл ажиллагааг зогсоож зүрхэлж байгаа зэрэг нь энэ намыг татан буулгах хангалттай баримт биш гэж үү. Ингэж татан буулгаж чадахгүй бол Дээд шүүх өөрөө энэ намд залгигдаж байхгүй болох аюул отож байна.
МАН хэмээх эрээгээ алдсан энэ нам 1921 онд байгуулагдсан гэдэг. Анх байгуулсан улсууд нь цаг бусаар амиа алдсан байдаг. МАХН гэдэг нь булаацалдаад байх нэр мөн үү, биш үү гэдэг нь маргаантай. Учир нь манай нийтлэлч Г.Дашрэнцэнгийн баримттай өгүүлснээр Монгол ардын нам гэдэг нь Монголд байгуулагдсан нам байдаг. Харин МАХН гэдэг нь Оросын Большевик намын Монголд ноёрхлоо тогтоох зорилгоор МАН дотор байгуулсан нам гэсэн. Дээр нь ерэн жилийн турш монголчуудын хөлс хөдөлмөрөөр бий болсон баялаг дээр амьдарсаар ирсэн. МАХН-ын (МАН-ын) шатаагдсан байр нь ОХУ-д төлөх их өр дотор тооцогдож, түүнийг нь Монголын ард түмэн төлсөн гэдэг нь маргашгүй үнэн. Энэ нь уг намын угсаа гарвалаас гадна өмч хөрөнгө нь хэнийх вэ гэдэг асуулт тавихад хүргэж байна.
Одоогийн МАН-ын Дээд шүүх рүү халдаж байгаатай адил хэрэг 1990 онд хойд хөршид гарч байсан түүх бий. Тухайн үеийн ЗХУ-ын коммунист нам энэ үйлдлээсээ болж тарж бутраад зогсохгүй соц лагерийн толгойлогч ЗХУ хэмээх коммунист гүрнийг газрын хөрснөөс арчсан. ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин ЗХУ-ын коммунист намыг тараагаад зогсохгүй өмчийг нь юу ч үгүй хураасан. Ингэснээр хүнд үед ЗХУ-ын коммунист намын асар их хөрөнгө Оросын төрийн мэдлийнх болсон юм. Өнөөгийн Оросын коммунист нам бол өчигдөрхөн байгуулагдсан ямар ч жижиг намаас илүү эрх, өмчийн давуу байдалгүйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулж байна. Ингэлээ гээд ОХУ-ын коммунист нам дордсон зүйлгүй. Тэд сүүлийн хориод жилийн турш хүн амын 30 хувийн дэмжлэгийг хүлээсээр байгаа билээ. Энэ нь харин шударга ёсонд нийцэж байгаа юм. Учир нь тэдний гарал үүсэл тодорхойгоос гадна үзэл баримтлал өмч хөрөнгө нь цэвэр намын үйл ажиллагааны үр дүн гэж харагдаж байна. Харин манай эрх баригч МАН үүсэл гарал нь тодорхойгүйгээс гадна үзэл баримтлал, өмч хөрөнгө нь ч хэнийх гэдэг нь өнөөг хүртэл тодорхой биш.
Энэ нөхцөл нь манай улс төрийн намуудыг татан буулгаж шинээр бүртгэх шаардлагатайг баталж байна. Ингэхийн тулд намуудын бүх хөрөнгө ялангуяа төрөөс намд шилжсэн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар оруулах хэлбэрээр төр өмчөө эргүүлэн татах ёстой. Хоёрдугаарт, намуудын гарал үүсэл, түүхэн замнал үзэл баримтлалыг Дээд шүүхээр хэлэлцэж бүртгэх нь шударга ёсонд нийцэх юм. Тухайлбал 70 жил Оросын хараат байсан түүх, их яргын жилүүд, долдугаар сарын нэгний үймээн гэх мэтийн эцсийн шийдвэрийг гаргаж, хэн хариуцлага хүлээх вэ гэдгийг тодорхой болгох шаардлагатай. Ингэснээр өнөөгийн булаацалдаад байгаа МАХН нэр бүү хэл өнөөгийн эрх бариад байгаа МАН гэдэг нэр ч жигшмээр зүйл болох юм.
Өнөөдөр намын байр нь 20, 30 давхраараа сүндэрлэж байна. Хуулиар бол энэ барилгын тоосго бүрийн хандивлагч олон түмэнд зарлагдсан байх учиртай. Харин МАН-ын барьсан барилга хэний ямар хөрөнгөөр боссон тухай асуултад намын удирдлага "намын гишүүдийн хандив" гэж ам тагласнаас өөр мэдээлэл алга. Энэ байдал нь ирэх УИХ-ын сонгуульд намын байрны санхүүжүүлэгчид нь нэр дэвших нууц хуйвалдаан явагдаж байна гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Хэрэв эрх баригч нам нь ийм байдалтай байгаа үед Монголын ирээдүй авлига, ажилгүйдэл, гэмт хэрэг, өвчлөлөөс ойрын ирээдүйд салахгүй гэдгийг баталж байна. Энэ тохиолдолд МАН хэмээх төр сүйрүүлэх машинаас салах арга бий. Эхний ээлжинд Дээд шүүх шийдвэр гаргаж намуудын шинэчилсэн бүртгэлийг ерэн настай, ер хоногтой гэж ялгаварлалгүйгээр шинэчлэн бүртгэх, эсвэл удам угсаа, өмч хөрөнгө нь тодорхойгүй намуудын төлөө сонгогчид саналаа өгөхөөс татгалзах гарц байж болох юм. Эдгээрийг хэрэгжүүлэхэд Үндсэн хууль болон аливаа хуулинд өөрчлөлт оруулах гэх мэтийн шалтгаан тоочих шаардлагагүй. Хүсвэл ирэх сонгуулиас өмнө үүнийг хийж болно шүү дээ. Ингэснээр МоАХ-ны анхны удирдагч С.Зориг агсны хэлснээр төр, нам, бүлэглэл, хувийн эрх ашгийн эрэмбэ тогтох болно.
Ер нь нэг албан ёсны, нэг өмнөх үеийн нэртэй явна гэж зүтгээд байгаа МАН-ын үйлдэл нь эхнэрээ "хэрэггүй" гэж хаячихаад хүнтэй суух болохоор нь "минийх" гэж өмчлөөд байгаатай л адил утгатай юм даа.

Зочин
МУУ
-----------****w w w COMPUTERSHOP mn***** НААДМЫН
Зочин
Enkhbayaryg demjigch
bid
Зочин
lol
*****COMPUTERSHOP mn***** НААДМЫН ЗАД ХЯМДРАЛ ЗАРЛ
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
Зочин
çî÷èëîõóé
Зочин
Зочин
Зочин
Unen
Зочин
Зочин
23
Зочин
zochin
Зочин
67
Иргэн
mash zow asuudal!
daria
Зочин
Зочин
Зочин
UNSHIGCH
http:1010.mn201107tom-yaria-jijig-ambits
taivan
taivan
Guest
Зочин
Зочин
Зочин
burhan
Зочин
gg
Зочин